Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүхийн танхимын САЙН ба МУУ гурав

2021-1-25
0
ЖИРГЭХ

Дөнгөж төрсөн эмэгтэйд хүнлэг бус хандаж халаад, тавчиктай нь амыг нь даран хүүхдийг нь ороогоод Улсын нэгдүгээр төрөх эмнэлгээс яаралтай авч явсан талаар цахим сүлжээнд шуугиан тарьж, иргэд эсэргүүцлээ илэрхийлэн тайван жагсаал хийсний дүнд Засгийн газрын тэргүүн нийт ард иргэдээс хүлцэл өчиж, танхимаараа огцорсон нь өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдал байлаа. Ингэснээр хамгийн богино настай Засгийн газраар түүхэнд үлдэж байна.

2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан У.Хүрэлсүхийн Засгийн газар ерөнхий чиг үүргийн зургаа, чиглэлийн найм нийт 14 яамтай ажилласан. Төрийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх ёстой тул огцорсон сайдууд түр орлон гүйцэтгэгчээр дараагийн сайд томилогдох хүртэл ажиллах ёстой. Үүнтэй холбогдуулан энэ долоо хоногт анхаарал татаж байгаа чухал зүйл бол салбаруудын дараагийн сайд хэн бэ гэдэг асуудал.

Албан бус байдлаар ихэнх яамдын сайд нарыг улираан томилох бөгөөд хэл ам татлаад байгаа хэд хэдэн сайд нарыг сольж магадгүй гэсэн яриа бий.

Ингээд Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимаас сайн болон тааруу ажилласан гэж иргэдээр дүгнүүлсэн зургаан сайдыг онцолж байна.

У.Хүрэлсүхийн танхимыг өргөж, залуу шинэ боловсон хүчнээр хүч сэлбэсэн гэж иргэд болоод салбарынхнаас нь сайшаалын үг харамгүй түгээж байгаа сайд бол Эрүүл мэндийн сайдаар ажилласан Т.Мөнхсайхан. Түүнийг сайдаар ажилласан хагас жилийн хугацаандаа салбарынхаа олон жил бугласан идээ бээрийг шахаж, зоримог ажилласан хэмээн дүгнэсэн байна лээ. Ер нь өнгөрсөн хугацаанд ч тэр байгууллагыг зөв хүн удирдвал хэрхэн өөдтэй, өнгөтэй явдагийн жишээг ч харуулсан гэхэд болно. Төрөөд удаагүй эмэгтэйд хүнлэг бус хандсан асуудлаар салбарын сайд нь хариуцлага хүлээж, огцрох хүсэлтээ өгсөн ч эмч, мэргэжилтнүүд нь сайдаа буцаан томилуулах хөдөлгөөн өрнүүлж буй. Эндээс үзвэл салбар бүр хэнээр удирдуулах эсэхээ сонгодог зөв жишиг рүү орох гэж байна уу гэлтэй.

Дараагийн танхимаа чимж, гал цогтой, богино хугацаанд бүтээлч ажилласан сайдаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нэрлэгдээд байна. Тэрбээр салбарынхаа үйлчилгээ, хүртээмжийг сайжруулахын тулд шаргуу ажилласан. Ажилчныхаа төрсөн өдрийн мэндчилгээн дээр тамга дарж төр, хувийн ажлаа ялгаагүй хэмээн хэсэг баалуулаад авсан ч ажил үйлээрээ цайруулж чадсан нэгэн.

Харин удаах онцлох хүн бол Эрчим хүчний сайд Н.Тавинбэх. Засгийн газар царт тахлын хүнд үед иргэдэд үүсэх дарамтыг бууруулах зорилгоор өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 1-ээс айл, өрхийн цахилгаан, дулаан, тог, усны мөнгийг энэ оны долдугаар сарын 1 хүртэл тэглэх шийдвэр гаргасан. Уг шийдвэртэй холбогдуулан цахилгааны ачаалал нэмэгдсэн ч ажилчдаа зөв хуваарилж, ачааллыг тэнцвэржүүлж ажилласан билээ. Өдгөө “УБЦС-4” ТӨХК 10 аймгийг цахилгаанаар хангах хэмжээний цахилгаанаар хүч нэмж, ОХУ-аас оргил цагийн үеэр худалдаж авдаг импортын цахилгааны хэрэглээгээ бууруулж чадсан.

Мэргэжлийн хүнээр нь салбарыг удирдуулахад дээрх үр дүнтэй байна гэж иргэд таашааж буй бол салбарынхандаа гологдсон, томилогдсон цагаасаа хойш л хэл ам таталсан хэд хэдэн сайд бий. Үүний тэргүүн эгнээнд БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн багтана. Салбараа мэдэрдэггүй хэмээн багш нар нь албан тушаалаас нь огцруулах гарын үсэг цуглуулах хөдөлгөөн өрнүүлж байсан нь саяхан. Ямартай ч У.Хүрэлсүхийн танхимын ихэнх сайд улирахаар яригдаж буй ч тэдгээрийн тоонд багтаагүйгээс үзэхэд түүнийг сольж магадгүй байна.

Түүнчлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг улсын мөнгөөр буюу “Монголросцветмет” ТӨҮГ-аар төлүүлсэн гэх баримт дэлгэгдэж, нэг хэсэг шуугьсан ч “ковид”-ын эрчимд дарагдаад өнгөрөв. Түүний араас урлаг соёлыг гудамжинд гаргасан. Түүгээр ч барахгүй Монголын түүхийг гадаад улсад худалдсан асуудалд холбогдож, У.Хүрэлсүхийн танхимд муу ажилласан сайдын нэгээр тодроод буй Соёлын сайд С.Чулуун орно. Зарим судлаачид түүнийг соёлын үнэт өв, баримтыг гадаад улсад худалдаж, түүхээ утсгасан хэмээн баримт нотолгоотой мэдээлж буй ч энэ талаар тэрбээр үг цухуйлгаагүй нь анхаарал татаж буй.

У.Хүрэлсүхийн танхимын сайд нараас Т.Мөнхсайхан, А.Ариунзаяа, Н.Тавинбэх нар иргэд ам сайтай байгаа бол тааруу буюу муу гэсэн үнэлгээтэй Л.Цэдэвсүрэн, Г.Ёндон, С.Чулуун нар байна. Магад өмнөх сайд нар улирч, албан үүргээ үргэлжлүүлэхэд иргэдийн ийн санал шүүмжлэл нөлөөлөх нь дамжиггүй биз ээ. 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (202.9.46.238)
    Олон нийтээр хэлэлцүүлээд байгаа юм уу хувийн дүгнэлт хийж яс хаяад байна уу. Иймэрхүү зүйлийг сэтгүүлч хүн бичих нь ёс зүйлд үл нийцнэ. Судалгаанд үндэслэн эх сурвалжтай юм бичих хэрэгтэй Лхам гэдэг иргэний бодол л байна шдээ
    2021 оны 01 сарын 25 | Хариулах
    • Иргэний л бодол биш байх, захиалгатай бичлэг
      2021 оны 01 сарын 25
  • иргэн (202.9.46.206)
    УУХҮЯ-н сайдыг Ёндонгоос өөр хүн томиловол, мэргшил болон ажлын туршлага зэргийг сайн анхаараасай. Ёндон сайд бол богино хугацаандсалбартаа танигдаж салбарынхаа хамт олны дэмжлэгийг авч чадсан мэргэжлийн сайд шүү.
    2021 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.161.27)
    Ерөнхийлөгчийн засаглалтай болмоор байна даа их хурал засгийн газар нь ажлаа хийж чадахгүй 4 жилд нэг нэгнийгээ албан тушаалд томилох огцрох огцруулах гэх мэтийн ажил хийсээр дуусах юм ард түмэнд наалдах зүйл юу ч байхгүй 30 жил 76г түүний тойрон хүрээлэгчдийг татварын мөнгө байгалийн баялгаасаа тэжээгдэн дээрээс нь хулгай хийж өөрсдөө баяжна энэ байдал удаан үргэлжлэхгүй ёстой юм ёсоороо болох байхаа болох зүйл нь дөхөөд байх шиг байна даа
    2021 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (64.119.16.241)
    хамгийн муу нь сс хүрэлбаатар.
    2021 оны 01 сарын 25 | Хариулах
  • Zochin (192.82.69.66)
    Hurelsuh er hun. Shiidemgii, shudarga, erch huchtei. Sodbaatar, Monhsaihan 2 - oo yamar ch uyed buu orhioroi. Er hund tushig, itgej nohorloj boloh. saihan humuus shig sanagddag.
    2021 оны 01 сарын 25 | Хариулах
    • иргэн
      тэнэг байна даа чи, өөрөөл хүсвэл ямарч үед самарч болдогийг , хаяж болдогийг хараа биз дээ.
      2021 оны 01 сарын 25
  • khurelsukhiin ogtsorsniig gadaad orond gaihan bisherch bn...ene bol uls turiin mash tom surtal bolloo (202.126.88.193)
    khurelsukhiin ogtsorsniig gadaad orond gaihan bisherch bn...ene bol uls turiin mash tom surtal bolloo
    2021 оны 01 сарын 25 | Хариулах
  • khaliun (203.23.49.194)
    хүүе бол сайн ерөнхий сайд байсан. шийдэмгий шийрэгнэж ядсан бусдаас айдаг хүн бишээ
    2021 оны 01 сарын 25 | Хариулах
  • иргэн (203.23.49.194)
    сайн ажилладаг салбараа мэддэг хүн улирахад гэмгүй ээ
    2021 оны 01 сарын 25 | Хариулах
  • иргэн (203.23.49.194)
    Чулуун чинь угаасаа женкогийн шахааны хүн биздээ
    2021 оны 01 сарын 25 | Хариулах
  • Zochin (202.126.88.49)
    Endongiin huuhdiin tulbur yahve harin mash ih hoviig chanartai yridag uvgun duu Mongolross hon mash sain mednee yuch hiihgui hovool yrin shuu dee
    2021 оны 01 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    7 цаг 55 мин
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
    7 цаг 59 мин
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
    9 цаг 54 мин
  • БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж, K-Food бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа
    10 цаг 10 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
    11 цаг 26 мин
  • “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
    11 цаг 38 мин
  • БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
    11 цаг 41 мин
  • БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа
    11 цаг 42 мин
  • "Дээлтэй Монгол" өдөрлөг 24 фото
    14 цаг 0 мин
  • Хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэгчид экспортын өсөлтөөр дотоодын зах зээлийн уналт нөхөж байна
    14 цаг 27 мин
  • Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны үнийг өсгөлөө
    14 цаг 34 мин
  • АПУ компанийн санаачилгаар Ш.Энхийн-Одыг NBA-д хүрэх замд дэмжин ажиллах “KEEP FORWARD MAKE IT MIKE” хөдөлгөөнийг хэрэгжүүлж байна
    15 цаг 13 мин
  • "Дэлхийн адууны өдөр"-өөр морьт харвааны тэмцээн болно
    15 цаг 33 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
    15 цаг 51 мин
  • Л.Баярмагнай: Наадмын амралтаар хүүхдэд тавих хараа, хяналтаа дээшлүүлэхийг зөвлөж байна
    16 цаг 4 мин
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
    16 цаг 9 мин
  • А.Дашням: Баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана
    16 цаг 18 мин
  • Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа
    16 цаг 23 мин
  • Сэрвээний өндрийг 30–40 секундэд ai технологиор хэмжинэ
    16 цаг 28 мин
  • Walmart ДАШТ-ий үеэр жуулчдад зориулсан VIP аялал зохион байгуулж байна
    16 цаг 28 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
24 баримт
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК