Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Амартүвшин: Банкны тухай хуулийн төслийг баталснаар иргэн бүрд банкны эзэн болох боломжийг нээнэ

2021-1-25
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Банкны тухай хуулийн төслийг баталбал зээлийн хүү буурах нөхцөл байдал үүснэ. Банкууд хувьцаагаа борлуулахын тулд үйл ажиллагаагаа илүү сайжруулах шаардлагатай нүүр тулна. Банк хоорондын өрсөлдөөн идэвхжинэ. Банкууд өрсөлдөөнд орсноор эцсийн үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн зээлийн хүү, шимтгэл буурна. Банк хоорондын өрсөлдөөн ширүүсч байж, банкны зээлийн хүү аажмаар буурна.

БАРИМТ 2

Банкин дахь хадгаламж цөөн хэдэн хүний гарт бий. Их мөнгөтэй хүмүүс хэдэн арилжааны банкаа хооронд нь уралдуулж, хэн өндөр хүү өгсөнд нь мөнгөө байршуулдаг. Мөнгөтэй хүмүүсийг буруутгаж байгаа юм биш. Хэн ч өгөөж хайх нь тодорхой.

БАРИМТ 3

Банкны тухай хуулийг батлуулж чадвал банкууд хувьцаагаа олон нийтэд зарж эхэлбэл мөнгөтэй хүмүүст банкны эзэн болох нөхцөл бүрдэнэ. Тэр утгаараа банкин дахь хадгаламжийн төвлөрөл аажмаар буурна.

БАРИМТ 4

Зээлийн хүүнд нөлөөлдөг маш олон хүчин зүйл бий. Макро эдийн засаг, мөнгөний бодлого тогтвортой байх ёстой, гадны хөрөнгө оруулалт орж ирэх учиртай, том төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй.

БАРИМТ 5

Банкны эздийн эзэмших хувийг 20-иор хязгаарласнаар иргэдэд банкны эзэн болох боломж бүрдэнэ. Та ч гэсэн харилцагч банкныхаа хувьцаа эзэмшигч болж, хувьцаа эзэмшсэн банкиндаа хяналтаа тавиад явах боломжтой. Таны төлж буй зээлийн хүү, шимтгэлийг юунд зарцуулж байгааг хянаад явах боломжийг нээнэ.

БАРИМТ 6

Том хувьцаа эзэмшигч эзэд нь томоотой байна уу, томоогүй байна уу, хэнд зээл гаргаж байна вэ, хамгийн том 20 зээлдэгч нь хэн юм, ямар хүмүүс зээлээ төлдөггүй муу зээлдэгч болсныг та мэдэх эрхтэй болно.

БАРИМТ 7

Банкны эздийн эсэргүүцэл над руу гүтгэлэг дайралтын хэлбэрээр илэрч байна. Намайг зохион байгуулалттайгаар харлуулж, ямар нэгэн байдлаар дарамталж байгаад энэ хуулийн төслийг унагаах зорилго байгааг ч үгүйсгэхгүй. Гэхдээ нэг л зүйлийг онцолж хэлье. Бид зорилгоосоо ухрахгүй. Ухрах зам байхгүй.

БАРИМТ 8

Яаж ч харлуулж шороотой хутгасан би зорилгоосоо ухрахгүй. Реформоо хийнэ. Ийм реформ хийх агуулга Засгийн газар, МАН-ын хөтөлбөрт бий. Сонгогчид маань намайг сонгохдоо банкуудыг байранд нь тавь, зээлийн хүүг бууруул, жижиг, дунд бизнесээ дэмжээрэй гэж хүссэн. Сонгогчдодоо амласан амлалтаа биелүүлэх замаасаа ухрах бодол байхгүй.

БАРИМТ 9

Хөгжиж буй болон хөгжсөн орнуудын Төвбанк банкны хувь эзэмшил дээр хязгаар тогтоодог. Улс орныхоо нөхцөл байдлаас хамаараад 10, 20 хувь, бүр  30, 40 хувиар хязгаар тогтоосон улс ч бий. Монголбанк 46 орныг хамарсан судалгаа хийсэн байсан. Судалгаанаас харахад дундаж нь 20 хувьтай байна билээ. Ингэхээр бидний хуулийн төсөлдөө тусгасан 20 хувь гэдэг тоо гаднын стандарт, жишигтэй нийцсэн гэсэн үг.

БАРИМТ 10

Хуулийн төслийг баталснаар иргэн бүрд банкны эзэн болох боломжийг нээнэ. Иргэн бүр арилжааны банкинд хяналт тавьж эхэлнэ.

БАРИМТ 11

ТУЗ есөн гишүүнтэй байхаас гурав нь хараат бус байна. Хараат бус гишүүд нь жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаална,  удирдлагынх нь ажилд хяналт тавина. Ингэж байж банкны салбар эрүүлжинэ.

БАРИМТ 12

Хэрвээ энэ төслийг унагавал арилжааны банкууд асар хүчтэй лоббитой, нөлөөтэй нь нотлогдоно. Магадгүй ийм тохиолдол үүсвэл банкны эзэд намайг хувь хүн, гишүүний хувьд дийлсэн гэж харагдах байх.

БАРИМТ 13

Харамсалтай нь нийгэм, эдийн засаг, санхүүгийн салбарт маш том сөрөг нөлөө үзүүлнэ. Банкны салбарын ил тод байдал, засаглал нь сайжрахгүй. Банкны эзэд нь дуртай үйл ажиллагаагаа зоргоороо явуулдаг хэвээр үлдэнэ.

БАРИМТ 14

Банкны эзэд хадгаламж эзэмшигчдийн мөнгийг дур мэдэн зарцуулаад байна.  Наад захын том жишээ гэхэд л, Эрдэнэтийн 49 хувь байна шүү дээ. Нэг банкны эзэн төмөр зам барьж байна гэсэн мэдээлэл дуулдаж байна. Энэ гажуудал ганц манай улсад ч илрээд байгаа юм биш. Дэлхийн улс орнуудын туулаад ирсэн түүх. АНУ-д 100 гаруй жилийн өмнө ийм нөхцөл байдал үүссэн түүх бий. Америкийн арилжааны банкны эзэд нь төмөр зам, гангийн үйлдвэртэй, барилга, үл хөдлөх гээд бүх юм руу орчихсон байсан. Тэдний монополыг хуулиар задалж байж, АНУ өнөөгийнхөө хөгжилд хүрсэн.

БАРИМТ 15

Солонгос байна. Банкны эзэд нь бүх бизнест оролцдог байсан. Солонгосын арилжааны банкууд 1998 онд дампуурч, төр, засаг нь оролцож байж, банкуудаа эрүүлжүүлсэн. Ингэсний хүчинд Солонгосын эдийн засаг цэцэглэж яваа. Бид тэдний алдааг давтаж болохгүй.

БАРИМТ 16

Нөгөө талаас дайралтууд ирэх тусам энэ реформыг заавал хийх ёстой юм байна гэдэгтээ 150 хувь итгэлтэй болсон. Тийм учраас бид энэ реформыг хийнэ. Намайг гүтгэж, дайрч байгаа арилжааны банкны эздэд “Над руу дайрч цаг зав, мөнгө төгрөгөө үрэхийнхээ оронд зээлийн хүүгээ бууруул” гэж хэлмээр байна.

БАРИМТ 17

Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилоход Засгийн газраас надад маш тодорхой гурван чиглэл өгсөн. Эхнийх нь муу зээлтэй холбоотой. Муу зээлийг төлүүлэх, муу зээлийн багцыг тодорхойл гэсэн. Харилцагчидтай уулзаж, зээлийг нь төлүүлэхэд яриа хэлэлцээ өрнүүлж, төлөхгүйг нь шүүх, хуулийн байгууллагад өгөх мэтээр эрчимтэй ажилласан.

БАРИМТ 18

Хоёрдугаар чиглэл нь экспортод илүү хамаатай. Экспортод чиглэсэн стратегийн ач холбогдолтой томоохон төсөл, томоохон аж ахуйн нэгжүүдийг дэмж гэсэн чиглэл өгсөн. Экспортын төслүүд гэхээр манай улсын хувьд уул уурхай, ноос ноолуурын салбар гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Импортыг орлох томоохон төсөл гэвэл газрын тосны үйлдвэрийн  төслийг хэрэгжүүлж байгаа.

БАРИМТ 19

Гурав дахь чиглэл нь Хөгжлийн банкны дотоод дүрэм, журамтай холбоотой. Тэр дундаа эрсдлийн үнэлгээ, үйл ажиллагааны эрсдэл, дотоод дүрэм журмыг аль болох олон улсын стандартад дүйцүүлэхэд анхаарч ажиллаарай гэсэн. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллахдаа Засгийн газраас өгсөн энэ чиглэлүүдийг л барьж ажилласан.

БАРИМТ 20

Би Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын ажлаа нэр төртэй, ёс зүйтэй, нүүр бардам ажилласан гэдэгтээ 100 хувь итгэлтэй байгаа. Хэзээ ч хэнээс ч ичихээр юм хийгээгүй. 

БАРИМТ 21

Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлттэй, 21 гишүүний санал нэгдэж, өргөн барьсан тогтоолын төслийг зориудаар хольж, хутгаж байна. Зээлийн хүү бууруулангуутаа өөрсдийнхөө хамаарал бүхий зээлийн хүүг хөнгөлөх нь гэсэн ямар ч утга учиргүй, тэс хөндлөн зүйл ярьж байна. Гэтэл энэ хоёр асуудал хоорондоо ямар ч хамааралгүй.

БАРИМТ 22

Харамсалтай нь, энэхүү хоёр хуулийн төсөл цаг хугацааны хувьд давхацчихлаа. Давхацсан нь цар тахалтай холбоотой.

БАРИМТ 23

Эдийн засгийг авч яваа аж ахуйн нэгжүүд нь хүнд байдалд орчихоор Монгол улс маш том эрсдэлтэй нүүр тулахаас аргагүйд хүрнэ.

БАРИМТ 24

Ажилгүйдэд гаарахаас эхлээд олон асуудал үүсч, ард нь ийм аюул байгаа учраас хүнд байдалд орсон аж ахуйн нэгжүүддээ төр нь мөнгө өгч тусалъя, 2.5 тэрбум хүртэл орлоготой жижиг, дунд бизнес эрхэлж яваа зээлтэй аж ахуйн нэгжүүдээ төрөөс дэмжье гэсэн санаагаар өргөн барьсан тогтоолын төслийг Банкны тухай хуулийн төсөлтэй хольж, хутгах ямар ч шалтгаан байхгүй.

image

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа юм. Түүний “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаас 24 баримтыг онцлон иш татан хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
"Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • Дамбаа (192.82.69.158)
    иймэрхүү гадны тагнуулуудыг уих д гаргадаг их буруу болсон. Хар машиныг гадныхан удирдаад бна гэсэн үг
    2021 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.9.41.25)
    Өөрөө хэлж байгаадаа итгэж байгаа болов уу?
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
  • ойлгогч (64.119.26.121)
    Сонсоход чихэнд ээлтэйч иргэнд хүтээлгүй юм ярина вэ?Иргэн банкнаас зээл авдаг гэж эндүүрсэн ойлгоцоосоо салахаар хугацаанд монголд амьдраагүй юм уу?
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (192.82.69.193)
    Дэмжиж бна. Зоригтой байгаарай . Монголын төрийг барилгын компани , банк хоёр барьчихсан байсан нь үнэн шүү
    2021 оны 02 сарын 01 | Хариулах
  • иргэн (192.82.77.40)
    Угаасаа иргэд банкны эзэн болж чадахгүй шүүдээ. Тэр их мөнгө авлига аваагүй л бол монгол хүн цалингаа цуглуулаад банк байгуулах уу. сонин юм ярьж өөрсдийнхөө ашигтай юмыг л хийж байгаа биздээ.
    2021 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (64.119.27.121)
    Энэ Амартүвшин чинь Голлондын иргэн гэдэг нь батлагдсан шүү дээ. Харийнханы бууны нохой монголчуудыг удирддаг болжээ.
    2021 оны 01 сарын 29 | Хариулах
  • Zochin (66.181.161.34)
    Golland ruugaa khurdan zailaarai
    2021 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.9.40.135)
    xaanaas songosiin bol do
    2021 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (192.82.72.96)
    Банкны зээлийн хүүг бууруулна гэдэг халхавчаар хоёр хамтрагчийнхаа 33 тэрбумын зээлийг татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлэх гэж байгаан бишүү. Жирийн иргэн хэзээ ч банкны эзэн болж чадахгүй шдээ, ХАС банкны эзэн гуай. Битгий үлгэр ярь.
    2021 оны 01 сарын 28 | Хариулах
    • зочин
      Хас Ганхуяг биш шүү дээ энэ хүн чинь
      2021 оны 01 сарын 28
  • Оюнэрдэнэ энэ Амартүвшин гэх ХУЛГАЙЧИЙГ дээш татаж өөртөө Нүх ухсан уу? (66.181.183.160)
    Оюнэрдэнэ энэ Амартүвшин гэх ХУЛГАЙЧИЙГ дээш татаж гишүүн болгосон маш ТОМ АЛДААА даа. Оюукааг ХАарвард явахд Хасбанкнаас 10к доллар гаргаж өгсөн гэдэг нээрэээ энэ Амартүвшин их даварч бгаа шүү. Хөгжлин банкнаас 33тэрбүм хусан ГОлланды иргэн
    2021 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (122.201.22.115)
    Эхдээ 33 тэрбумын зээлийнхээ учрыг олчоод дараа нь том2 ярь. Жирийн иргэн банкны эзэн болно гэж байхгүй шүү банкны эзэн гуай.
    2021 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (64.119.19.124)
    Битгий элийрээд бай. Том гай тариагүй дээрээ зайлаарай Гадаадын иргэн гуай.
    2021 оны 01 сарын 27 | Хариулах
  • Ард түмний толгойг бүү эргүүл! (90.79.25.59)
    Жирийх иргэд хэзээ ч хаана ч банкны эзэн байдаггүй. Банк иргэдийн мөнгийг хүүлэх гэж байгууллагддаг. Чи УИХ-д бүү хэл Монголд гишгэх газаргүй Голландыг цагаач Монголчуудыг басамжлахаа боль
    2021 оны 01 сарын 27 | Хариулах
  • зочин (103.57.95.17)
    Г.Амартүвшин бол Элбэгдоржийн нэгэн адил зүгээр л нэг Америкийн бууны нохой. Түүнийг УИХ-ын гишүүнээс хөөгөөд зогсохгүй, бөөрийг нь сугалах хэрэгтэй.
    2021 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.40.227)
    ene xiilee yu kk
    2021 оны 01 сарын 26 | Хариулах
  • Нэргүйн Энхээ (150.129.142.123)
    Монгол түмэн минь ухаалаг байж хийх гэсэн нэгэндээ итгэл үзүүлж хамтран зүтгэцгээе....ДЭМЖИЖ БАЙНА...
    2021 оны 01 сарын 26 | Хариулах
  • иргэн (122.201.21.169)
    Тийм мөнгө бидэнд байхгүй Бага доромжил
    2021 оны 01 сарын 25 | Хариулах
    • Оюукааг ХАарвард явахд Хасбанкнаас 10к доллар гаргаж өгсөн гэдгээр түрий барьж энэ Амартүвшин их даварч бгаа шүү. Хөгжлин банкнаас 33тэрбүм хусан ГОлланды иргэн
      Оюукааг ХАарвард явахд Хасбанкнаас 10к доллар гаргаж өгсөн гэдгээр түрий барьж энэ Амартүвшин их даварч бгаа шүү. Хөгжлин банкнаас 33тэрбүм хусан ГОлланды иргэн
      2021 оны 01 сарын 25
  • saraa (64.119.24.109)
    Masn zob ajil hiij bna, Henii cn hiij bgaagui zuiliig zoriglon barij ablaa, zaabal ard ni garaarai
    2021 оны 01 сарын 25 | Хариулах
  • иргэн (202.9.40.188)
    энэ одоо иргэдийг тэнэг гэж боддог юм байхдаа
    2021 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.212.118.164)
    Энэ ер нь их хуурамч нудэнд хуйтэн бутэхгуй амбтан шуу
    2021 оны 01 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    6 цаг 53 мин
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
    6 цаг 57 мин
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
    8 цаг 52 мин
  • БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж, K-Food бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа
    9 цаг 8 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 24 мин
  • “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
    10 цаг 36 мин
  • БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
    10 цаг 39 мин
  • БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа
    10 цаг 40 мин
  • "Дээлтэй Монгол" өдөрлөг 24 фото
    12 цаг 58 мин
  • Хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэгчид экспортын өсөлтөөр дотоодын зах зээлийн уналт нөхөж байна
    13 цаг 25 мин
  • Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны үнийг өсгөлөө
    13 цаг 32 мин
  • АПУ компанийн санаачилгаар Ш.Энхийн-Одыг NBA-д хүрэх замд дэмжин ажиллах “KEEP FORWARD MAKE IT MIKE” хөдөлгөөнийг хэрэгжүүлж байна
    14 цаг 10 мин
  • "Дэлхийн адууны өдөр"-өөр морьт харвааны тэмцээн болно
    14 цаг 31 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
    14 цаг 49 мин
  • Л.Баярмагнай: Наадмын амралтаар хүүхдэд тавих хараа, хяналтаа дээшлүүлэхийг зөвлөж байна
    15 цаг 2 мин
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
    15 цаг 7 мин
  • А.Дашням: Баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана
    15 цаг 16 мин
  • Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа
    15 цаг 21 мин
  • Сэрвээний өндрийг 30–40 секундэд ai технологиор хэмжинэ
    15 цаг 26 мин
  • Walmart ДАШТ-ий үеэр жуулчдад зориулсан VIP аялал зохион байгуулж байна
    15 цаг 26 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
24 баримт
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК