Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Я.Содбаатар: Би Засгийн газарт орж ажиллахгүй. Харин зарим сайдыг үлдээсэй гэж хүсч байгаа

2021-1-27
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Сүүлийн өдрүүдэд халдварын шинэ голомт үүссэн. Тэр нь нийтийн байрыг дагасан голомт юм. Улаанбаатар хотод иргэдэд түрээсэлдэг 190 гаруй нийтийн байр байна. Хоёр ч нийтийн байрнаас халдвар илэрлээ.

БАРИМТ 2

Нэг нийтийн байрнаас илэрсэн халдварын 7 тохиолдол нь үсчинтэй холбоотой нь тогтоогдсон.

БАРИМТ 3

Хоёрдугаар сард Сөүл рүү 2, Токио болон Истанбулын чиглэлд тус бүр нэг нислэг хийхээр төлөвлөсөн.

БАРИМТ 4

Цагаан сарын дараа манай улсын болон иргэдээ татан авах орнуудын халдварын нөхцөл байдалтай уялдуулан дахин хоёр нислэг хийх байх. 

БАРИМТ 5

Гадаадаас ирэх иргэдэд зориулж тусгаарлах байрны нөөцийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна. УОК-оос бямба, ням гарагт байнгын шуурхай хуралдаж байна.   

БАРИМТ 6

Хоёрдугаар сарын нэгнээс Алтанбулаг боомтыг барааны хязгаарлалт, гарагийн зохицуулалттайгаар нээнэ.

БАРИМТ 7

Хоёр улсын хилийн заагаас ачааны машины толгой сэлгэн ачих байдлаар барааны татан авалт хийнэ.

БАРИМТ 8

Үүнтэй холбоотойгоор УОК-ын хурлаар 20 гаруй сая төгрөгийг шийдэж, тус боомтод шинжилгээ авах цэг нээхээр бэлтгэл хангаж байна. Мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн байгууллага, хил хамгааллын байгууллага хамтран ажиллаж байна. 

БАРИМТ 9

Замын-Үүдэд арванхоёрдугаар сарын 20-ныг хүртэл өдөрт 20-25 машин нэвтэрч байсан бол арванхоёрдугаар сарын 28-наас 50 жолооч болгон нэмж тээвэрлэлт явуулсан. Өнөөдрийн байдлаар өдөрт 100-150 машинаар бараа татан авч байна.

БАРИМТ 10

Замын-Үүд боомт дахь ачааны машины бөөгнөрлийн асуудал шийдэгдсэн. Одоо тус боомтод БНХАУ руу нэвтрэх махны 94 машин байна. Цаанаас өдөрт зургаан машин мах татан авч буй учир хүлээлт үүсэж байна.

БАРИМТ 11

Хоёрдугаар сарын дундаас эхлэн Хятадын тал манай улсаас тус улсад тээвэрлэлт хийх жолоочийн тоог 100 болгон нэмэгдүүлэхээр болсон.

БАРИМТ 12

Хэрэв 100 жолооч ажиллаад эхэлбэл тус боомтоор өдөрт дунджаар 250 машин бараа тээвэрлэх боломж бүрдэнэ.

БАРИМТ 13

Ирэх хаврын их бүтээн байгуулалтын үед Зам-Үүд, Эрээний боомтоор ачаа тээвэрлэх ажилд хүндрэл гаргахгүй байхаар Хятадын талтай тохирсон.

БАРИМТ 14

Нүүрсний экспортын гол боомт Шивээхүрэнгийн боомтоор арванхоёрдугаар сарын эхээр өдөрт 100 хүрэхгүй машин нэвтэрч байсан бол өнөөдөр 500 машин нэвтэрч байна. Гашуунсухайт боомтыг оруулбал өдөрт нийт 800 машин нэвтэрч байгаа юм.

БАРИМТ 15

Нэвтрэх машины тоог 1500 хүргэж байж экспортын орлогын төсөвт тавьсан зорилтдоо хүрнэ. Тиймээс нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Гашуунсухайт боомтод ажиллаж байна.

БАРИМТ 16

Цагааннуур, Эрээнцавын боомтоор одоогоор шатахуун оруулж байгаа.  

БАРИМТ 17

Вакцин яг хэзээ орж ирэхийг одоо хэлэхэд эрт байна. Ирэх долоо хоногийн эхээр Засгийн газраас вакцинжуулалтын талаар иргэддээ дэлгэрэнгүй мэдээлэл хийх байх. Энэ оны нэгдүгээр улиралдаа багтаан оруулж ирнэ гэдгийг баттай хэлэх байна.

БАРИМТ 18

Одоогоор Ази, Европын 60-аад орон иргэдээ вакцинжуулж эхэлсэн. Монгол Улс ч энэ оны нэгдүгээр улиралд дархлаажуултыг эхлүүлнэ.

БАРИМТ 19

Вакцинжуулах үндэсний хөтөлбөр, Вакцинжуулах үйл ажиллагааны төлөвлөгөө, Вакцинжуулалтын үйл явцын хяналтын төлөвлөгөөг мөн баталсан. Монгол Улсад коронавирусийн вакцинжуулалт хийх бэлтгэл бүрэн хангагдсан. 

БАРИМТ 20

Эхний ээлжинд вакцинжуулалтын чиглэлээр ажиллах 150 хүнийг өнгөрсөн долоо хоногт сургалтад хамруулсан.

БАРИМТ 21

Вакцин тус бүрийн хадгалалтын горимд нийцсэн хөргүүрүүдийг худалдан авсан. -70 градуст хадгалах горимтой Pfizer-ийн вакцин хадгалах хөргүүр ч манай улсад байна. 

БАРИМТ 22

Тусгай зориулалтын тариурыг захиалсан. ДЭМБ-ын холбогдох байгууллагууд манай улсын вакцин хадгалах, вакцинжуулалт хийх бэлтгэл ажил сайн явагдаж байна гэсэн үнэлгээ өгсөн. 

БАРИМТ 23

Цагаан сараар хатуу хөл хорио тогтооно. Ажил хариуцаж байсан хүний хувьд би цагаан сараар хатуу хөл хорио тогтоох ёстой гэсэн саналаа УОК-ын дараагийн даргад хэлж, үлдээнэ. Улсын энэ хариуцлагатай ажлыг нэр төртэй, хоёргүй сэтгэлээр хашсан гэж үзэж байна.

БАРИМТ 24

Засгийн газар ажил хариуцаж байсан хүмүүсийн алдаанаас болж, огцрох шийдвэрээ гаргасан. Энэ бол улс төрийн шийдвэр байсан. Энэ байр сууриа өөрчлөхгүй. Тиймээс би дараагийн Засгийн газарт ажиллахгүй. Ер нь Засгийн газрын үйл ажиллагаа залгамж чанартай үргэлжлэх ёстой. Тиймээс энэ танхимын гишүүдээс зарим сайдууд ажлаа үргэлжлүүлээсэй гэж хүсч байна.  

image

Коронавирусний нөхцөл байдлын талаар Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар мэдээлэл хийсэн. Түүний энэ үеэр мэдээлсэн 24 баримтыг хүргэж байна. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
"Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • зочин (66.181.189.215)
    Загджавын Мэндсайхан мэтийн хахуулийн гаруудыг үлдээсэй гээд захиад үлдээсэн удахгүй луйварууд чинь илчлэгднээ хэрэг хуучрахгүй
    2021 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (192.82.69.193)
    Гадаадаас халдвар орж ирэх нь тодорхой байхад мэдсээр байж алдсан, алдчихаад яаралтай хумиж чадаагүй учраас дотооддоо голомтлуулан тараасан буруутай . Тэр алдаанаасаа болж өөрөө ч огцорлоо, засгаа ч унагаалаа даа . Буруугаа хүлээх л хэрэгтэй
    2021 оны 02 сарын 01 | Хариулах
  • Zochin (202.9.46.10)
    100% eryyl ard tymen xyleelgej ugsun. Xen xaldvariig aldsan be. Bi aldaagyi irged aldaagyi. Bid xelsen bygdiig ni bielyylseer bsan. Dotooddoo xyanaad gadnaas irseniig shyygeed ilryyleed emchleed bolood l bsan. Xen xaldvariig aldsan be. Sodbaatar aldsan. Odoo semeerxen gemgyi tsarailaad bultaj bn. Uls oron irged ter tusmaa xot yamar bn. Xend xariutslaga tootsox ve. Odoo xariutslaga yarix tsag bish gej Sodbaatar xelj bsan. Odoo xariutslaga yarix tsag ni bolloo. Sodbaatar ajlaa muu xiisnees bolj ogt xiigeegyigees bolj uvchin irsen. Ajil avaxad ni dotooddoo uvchin bgaagyi. Uguxud ni uvchind barigdsan bn. Ene xyn xariutslaga tootsox gazar bn uu.sain ajilsan gej xelexgyi. Xarin uvchin garaad irengyyt jaal syrjignesen syyld ni bultsan. Odoo zasgiin gazart orj ajillaxgyi ch gex shig. Bi lav oilgoxgyi bn.
    2021 оны 01 сарын 30 | Хариулах
  • зочин (122.201.31.226)
    Ер нь ийм аялдан дагалдаж гүйдэг хүмүүс гай л болох юм даа. Өөрийнхөө амьдрал дээшлүүлэх гүүр болгож явдаг Одоо болно оо. Шоронд орно шүү.Ойрынхон нь хэлж өгөө ч.
    2021 оны 01 сарын 30 | Хариулах
  • зочин (64.119.26.136)
    сайн байна Чи засагаас холхон бай хэн хэнд маань өлзийтөй
    2021 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (192.82.72.85)
    Содбаатар одоо гадаад хэл сур, мэргэжил боловсролдоо анхаарах хэрэгтэй.
    2021 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.176.155)
    Монголын төр зүтгэсэн хүндээ халтай
    2021 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.57.92.166)
    Содбаатар сайн ажилласан. Харин сайн ажилласныхаа шанг ийм маягаар хүртэж байна. Энэ бол монголын эмгэнэл.
    2021 оны 01 сарын 28 | Хариулах
  • zochin (66.181.161.121)
    Yun zasagt orj ajillah vee huugdun barin salj baij
    2021 оны 01 сарын 27 | Хариулах
  • зочин (192.154.103.189)
    Содбаатар сайд маш сайн зүтгэсээн .
    2021 оны 01 сарын 27 | Хариулах
  • иргэн (202.9.46.189)
    Алдаа гаргаад буух болгондоо би сайн ажилласан гэж хуцах юмаа энэ одоо тэгээд сайн ажилласан хүн буудаг юмуу алдаа гаргадаг юмуу
    2021 оны 01 сарын 27 | Хариулах
  • Эмч (66.181.161.108)
    Содбаатар сайд сайн ажиллаж бсан.хэлж ярьж бгаа нь төрийн хүн.цаашдаа лут төрөөс явахгүй байх.ждү мөнгө авсан гэдэг дээр хэл аманд ороод бсан.ёр нь төрийн хүн бол төрдөө ард түмэндээ ажилах ёстой.одоо залуус ухаан сууж хэн идэж ууж бна.бүр үзэн яддаг болсон бна.бтд бол уурлаад хүлцэнгүй хүлээж бдаг бсан.одоо хүмүүс улс төрд хандах хандлага их өөр болжээ.ингээд сайддаа ажилын амжилт хүсээд 2гүй сэтгэлээр ажиллаж бсан гэдгийг ард түмэн мэддэг болсон.та цаашаа улс төрд явахаар бол мөнгө авилга 2оос хол явах бол таныг ард түмэн хүндэлж дэмжинэ.ард түмэн үеийн үед ярих болно.хүн нэрээ тоног өдөө
    2021 оны 01 сарын 27 | Хариулах
  • ИРГЭН (66.181.187.228)
    Содбаатар муугүй ажилласан Аливаа хүн энэ чухал үеД өв тэгш өөгүЙ АЖИЛЛАНА ГЭЖ БАРАГ ҮГҮЙ . ХЭН ГУАЙЧ ГАРСАН .
    2021 оны 01 сарын 27 | Хариулах
  • zochin (103.26.193.25)
    Алдаа гаргаад буух болгондоо би сайн ажилласан гэж хуцах юмаа энэ одоо тэгээд сайн ажилласан хүн буудаг юмуу алдаа гаргадаг юмуу
    2021 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.57.94.46)
    chi yahiig zaahgui ee avilgich min
    2021 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    Я,Содбаатар сайд сайн ажилласан шүү ажилдаа дадаад ирэхээр нь солиод байхын иргэдийг хэрвээ солидог огцруулдаг байсан бол бууны ноходыг огцруулах юмсан иргэд минь жаахан бодолтой байгаач дээ та нараар наадаад байна
    2021 оны 01 сарын 27 | Хариулах
  • Irgen (192.82.69.66)
    Sodbaatar sain ajillasan shuu. Zasgiin gazart orj ajillahgui gesend ni haramsaj bna. Zangaragtai er hun dee.
    2021 оны 01 сарын 27 | Хариулах
    • Irgend
      Tiim bn zangarag zaagaad uvchin oruulaad irsen bn. Uvchingyi ard tymen avsan. Uvchind bariulaad exnees ni yxyyleed zugatsan. Bi buruu yariad bn uu.
      2021 оны 01 сарын 27
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    5 цаг 58 мин
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
    6 цаг 2 мин
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
    7 цаг 57 мин
  • БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж, K-Food бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа
    8 цаг 13 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
    9 цаг 29 мин
  • “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
    9 цаг 41 мин
  • БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
    9 цаг 44 мин
  • БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа
    9 цаг 45 мин
  • "Дээлтэй Монгол" өдөрлөг 24 фото
    12 цаг 3 мин
  • Хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэгчид экспортын өсөлтөөр дотоодын зах зээлийн уналт нөхөж байна
    12 цаг 31 мин
  • Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны үнийг өсгөлөө
    12 цаг 37 мин
  • АПУ компанийн санаачилгаар Ш.Энхийн-Одыг NBA-д хүрэх замд дэмжин ажиллах “KEEP FORWARD MAKE IT MIKE” хөдөлгөөнийг хэрэгжүүлж байна
    13 цаг 16 мин
  • "Дэлхийн адууны өдөр"-өөр морьт харвааны тэмцээн болно
    13 цаг 36 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
    13 цаг 54 мин
  • Л.Баярмагнай: Наадмын амралтаар хүүхдэд тавих хараа, хяналтаа дээшлүүлэхийг зөвлөж байна
    14 цаг 7 мин
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
    14 цаг 12 мин
  • А.Дашням: Баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана
    14 цаг 22 мин
  • Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа
    14 цаг 26 мин
  • Сэрвээний өндрийг 30–40 секундэд ai технологиор хэмжинэ
    14 цаг 31 мин
  • Walmart ДАШТ-ий үеэр жуулчдад зориулсан VIP аялал зохион байгуулж байна
    14 цаг 31 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
24 баримт
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК