Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засгийн газар Нью-Йоркийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ сэргээж, Сү.Батболд шүүхэд хандахаа мэдэгдлээ

2021-1-29
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Засгийн газар УИХ-ын гишүүн Сү.Батболдыг их хэмжээний авлига, хууль бус хөрөнгө нуун дарагдуулсан хэргээр Нью-Йоркийн шүүхэд өгсөн тухай мэдээлэл “Global anti Corruption” вэб сайтад гарсан билээ. Энэхүү дуулиан дэгдэх зуурт Монголын Засгийн газар нэхэмжлэлээ буцаан татлаа гэх мэдээлэл гарч, энэ нь улстөрчдийн хэрүүлийн сэдэв болоод байна. Учир нь, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан тушаалаасаа сайн дураар чөлөөлөгдөх өргөдлөө өгөхийн өмнөх өдөр нэхэмжлэлийг татсан байсан юм. Тиймээс төлөвлөсөн тавилттай жүжиг байж, урьдаас тооцжээ зэргээр дайралтууд эхэлсэн билээ.


БАРИМТ 1

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан харин энэхүү маргааныг хагалав. Тэрбээр “Гаднын шүүхэд хэсэг бүлэг этгээд Засгийн газрын нэрийг барьж, гар хөлөө оролцуулан нэхэмжлэлийг татсан бол хуулийн хариуцлага ярих ёстой. Ерөнхий сайдын байр суурь үүнд хатуу байгаа. Даруйхан тодруулж, нэхэмжлэлийг Монгол Улсын нэрийн өмнөөс өнөөдөртөө (нэгдүгээр сарын 28) багтаан гаргана. Энэ үйл ажиллагааг доголдуулсан, захиалагч болон гүйцэтгэгч этгээдүүдийг тогтооно. Бид хайцаалахгүй. Үүний цаана том асуудал ил болж байгаа” гэв.

Үүнээс харахад, ямарваа нэгэн бүлэг этгээд, бүлэглэл Засгийн газрын нэрийг барьж, Нью-Йоркийн шүүхээс нэхэмжлэлийг татсаныг түвэггүй ойлгож болно. Хэн захиалж, хэн гүйцэтгэсэн болоод бүхэл бүтэн Засгийн газрын нэрийг барьж, улс дамжин ажиллагааг зохион байгуулсан байж таарах вэ.  

 

БАРИМТ 2

Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы индэр дээрээс "Тусгаар Монгол Улсыг эзэгнэн дарлах гэсэн тодорхой бүлэглэл, бүр тодорхой хэлэх юм бол УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд байсан Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна" хэмээн мэдэгдсэн юм. Харин УИХ-ын гишүүн Сү.Батболд "Надад үг хэлэх боломж олдлоо. Сая Ерөнхийлөгч Их хурлын индэр дээрээс Оюутолгойтой холбож, намайг гүтгэлээ. Манай Засгийн газар Оюутолгойн гэрээг сайжруулах хоёр зүйл хийсэн. Зээлийн хүүг бууруулах хувь нийлүүлэгчдийг гэрээнд тусгасан. Давхар татварын гэрээг 0 хувь байсныг 20 хувь болгосон. Жинхэнэ утгаар нь Монгол Улсын эрх ашгийг сайжруулсан. Монголын төр нээлттэй, хариуцлагатай, нэгнээ хардаж, шалгах эрхтэй. Томоохон төслүүдээ шалгуулж, ард иргэдэд нээлттэй мэдээлэл өгч, төрийн нэр хүндээ олох ёстой. Нүгэлтэй хүн нүглээ үүрэх цаг ирнэ. Намайг Оюутолгойтой холбож, гаднын хувийн бизнесмэнүүдтэй хардаж, гаднын хувийн байгууллагаар ийм зүйл хийлгэчихээд шүүхэд өгч байгаа. Хэрэгтэйгээ танилцах эрхийг маань нууц гэж  хаачихаад  гаднын хэвлэлээр цацах бохир технологи явуулж байгаа. Эзэн нь ч тодорхой" гэв.

 

БАРИМТ 3

Монгол Улсын Засгийн газрын нэрийг барьж, Нью-Йоркийн шүүхээс нэхэмжлэлийг татах захиалга өгсөн гүйцэтгэсэн этгээдүүд хэн бэ. Хөрөнгө мөнгө, эрх мэдэлтэй, улс орон дамжсан сүлжээтэй эрхмүүд л үүнийг хийж чадна.

Мэдээж, эн тэргүүнд Ерөнхийлөгчийн дурдсанчлан, Сү.Батболдын бүлэглэл орж байна. Хардах л субъект. Эсрэгээрээ Ерөнхий сайд асан Сү.Батболдын хэлсэнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн явуулга ч байж болох. Аль нь ч байсан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захиалагч, гүйцэтгэгчийг олж, хариуцлага тооцно. Ухарч няцахгүйгээр энэ байр суурин дээрээ хатуу зогсоно гэдгээ мэдэгдчихсэн.

Хамгийн гол нь Засгийн газар Нью-Йоркийн шүүхэд  гаргасан нэхэмжлэлээ сэргээсэн бол Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболд улс дамнасан энэхүү ажиллагааг хэн санхүүжүүлж, зохион байгуулсныг олж тогтоох ёстой. Миний нэр төрд халдан, үүндээ Засгийн газрыг татан оролцуулж буй хүмүүсийг олж хариуцлага тооцох учиртай гээд шүүхэд хандаж байгаагаа өчигдөр орой мэдэгдсэн билээ. Түүний мэдэгдлийг ямар ч хачиргүйгээр бүрэн эхээр нь хүргэе.

 

Мэдэгдэл,

“УИХ-ын гишүүн С.Батболд намайг төрийн эргэлт хийсэн, Оюутолгойн гэрээг байгуулахад авилга авсан нь тогтоогдсон мэтээр Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын индэр дээрээс мэдэгдсэн бол сүүлийн хэдэн хоног энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар намайг Нью Йорк хотын шүүхэд өгсөн боловч улс төрийн шахалт дарамтын улмаас нэхэмжлэлээсээ татгалзсан, тэр байтугай Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ асуудлаас болж огцорсон мэтээр ор үндэслэлгүй гүтгэлэг тараагдаж байна.

Засгийн газрын аливаа нэгэн байгууллага Нью-Йоркийн болон гадаадын өөр улсад ийм нэхэмжлэл надтай холбогдуулан гаргаагүй, гаргаагүй учраас татаж аваагүй гэдгээ Засгийн газрын эх сурвалжууд удаа дараа мэдэгдсээр ирлээ.

АНУ-ын хуулийн компани нь Засгийн газрын байгууллагын нэрийг хуурамчаар ашиглан Солонгосын иргэдийн надад хамааралгүй өмчийг царцаах хүсэлтийг Нью-Йоркийн шүүхэд гаргаж, шүүхээс царцаахгүй гэсэн урьдчилсан шийдвэр гаргасны дараа 2020 оны арванхоёрдугаар сарын 9-нд буюу Засгийн газар огцрохоос бүтэн нэг сарын өмнө миний эсрэг нэхэмжлэлээ өөрсдөө зогсоосон гэдэг нь Нью Йоркийн шүүхийн вебсайт дээр олон нийтэд ил тод байгаа. Сүүлдээ 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр нэр дурдсан Солонгосын иргэдийн эсрэг гаргасан нэхэмжлэлээ хүртэл АНУ-ын хуулийн компани өөрөө зогсоосон байгаа нь шүүхийн баримтаас тодорхой байна. Харин энэ компани хэний даалгавраар анх нэхэмжлэл гаргаж, цаг хугацааны хувьд ийм нарийн зохион байгуулалттайгаар татан авсныг шалгаж тогтоох ёстой бөгөөд энэ бүх үйлдлийг хэн хаанаас удирдан санхүүжүүлж байгааг ч шалгуулж, үнэн зөвийг тогтоох ёстой.

Засгийн газарт огт хамаагүй энэ үйлдлийг Монгол Улсын Засгийн газарт хамаатуулж, миний нэрийг хутгаж, тэр байтугай Засгийн газрын огцрох үндэслэл болсон мэтээр гүтгэлэг зохион байгуулж байгаа нь анхнаасаа энэ бүх зүйл нь улс төрийн зорилготой дайралт байсан гэдгийн нотолгоо юм” гэжээ.  

У.Тэргэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • зочин (66.181.184.208)
    Батболдын мэдэгдэл өөрийгөө маш сайн илчилж байгаа нь хэнд ч ойлгогдохоор л байна. Засгийн газрын нэрийг хуурамчаар ашигласан байхад АНУ-ын хуулийн фирм хууртагдана гэж юу байхав, надад хамаагүй Сонлонгос улсын иргэдийн хөрөнгө гэж энэ тодорхой л болчихсон ш дээ, Шүүхийн зарга маргааны талаар асуудал өрнөөд байхад би 2010 онд ОТ-н гэрээг сайжруулсан гээд байх юм
    2021 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.26.193.236)
    Энэ Х.Баттулга өнгөрсөн 4 жилд юу хийв ээ?? Баахан хувийн өс хонзонгоор хэрүүл будлиан тарих шив дээ?? Уул нь 2017 онд муу Миеэ нэр дэвшээгүй, арай олигтой хүн байсан бол монголчууд энэ бөхд саналаа өгөхгүй байсан юм шдээ!!!!!! Миеэг дэмжихгүй гэсэндээ л энэ золигт өгөхөөс өөр сонголтгүй байсан юм чинь!!!!
    2021 оны 01 сарын 29 | Хариулах
  • Irgen (150.129.142.133)
    Ganbaa sain temtslee yag ingeed idir 9 IIN hyitend ulsgulin zalaad todorhoi ur dund hyrsen aaviin huu baina uu
    2021 оны 01 сарын 29 | Хариулах
    • Улс төрийн синдоромууд өвөл л болдог ш дээ. Сонгууль угтаж. Ганбаатар бол жинхэнэ хярвас шүү. Хиншүү ханхалж байна
      2021 оны 01 сарын 29
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    5 цаг 4 мин
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
    5 цаг 8 мин
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
    7 цаг 3 мин
  • БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж, K-Food бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа
    7 цаг 19 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
    8 цаг 35 мин
  • “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
    8 цаг 47 мин
  • БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
    8 цаг 50 мин
  • БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа
    8 цаг 51 мин
  • "Дээлтэй Монгол" өдөрлөг 24 фото
    11 цаг 9 мин
  • Хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэгчид экспортын өсөлтөөр дотоодын зах зээлийн уналт нөхөж байна
    11 цаг 36 мин
  • Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны үнийг өсгөлөө
    11 цаг 43 мин
  • АПУ компанийн санаачилгаар Ш.Энхийн-Одыг NBA-д хүрэх замд дэмжин ажиллах “KEEP FORWARD MAKE IT MIKE” хөдөлгөөнийг хэрэгжүүлж байна
    12 цаг 21 мин
  • "Дэлхийн адууны өдөр"-өөр морьт харвааны тэмцээн болно
    12 цаг 42 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
    13 цаг 0 мин
  • Л.Баярмагнай: Наадмын амралтаар хүүхдэд тавих хараа, хяналтаа дээшлүүлэхийг зөвлөж байна
    13 цаг 12 мин
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
    13 цаг 18 мин
  • А.Дашням: Баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана
    13 цаг 27 мин
  • Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа
    13 цаг 32 мин
  • Сэрвээний өндрийг 30–40 секундэд ai технологиор хэмжинэ
    13 цаг 36 мин
  • Walmart ДАШТ-ий үеэр жуулчдад зориулсан VIP аялал зохион байгуулж байна
    13 цаг 37 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
24 баримт
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК