Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ОХУ-ын иргэдээс төмөр зам дагасан халдварын голомт үүссэн үү. Үүнд, албаныхан хариу өглөө

2021-2-01
0
ЖИРГЭХ

Монгол Улсын дотоодын халдварын нэг том голомт нь төмөр зам  дагасан сум, тосгон болсон. Энэ нь Дархан-Уул аймагт зохион байгуулсан уралдаан, тэмцээнд ОХУ-ын иргэдийг оролцуулсантай холбоотой гэх итгэл үнэмшил өнөөдөр ч олон хүнд байдаг.  Учир нь, халдварын тохиолдол нь өдрөөс өдөрт эрс нэмэгдэж байсан ОХУ-аас ирсэн төмөр замын ажилтнуудаас коронавирусний шинжилгээ авалгүйгээр, өмнө өгсөн шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлсэн гэх мэдээлэл тухайн үедээ дэгдэж, үнэхээр ч хариуцлага алджээ гэх хардлагыг нийгэмд төрүүлсэн билээ. Үүнийг батлах мэт ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа 2020 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн мэдээлэлдээ “УБТЗ-ийн өрхийн эмнэлгийн сувилагчаас халлдвар илэрсэн. Дархан-Уул аймагт зохион байгуулсан тэмцээний үеэр ОХУ-аас ганц нэг хүн оролцсон нь үнэн. Шинжилгээний бичигтэйгээ ирсэн учраас дахин шинжилгээ аваагүй” хэмээсэн нь даарин дээр давс нэмж орхисон билээ. 

Албаны хүний үгийг хэнбугай нь ч үнэн гэж ойлгоно. Тиймдээ ч ОХУ-аас халдвартай иргэн ирж, түүний улбаагаар төмөр замд коронавирус тархжээ. Холбогдох хүмүүс нь үнэнийг нууцалж, хариуцлага хүлээхээс зайлсхийж байна гэх хардлага түгсэн билээ. Ийм эргэлзээн дунд өдөр тутмын “Үндэсний шуудан” сонинд  “Алтанбулагийн боомтоор ирсэн ОХУ-ын 28, Украйны хоёр иргэн голомтын сэжигтэн мөн үү” гарчигтай нийтлэл хэвлэгдсэн нь ч дээрх итгэл үнэмшлийг улам баталгаажуулсан гэж болно.

Харин энэ талаарх бодит мэдээллийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нэхсэн юм. Тэрбээр 2020 оны аравдугаар сарын 4-ний өдрийн нэгдсэн чуулганд зам, тээврийн салбарын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийх үеэр энэ талаар хөндөж, Дархан-Уул аймагт зохион байгуулсан спортын уралдаан, тэмцээнд  ОХУ-аас иргэд ирж оролцсон эсэх, энэ нь төмөр зам дагуух халдварын голомтыг үүсгэсэн байж болох уу гэдгийг тодруулахыг хүссэн. Энэ дагуу УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан уг асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, тогтоолгохыг үүрэг болгосон билээ. Цагдаа, хил хамгаалах зэрэг холбогдох байгууллагаас уг асуудлыг шалган албаны дүгнэлтээ гаргажээ. Шалгалтын албан ёсны дүнг Зам тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Халтар  Монгол Улсын Их хурлын гишүүн Х.Ганхуягт ийнхүү илгээжээ. Үүнд,

УИХ-ын гишүүн танаас 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаар албан бичгээр ирүүлсэн асуултад  дараах хариултыг хүргүүлж байна.

  1. УИХ-ын 2020 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдрийн нэгдсэн чуулганд зам, тээврийн салбарын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийх үеэр УИХ-ын нэр бүхий гишүүдээс 2020 оны аравдугаар сарын 30,31 болон арваннэгдүгээр сарын 01,06-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт тус тус зохион байгуулсан төмөр замчдын спортын болон ур чадварын тэмцээн уралдаанд гаднын зочид, төлөөлөгчид, нэн ялангуяа ОХУ-аас төмөр замчид ирж, оролцсоноос төмөр зам дагуу коронавируст халдвар тархсан эсэх талаар асуулга тавьж, мөн УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан дээрх асуудлыг хууль, хяналтын байгууллагаар шалгуулж, тогтоолгохыг үүрэг болгосон. Үүнтэй холбогдуулан Дархан-Уул аймагт төмөр замчдын дунд уралдаан, тэмцээн зохион байгуулах үеэр ОХУ-ын иргэд оролцсон эсэхийг шалган тогтоож өгөхийг хүссэн тухай 2020 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн 01/ 67 дугаар албан бичгээр Дархан өртөөнд зохион байгуулсан тэмцээн уралдаанд ОХУ-аас болон “УБТЗ” ХНН-ийн орос ажилтан, мэргэжилтэн нараас оролцоогүй болох нь тус тус тогтоосон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж явуулж байгаа тухай ХХЕГ-аас 2020 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдрийн 1/ 9918 дугаар албан бичгээр соёл, урлаг, спорт, олон нийтийн арга хэмжээнд оролцохоор ОХУ-ын иргэд Монгол Улсад зорчоогүй тухай хариуг тус тус ирүүлээд байна.
  2. “УБТЗ” ХНН-ээс Дархан-Уул аймагт 2020 оны аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулсан “Тээвэр зохион байгуулалтын аварга шалгаруулах спортын тэмцээн”, 2020 оны арваннэгдүгээр сарын 06-ны өдөр “Ээлжийн нэгдсэн бригадын ур чадварын тэмцээн”-д ОХУ-аас болон Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт ажилладаг ОХУ-ын харьяат ажилтан, алба хаагчид оролцоогүй болох нь тус тус тогтоогдсон.
  3. “УБТЗ” ХНН нь Төмөр замын бүтээн байгуулалтад шаардлагатай мэргэжилтэнг оруулж ирэхдээ Засгийн газрын 2020 оны тавдугаар сарын 06-ны өдрийн 164 дүгээр тогтоол, УОК-ын 15 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ОХУ-аас нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах хүчийг ажиллуулахдаа халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулан, хууль тогтоомжийн дагуу дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үүнд,

–Орос мэргэжилтнүүдийг оруулж ирэх бэлтгэл ажлын  хүрээнд 2020 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс халдвар хамгааллын дэглэм баримтлах төлөвлөгөө гаргаж, УОК-ын Шуурхай штабаар хянуулан,ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуянаар батлуулсан.

-Тухайн төлөвлөгөөний дагуу УОК-ын Шуурхай штабын хяналтын баг “Ган зам” зочид буудлыг тусгаарлах байрны шаардлагад нийцэж буй эсэхэд үзлэг, шалгалт хийж, заавар зөвлөмж өгч, тусгаарлах байрны шаардлагад нийцнэ гэж зөвшөөрсөн.

-ОБЕГ-ын мэргэжилтэн ХӨСҮТ-ийн эмч нар 2020 оны долоодугаар сарын 9-ний өдөр тус тусгаарлах байранд ажиллах бүрэлдэхүүн болон орос мэргэжилтнүүдийг тээвэрлэх үеийн халдвар хамгааллын талаарх сургалтыг зохион байгуулсан.

-Төлөвлөгөөний дагуу тус мэргэжилтнүүдийг 2020 оны есдүгээр сарын 04-ний өдөр том оврын автобус, цагдаагийн хамгаалалттай, халдваргүйжүүлэх багийн эмнэлгийн тусгай зориулалтын машинтай тээвэрлэх зааварчилгаа өгч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор нэвтрүүлэн, 2020 оны есдүгээр сарын 05-ны өдөр халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, хот хооронд тээвэрлэж, “Ган зам” зочид буудалд ОХУ-ын 30 иргэн  (үүнд: Улаанбаатар төмөр замд ажиллах 24 хүн, “УБТЗ” ХНН-ийн гадаад мэргэжилтэн гурван хүн, тэдгээрийн гэр бүлийн гурван хүн), жолооч нэг хүнийг тусгаарласан.

-Тусгаарлах байранд Онцгой байдлын хяналтын ажилтан, цагдаагийн алба хаагч болон хамгаалалтын алба хаагч болон төмөр замын хоёр эмч, хоёр үйлчлэгч ажилласан.

-Тусгаарлалтын 21 хоногийн хугацаанд 2020 оны есдүгээр сарын 08, 19, 23-ны өдрүүдэд PCR шижнилгээг авсан бөгөөд хариу сөрөг гарсан.

-ЭМЯ-ны зөвлөмж болон УОК-ын 2020 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 2584 тоот албан бичгээр “Ган зам” зочид буудалд тусгаарласан иргэдийг тусгаарлалтаас гаргах зөвшөөрөл авсны дагуу тусгаарлалтаас гаргаж, 2020 оны аравдугаар сарын 07-ны өдөр тусгай галт тэргээр Замын-Үүд өртөөнд, 2020 оны аравдугаар сарын 08-наас 26-ны өдрүүдэд Замын-Үүд, Шаргын-Овоо өртөөдөд их засварын ажил, 2020 оны аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 05-ны өдөр хүртэл Баян зөрлөгийн замын өргөтгөлийн их засварын ажлуудыг тус тус гүйцэтгэсэн бөгөөд тусгай вагонд байрлуулсан болно.

-Байрлаж байсан галт тэрэгтэйгээ 2020 оны арваннэгдүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатараас Сүхбаатар өртөөнд хүрч арваннэгдүгээр сарын 07-ны 22.00 цагийн үед тусгай автобус гаргаж, Алтанбулаг боомтоор 20 мэргэжилтнийг ОХУ-руу буцаасан. Үлдсэн дөрвөн мэргэжилтэн нь 2020 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр Алтанбулаг боомтоор ОХУ-руу буцсан.

ОХУ-аас ирсэн мэргэжилтнүүд нь батлагдсан төлөвлөгөөнд тусгаснаар ажлын нягт хуваарийн дагуу ажиллаж байгаад нутаг буцаасан бөгөөд Дархан өртөөнд зохион байгуулсан уралдаан, тэмцээнд оролцоогүй болно.

Сайдын үүрэг гүйцэтгэгч  Л.Халтар гэжээ.  

Энэ бүхнээс харахад ОХУ-ын иргэд Дархан-Уул аймагт болсон спортын тэмцээн, уралдаанд оролцоогүй. Төмөр замд тархсан коронавирусний халдварын эх үүсвэр биш байжээ гэдгийг түвэггүй ойлгож болно. Хамгийн гол нь, цаг тухайд нь нийгэмд эргэлзээ үүсгэхгүйгээр бодит үнэнийг хэлж ойлгуулах, нөгөөтэйгүүр, албаны хүн үгээ бодож хэлж байх шаардлагатай нь эндээс харагдаж байна.

У.Тэргэл

 

No description available.

No description available.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (192.82.74.121)
    Муу эр дайнд
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
  • зочин (192.82.74.226)
    тэр амбасэлэм гуай худлаа яриад байсан юм уу бусад тэдээлэл бас худлаа юу ард олноо ингэж мунхруулсан бол солих хэрэгтэй бид үнэн мэдээлэл авмаар байна. тэгвэл өөрснийгөө сэргийлж чадна
    2021 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.9.40.214)
    Худалчид!
    2021 оны 02 сарын 01 | Хариулах
  • Татвар төлөгч (64.119.20.203)
    Эргэлзээтэй хэвээр үлдэв
    2021 оны 02 сарын 01 | Хариулах
  • Иргэн (192.82.77.196)
    Эвгүй л асуудал байна?! Их ч гамшиг тарьсан даа?!
    2021 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.126.89.249)
    Төмөр зам хариуцлага алдсан нь үнэн. Голомт болж улс орон даяар тараасан. Удирдлага нь заавал хариуцлага хүлээх ёстой.
    2021 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (192.82.72.8)
    убтз цар тахлын үед мэдрэмжгүй хариуцлагагүй ажилласан шүү түүнээс болж олон төмөр замчид тэдний гэр бүлийнхэн өвдөж тусгаарлагдаж зовсон доо одоо ингээд хохироод л үлдэнэ Энд оросууд ямарч хамаагүй өөрсдөө л буруутай толгой эргүүлж худлаа баримт гаргаад байх юм даа
    2021 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.176.178)
    Ai medehgui uursdiigu umuuruud bgan bishu. Orosuud ireegui bol yu gj orosoos irsen gj yarih ge
    2021 оны 02 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    3 цаг 27 мин
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
    3 цаг 30 мин
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
    5 цаг 25 мин
  • БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж, K-Food бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа
    5 цаг 42 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
    6 цаг 58 мин
  • “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
    7 цаг 10 мин
  • БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
    7 цаг 12 мин
  • БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа
    7 цаг 13 мин
  • "Дээлтэй Монгол" өдөрлөг 24 фото
    9 цаг 31 мин
  • Хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэгчид экспортын өсөлтөөр дотоодын зах зээлийн уналт нөхөж байна
    9 цаг 59 мин
  • Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны үнийг өсгөлөө
    10 цаг 6 мин
  • АПУ компанийн санаачилгаар Ш.Энхийн-Одыг NBA-д хүрэх замд дэмжин ажиллах “KEEP FORWARD MAKE IT MIKE” хөдөлгөөнийг хэрэгжүүлж байна
    10 цаг 44 мин
  • "Дэлхийн адууны өдөр"-өөр морьт харвааны тэмцээн болно
    11 цаг 4 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
    11 цаг 23 мин
  • Л.Баярмагнай: Наадмын амралтаар хүүхдэд тавих хараа, хяналтаа дээшлүүлэхийг зөвлөж байна
    11 цаг 35 мин
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
    11 цаг 40 мин
  • А.Дашням: Баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана
    11 цаг 50 мин
  • Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа
    11 цаг 55 мин
  • Сэрвээний өндрийг 30–40 секундэд ai технологиор хэмжинэ
    11 цаг 59 мин
  • Walmart ДАШТ-ий үеэр жуулчдад зориулсан VIP аялал зохион байгуулж байна
    11 цаг 59 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
24 баримт
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК