Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Бямбацогт: Парламент хяналтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай

2021-2-02
0
ЖИРГЭХ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Тамгын газар, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Ардчиллын түншлэл, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнтэй хамтран өнөөдөр “Парламентын хянан шалгах үйл ажиллагаа” сэдэвт онлайн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд парламентын хянан шалгах чиг үүргийг нэмэгдүүлсэн.

Үүний дагуу Улсын Их Хурлын даргын 2020 оны 62 дугаар захирамжаар Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Төрийн бодлого урт хугацаанд тогтвортой байх, хууль тогтоомж болон хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн хоорондын уялдаа холбоог хангах, баталж байгаа хууль тогтоомжийн чанарыг сайжруулах, амьдралд бодитоор хэрэгжүүлэх, засаглал хоорондын хяналт тэнцлийг хангах, давхардал хийдлийг арилгахад энэ хуулийн төсөл чухал ач холбогдолтой.

Өнгөрсөн жилүүдэд парламентаас хууль тогтоох чиг үүрэгт түлхүү анхаарч ирсэн. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд парламент хяналт шалгалтын арга хэрэгслээ боловсронгуй болгож, хяналтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай” хэмээн онцолсон юм.

Тэрбээр хуулийн төслийн бүтэц, хамрах хүрээг парламентын хяналтын зорилго, зорилт, парламентын хяналтын зарчим, хэлбэрүүд, оролцогч талуудын чиг үүрэг, парламентын хяналтыг хэрэгжүүлэх цаглабар, парламентын хяналтын зохион байгуулалт, түүнд үзүүлэх дэмжлэг, парламентын хяналтын үр дагавар бусад, мэдээллийн сан гэсэн үндсэн 8 зүйлийн хүрээнд боловсруулж байгааг дурдав.

Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан “Парламентын хянан шалгах үйл ажиллагаа” сэдэвт цахим хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулж буй АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд талархал илэрхийлсэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын мэндчилгээг уламжиллаа.

Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Н.Цогтсайхан Улсын Их Хурал хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхэд Тамгын газраас үзүүлж буй мэргэжил, арга зүй зөвлөгөө, туслалцааг сайжруулах чиглэлээр хийгдэж байгаа бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт болон чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хийж байгаа ажлуудын талаар товч танилцуулав.

Хэлэлцүүлэгт АНУ-ын талаас АНУ-ын Конгрессын гишүүн асан Эрик Полсэн,  Батлан хамгаалахын туслах нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч асан Тодд Розэнблум, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Пол Райаны ахлах зөвлөх асан Марк Эпли нар оролцож “Парламентын хянан шалгах үйл ажиллагааны танилцуулга", "Хууль тогтоох байгууллагаас гүйцэтгэх засаглалд тавих хяналт”, “Хянан шалгах хороонд нь парламентын хянан шалгах үйл ажиллагааны арга хэлбэр болох тухай”, “Засгийн газрын тайлан, мэдээг сонсох нь гүйцэтгэх засаглалд хяналт тавьж, хариуцлагыг дээшлүүлэх арга хэлбэр болох тухай” гэсэн үндсэн сэдвүүдээр мэдээлэл өглөө.Илтгэгчдийн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд парламентаас хяналт шалгалт явуулах шийдвэрийг гаргах явц, Хянан шалгах хорооны үйл ажиллагааны чиглэл, эрх хэмжээ, хориглох зүйлс, түүнд тавих цөөнхийн болон албан бус лобби бүлгийн хяналт, парламентын Тамгын газрын үүрэг оролцооны талаар асуулт асууж, хариулт авсан юм.

Хэлэлцүүлгийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Н.Алтанхуяг, Ц.Мөнхцэцэг, Ж.Чинбүрэн, Д.Сарангэрэл, Г.Дамдинням, Х.Ганхуяг, Д.Цогтбаатар, С.Ганбаатар, Т.Доржханд, Б.Жаргалмаа, Ж.Батсуурь, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан болон Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлага, ажилтнууд оролцлоо.

Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэн, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн хамтран цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөж байгаагийн эхнийх нь “Парламентын хянан шалгах үйл ажиллагаа” сэдвээр өрнөсөн бол цаашид “Хуулийн төсөл боловсруулах нь”, “Хууль тогтоох үйл ажиллагаанд төлөөллийг хангах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” гэсэн сэдвийн хүрээнд үргэлжилнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    2 цаг 37 мин
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
    2 цаг 40 мин
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
    4 цаг 35 мин
  • БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж, K-Food бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа
    4 цаг 51 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
    6 цаг 7 мин
  • “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
    6 цаг 19 мин
  • БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
    6 цаг 22 мин
  • БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа
    6 цаг 23 мин
  • "Дээлтэй Монгол" өдөрлөг 24 фото
    8 цаг 41 мин
  • Хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэгчид экспортын өсөлтөөр дотоодын зах зээлийн уналт нөхөж байна
    9 цаг 9 мин
  • Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны үнийг өсгөлөө
    9 цаг 16 мин
  • АПУ компанийн санаачилгаар Ш.Энхийн-Одыг NBA-д хүрэх замд дэмжин ажиллах “KEEP FORWARD MAKE IT MIKE” хөдөлгөөнийг хэрэгжүүлж байна
    9 цаг 54 мин
  • "Дэлхийн адууны өдөр"-өөр морьт харвааны тэмцээн болно
    10 цаг 14 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
    10 цаг 32 мин
  • Л.Баярмагнай: Наадмын амралтаар хүүхдэд тавих хараа, хяналтаа дээшлүүлэхийг зөвлөж байна
    10 цаг 45 мин
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
    10 цаг 50 мин
  • А.Дашням: Баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана
    11 цаг 0 мин
  • Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа
    11 цаг 4 мин
  • Сэрвээний өндрийг 30–40 секундэд ai технологиор хэмжинэ
    11 цаг 9 мин
  • Walmart ДАШТ-ий үеэр жуулчдад зориулсан VIP аялал зохион байгуулж байна
    11 цаг 9 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
24 баримт
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК