Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Оюунчимэг: Өрх бүрд 1 сая төгрөг олгох Ерөнхийлөгчийн саналыг Засгийн газар боломжтой гэж үзвэл дэмжинэ

2021-2-03
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэгтэй ярилцсанаа хүргэе.


-Ирэх хаврын чуулганаар хэлэлцэх гол хуулийн нэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлт. Уг шинэчлэлтээр уул уурхайн салбарт ажиллагсдын ажил, амралтын хугацааг нарийвчлан зохицуулж байгаа. Өөр ямар чухал заалтууд тусгагдаж байгаа вэ?

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга гурван парламентын босго давж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Гэтэл 1999 онд баталсан Хөдөлмөрийн тухай хууль өнөөдрийн хөдөлмөрийн зах зээлийн харилцааг зохицуулах боломжгүй болсон. Хөдөлмөрийн зах зээлд шинэ харилцаа гарч ирсэн учраас шинэчилсэн найруулгаар өөрчилж батлах хэрэгтэй байна. Жишээлбэл, цар тахлын амаргүй үед хатуу хөл хорио тогтооход иргэдийн дийлэнх нь гэрээсээ эсвэл зайнаас ажиллаж байна. Харин Хөдөлмөрийн хуульд энхэ тухай зохицуулсан заалт байдаггүй. Тиймээс хуулийн шинэчилсэн найруулгад зайнаас эсвэл гэрээсээ ажиллах тохиолдолд яахав. Тоног төхөөрөмжийн асуудлыг хөдөлмөр олгогчтойгоо хэрхэн зохицох зэрэг олон улсын хөдөлмөрийн зах зээл дээр хэрэглэгддэг жишгээр шинэчлэлтийг тусгаад явж байна.

Үүнээс гадна туршилтын хугацаанд байгаа ажилчинд үндсэн цалингийн хэдэн хувьтай тэнцэхээр олгох вэ гэдэг Үнлсэн хуулиар заасан эрхийг нь зөрчихгүй байх, энэ нь олон улсын хөдөлмөрийн зах зээл дээр мөрдөгдөж байгаа зөвлөмжийг Монгол Улсын хөрсөнд буулгаж оруулсан.

Түүнчлэн 1999 оны Хөдөлмөрийн хуульд уул уурхайтай холбоотой зохицуулалт байдаггүй. Гэтэл улсын эдийн засагт гол үүрэг гүйцэтгэж байгаа хийгээд хамгийн олон ажилладаг салбар нь уул уурхай шүү дээ. Тиймээс уул уурхайд ажиллаж байгаа ажиллагсдын ажил, амралттай холбоотой зохицуулалтыг оруулж өгч байгаагаараа онцлог. Уул уурхайд ажиллагсдын үйлдвэрчний эвлэлээс 14 хоног ажиллаад 14 хоног амрах зохицуулалтыг хийж өгөхгүй бол олон мянган гэр бүл салах эсвэл эрүүл мэндээрээ хохирох нөхцөл байдал үүсч байгаа учраас зохицуулалт хийж өгөөч гэдэг хүсэлтүүд их ирсэн. Харин зарим уул уурхайн компаниас 14 хоног ажиллаж, амрах зохицуулалт нв хатуу байна гэдэг маргаан ирүүлж байгаа.

Өргөн баригдсан хуулийн төсөлд уул уурхайн салбарт ажиллагсдын ажиллах, амрах хоногийн хугацааг 14 хоног байхаар тусгасан.

Мөн ажил олгогч ажилтныхаа ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, ажлын байран дахь жендерийн тэгш байдлыг хангах, хүчирхийллийн асуудлыг гаргахгүй байх асуудлыг нарийвчлан зааж өгсөн. Учир нь судалгаанаас харахад сүүлийн жилүүдэд ажлын байран дахь бэлгийн дарамт, хүчирхийлэл эрс өссөн дүнтэй гарсан байсан. Үүнийг шийдэх хувилбар байхгүй, хохирогч хаана хандахаа мэддэггүй зэрэг том асуудал байгаа учраас ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийлэл гэж юуг хэлэх. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар зааж өгөх гэх мэт хөдөлмөрийн хуульд шаардлагатай заалтуудыг тусгасан.

-Зарим гишүүдийн зүгээс Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлт дан ганц хөдөлмөр эрхлэгчдийг хамгаалах хууль болох нь хэмээн шүүмжлэлтэй хандаж байсан?

-Тийм. Зарим гишүүд шүүмжилсэн байна лээ. Уг нь ажил олгогчдын эрх ашгийг хамгаалсан чухал заалтуудыг  ч тусгаж өгсөн. Тухайлбал, ажилтан тухайн компанийн нууцтай холбоотой асуудлыг мэдчихээд өрсөлдөгч компанид нь зарж оюуны өмчийг нь үгүй хийх асуудал их гардаг учраас энэ талаар хатуу зохицуулалт оруулж өгсөн. Ажил олгогч руу чиглэсэн дэвшилтэд заалтууд их орсон. Гэхдээ ажил олгогч, ажилтан хочрын харьцааг авч үзэхээр ихэнхдээ ажил олгогчийн зөв болдог. Хөдөлмөр эрхлэгч байр сууриа сайжруулах ямар нэгэн шаардлага тавихад ажлас халах зэргээр дарамтлах, шүүхийн шийдвэр эцэстээ мөнгөтэй хүнийх нь талд гардаг асуудал байгаа учраас хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийнхээ эрхийг хамгаалах ёстой. Энэ нь зарим бизнес эрхлэгч гишүүдийн эсэргүүцэлтэй тулсан.

-Нийгмийн даатгалын шимтгэл хоёр хувиар нэмэгдлээ. Өнгөрсөн онд нэмэгдэх ёстой байсан ч Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан хойшилсон. Энэ удаад ч хойшлуулах болохгүй байсан юм уу хэмээн иргэд бухимдалтай байна?

-Цар тахлын үед нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлж байгаа зүйл байхгүй. Манай улс ОУВС-ийн хөтөлбөрт орох үед “Танай улсын Нийгмийн даатгалын сан алдагдалтай яваад байна. Энэ байдлаар явбал эргээд хүнд цохилт болно. Тиймээс алдагдлаа бууруул” гэдэг чиглэл өгсөн. Тухайлбал, 2007 онд 26 нийгмийн даатгалын шимтгэл 26 хувьтай байсан бол 2017 онд 21-23 хувь болгож бууруулсан. Энэ хэмжээгээр НДС алдагдал хүлээгээд яваад байсан юм. Тиймээс цар тахлын үед нэмэгдүүлсэн биш, харин 2017 оны дөрөвдүгээр сард Нийгмийн даатгалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж жил бүр 0.5-1 хувь нэмэгдүүлэхээр тусгасан.

Уг өөрчлөлтөөр 2018 онд 1 хувь, 2019 онд 0.5 хувь, 2020 онд 1 хувиар нэмэгдүүлэхээр өөрчлөлт орсон байсан. Хуулийн дагуу 1.5 хувийг нэмсэн.

Харин өнгөрсөн онд цар тахалтай холбогдуулан Ерөнхийлөгчийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийн 2020 оны төсөвт хориг тавьсныг УИХ хүлээн авсан юм. Улмаар хоригийн хугацаа дуусч энэ оны нэгдүгээр сараас эхлэн үйлчлээд эхэлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар НДС 2.7 их наядын орлоготой хэрнээ 3.2 их наядын зарлага гаргаж байна. Өөрөөр хэлбэл, зарлага нь орлогоосоо давчихсан учраас энэ алдагдлаа бууруулах арга хэмжээг яаралтай авахгүй бол тогтолцоо чинь гажуудалд орж тэтгэвэр, цалин хангамжаа цаг хугацаанд нь тавьж чадахгүй эрсдэл үүрэх магадлал өндөр байгааг олон улсын байгууллагуудаас сануулж байгаа. Цаг үеийн нөхцөл байдал амаргүй байгаатай холбогдуулан хувийн хэвшлийнхнийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх асуудлыг өнгөрсөн онд хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд 672 тэрбум төгрөг НДС-аас чөлөөлөгдсөн.

Мөн сая хувийн хэвшлийнхнийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх асуудлыг ирэх долдугаар сар хүртэл үргэлжлүүлэхээр боллоо. Тиймээс энэ нэмэгдэл бодитоор дарамт болж арай очоогүй байгаа. Харин долдугаар сарын 1-ээс цар тахлын нөхцөл байдал саараад эхэлбэл эдийн засаг, эрүүл мэндийн цогц арга хэмжээ авах шаардлага үүссэн. Энэ үүрэг, даалгаврыг ч шинээр байгуулагдсан Засгийн газарт өгч байгаа.

-Ерөнхийлөгч өрх бүрд нэг сая төгрөг олгох саналын талаар байнгын хороо ямар байр суурьтай байна вэ?

-Бэлэн мөнгө тараах нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, инфляци хөөрөгдөх зэрэг сөрөг талтай байна. 0-18 нас хүртэлх хүүхдэд ирэх долдугаар сар хүртэл сар бүр 100 мянган төгрөг олгох шийдвэрийн хүрээнд энэ оны төсөт 834 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан. Дээр нь халамж чиглэлээр олон арга хэмжээ авч байна. Түүнчлэн ус, цахилгаан, тог, хог, шахмал түлшний үнийг хөнгөлөх зэрэг арга хэмжээнээс үүдэн төсөвт орж ирэх орлого эрс буурч байна. Улмаар цалин, тэтгэвэр, тэтгэмжээ цаг хугацаанд нь тавих нь өөрөө асуудал үүсгэж байна. энэ нөхцөлд дахин нэг сая төгрөг олгоно гэдэг амаргүй. Тиймээс шинээр томилогдсон Сангийн сайдад энэ тооцоо судалгааг хийж, УИХ-д танилцуул гэдэг үүрэг өгсөн. Хэрэв Засгийн газар бололцоотой гэдэг тооцоо судалгаа гаргаад ирвэл Нийгмийн бодлогын байнгын хороон даргын хувьд дэмжээд явахад асуудалгүй.

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (192.82.78.229)
    Хоосон толгой болсон сэтгүүлч бөх хоёр дэндлээ
    2021 оны 02 сарын 04 | Хариулах
  • zochin (202.179.26.159)
    tegeed ogoochee mongogui chechuu bna ,chudlaa yriaadal tsag avaadal
    2021 оны 02 сарын 03 | Хариулах
  • zochin (202.179.26.159)
    tegeed ogoochee mongogui chechuu bna ,chudlaa yriaadal tsag avaadal
    2021 оны 02 сарын 03 | Хариулах
  • zochin (59.153.114.219)
    Өөрийн толгой байхгүй байнгын хорооны дарга уу. Ийм хариуцлагагүй их хурлын гишүүн их хурлын бүтцийн байгууллагын дарга байх уу. Засаг оруулвал нүдээ аниад дэмжинэ
    2021 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.212.116.12)
    Энд илүү үглэж донгосож байхаар БАТСҮМБЭРийн АСРАМЖИЙН ГАЗАРТ гадаа хүн осгож нас барсан шалтгааныг очиж тогтоогооч.Янгинаад үглэхээс цаашгүй авгай.
    2021 оны 02 сарын 03 | Хариулах
  • zochin (202.179.26.159)
    irgen bur ter 1000000 togrogiig avach estoi, tegeed yg odoo chatuu chol chorio tavi. Chooson gert n suulgaad yachavdee!!!
    2021 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (83.20.231.208)
    Tolgoi muutai ene ikh mongiig ard tumend taraaz ul bolno harin zizig dund AA shilzuulz azlyn bair bii bolgo jonhuu ardyg belenchkegch bolgoh mon ooriin medliin buteegdehuun ee borluulah sanaatai
    2021 оны 02 сарын 03 | Хариулах
  • Өвгөн (203.91.115.44)
    Энэ 76 дотор тэтгэвэрийн доод хэмжээг ядаж 500 мянга болгоод өгөe гэж дугарах нэгч хүн алга шүү Доод тэтгэвэр авдаг 277 мянган хүн МАН АН хоёр намд саналаа өгсөн Одоо бүгдээрээ ямар нэг сонгуульд МАХН даа л саналаа өгнө шүү 300 мянга авдаг ахмадуудаа
    2021 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.190.23)
    Энэ хүүхнүүд ямар аймаар хорчин юм бэ. Шантаач тавьж байгаад номин уртнасан гэж луйварчдыг сайд болгоод л
    2021 оны 02 сарын 03 | Хариулах
  • Zochin (103.212.119.107)
    Buurunhii heltei buurunhii avgai
    2021 оны 02 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    2 цаг 37 мин
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
    2 цаг 41 мин
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
    4 цаг 36 мин
  • БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж, K-Food бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа
    4 цаг 52 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
    6 цаг 8 мин
  • “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
    6 цаг 20 мин
  • БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
    6 цаг 23 мин
  • БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа
    6 цаг 24 мин
  • "Дээлтэй Монгол" өдөрлөг 24 фото
    8 цаг 42 мин
  • Хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэгчид экспортын өсөлтөөр дотоодын зах зээлийн уналт нөхөж байна
    9 цаг 9 мин
  • Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны үнийг өсгөлөө
    9 цаг 16 мин
  • АПУ компанийн санаачилгаар Ш.Энхийн-Одыг NBA-д хүрэх замд дэмжин ажиллах “KEEP FORWARD MAKE IT MIKE” хөдөлгөөнийг хэрэгжүүлж байна
    9 цаг 54 мин
  • "Дэлхийн адууны өдөр"-өөр морьт харвааны тэмцээн болно
    10 цаг 15 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
    10 цаг 33 мин
  • Л.Баярмагнай: Наадмын амралтаар хүүхдэд тавих хараа, хяналтаа дээшлүүлэхийг зөвлөж байна
    10 цаг 45 мин
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
    10 цаг 51 мин
  • А.Дашням: Баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана
    11 цаг 0 мин
  • Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа
    11 цаг 5 мин
  • Сэрвээний өндрийг 30–40 секундэд ai технологиор хэмжинэ
    11 цаг 9 мин
  • Walmart ДАШТ-ий үеэр жуулчдад зориулсан VIP аялал зохион байгуулж байна
    11 цаг 10 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
24 баримт
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК