Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БСШУСБХ 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцууллаа

2021-2-04
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос өнөөдөр (2021.02.04) хэвлэлийн хурал зохион байгуулж, Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Хэвлэлийн хуралд Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Баярсайхан, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нар оролцов.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд:

Монгол Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос 2020 оны чуулганы хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийн талаар болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүрэг болон эрхлэх асуудлын хүрээний байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх, үүрэг чиглэл өгөхөд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилласан. 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо 6 удаа хуралдаж, давхардсан тоогоор 33 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

Улсын Их Хурлын даргын захирамжаар болон Байнгын хорооны тогтоолоор хуулийн төсөл болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий 7 ажлын хэсэг байгуулав. Ажлын хэсгүүд 8 удаа хуралдаж, ажлын хэсгийн танилцуулга 1-ийг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан.

Байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны тогтоолын төсөл 6-г хэлэлцэн баталж, Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл 16, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 2-ыг хэлэлцэж, Байнгын хорооны хэлэлцэх эсэхийн санал, дүгнэлт 4, анхны хэлэлцүүлгийн санал дүгнэлт 2, эцсийн хэлэлцүүлгийн танилцуулга 1, зарчмын зөрүүтэй 27 саналын томьёоллыг бэлтгэн гаргаж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль 8-ыг Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан байна.

Ингээд Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хорооноос хийж, хэрэгжүүлсэн онцлог ажлуудын талаар Улсын Их Хурлын гишүүд мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

Мэдээллийн эхэнд Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн ажлын хүрээнд “1990-2020 оны Монгол Улсын улс төрийн тогтолцоо, улс төрийн харилцаан дахь алдаа, оноо”-ны асуудлаар судалгаа хийж, аналитик тойм бэлтгэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажилласан. Мөн  Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр баталсан Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дугаар тогтоолын 1.5 дахь дэд заалт “төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасны хэрэгжилтийг хангах тухай ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Өнгөрсөн намрын чуулганаар Музейн тухай хуулийг Монгол Улсад анх удаа баталснаар цаашид орчин цагийн музей хөгжих чухал ажил болсон. Түүнчлэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Ингэснээр Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах боломжийг бүрдүүлж буйгаа онцлог юм. Саяхан Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран “Боловсролын шинэчлэлийн бодлого, эрх зүйн зохицуулалт” сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг, аяныг зохион байгуулсан. Боловсролын шинэчилсэн тухай багц хуулийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, өргөн барихад бэлэн болоод байна гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Боловсролын шинэчилсэн тухай багц хуулийг батлуулснаар боловсролыг хүүхэд бүрд хүртээмжтэй олгох, боловсролын бүх үйл ажиллагааг зайнаас болон интернет технологид суурилсан байдлаар явуулах, багшийн нийгэм дэх үнэлэмжийг нэмэгдүүлэх, мөн тогтвортой сургалтын хөтөлбөр болоод монгол хүүхдийн онцлогт нийцүүлсэн боловсрол олгох нь уг хуулийн гол зорилт юм гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дугаар тогтоолын 1.5 дахь дэд заалт “төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасны хэрэгжилтийг хангах тухай ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна. “Эрдэнэт” үйлдвэрээс 100 тэрбум төгрөгөөр санхүүжигдэх уг ажлын хүрээнд тус Байнгын хорооноос хяналт тавьж ажиллана. Ирэх дөрөвдүгээр сард эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байгаа ба уг ажлын хүрээнд зөвхөн жорлон бус халуун, хүйтэн устай тухайн газар зүйн орчинд тохируулсан тохилог ариун цэврийн байгууламжийг бий болгохоор ажиллаж байна гэв.

Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, ирэх хаврын чуулганаар Боловсролын тухай багц хуулийг хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Бэлтгэл ажлын хүрээнд бага, дунд боловсролын хөтөлбөрийг хэрхэн тогтвортой байлгах, мөн багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэхэд юунд анхаарах зэрэг асуудалд ихээхэн ач холбогдол өгч, ажиллаж байна гэв.

Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөний хүрээнд олон улсад өрсөлдөж чадахуйц Ерөнхий боловсролын 10 сургуулийг улсын хэмжээнд шинээр байгуулахаар ажиллаж байна. Эдгээр сургуулиуд нь олон улсын хөтөлбөртэй байх ба энэ оны төсөвт тусгагдсан болно. Мөн одоо байгаа 40 лаборатори сургуулиудийн хөтөлбөрийг олон улсын жишигт хүргэх, үүнийг дагаад багш, ажилтнуудын цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэв.

Үргэлжлүүлэн боловсрол, сургуулийн талаарх сэтгүүлчдийн сонирхсон асуултад Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нар хариулснаар өнөөдрийн хэвлэлийн хурал өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    1 цаг 43 мин
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
    1 цаг 47 мин
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
    3 цаг 42 мин
  • БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж, K-Food бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа
    3 цаг 58 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
    5 цаг 14 мин
  • “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
    5 цаг 26 мин
  • БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
    5 цаг 29 мин
  • БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа
    5 цаг 30 мин
  • "Дээлтэй Монгол" өдөрлөг 24 фото
    7 цаг 48 мин
  • Хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэгчид экспортын өсөлтөөр дотоодын зах зээлийн уналт нөхөж байна
    8 цаг 16 мин
  • Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны үнийг өсгөлөө
    8 цаг 22 мин
  • АПУ компанийн санаачилгаар Ш.Энхийн-Одыг NBA-д хүрэх замд дэмжин ажиллах “KEEP FORWARD MAKE IT MIKE” хөдөлгөөнийг хэрэгжүүлж байна
    9 цаг 1 мин
  • "Дэлхийн адууны өдөр"-өөр морьт харвааны тэмцээн болно
    9 цаг 21 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
    9 цаг 39 мин
  • Л.Баярмагнай: Наадмын амралтаар хүүхдэд тавих хараа, хяналтаа дээшлүүлэхийг зөвлөж байна
    9 цаг 52 мин
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
    9 цаг 57 мин
  • А.Дашням: Баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана
    10 цаг 7 мин
  • Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа
    10 цаг 11 мин
  • Сэрвээний өндрийг 30–40 секундэд ai технологиор хэмжинэ
    10 цаг 16 мин
  • Walmart ДАШТ-ий үеэр жуулчдад зориулсан VIP аялал зохион байгуулж байна
    10 цаг 16 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
24 баримт
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК