Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зэсийн үнийн өсөлт бидэнд боломж олгоно

2021-2-22
0
ЖИРГЭХ

Монгол улс энэ жилийн төсвөө батлахдаа уул уурхайн салбараас   3.4 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон. Энэ төлөвлөгөөгөө биелүүлж чадвал түүхэн дэх хамгийн өндөр орлогоо олох юм. Төсвийн орлогын 26%-ийг бүрдүүлэх уг төлөвлөгөөнд зэсийн баяжмалын орлогоос 1.5 их наяд төгрөг, нүүрсний салбараас 1.34 их наяд төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлэхээр тусгасан. Сангийн яам 2021 онд зэсийн зах зээлийн үнэ 6500 ам.доллар буюу тэнцвэржүүлсэн үнээс 19 хувиар их байх төлөвтэй хэмээн тооцоолж энэ оны төсөвт зэсийн тэнцвэржүүлсэн үнийг 5456.1 ам.доллар/тонн байхаар таамагласан. Уг ханшийн төлвөөр бол Тогтворжуулалтын санд зэсийн орлогоос 100.8 тэрбум төгрөг төсөвт төвлөрөх юм.

Зэсийн ханшийн төлөв сайжирч байгаа нь манай улсын эдийн засгийн өсөлтийг хурдасгах өөдрөг шинж бүрджээ. Зөвхөн зэсийн зах зээл дээр эрэлт, үнийн өсөлтөөс харахад бидэнд цар тахлын үед хүндэрсэн эдийн засгаа сэргээх боломж байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 2-ны өдөр Лондонгийн металлын биржид болсон фьючерс арилжаагаар нэг тонн зэсийн үнэ 7711 ам.долларт хүрсэн. Коронавирусний ид тархалтын үед буюу 3 дугаар сард 4600 доллар болтлоо унаж байсантай харьцуулбал үнэ нь даруй 60 хувиар өслөө гэсэн үг. Зэсийн үнэ ийнхүү 7000-аас давсан нь 2018 оны 6 дугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

Зэсийн үнэ ингэж өсөхөд Ковид-19-ийн эсрэг вакцинуудын эмнэлзүйн шатны туршилт 90-ээс дээш хувийн үр дүн үзүүлсэн нь нөлөөлсөн гэхэд хилсдэхгүй. Улс орнууд цар тахлын эсрэг вакцинжуулалтанд иргэдээ шат дараатайгаар хамруулж эхэлсэн нь дэлхийн эдийн засаг сэргэх нь гэсэн найдварыг зэсийн зах  зээлийн гол оролцогчдод төрүүлснээр зэсийн үнэ тасралтгүй өссөөр байна.

Вакцинаас гадна дэлхий даяар олборлож буй зэсийн тал хувийг хэрэглэдэг Хятад улсын үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сэргээснээр зэсийн импорт нь огцом өсч, энэ нь зэсийн үнэ өсөхөд ихээр нөлөөлсөн.

Зэсийн наймаачид ирээдүйн эрэлтээ Хятадын үйлдвэрлэлийн гол индекс болох Caixin-г маш анхааралтай ажигласны дүнд тодорхойлдог.  Онцгой ач холбогдолтой уг индекс 7 дахь сардаа (дараалан) өсөж байгаа. Өнгөрсөн 10 дугаар сард 53,6 байсан Caixin индекс 11 дүгээр сард 54,9 болж өссөн нь зэсийн үнэд эергээр нөлөөллөө. Цар тахлын улмаас зогсчихоод байсан Хятадын үйлдвэрүүд ихэнх шинжээчдийн таамаглаж байснаас хамаагүй богино хугацаанд үйл ажиллагаагаа сэргээж чадсан, үүгээр ч зогсохгүй улс даяарх цахилгаан шугам сүлжээгээ шинэчлэхэд их хэмжээний хөрөнгө оруулахаар төлөвлөж байсан боловч цар тахлын улмаас уг төлөвлөгөө тодорхой хугацаанд тасалдаад одоо эрчимтэй хэрэгжиж байна. Хятадын удирдагч Ши Жиньпин “манай улс 2060 он гэхэд нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй орон болно” гэсэн нь цаашдаа тус улс сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд, түүний дотор салхин цахилгаан станц барихад үлэмж хэмжээний хөрөнгө оруулахаар төлөвлөж буйг харуулж байна. Түүний дурдсан сэргээгдэх эрчим хүч, нэн ялангуяа салхин цахилгаан станц барих гол түүхий эд нь зэс байх нь зэсийн үнэ өсөхөд нөлөөлөх нь дамжиггүй. Дүн шинжилгээний Capital Economics компани 2020 онд зэсийн эрэлт эрс нэмэгдэн 2021 онд 7500 долларт хүрч, цаашилбал 2025 онд 10 мянган долларт хүрнэ гэсэн “хэт өөдрөг” гэж болохоор таамаглалыг дэвшүүлж байв. Энэ онд зэсийн үнэ өссөн нь Capital Economics-ийн таамаг тун оновчтой байгаагийн илрэл юм.

Citicorp компанийн шинжээч Макс Лейтон автомашины үйлдвэрлэл, эрчим хүчний салбар дахь зэсийн хэрэглээ ирэх 5 жилийн хугацаанд 2,3 сая тонноор өсөх төлөвтэй буйг дурдсан гэхчилэн зэсийн хэрэглээ дэлхий нийтээр, тэр дундаа манай урд хөршийн хувьд өсч, эрэлт нэмэгдэхийн хэрээр зэсийн үнэ тонн тутамдаа өссөөр байх нь.

Дэлхийн зах зээл дэх зэсийн ханш тооцоолсноос өндөр байж, ашигт малтмалын салбараас орж ирэх орлогын хэмжээ төлөвлөснөөс давах дүр зураг харагдаж байгаа нь манай улсын эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх нь ойлгомжтой. Энэ онд зэсийн ханш 7500 доллар дээр тогтлоо гэж өөдрөгөөр төсөөлөн тооцоолбол улсын төсөвт зэсээс орох орлогын хэмжээ төсөвт тусгасан орлогоос даруй 15 хувиар өсөж, 1 их наяд 700 тэрбум төгрөгт хүрэхээр байна.

2023 оныг дуусталх хугацаанд манай улсын эдийн засгийн өсөлт дунджаар 6 хувьтай байна гэсэн таамаглалд аж үйлдвэрийн гол металл болох зэсийн ханшийн өсөлт чухал үүрэгтэй байх юм. Олон улсын чансааны Fitch Solutions компани “2022 оноос нааш зэсийн үнэ нэмэгдэхгүй, үнэ яг одоо өснө гэж үзэхэд арай эрт байна” гэсэн харьцангуй “гутранги” таамгийг дэвшүүлж байсан. Fitch Solutions-ийм “гутранги” таамаглалаар ч зэсийн үнэ ойрын жилүүдэд өсч, дунд хугацаанд зэсийн эрэлт нэмэгдэх таатай төлөв ажиглагдаж байна.

Цар тахлын хөл хорионы улмаас бизнесийн идэвхжил саарч буй энэ үед манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ эрчимтэй өсөж, цаашдаа өсөлт хадгалагдах төлөв харагдаж байгаа нь эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулахад туслах болно.  

Л.Амарсанаа

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
Монгол Улсын инфляцын шинжилгээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • zochin (73.111.180.213)
    Elbegdorj mangas zslgisan bol bid soxrokh baulaa
    2021 оны 02 сарын 23 | Хариулах
  • Зочин (59.153.112.233)
    эрдэнэт үйлдвэрийн хүчинд монголчууд сөхөрч унахгүй шиг өвчинг давж банйа одоо хөгжил дэвшилд Оюу толгойгоос унах ашигаа авч хэрэглэмээр байх юмаа хамаг эрдэнэсээ ухуулчихаад өөрсдөө рөндө орно гэхээр аймаар гутамшигтай санагдах юмаа дэлхийг мэдэхгүй монголчуудын балайг далимдуулж гэрээ хийж дээ
    2021 оны 02 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Статистик: Гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
    13 цаг 42 мин
  • "Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
    14 цаг 21 мин
  • СБД-т орж ирсэн болон дамжин өнгөрч буй мал, амьтныг тогтоосон хугацаанд яаралтай нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болголоо
    15 цаг 11 мин
  • СБД МИНУТАД 10.2ТН УС СОРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЗӨӨВРИЙН 3Ш МОТОПОМПЫГ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА
    15 цаг 13 мин
  • Зүрхний дүрслэлийг дунджаар 0.259 секундэд, бүтэн биеийн судасны шинжилгээг ойролцоогоор 5 секундэд гүйцэтгэх хүчин чадалтай компьютер томограф ашиглалтад орлоо
    15 цаг 25 мин
  • Хотын дарга Б.Пүрэвдагва амласандаа хүрчээ
    16 цаг 12 мин
  • Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
    17 цаг 0 мин
  • Украины арми энэ долоо хоногт Москва хотын нефтийн үйлдвэрийг хоёр дахь удаагаа бөмбөгдөв
    17 цаг 7 мин
  • Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах үе шаттай ажлууд хэрэгжүүлж байна
    18 цаг 53 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
    19 цаг 1 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
    19 цаг 22 мин
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
    19 цаг 26 мин
  • Элчин сайд О.Лхагвасүрэн итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    19 цаг 34 мин
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
    20 цаг 14 мин
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
    20 цаг 29 мин
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
    20 цаг 41 мин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
    20 цаг 45 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний шатны хамгийн чанга тулаанд Английн шигшээ баг Хорватыг буулгалаа
    20 цаг 48 мин
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
    21 цаг 16 мин
  • АНУ, Ираны талууд "болгоомжлол" гэх шүхэрний дор 14 зүйл бүхий энхийн гэрээ үзэглэв
    21 цаг 25 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэн, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК