Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Лхагвасүрэн: Жилд 40 тэрбумын хүүгийн зардлыг төсвөөс банкуудад олгоно  

2021-2-25
0
ЖИРГЭХ

Засгийн газраас эрүүл мэнд, эдийн засгаа аврах 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Энэ хүрээнд Монголбанкнаас мөнгөний нийлүүлэлтийг хэрхэн нэмэгдүүлж, ямар оролцоотой ажиллах талаарх ээлжит мэдээллээ өглөө. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн  “Засгийн газраас эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Монголбанкнаас энэ хөтөлбөрийг дэмжиж, хамтран ажиллахаар болсон. Энэ дагуу зургаан үндсэн бүрэлдэхүүнтэй хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр байгаа. Үүнд, ажлын байраа хамгаалах чиглэлд хоёр их наяд төгрөг. Ипотекийн зээл олголтыг дэмжих чиглэлд гурван их наяд, стратегийн ач холбогдол бүхий том төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд, залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 500 тэрбум, хөдөө аж ахуйг дэмжих чиглэлд 500 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар төлөвлөсөн. 2020 онд улсын төсөв ачаалалтай, ихээхэн алдагдалтай ажилласан. Цаашдаа төсвийн алдагдал өсөх магадлал өндөр манай банкнаас мөнгөний бодлогоор эдийн засгаа дэмжиж ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаа гэв.  Энэхүү мэдээллийг өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.


-ЖДҮ болон худалдаа, үйлчилгээний салбарынханд жилийн гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Эх үүсвэрийг хаанаас гаргаж, ямар нөхцөлтэй олгох вэ?

-Монголбанкнаас энэ зээлд зориулж шинээр эх үүсвэр гаргахгүй. Харин арилжааны банкны үнэт цаасан дээр байршсан 8 их наяд төгрөгийн эх үүсвэрт тулгуурлан гурван хувийн хөнгөлөлттэй зээлийг гаргана. ЖДҮ эрхлэгчдэд хамгийн дээд тал нь 500 сая төгрөгийг гурван хувийн хүүгээр, гурван жилийн хугацаатай олгох боломжтой.  Ингэхдээ Ковидын хуулиар долоодугаар сарын 1-ныг хүртэл зээлийн хүү төлөхгүй байх боломжтой. Зээлийн эргэн төлөлтөөс нэг жил чөлөөлөх, гурван жилийн хугацаатай зээл юм. Зээлийг банк олгох учраас хэн нэгний арын хаалга, танил талаараа авах боломжгүй. Хамгийн гол нь ажлын байраа хадгалж, тогтмол үйл ажиллагаа явуулж,  өмнөх жилүүдэд ААНОАТ болон НДШ-ээ тогтмол төлж ирсэн, ямар нэгэн татварын өргүй аж ахуйн нэгжүүдийг эн тэргүүнд хамруулна. Мөн арилжааны банкны тодорхой шалгуурыг хангасан нь зээлээ авна.  Энэ ондоо гурван хувийн хүүтэй зээлд хоёр их наяд төгрөгийг гаргаад явах бүрэн боломжтой.

- Банкуудад хүүгийн татаас өгөхөөр ярьж байгаа гэсэн. Тийм бол ямар эх үүсвэрээс гаргах вэ?

-Банкуудад байгаа найман их наяд төгрөгийн хоёр их наяд төгрөг нь гурван хувийн хүүтэй зээл болоод гарна гэсэн үг. Банкууд Төвбанкны үнэт цаас худалдан аваад байршуулсан эх үүсвэрээсээ хоёр их наядыг нь зээл болгож гаргах юм. Банкуудтай энэ зээлийг яриад явж байхад хүүгийн татаасыг олон талаас нь ярилцсан. Банкны эх үүсвэрийн дундаж зардал нь 8-9 хувь байгаа. Банк 9 хувийн зардал гаргаж, эх үүсвэр татсан гэсэн үг. Тэгэхээр гурван хувийн хөнгөлөлттэй зээл гаргахаар 6 хувийн хүүгийн зөрүүг улсын төсвөөс гаргаж явна. Гурван жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн зардал гарна. Жилдээ 40 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг төсвөөс банкуудад олгоод явна. 

-Ипотекийн зээлийг дэмжих чиглэлд гурван их наяд төгрөгийг зарцуулна гэж байна. Ийм хэмжээний мөнгийг  барилгын салбарт оруулахаар байрны үнэ өсөх үү. Үүнийг тооцсон уу?

-Өнгөрсөн онд 460 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргаж, Ипотекийн зээл олгосон байна. Он гарснаас хойш нэгдүгээр сард гэхэд л 40 тэрбум, хоёрдугаар сард 60 тэрбум төгрөгийг Ипотекийн зээлд хуваарилсан байна. 2020 онд барилгын салбар хүчтэй унаагүй учраас энэ онд нийлүүлэлт хэвийн үргэлжилнэ гэж харж байгаа. Дээр нь Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд санхүүжилтийг нэмэх учраас зээлийн хүртээмж сайжирна. Эрэлт, нийлүүлэлт харьцангуй тогтвортой байх учраас үнийн хувьд их хэмжээний өсөлт гарахгүй гэж харж байгаа.

У.Тэргэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
Монгол Улсын инфляцын шинжилгээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.26.193.12)
    Зээл гаргах банкны сонирхолыг идэвхжүүлж бна гэж үзэх үү.
    2021 оны 02 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Статистик: Гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
    12 цаг 38 мин
  • "Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
    13 цаг 16 мин
  • СБД-т орж ирсэн болон дамжин өнгөрч буй мал, амьтныг тогтоосон хугацаанд яаралтай нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болголоо
    14 цаг 7 мин
  • СБД МИНУТАД 10.2ТН УС СОРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЗӨӨВРИЙН 3Ш МОТОПОМПЫГ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА
    14 цаг 8 мин
  • Зүрхний дүрслэлийг дунджаар 0.259 секундэд, бүтэн биеийн судасны шинжилгээг ойролцоогоор 5 секундэд гүйцэтгэх хүчин чадалтай компьютер томограф ашиглалтад орлоо
    14 цаг 20 мин
  • Хотын дарга Б.Пүрэвдагва амласандаа хүрчээ
    15 цаг 7 мин
  • Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
    15 цаг 56 мин
  • Украины арми энэ долоо хоногт Москва хотын нефтийн үйлдвэрийг хоёр дахь удаагаа бөмбөгдөв
    16 цаг 2 мин
  • Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах үе шаттай ажлууд хэрэгжүүлж байна
    17 цаг 48 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
    17 цаг 56 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
    18 цаг 18 мин
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
    18 цаг 22 мин
  • Элчин сайд О.Лхагвасүрэн итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    18 цаг 29 мин
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
    19 цаг 9 мин
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
    19 цаг 24 мин
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
    19 цаг 36 мин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
    19 цаг 40 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний шатны хамгийн чанга тулаанд Английн шигшээ баг Хорватыг буулгалаа
    19 цаг 43 мин
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
    20 цаг 11 мин
  • АНУ, Ираны талууд "болгоомжлол" гэх шүхэрний дор 14 зүйл бүхий энхийн гэрээ үзэглэв
    20 цаг 20 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэн, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК