Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Энхболд: Ерөнхийлөгчийн сонгуульд нам, эвслээс зарцуулах мөнгөний дээд хэмжээг 8,1 тэрбум гээд тогтоогоод өгчихсөн

2021-5-07
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургаадугаар сарын 9-ний өдөр болно. 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг Сонгуулийн ерөнхий хуулиар зохицуулж байсан бол энэ удаагийнх бие даасан хуулиар зохицуулж байгаагаараа онцлог юм. Энэ талаар болон бусад асуудлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай  хуулийн ажлын хэсгийг ахалсан УИХ-ын гишүүн Н.Энхболдтой ярилцлаа.


-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийг ахалсны хувьд хуульд орсон гол өөрчлөлтүүд юу байна. Ямар ахиц дэвшил гарсныг хэлэхгүй юү?

-Бид өмнө нь сонгуулиа явуулчихаад дүнг нь машинаар тоолдог байсан. Мөн санал хурааж дууссаны дараа тойргийн хороод нь сугалаад тухайн хэсгийнхээ 50 хувьд нь хяналтын гар тооллого хийгээд явдаг байсан. Гэсэн ч янз бүрийн хардлага сэрдлэг, маргаан их гардаг. Үнэн хэрэгтээ сүүлийн хэд хэдэн удаагийн машинаар тоолсон сонгуулийн дүн хяналтын болон гар тооллогоос ердөө зөрж байгаагүй юм. Гэхдээ л иргэдийн дунд эргэлзээ байсаар ирсэн. Энэ эргэлзээ хардлагыг арилгах үүднээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд машинаар тоолсны драа 100 хувь нэгбүрчлэн гараар тоолох зохицуулалт орсон. Энэ бол маш том ахиц гэж ойлгож байгаа. Гол нь сонгогчдод итгэл бий болгох юм. Мөн энэ удаагийн сонгуульд бэхээр тэмдэглээ хийж байгаа. Өмнө хийдэг байснаа больсон шүү дээ. Нэг хүн олон газарт очиж санал өгдөг эсвэл өөр газрын хүмүүс ирж санал өгдөг ийм байдлыг халахыг хүссэн. Бас урьд нь байгаагүй нэг чухал заалт бол, тухайн хэсэгт нэр дэвшихийг зөвшөөрсөн нам эвсэлд нь сонгогчдын нэрсийн жагсаалтыг хүсэлтийн нь дагуу цахимаар гаргаж өгөхөөр болж байгаа. Хэдийгээр самбар дээр бичсэн байдаг ч гэсэн цагаа тулахаар элдэв маргаан гардаг. Тиймээс 3-4 хоногийн өмнө нам, эвсэл хүсэлт гаргавал цахимаар гаргаж өгөөд түүнтэй тулгах боломж бүрдэж байна гэсэн үг юм.

-Иргэд царцаа гэж ярьдаг. Нэг хаягт олон хүн бүртгүүлдэг, орон нутгаас иргэдийг олноор зөөдөг. Энэ байдлыг таслан зогсоох ямар өөрчлөлт оруулсан бэ?

-Иргэд миний хаяг, нэр зөв байна уу гэж үзэхээс гадна манай хаягт өөр хүмүүс бүртгэлтэй байна уу гэдгийг сайтар хянах хэрэгтэй. Өмнө нь нэг хаягт танихгүй олон хүнийг бүртгэчихдэг. Манай хаягт өөр хүмүүс бүртгэсэн байна гэхээр хасч болдоггүй. Ийм байдалтай байсан. Харин одоо Сонгуулийн хэсэг дээрээ очоод шууд газар дээр нь хасуулах боломжтой болсон.

-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг элдэв хэл амгүйгээр хийхийн тулд бүрэн камержуулсан гэсэн?

-Албан ёсоор камержуулсан. Санал хураалт, тооллогыг камераар баталгаажуулж байгаа. Дээр нь хяналтын тооллогод нам, эвслийн төлөөллийг оруулдаг байсан бол энэ удаад хэвлэл мэдээллийнхныг хяналтын тооллогод оруулж, үйл явц хэрхэн явж байгаад хяналт тавих боломжийг олгосон.

-Мөн төрийн албан хаагчдыг сонгуулийн үйл ажиллагаанд илүүтэй дайчилна гэж байгаа. Ямар байдлаар вэ?

-Хэсэг, тойргийн хороодод янз бүрийн хүмүүс авчирч суулгадаг байсан бол харин одоо төрийн албан хаагчид ялангуяа дарга нарыг нь илүүтэй энэ ажилд оролцуулна. Тухайлбал, Тамгын дарга нар сонгуулийн хороог ахлахаар болж байгаа.

-Гадаадад байгаа монголчууд хэзээ, хэрхэн яаж саналаа өгөх вэ. Энэ ажлын явц ямар байна вэ?

-Одоогийн байдлаар дипломат төлөөлөгчийн газруудад 45 хүний бүрэлдэхүүнтэй комисс гарган ажиллаж байна. Гадаадад байгаа иргэддээ төдний өдрийн төдөн цагт санал авна гэдэг мэдээллээ хүргүүлчихсэн. Эргээд иргэдээсээ саналаа өгөх үү гэдэг хүсэлтийг нь авч байгаа. Тавдугаар сарын 6-ны байдлаар, гадаадад ажиллаж, амьдарч байгаа 2100 орчим иргэн ЭСЯ, төлөөлөгчийн газар дээрээ очиж, саналаа өгнө гэдгээ илэрхийлчихсэн байгаа. Саналыг тавдугаар сарын 30, 31-ний өдөр авч, нэгтгээд Сонгуулийн ерөнхий хороонд өгнө.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн  зардал, хандив болоод сурталчилгааны хугацаатай холбоотой өөрчлөлтүүд хийсэн. Энэ талаар хэлэхгүй юү?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нам эвслээс зарцуулах мөнгөний дээд хэмжээг 8,1 тэрбум  гээд Аудитын үндэсний газраас тогтоогоод өгчихсөн. Иргэн бол гурван сая, аж ахуйн нэгж, байгууллагууд 15 хүртэлх сая төгрөг хандивлаж болно. Ингэхдээ хандивыг  тухайн намын гол зохион байгуулж байгаа байгууллагын дансанд хийх юм. Давхардуулж өгч болохгүй гэсэн үг. Жишээ нь, эвсэл болоод орсон бол эвсэлд нь өгөөд намд нь өгөхгүй. Өмнөх сонгуулиар 18 хоног сурталчилгаа хийдэг байсныг 15 хоног болгосон. Сурталчилгааны үеэр хориглох олон зүйлийг тодорхой оруулж өгсөн байгаа. Сая зөвхөн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг батлаад зогсоогүй, үүнтэй хамт Эрүү, Зөрчлийн тухай хуулийн хууль тогтоомжид нэлээдгүй өөрчлөлтийг оруулсан. Тухайлбал, сонгуулийн үйл ажиллагаанд саад хийх гэсэн хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулбал торгохоос эхлээд зорчих эрхийг хязгаарлах, цаашлаад цагдан хорих хүртэл арга хэмжээ авах хуулийн заалттай байгаа. Энэ мэтчилэн нэлээд олон асуудлыг түрүү түрүүчийн сонгуулиас сургамж авч цэгцэлсэн. Иргэдийн итгэл өндөр байх гэж найдаж байна.

У.Тэргэл

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
Төрийн шагнал хүртсэн ЗУРГААН бүтээл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.26.193.45)
    Сонгуулиа болиод наад их мөнгөө ард түмнийхээ эрүүл мэндэд зарцуулах юмсан
    2021 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.161.41)
    Яасан их юм бэ??? 1 тэрбум байсан ч ихдэнэ!!! МАН өөрийнхөө боломж, шуналд т охируулж тийм үнэ тогтоож л дээ!!! Эцсийн дүндээ энэ их мөнгө чинь Монголын л баялаг шүү дээ!!! Хайран мөнгө!!! Өнчин ядуусыг тэтгэсэн бол аштай юу!! Авьяастай ядуу айлын хүүхдийн сургалтын төлбөрт г.м. өчнөөн чухал зүйл байна шдээ, цаана чинь?!!!
    2021 оны 05 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
    7 мин
  • Б.Батмэнд: Энэхүү гавьяа шагналыг өвөг дээдсийн минь үлдээсэн их генийн үргэлжлэл гэж бодож байна
    1 цаг 1 мин
  • Кристиано Роналду: Маргааш би сэтгэл амар сэрнэ
    1 цаг 7 мин
  • Д.Болд: Ээждээ барих хамгийн том бэлэг маань байлаа
    1 цаг 16 мин
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
    1 цаг 19 мин
  • Бага насны хүүхдийг гол, усны ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангахыг анхаарууллаа
    2 цаг 1 мин
  • АНУ-ын дарамт Куб даяар 10 сая орчим хүнийг цахилгаангүй болгов
    2 цаг 14 мин
  • Испани Португалыг нутаг буцааж, Бельги АНУ-ыг талбайд нь бут ниргэв
    2 цаг 21 мин
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
    2 цаг 29 мин
  • Нэгдүгээр хорооллын арын авто замыг энэ сарын 12-ныг хүртэл хаалаа
    2 цаг 30 мин
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
    3 цаг 1 мин
  • Л.Одсайхан: Эмэгтэй хүн ээж болохдоо баярладаг шиг, наадамд түрүүлсэн мөч хамгийн сайхан байсан
    3 цаг 2 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ
    3 цаг 24 мин
  • Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    3 цаг 25 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийг Монгол Улс олон улсын эрдэм шинжилгээний хурлаар эхлүүллээ
    3 цаг 44 мин
  • Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа сурын талбайд эхэлнэ
    4 цаг 9 мин
  • Хөлбөмбөгийн мангас, гоолын машин Эрлинг Холандын түүх
    4 цаг 13 мин
  • Роналду vs Ямал – Нэг үеийн төгсгөл, нөгөө үеийн эхлэл
    18 цаг 22 мин
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
    18 цаг 54 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажил явагдаж байна
    19 цаг 9 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
24 баримт
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК