зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Ард иргэдээ тайван амгалан байхыг хүсье" VS "Ардчилсан нам устах гэж байхад юун өвчин, цар тахал"

2021-5-08
0
ЖИРГЭХ

Ардчилсан нам хэдийнэ хоёр хуваагдаж, хоёр даргатай болсон. Тэд Ерөнхийлөгчийн сонгуульд өөр өөрсдийн талаас нэр дэвшигчээ бүртгүүлэхээр СЕХ-нд хандсан ч бүртгэж авахаас татгалзсан. Улмаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд шударга ёс алдагдаж, ард түмний сонгох сонгогдох эрх зөрчигдөж байна хэмээн үзэж, Төв талбай дээр суулт зарлаад дөрөв хонож байна. Тэдний тэмцлийг дэмжиж орон нутгийн гишүүд дэмжигчид нь ч мөн өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдээд буй. Тэгвэл С.Эрдэнийн гэх Ардчилсан намынхан ч мөн өнөөдөр намын байрныхаа гадна жагсаал зохион байгуулав. Хоёр талд тэмцэл өрнүүлж буй Ардчилсан намынханы байр суурийг хүргэж байна. 

Н.Алтанхуяг: Бусдын үймээн самуунд автахгүй, тайван амгалан байхыг хүсэж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Н.Алтанхуяг “Бид нэг намын дарангуйлал хэрээс хэтэрч, шударга ёс алдаж байгааг эсэргүүцэн тэмцэж байгаа. Гэтэл үүнийг мушгин гуйвуулж, Н.Алтанхуяг гэдэг хүн л Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн, дэвшүүлээгүй асуудал ярьж байна хэмээж байгаа нь өнөөх л шударга ёс алдагдаж байгаагийн тод жишээ болж байна.

Өнөөдөр хөл хорио суларсантай холбоотойгоор иргэд өөрсдөө талбай дээр хүрээд ирж. Ард иргэддээ хандаж хэлэхэд та бүхэн маань тайван амгалан байхыг хүсэж байна. Тэгэхгүй бол бусад нам эвслүүд бидний өлсгөлөн зарлаж байгаа нөхцөл байдлыг ашиглан зориудаар үймээн самуун болгох, түүнийгээ бидэнд хамаатуулахаар оролдож байна. Эрх баригчид ийм л шалтаг өгөхийг хүсэж байгаа учраас ард түмэн минь тайван амгалан байхыг хүсэж байна. 

Өнөөдөр Ардчилсан намын хүмүүс Ардчилсан намынхаа гишүүдийн эсрэг зогсож байна гэдэг бол тэд барьцаанд орсны л илрэл юм. Миний бодлоор өөрийнхөө хар амийг бодсон хэсэг бүлэг хүн л Ардчилсан намын нэрийг барьж, худал хэлж өнөөдрийн энэ нөхцөл байдлыг үүсгэж байна" гэдгийг онцоллоо.

М.Тулгат: Ардчилсан нам устах гэж байхад юун өвчин, юун цар тахал

С.Эрдэнийн гэх Ардчилсан намынхан өнөөдөр намын байрныхаа гадна мөн жагсаал зохион байгуулж, эсэргүүцлээ илэрхийллээ. Энэ үеэр Ардчилсан намын дарга М.Тулгат "Ардчилсан нам өнөөдөр устах аюулд орж байна. Баруун төвийн чиг баримжаатай, хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийн төлөө зогсдог намыг зүүнтнүүд, эрх мэдлийн төлөө юугаа ч үл хайрдлах албан тушаалтнууд булааж авахыг санаархаж байна.

Өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатар төв талбайд өлсгөлөн зарлаж байгаа гишүүдтэй уулзаж, ажлын хэсэг байгуулахаар болсон. Ардчиллын эрх ашгийг хэдэн гишүүн ордон дотор цай ууж байгаад шийдэхийг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй.

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, МАН нь нэгдэж байгаад Ардчилсан намыг унагаах оролдлого хийж байна вэ. Төрийн өндөр дээд эрх мэдэлтэн албан тушаалаа ашиглаж, Ардчилсан намын гишүүдийн итгэл үнэмшлийг нурааж байна.

Дээд шүүх яагаад ажлаа хийхгүй байгаа юм. Ардчилсан намын гишүүдийг төөрөгдүүлж байна. Монголын ардчиллал аюулд орж байна. Төрийн байгууллагууд хэнээс ч хараат бусаар хуульд захирагдах журмын дагуу ажлаа хиймээр байна.

УИХ-д суудалтай Ардчилсан намын гэх тодотголтой 11 гишүүн хууль дүрэм, намын дотоод журмыг сахих ёстой. Хуулийн дээгүүр хэн ч алхах ёсгүй. Өнөөдрийн энэ нөхцөл байдлыг үүсгэж байгаа У.Хүрэлсүхийг буруутгаж байна. Өөрийн эрх ашгийн төлөө Ардчилсан намыг баллуурдах эрх байхгүй. Ардчиллын үнэт зүйлс, зарчим ярьдаг хүмүүс одоо болно шүү дээ гэж хэлж байна. Тэд одоо босох цаг нь болсон гэдгийг хэлж байна.  Өнөөдөр монголын ардчилал аюулд орж, Ардчилсан нам устах гэж байна. Ардчилсан нам устах гэж байхад юун өвчин, юун цар тахал. Бид тэмцэх болно" гэлээ. 

Б.Баатар 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
О.Номинчимэг: Хагас тэрбум төгрөг хэвлэл мэдээлэлд тараах шаардлага, боломж, шалтгаан огтхон ч байхгүй
Ж.Чинбүрэн сайд найз Н.Эрдэнэхүүгийнхээ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснөөр ШҮҮГЧ эвлэрэх захирамж гаргажээ
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа
Өнөөдөр Засгийн газар хуралдахгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • зочин (202.126.88.159)
    Нийслэлд хорин найм хоног хорио тогтоож хумиж чадсан короног УИХ дахь АН-ын бүлэг гурав хоногт санаатайгаар, зохион байгуулалттайгаар иргэдэд тарааж короно өвчний тархалтыг хяналтаас гаргалаа. Энэ ардчилал уу. Алтанхуяг аа, Эрдэнэ ээ, Ганбаатар аа, Туваан аа !!!!!!!!!!
    2021 оны 05 сарын 09 | Хариулах
  • ҮЛ ТААЛАГЧ (103.57.95.194)
    Өвчин тахлын үеийг даван туулахыг хичээж байхад юун сандал суудал, эрх мэдлийн тулаан бэ? Больж үз.Ард түмэн бид та нараар заалгахгүй, эрүүл саруул байвал сонгох хүнээ өөрсдөө л мэдэж сонгоё.
    2021 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (122.201.22.236)
    Ард түмэн халдвар авч амь нас хохирч байхад юун цар тахал гэдэг чинь ард түмнээ бодож хүндэлж байггаа хэрэг үү бодол чинь богинохон байнаа залуус минь албан тушаал намаа бодхоос биш өөр юм бодхоо байсан та нарын нам ард түмний амь наснаас үнэтэй болж байна даа
    2021 оны 05 сарын 09 | Хариулах
  • Иргэн (64.119.25.128)
    Дарга болохын төлөө өлсөж байгаа хүмүүсийг дэмжиж чадахгүйээ. Ялангуяа хиншүү Ганбаа, Алтанхуяг гэдэг буруу зөнөж байгаа настан хоёр бол бүр яршиг л байна.
    2021 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.55.188.41)
    Албан тушаалын төлөө өлсгөлөн ард түмэнд лав хэрэггүй!
    2021 оны 05 сарын 09 | Хариулах
  • Ард (202.55.188.41)
    Тулгат гэж бас нэг бүтэхгүй нөхөр гарч ирсэн биш үү? Ер нь тэгээд зөв боловсон хүчний бодлогогүй бол хэзээ ч амжилтанд хүрэхгүй шүү бүгдээрээ...
    2021 оны 05 сарын 09 | Хариулах
  • Иргэн (202.55.188.41)
    Алтанхуяг төрийн хутгуур одоо болио. Та маш муухай харагдаж байна. Та нэр дэвшээд ч гарахгүй ээ. Хажууд чинь нэр цэвэр Энхбат гээд хүн жишээ нь нэр дэвшчихээд байж байна. Одоо боль!
    2021 оны 05 сарын 09 | Хариулах
  • иргэн (64.119.26.251)
    АЛТАНХУЯГ МИНЬ БОЛЧИХООЧ. ЕРОНХИЙЛОГЧ БОЛЧИХНО Л ГЭЖ БОДООД БГАА ЮМУУ. МАН ЭРДЭНЭГИЙН АН. БУСАД НАМ БУСЧУУД ГЭЭД ЭСРЭГ ХУЧ ЧИНЬ АЙМААР Л БХ ШИГ БХИЙМ.
    2021 оны 05 сарын 09 | Хариулах
  • УБ (192.82.80.233)
    ЭЭ мэдрэлээ. Юун ардчилал Короно
    2021 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.179.54)
    Үймээн самуун зохион байгуулах гээд байгаа нь Алтанхуяг, Баттулга 2 юм шүү дээ. Намаасаа урваж сонгуулийн саналыг нь хуваачихаад Алтанхуяг одоо яаж АН-ын өмнөөс ерөнхийлөгчид нэр дэвших гэж шунаад байгаа юм
    2021 оны 05 сарын 08 | Хариулах
  • zochin (73.111.180.213)
    Altantuya obgon boliochee
    2021 оны 05 сарын 08 | Хариулах
  • зочин (202.9.47.20)
    ЖЕНКО Алтанхуяг хоер шудраг шүүхэд очио.хийсэн нүгэл чинь дэндүү их боллоо.
    2021 оны 05 сарын 08 | Хариулах
  • зочин (202.9.47.20)
    Алтанхуяг этгээд сонгууль нэр дэвшүүлээгүй гэж өлсөглөн эхлүүж үймээн самуунд дуудсан энэ этгээ одоо нэг ннамын дарангулал_ыг эсэргүүцэж байгаа дүр эсгэж эрх мэдэлд донтож явааг мэдэхгүй гэж бодож байх шиг байна
    2021 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.57.95.142)
    Цэрэг зодуулаад амь насаа алдаж байхад ингэж жагсаад ЗХЖШ, БХЯ-нд хариуцлага тооцохгүй байна гээд жагссан бол хамгийн очиж дэмжих байлаа та нарыг. Одоогийн энэ өлсгөлөн жагсаал бол зүгээр шоу буюу /Элбэгдорж, Баттулга нарын /нэг хоёр хүний төлөө хийж байгаа ажил.
    2021 оны 05 сарын 08 | Хариулах
  • зочин (64.119.17.221)
    АРДЧИЛСАН НАМЫН НЭГ АВУУШТАЙ ТАЛ НЬ ИХ ИЛ ТОД. ДОТРОО БУГШИЖ БҮХ ЮМАА НУУН ДАРАГДУУЛДАГГҮЙ. АРДЧИЛСАН НИЙГЭМД НЭЭЛТТЭЙ ЗАСАГ БАЙХ ЁСТОЙ БИЗДЭЭ. АРД ТҮМНЭЭСЭЭ БҮХ ЮМАА ДАЛДЛААД ТӨР ШУДАРГААР ХУУЛИЙН ДАГУУ БАРИНА ГЭЖ БАЙХ УУ? БИТҮҮ НАМ БАЙХ НЬ ЗӨВ ҮҮ?
    2021 оны 05 сарын 08 | Хариулах
  • Тэмүүлэн (103.29.144.173)
    АН устлаа гээд монголчууд хохирохгүй.Төрийн хулгайч нар л харин цөөрөх байх
    2021 оны 05 сарын 08 | Хариулах
  • Иргэн (103.10.23.180)
    Тулгат гэж ямар нөхөр гараад ирвээ
    2021 оны 05 сарын 08 | Хариулах
  • АРД (202.9.47.25)
    учраа тэр нам дотроо ол, иргэд биднийг наад маргаандаа бүү татан оролцуул
    2021 оны 05 сарын 08 | Хариулах
  • Иргэн (122.201.22.236)
    АН ын гишүүдээ нэг л зүйлийг эрүүл ухаанаар ойлгооч Н.Алтанхуяг 4 жилийн хугацаатай АН с хасагдсан хүн ш дээ Тэгээд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй Орхон аймгаа бие дааж сонгогдсон хүн шүү дээ бодит үнэн ердөө л энэ одоо болих хэрэгтэй ЧЭлбэгдоржоос өс хонзон авах юм л бодоод байнаа даа
    2021 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (64.119.24.243)
    Ардчилсан нам 2024оны УИХ-ЫН СОНГУУЛЬДАА САЙН БЭЛД .НАМАА САЙХАН ЭМХЭЛ. ХАРИН АРД ТҮИЭНД ИТГЭЛ ТӨРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛА. ЭНЭ УДАА хУУЧИН ШИНЭ УДИРДЛАГУУД ТАНЬ БУЖИГНУУЛЧИХЛАА .МАГАДГҮЙ ДАНГААРАА Ч ТӨР БАРИХ Ч ЮМ БИЛҮҮ . БУРУУГ БУСДАД ТОХОХ ЧИНЬ БУРУУ ӨӨРСДӨӨСӨӨ БУРУУГ ХАЙ . ОРОН ГАРАН УЛСАД БҮҮ ИТГЭ. ХЭТ ТУЙЛШИРАГДАДАА БҮҮ ИТГЭ .
    2021 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.9.47.30)
    Нэг намын ноёрхол гэж юу яриад байнаа АН байна шүү дээ. Нэгдвэл бүр хүчтэй болох гээд байна шүү дээ. Алтанхуягийн нам хүчингүй юм шиг байна. Алтанхуяг АН_н гишүүн мөнч юм уу биш ч юмуу. Алтанхуяг Ер болох гээд л хууль бус өлсгөлөн суулт хийгээд олон түмнийг турхираад сууж байдаг хаанахын тагнуул вэ. Америкийн АН_н тагнуулын үйл ажиллагаа манайд эхэллээ. Ард олон минь энэ өлсгөлөн нэртэй юмыг бүү тоо гэж уриалмаар байна.
    2021 оны 05 сарын 08 | Хариулах
  • dabaa (64.119.24.246)
    АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ӨЛСӨЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ХАРААД ӨРӨДВӨХ ЮМ, ТА НАР АРДЧИЛАЛ ЮМ УУ, ХАРИН ХУУЛЬ ДЭЭДЛЭХИЙГ Л АРДЧИЛАЛ ГЭДЭГ БАЙХ , ЭНЭ ХЭДЭН ӨВГӨЧҮҮЛ ОДОО ЗАЙГАА ЗАЛУУЧУУДАД ТАВЬЖ ӨГМӨӨР ЮМ
    2021 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (183.177.108.2)
    АН өөрсдийхөө буруугаас устаж байхад иргэдийн амь нас эрүүл мэндээр шоудах эрх АН ялангуяа Алтанхуягт байхгүй шүү
    2021 оны 05 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • О.Номинчимэг: Хагас тэрбум төгрөг хэвлэл мэдээлэлд тараах шаардлага, боломж, шалтгаан огтхон ч байхгүй
    9 мин
  • “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байна
    18 мин
  • Ж.Чинбүрэн сайд найз Н.Эрдэнэхүүгийнхээ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснөөр ШҮҮГЧ эвлэрэх захирамж гаргажээ
    26 мин
  • Уламжлалт хоол, хүнс: Цагаан идээ ба ээдэмний шанзтай бин
    30 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа
    48 мин
  • Өнөөдөр Засгийн газар хуралдахгүй
    56 мин
  • МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар П.Мөнхтөрийг сонгожээ
    1 цаг 0 мин
  • “Очирдагинас” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд үйлдвэрлэлийн хүчин чадлаа 2 дахин нэмэгдүүлжээ
    1 цаг 8 мин
  • ӨНӨӨДӨР: Хүүхэд-Хайр-Ирээдүй үндэсний чуулган болно
    1 цаг 20 мин
  • Энэ жил "Чингис хаан одон"-г ямар эрхэмд гардуулах бол?
    1 цаг 48 мин
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
    1 цаг 49 мин
  • Баасан гарагт томоохон зах, худалдааны төвүүд хэвийн ажиллана
    17 цаг 24 мин
  • "Хүнсний хувьсгал"-ын үр дүнд "Газар шим үйлдвэр" ХК үйлдвэрийн хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлжээ
    17 цаг 50 мин
  • Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ
    18 цаг 26 мин
  • Н.Учрал: Амжилт, ялалтын төлөө хамтдаа хичээцгээе
    19 цаг 15 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй уулзлаа
    19 цаг 41 мин
  • Багануурын батарей хуримтлуурын станц 61054.7 сая кВт.цаг эрчим хүчийг төвийн системд нийлүүлээд байна
    20 цаг 34 мин
  • “Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан баасан гарагт болно
    20 цаг 47 мин
  • ФОТО: “Монголын ноёд язгууртнуудын гэрийн үеийн бичмэл” цуврал номын эхний боть болох “Халхын Түшээт хан аймгийн төрлийн тайж нар” ном болон үзэсгэлэнгийн нээлт боллоо
    21 цаг 2 мин
  • 207 дугаар байрыг буулгах ажил 70 хувьтай үргэлжилж байна
    21 цаг 32 мин
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
  • Ардчилсан нам “Их хааны өв” хиймэл оюуны технологи ашигласан видео контентийн уралдааныг зарлалаа
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
  • Шатар сонирхогчдын ДАШТ-ээс Б.Хүслэнзаяа, Ц.Сайханчимэг нар алт, Д.Дөлгаанжаргал хүрэл медаль хүртлээ
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Ардчилсан нам “Их хааны өв” хиймэл оюуны технологи ашигласан видео контентийн уралдааныг зарлалаа
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар “Чиг” брэндийн үйлдвэрт ажиллав
24 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК