Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулга: Тусгаар тогтнолын төлөө алтан амиа зориулсан баатрууд, ахмад дайчдаа бахархан дурсаж, үйл хэргийг нь мөнхжүүлэхийг уриалъя!

2021-5-10
0
ЖИРГЭХ

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдөр “Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медалиар шагнах тухай”, мөн “Монгол Улсын төрийн одон, медалиар шагнах тухай” зарлиг гаргасан.

Зарлигийн дагуу шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг өнөөдөр Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болсон Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хурлын үеэр зохион байгуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын хуралд оролцож, шагнал хүртэж буй иргэдийн төлөөлөл болгож зарим ахмад дайчин, алба хаагчдад төрийн дээд одон, медаль болон ойн медалийг нь өөрийн биеэр гардуулан өглөө.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИАР ШАГНАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“…Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан эх орноо батлан хамгаалах үйлсэд олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий офицер, ахлагч, ажилтан, албан хаагч нарыг Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медалиар шагнасугай” гэжээ.

  • Батлан хамгаалах яамны ахмад ажилтан, бэлтгэл Хошууч генерал Сүрэнгийн Баасанхүү,
  • ЗХЖШ-ын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Бүжинлхамын Алтанхуяг,
  • Батлан хамгаалах яамны ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Цэндээхүүгийн Доржготов нар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шагналаа гардан авлаа.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ОДОН, МЕДАЛИАР ШАГНАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“…Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан эх орноо батлан хамгаалах үйлсэд олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий иргэдийг Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнасугай” гэжээ.

  • Зэвсэгт хүчний 314 дүгээр ангийн захирагч, хурандаа Хуягийн Гансүхийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор,
  • Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн нярав Цэвээний Төмөртогоог Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор,
  • Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ажиллагааны ахлагч, сургагч ахлагч Очирбатын Аабаяр, Зэвсэгт хүчний 334 дүгээр ангийн ахмад ажилтан, бэлтгэл дэд хурандаа Чуубаатарын Ганболд нарыг Цэргийн гавьяаны одонгоор,
  • Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн нярав Сундуйн Батцэцэг, Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн ахмад ажилтан Чүлтэмийн Батжаргал нарыг Алтан гадас одонгоор,
  • Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтэн, хошууч Сэрчингийн Бямба-Очир, Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн жолооч, ахлах ахлагч Алтанцэцэгийн Уламбаатар нарыг Цэргийн хүндэт медалиар,
  • Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын үйлчлэгч Цэрэнмядагийн Уламбаяр, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн үйлчлэгч Сэмбэрүүгийн Батбаяр нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнав.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга иргэдийн шагналыг гардуулсныхаа дараа баяр хүргэн үг хэлэх үеэрээ, орчин үеийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг ахмад дайчид, генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан, албан хаагчид, энхийг сахиулагчид, үе үеийн Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, цэргийн бэлтгэл үүрэгтэн, баярын хуралд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, Монгол Улсын нийт иргэдэд хандан дэвшүүлэв.

Мөн ойн баярыг тохиолдуулан Монголын Зэвсэгт хүчний түүх, Зэвсэгт хүчний гадаад харилцаа, хамтын ажиллагаа, эх орныхоо хил хязгаар, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахад оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүрэг, тусгаар тогтнолын төлөө алтан амиа зориулсан баатрууд, ахмад дайчдаа бахархан дурсаж, үйл хэргийг нь мөнхжүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар нийт ард түмэн, ялангуяа залуу үеийнхэн, хүүхэд, багачууддаа уриаллаа.

Түүнчлэн шагнал урамшууллыг үүрэг хариуцлага дагадаг бол аливаа түүхэн ой нь тэмдэглэлт баяр гэхээсээ илүүтэй өнгөрсөн түүхийн хугацаан дахь алдаа оноогоо эргэж харах, өнөөгийн дүр төрхөө дүгнэж цэгнэх, ирээдүйн хөгжлийн чиг хандлагаа тодорхойлоход байдгийг тодотгон сануулсан юм.

Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын хуралд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, ЗХЖШ-ын дарга, Хошууч генерал Д.Ганзориг, БХЯ, ЗХЖШ, төрлийн цэргийн командлал, ХХЕГ, ОБЕГ, ЦЕГ, ТЕГ, ШШГЕГ-ын удирдлага, гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, Батлан хамгаалахын атташе нар оролцлоо.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
Төрийн шагнал хүртсэн ЗУРГААН бүтээл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Батмэнд: Энэхүү гавьяа шагналыг өвөг дээдсийн минь үлдээсэн их генийг үргэлжлэл гэж бодож байна
    2 мин
  • Кристиано Роналду: Маргааш би сэтгэл амар сэрнэ
    8 мин
  • Д.Болд: Ээждээ барих хамгийн том бэлэг маань байлаа
    18 мин
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
    20 мин
  • Бага насны хүүхдийг гол, усны ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангахыг анхаарууллаа
    1 цаг 2 мин
  • АНУ-ын дарамт Куб даяар 10 сая орчим хүнийг цахилгаангүй болгов
    1 цаг 16 мин
  • Испани Португалыг нутаг буцааж, Бельги АНУ-ыг талбайд нь бут ниргэв
    1 цаг 22 мин
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
    1 цаг 31 мин
  • Нэгдүгээр хорооллын арын авто замыг энэ сарын 12-ныг хүртэл хаалаа
    1 цаг 31 мин
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
    2 цаг 3 мин
  • Л.Одсайхан: Эмэгтэй хүн ээж болохдоо баярладаг шиг, наадамд түрүүлсэн мөч хамгийн сайхан байсан
    2 цаг 3 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ
    2 цаг 26 мин
  • Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    2 цаг 27 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийг Монгол Улс олон улсын эрдэм шинжилгээний хурлаар эхлүүллээ
    2 цаг 46 мин
  • Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа сурын талбайд эхэлнэ
    3 цаг 10 мин
  • Хөлбөмбөгийн мангас, гоолын машин Эрлинг Холандын түүх
    3 цаг 14 мин
  • Роналду vs Ямал – Нэг үеийн төгсгөл, нөгөө үеийн эхлэл
    17 цаг 23 мин
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
    17 цаг 55 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажил явагдаж байна
    18 цаг 11 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
    18 цаг 37 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
24 баримт
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК