Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Уул уурхайн салбартай дүйцэхүйц орлого оруулдаг соёлын салбарыг бий болгохын төлөө хамтран ажиллая”

2021-5-18
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Монгол Улс нүүдлийн соёл иргэншилтэй эзэнт гүрний арвин түүхтэй хоёр том хөршийн дунд оршидог учир соёл гэдэг бол бидний тусгаар тогтоно, оршин тогтнохуйн баталгаа мөн.

ЭШЛЭЛ 2

Сайн довтолгоо бол хамгаалалт гэдэг үгэнд би дуртай. Аливаа нэг зүйлийг бид тэлж байж, тэр нь хамгаалагдах ийм чухал агуулга руу ордог. Монгол Улс өөрийнхөө соёлыг олон улсад таниулах эдийн засгийн болон соёлын салбарын шинэ хуудас байгаасай гэж хүсэж байна.

ЭШЛЭЛ 3

Бид Монгол Улсын соёлын салбарыг эдийн засгийн тэргүүлэгч салбар гэж үзэж байгаа. Анх энэ зүйлийг ярихад их олон хүн шүүмжилж байсан.

ЭШЛЭЛ 4

Соёл бол бүх зүйл, аялал жуулчлал, иноваци, боловсрол, шинжлэх ухаан юм.

ЭШЛЭЛ 5

Харамсалтай нь сүүлийн жилүүдэд соёлын маркетинг дээр хийсэн зүйл бид хэт автсан.  Үүнийг би хамгаалалтын стратеги руу орсон учир гэж боддог.

ЭШЛЭЛ 6

Одоо бид түгээн дэлгэрүүлэх тал дээрээ анхаарах нь чухал. Манай ээж, аав, ах бүгд урлагийн хүмүүс гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх.

ЭШЛЭЛ 7

Монголын зах зээл дээр урлагаар дэлхийн хэмжээний оддын түвшинд амьдрах тийм ч амар биш. Зах зээл нь угаасаа тийм. Монголдоо маш сайн хийж байгаа зүйлийг олон улсад таниулах нь ч тийм ч амар биш.

ЭШЛЭЛ 8

Тиймээс төр засаг, хувийн хэвшил, уран бүтээлчид хамтарсан нэг стратегитэй байх ёстой. Энэхүү агуулгыг Соёлын сайд Ч.Номинд хариуцуулсан нь учиртай. Өөрийнхөө хүсэж мөрөөдөж, харж байгаа зүйлээ хийх боломжийг нь олгох нь зүйтэй гэж хандсан.

ЭШЛЭЛ 9

Өнөөдөр соёлын салбарын баялаг бүтээгчидтэй уулзаж, ярилцаж байгаадай баяртай байна. Соёлын салбарыг орлого олдог салбар байгаасай хэмээн уулзалтад Сангийн сайдыг ч урилаа.

ЭШЛЭЛ 10

"The Hu" хамтлагийн хэмнэлийг хэрхэн илүү бодлогоор гаргаж ирэх вэ. Тэдэн шиг 10 инфлүсерүүдийг гарган ирж, Монгол соёлыг түрж гаргах нь бидний гол зорилго. Үүнийг бүтээлч үйлдвэрлэл хэмээн нэрлэж байгаа юм.

ЭШЛЭЛ 11

"Марко Поло" кинонд монголчуудын тухай өгүүлсэнд нь бид талархах ёстой. Бид шүүмжлэлээсээ татгалзах хэрэгтэй. Энэ кино монголчуудад боломж олгож, монгол соёлыг дэлхийд таниулсан гэж би хувьдаа боддог.

ЭШЛЭЛ 12

Тус киноны гуравдугаар бүлгийг яагаад Монголд хийх саналыг тавьж, татвараас хөнгөлж болохгүй гэж.

ЭШЛЭЛ 13

Аватор киноны зураг авалт болсон газар өнөөдөр аялал жуулчлалын том салбар болж байна. Яг л үүн шиг бид дэлхийд танигдсан уран бүтээл хийж, үүгээр эдийн засгийн маш том хөрөнгө оруулалт хийх боломжтой. Энэ нь магадгүй уул уурхайн төслүүдээс ч илүү хөрөнгө оруулалт байх магадгүй юм.

ЭШЛЭЛ 14

Бид Netflix дээр яагаад өөрсдийн контент байрлуулж болохгүй гэж. БНСУ-ын олон ангит кинонуудыг байршуулж үзэгчдэд хүрч байна.

ЭШЛЭЛ 15

Бид нүүрс ухаж, төсвөө тэжээдэг байдал удахгүй үгүй болно. Тиймээс энэ хугацаанд бусад салбарыг таниулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Бид аялал жуулчлалаар тэргүүлдэг дөрвөн улсын дунд амьдардаг. Тиймээс ч энэ салбарыг хөгжүүлэх учиртай.

ЭШЛЭЛ 16

Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт 3360 орчим ААН ажиллаж байгаа ба энэ нь нийт ААН-ийн 3,4 хувийг эзэлж байна. 

ЭШЛЭЛ 17

Шинжлэх ухааны салбарыг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбартай нягт хамтран ажиллахыг хүсэж байгаа. Шинжлэх ухааныг мөнгөөр харах хэрэгтэй. Инноваци гарч байгаа бол тэр нь эдийн засагт хэрэгтэй байх нь чухал.

ЭШЛЭЛ 18

Гадаад зах зээлд гарч болох соёлын бүх контентийг Засгийн газраас онцгойлон дэмжинэ. Үүнийг эдийн засаг гэж үзье. Мэдээж бид дотооддоо хийх нь зөв, үүнийг та бүхэн чадаж байгаа. Гэхдээ гадаадад экспортлоход хөгжлийн банк, бусад эх үүсвэр, бонд гаргах, төсвийн дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагаа өрнүүлэхэд тань дэмжье.

ЭШЛЭЛ 19

Netflix-тэй холбогдохыг хүсэж байгаа кино салбарынхан байна. Дэлхийн хамгийн том арга хэмжээнд та хэдийг аваад очъё, бүтээлч үйлдвэрлэлийн уулзалтад соёлын сайдыг явуулъя, шаардлагатай бол ерөнхий сайдын айлчлал хийе. Хамт очъё.

ЭШЛЭЛ 20

Томоохон арга хэмжээ, кино хийх бол татварыг хөнгөлөх эрхзүйн орчныг бүрдүүлье. Соёлын бүтээлч орчныг бүрдүүлэх эрх зүйн орчин гэсэн үг.

ЭШЛЭЛ 21

Монголд кино бүтээх нь амар байдаг нөхцөлийг бүрдүүлнэ. 

ЭШЛЭЛ 22

Эго байдлаа хойш нь татаад, өнгөрсөнтэйгөө зууралдаад нэгнээ үгүйсгэхгүй хамтран ажиллацгаая.

ЭШЛЭЛ 23

Соёлын салбарынханы хувьд нэг нэгнээ хүлээн зөвшөөрөхгүй байх хандлага их байдаг. Энэ нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхгүй байх хаалт болдог.

ЭШЛЭЛ 24

Засгийн газрын хувьд эс үйлдэл хийхгүй гэдгээ хариуцлагатайгаар хэлье. Маш бүтээлч, идэвхитэй, уламжлалтай байх болно. Та бүхэн нэг алхах бол би хоёр алхахыг эрмэлзэж ажиллах болно. Уул уурхайн салбартай дүйцэхүйц хэмжээний орлого оруулдаг, эдийн засгийн нөлөө бүхий соёлын салбарыг бий болгохын төлөө хамтран ажиллая.

image

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн онцлох 24 эшлэлийг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
Өдөрт нэг улс: Кабо-Верде
Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • DR. PRADHAN (129.205.113.208)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
    2021 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (122.201.21.73)
    Агуу түүхт Монгол улс одоо жинхэнэ түүх соёлын гайхамшгийг дэлхийд музей үзмэр тоглолт хэлбэрээр аялал жуулчлалдаа үзүүлэх нь маш зөв. Харин түүх соёл гээд бид буцаад хуучин руугаа ухарч доошилж л болохгүй. Сурагчид оюутнуудад монгол хэл бичгийг товчхон зааж хурдан бага хугацаанд гол гол боловсролыг олгох чухал болж бх шиг бна. Могол хүн боловсролтой болох маш чухал.
    2021 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.70.41.2)
    Монголдоо гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар төрөөс бодлого боловсруулж арматур, төмөр бэлдэцийг эх орондоо хийж валютаа дотооддоо авч үлдмээр байна. Төмрийн хүдэрийн нөөц нь хангалттай байна.
    2021 оны 05 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Роналду vs Ямал – Нэг үеийн төгсгөл, нөгөө үеийн эхлэл
    12 цаг 16 мин
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
    12 цаг 47 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажил явагдаж байна
    13 цаг 3 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
    13 цаг 29 мин
  • "Silkroad Innovation Hub" болон Мэдээллийн технологийн үндэсний парк хамтын ажиллагааны уулзалт хийжээ
    14 цаг 50 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 120 удаагийн дуудлагаар 19 иргэний амь насыг авран хамгаалжээ
    15 цаг 26 мин
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
    15 цаг 30 мин
  • Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол Улсын төрийн соёрхлыг дөрөв дэх удаагаа хүртэхээр боллоо
    15 цаг 35 мин
  • УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
    15 цаг 41 мин
  • Төрийн шагнал хүртсэн ЗУРГААН бүтээл
    15 цаг 52 мин
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
    17 цаг 43 мин
  • П.Батсайхан: Энэ бол нэг хүний биш хамт олны амжилт
    18 цаг 6 мин
  • Иранчууд талийгч дээд удирдагч Али Хаменеигаа сүүлчийн замд нь үдэж байна
    18 цаг 28 мин
  • ФИФА АНУ-ын шигшээгийн гол зэвсэг Фоларин Балогуны улаан хуудасны шийтгэлийг шөвгйин 16-гийн тоглолтын өмнө цуцалжээ
    18 цаг 40 мин
  • Английн шигшээ Мексикийг буулган авч, ДАШТ-ий шөвгийн наймд шалгарлаа
    19 цаг 23 мин
  • Төрийн соёрхол бүтээлдээ очих цаг болсон
    20 цаг 14 мин
  • Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна
    20 цаг 24 мин
  • Баяртай, Вилагийн хүү
    20 цаг 27 мин
  • Филиппин улсын дэд ерөнхийлөгч Сара Дутертийг албан тушаалаас нь огцруулах шүүх хурал болж байна
    20 цаг 47 мин
  • Мета компани үзэн ядалтыг өдөөсөн контентын хяналтын бодлогоо чангатгалаа
    20 цаг 58 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
24 баримт
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК