Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Танилц: Улсын онцгой комисс хуралдаж, дараах шийдвэрийг гаргажээ

2021-6-03
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг: Давтан тунгаа тариулаад 14 хоногоос дээш болсон хүн буюу хоёр сая иргэний 30 орчим хувийн бүрэн дархлаажих хугацаа болж байна.

БАРИМТ 2

Бид вакцинжуулалтын энэ үед халдвар хамгааллын дэглэмээ барих хэрэгтэй байна.

БАРИМТ 3

Халдвар авах нас залуужиж байна. 18-34 насныхан вакцинд хамрагдах идэвх сул байгаа юм.

БАРИМТ 4

Тархвар судлалын болон МУИС-ийн математик тооцооллын багш нарын хийсэн тооцооллоор зургаадугаар сарын 15-наас вакцины үр дүн гарч халдвараар нас барах, хүндрэх, өвдөх тохиолдол багасаж эхлэх хүлээлт байгаа.

БАРИМТ 5

Зургаадугаар сарын 10 гэхэд Улаанбаатар хотод зорилтот бүлгийн 953 мянган хүн давтан тундаа хамрагдаж дуусна.

БАРИМТ 6

Орон нутагт зургаадугаар сарын 15-ны өдөр гэхэд хамрагдаж дуусах учиртай.

БАРИМТ 7

Вакцинд хамрагдаагүй 0-17 насны 1.1 сая хүүхэд, 76 мянга орчим жирэмсэн эх, вакцины эсрэг заалттай хүмүүс байгаа.

БАРИМТ 8

Иргэдийн хөл хөдөлгөөн 90-95 хувь нэмэгдсэн тул эрсдэл хаа ч байгаа гэдгийг сануулъя. Энэ эрсдэл бол зөвхөн Монгол Улсад ч биш энгийн амьдралын горимдоо шилжин орж байгаа бусад бүх улс оронд ажиглагдсан үйл явц.

БАРИМТ 9

Өнөөдөр зах, худалдааны төвүүд, үйлчилгээний байгууллагууд журмаар зохицуулагдан ажиллаж байна. Гэвч иргэд бөөгнөрч, амны хаалтгүй үйлчлүүлж хавьтал үүсгэж байна.

БАРИМТ 10

Гэр бүлийн орчинд ч эрсдэл бий.

БАРИМТ 11

Сонгуулийн үйл ажиллагаа журмаар зохицуулагдана. Төрийн ямарваа нэгэн үйл ажиллагааг завсарлуулахгүйн тулд ийнхүү зохицуулахыг мэргэжлийн байгууллагууд онцолж байгаа.

БАРИМТ 12

Вакцинжуулалтыг эрчимтэй явуулж, зургаадугаар сарын 15-наас нээгдээгүй үлдсэн 8-9 салбарын үйл ажиллагааг шат дараатай суллаж, хэвийн амьдралдаа эргэн орохыг УОК болон Засгийн газраас урьтал болгож байна. 

БАРИМТ 13

Гадаадаас ирэх иргэдэд манай улс заавал вакцины давтан тунд хамрагдсан байх ёстой гэсэн шаардлага тавихгүй байгаа.

БАРИМТ 14

Дэлхийн аль ч улс давтан тунд хамрагдсан хүнийг хил рүүгээ нэвтрүүлнэ гэсэн шаардлага гаргаж зарлаагүй.

БАРИМТ 15

Үүний нэгэн адилаар манай улсад гадаадаас ирэх иргэд хэрвээ давтан тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон бол гэрийн ажиглалтад долоо хонуулна. Өөрөөр хэлбэл, тусгаарлалтын байранд буюу зочид буудалд тусгаарлахгүй гэсэн үг.

БАРИМТ 16

Гадаад харилцааны яам гаднын бусад орны Элчин сайдын яамд руу Монгол Улс хилээ нээж, виз олгож байгаа бөгөөд долдугаар сард жуулчид ирэхээр бол тэдэнд тавих шаардлагыг түгээмэл өгсөн.

БАРИМТ 17

Гаднын иргэд вакцины хоёрдугаар тунг хийлгээгүй бол тэр дундаа коронавирусний мутацид орсон хувилбар тархсан бүс нутгаас ирж байгаа бол 14 хоног тусгаарлах саналыг Эрүүл мэндийн яамнаас ирүүлснийг УОК-ын хурлаар дэмжиж шийдвэрлэсэн.

БАРИМТ 18

Ногоон бүс буюу халдваргүй бүсээс ирж буй гаднын иргэд давтан тунд хамрагдаагүй бол гэрийн тусгаарлалтын долоо хоногийн журам мөрдөгдөнө.

БАРИМТ 19

Гаднын ихэнх улс бусад улсаас зорчих иргэдийг 7-14 хоног тусгаарлах, вакцины давтан тунд хамрагдсан байсан ч 72 цагийн PCR шинжилгээний бичгийг шаардана.

БАРИМТ 20

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Коронавирусний халдвар сүүлийн үед эргээд өсөж байна. Өдөрт шинээр бүртгэгдэж байгаа нийт халдварын тохиолдлын 30 орчим хувь нь 0-17 насны хүүхдүүд,  25-34 насныхан 42 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл 75 орчим хувь нь залуучууд байгаа бөгөөд гэр бүлийн хүрээнээс халдвар авч байна.

БАРИМТ 21

ЭМЯ болон УОК-ын дэргэдэх эрдэмтдийн багийн дүгнэж байгаагаар зургаадугаар сарын 15-н гэхэд вакцины үр дүн гарч эхэлнэ.

БАРИМТ 22

Улаанбаатар хотод зургаадугаар сарын 1-н гэж вакцинжуулалтыг дуусгахаар төлөвлөсөн. Гэсэн хэдий ч вакцины татан авалттай холбоотойгоор эрсдэлт бүлгийн вакцин хожуу эхэлж, зургаадугаар сарын 15-нд дуусгахаар байна.

БАРИМТ 23

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: Ачаа тээврийн үйл ажиллагааг богино хугацаанд нэмэгдүүлж, хоёр талд халдвар хамгааллын дэглэмийг сахиулах чиглэлээр яаралтай авч хэрэгжүүлэх ажлууд бий.

БАРИМТ 24

Хил гаалиар ачаа тээврийг саадгүй зорчуулах, халдварын тохиолдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр тухайн орон нутгийн Засаг даргын Тамгын газартай өдөр тутамд холбогдон тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

image

Вакцинжуулалтын үр дүн, цаашид халдварыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх ажилтай холбоотойгоор Улсын онцгой комисс хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн онцлох 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
Өдөрт нэг улс: Кабо-Верде
Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • иргэн (49.0.156.21)
    Эхнээс нь Спутник вакцин тарьсан бол бүх иргэд идэвхтэй оролцож вакцинжуулалт аль эрт дуусах байлаа.
    2021 оны 06 сарын 03 | Хариулах
    • Хариулах
      СУЛИАР
      2021 оны 06 сарын 03
    • Хариулах
      СУЛИАР
      2021 оны 06 сарын 03
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Роналду vs Ямал – Нэг үеийн төгсгөл, нөгөө үеийн эхлэл
    4 цаг 26 мин
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
    4 цаг 58 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажил явагдаж байна
    5 цаг 13 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
    5 цаг 39 мин
  • "Silkroad Innovation Hub" болон Мэдээллийн технологийн үндэсний парк хамтын ажиллагааны уулзалт хийжээ
    7 цаг 1 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 120 удаагийн дуудлагаар 19 иргэний амь насыг авран хамгаалжээ
    7 цаг 37 мин
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
    7 цаг 40 мин
  • Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол Улсын төрийн соёрхлыг дөрөв дэх удаагаа хүртэхээр боллоо
    7 цаг 46 мин
  • УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
    7 цаг 51 мин
  • Төрийн шагнал хүртсэн ЗУРГААН бүтээл
    8 цаг 2 мин
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
    9 цаг 53 мин
  • П.Батсайхан: Энэ бол нэг хүний биш хамт олны амжилт
    10 цаг 16 мин
  • Иранчууд талийгч дээд удирдагч Али Хаменеигаа сүүлчийн замд нь үдэж байна
    10 цаг 39 мин
  • ФИФА АНУ-ын шигшээгийн гол зэвсэг Фоларин Балогуны улаан хуудасны шийтгэлийг шөвгйин 16-гийн тоглолтын өмнө цуцалжээ
    10 цаг 51 мин
  • Английн шигшээ Мексикийг буулган авч, ДАШТ-ий шөвгийн наймд шалгарлаа
    11 цаг 33 мин
  • Төрийн соёрхол бүтээлдээ очих цаг болсон
    12 цаг 25 мин
  • Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна
    12 цаг 35 мин
  • Баяртай, Вилагийн хүү
    12 цаг 37 мин
  • Филиппин улсын дэд ерөнхийлөгч Сара Дутертийг албан тушаалаас нь огцруулах шүүх хурал болж байна
    12 цаг 57 мин
  • Мета компани үзэн ядалтыг өдөөсөн контентын хяналтын бодлогоо чангатгалаа
    13 цаг 9 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
24 баримт
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК