Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүхийн хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртэй танилц

2021-6-10
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Хариуцлагатай төр шударга нийгэм: Ардаа алагчилдаггүй төр: Төрийн албан дахь танил тал Намын харьяалал хамаатан садан хувь хүн, нийгмийн тодорхой бүлэгт давуу байдал олгодог байдлыг таслан зогсоож, хууль алагчилалгүй үйлчилж, хүн биш хууль засагладаг зарчмыг чандлан хэвшүүлнэ.

БАРИМТ 2

Сонгодог парламентын ардчилал: Улс төрийн дарангуйлал, дүр эсгэсэн ардчилалаас ангид байж, ардчиллын шалгуур үзүүлэлтийг ахиулан, сонгодог парлментын засаглалыг төгөлдөржүүлнэ.

БАРИМТ 3

Өндөр ёс зүйтэй, мэргэшсэн төрийн алба:Улс орныг хөгжилд хөтлөх, чадамжтай зөв бүтэцтэй, зохион байгуулалттай төрийн албыг төлөвшүүлж, “Сайн засаглал”-ыг бэхжүүлнэ.

БАРИМТ 4

Авилгагүй улс: Албан тушаалын гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг чангатган, улс үндэстэнээрээ авилгаас ангид байх хатуу зарчмыг тогтоосон хууль санаачлан хэрэгжүүлнэ.

БАРИМТ 5

Авилгагүй улс: Албан тушаалын гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг чангатган, улс үндэстэнээрээ авилгаас ангид байх хатуу зарчмыг тогтоосон хууль санаачлан хэрэгжүүлнэ.

БАРИМТ 6

Шударга хараат бус шүүх: Шүүх прокурорыг улс төр, бизнесийн бүлэглэлийн сонирхлоос ангид байлган, шударга бусын хонгилыг нурааж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээн.

БАРИМТ 7

Цахим монгол: Иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, тэгш хүртээмжтэй, хүнд суртал, дарамт чигрэгдлээс ангид байлгах, “Цахим үндэстэн” бодлогыг дэмжинэ.

БАРИМТ 8

Олон тулгуурт эдийн засаг: Эдийн засгийг олон тулгууртай болгох, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлэх, иргэндээ хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хангах төрийн бодлогыг дэмжин ажиллана.

БАРИМТ 9

Хөгжилд хөтлөх бүтээн байгуулалт: Мянганы төмөр зам үндэсний их бүтээн байгуулалтыг санаачлан, хэвтээ болон босоо тэнхлэгийн төмөр замын нэгдсэн сүлжээтэй болгохыг дэмжиж ажиллана.

БАРИМТ 10

Хүнс экспортлогч улс: Хүн ардаа эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангах, мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх, “Органик хүнс экспортлогч улс” үндэсний хөтөлбөрийг санаачлан ажиллана.

БАРИМТ 11

Эрчим хүч экспортлогч улс: Эх орноо цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр бүрэн хангаж, Тавантолгой, Шивээ-Овоогийн ДЦС, Эрдэнэбүрэнгийн УЦС байгуулах, Багануур, Улаанбаатарын ДЦС гуравын өргөтгөл, 10 аймгийн дулаан станцын төслийг дэмжиж, Зүүн өмнөд азийн сүлжээнд холбон эрчим хүч экспортлогч улс болох бодлогоо дэмжиж ажиллана.

БАРИМТ 12

Бүтээлч шинжлэх ухаан: Монгол Улсад аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг амжилттай хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлж, их өгөгдлийг удирдах, боловсруулах технологи, хиймэл оюун ухаан, зүйлсийн интернет, фитнек, үүлэн тооцоолол, би нано технологи, дижитал хөгжлийг дэмжсэн хууль санаачилна.Инновацийн татваргүй, чөлөөт бүс байгуулах, бодлогыг дэмжинэ.

БАРИМТ 13

Монгол шатахуун: . Монгол шатахуун хөтөлбөр хэрэжүүлж, нефтийн хайгуул, олборлолтын нэмэгдүүлэн, бензин шатахуунаа эх орондоо үйлдвэрлэхийг дэмжинэ.

БАРИМТ 14

Үр өгөөжтэй Оюутолгой: Оюутолгойн гэрээг улсын эдийн засаг, ард иргэдэд илүү өгөөжтэй, үр ашигтай болгон өөрчлөх хатуу шаардлага тавьж, Монгол Улсын эрх ашгийг бүрэн хангахын төлөө УИХ, Засгийн газартай хамтран ажиллана. “Дубайн гэрээ”-г хүчингүй болгох чиглэлээр УИХ, Засгийн газартай хамтран ажиллана.

БАРИМТ 15

Буянт малын шим: хөдөө аж ахуйн хоршооллын бодлогыг дэмжиж, Малчны хотноос үйлдвэрлэлийн цехэд хөтөлбөр санаачилна. Хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн цогцолборуудыг сэргээн байгуулах ажлыг дэмжинэ.

БАРИМТ 16

Эрчимжсэн газар тариалан: “Атар дөрөвдүгээр аян”-ыг өрнүүлнэ. Үндэсний баялаг бүтээгчид: Эх оронч худалдан авалт хөтөлбөрийг санаачилна.

БАРИМТ 17

Үндэсний хэл-Үнэт зүйл: Эх хэлний бодлогын хэрэгжилтэд онцгойлон анхаарна. Монгол хүн- Монголын бахархал: Монгол хүний үнэ цэнэ, авьяас чадварын үнэлэмжийг дээшлүүлэх бодлого хэрэгжүүлнэ. Төрийн дээд шагналыг журмыг шинэчилж, хөдөлмөр бүтээлийг бодитоор үнэлдэг оновчтой тогтолцоо бүрдүүлнэ. Чингис судлалын олон улсын холбоог санаачлан байгуулна.

БАРИМТ 18

Соёлын бүтээлч үйлдвэрлэл- Үндэсний баялаг: Монгол туургатны өв соёлыг “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” болгон хөгжүүлэхийг дэмжинэ. “Нүүдэлчдийн соёл, спортын их наадам”-ыг эх орондоо тогтмол зохион байгуулах санаачлага гарган, ивээлдээ авч хэрэгжүүлнэ. Нүүдэллэх монгол соёл, зан үйл, говийн хадны ургийн цогцолбор, Хүннүгийн язгууртны булш, Өндөр гэгээн Занабазарын хийц, Уламжлалт анагаах ухаан зэрэг өв соёлоо ЮНИСКО-гийн биет бус өвийн жагсаалтад бүртгүүлнэ.

БАРИМТ 19

Эвтэй Монгол, Ард түмнийхээ эв нэгдлийг бүх талаас бэхжүүлж, эе эвддэг бус эв нэгддэг байхыг эрхэмлэнэ. Итгэлцэл-Эв нэгдэл: Иргэдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, төр засаг, нийгмийн үйл хэрэгт идэвхтэй оролцох боломжийг хангаж, төр ард түмэн, үндэсний цөөнхийн харилцан итгэлцлийг бүх шатанд бататгана.

БАРИМТ 20

Үндэсний аюулгүй байдал-Төрийн ой санамж: Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, холбогдох хууль тогтоомжийг үндэсний язгуур эрх ашигт нийцүүлэн шинэчилнэ. Монгол хүний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, эм хүнсний аюулгүй байдал хөтөлбөрүүдийг санаачлан боловсруулна.

БАРИМТ 21

Нэгдсэн удирдлагын зэвсэгт хүчин: Зэвсэгт хүчин төрийн цэргийн бусад байгууллагын төрийн захиргааны удирдлагын нэгдмэл байдлыг бий болгож, орон нутгийн хамгаалалтын цэгцтэй тогтолцоог бүрдүүлнэ. Монгол цэрэг-энхийн цэрэг: цэргийн хотхон хөтөлбөр боловсруулна. Цэргийн алба- Иргэний төлөвшил: Цэргийн дүрмийн бус харилцаа, дэгийг арилгана. Хөдөлмөр, батлан хамгаалахад бэлэн хөдөлгөөн өрнүүлнэ.

БАРИМТ 22

Гадаад бодлогын залгамж чанар Есдүгээр сарын хоёрныг Хүн төрөлхтөн дайныг ялсан өдөр болгон тэмдэглэх санаачлага дэвшүүлнэ. Хүчирхэг монгол паспорт хөтөлбөр хэрэгжүүлнэ.

БАРИМТ 23

Өрсөлдөх чадвартай боловсрол, Эрүүл эх нялхас, Залуучууд монголын ирээдүй, Халамжаас хөдөлмөрт, Ядуурлаас ангид өрх- “Өрх бүрт орон сууц”, “Эрсдэлгүй монгол өрх” хөтөлбөрийг санаачилна. “Ахмадын хотхон”-уудыг байгуулах талаар чиглэл өгнө.

БАРИМТ 24

“Монголдоо мод тарья” хөдөлгөөн өрнүүлнэ. “Ногоон хөрөнгө оруулалт” цогц төслийг санаачилна. “Цэвэрхэн Монгол” уриалга гаргаж, орон даяар хэрэгжүүлнэ. “Богдхан төмөр зам”-ыг барьж, Улаанбаатар хотод төмөр замын гармыг цөөлөн бодлогыг дэмжиж ажиллана. Налайх, Багануур, Багахангай-г өргөжүүлэн хөгжүүлэхийг төрийн бодлогоор дэмжинэ. “Шинэ зуун мод-Аэросити” хот байгуулахыг тууштай дэмжинэ. 

image

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль амжилттай болж нийт 1,171,572 хүн санал өгснөөс МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Ухнаагийн Хүрэлсүх 793,824 санал авснаар ялалт байгуулсан билээ. Тэрбээр сонгуульд оролцохдоо "Баялагтаа эзэн монгол" мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн. Түүний өгсөн "амлалт"-ыг 24 баримтаар хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
Өдөрт нэг улс: Кабо-Верде
Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Эзэн болоорой (103.111.68.3)
    Өөрт чинь авилгал өгч ИНЕГ-ын дарга болсноо зарлааад байгаа, ажилчдаа эрүүдэн шүүдэг аргаа дүү С.Батсүхдээ өвлүүлэн Нисэхийн ажилчдыг ажлын өрөөндөө зодож тамлан, эрүүдэн шүүлгэдэг ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгээ, МИАТ компанийн захирал Баттөрөө Төрийн албанаас үтэр түргэн зайлуулаарай. Битгий худлаа сэлэмдэнэ гээд жүжиглээд байгаарай. Хэлсэн үгэндээ эзэн болж "чам шиг ганц шанаа өгснийхөө төлөө" шоронд зовж байгаа ялтнуудаа хурдхан шиг өршөөж, наадам үзүүл. Оронд нь наад Бямбасүрэнгээ суулга. Ингэж бидний сонголтыг хариулах ёстой шүү.
    2021 оны 06 сарын 11 | Хариулах
  • Х (202.126.89.224)
    Дайснуудаа таньж авлаа. Нөгөө л баабар, эба, алтанхуяг, ганнибал гэсэн хэдхэн хүн үймүүлдэг нь клаб гэгчээрээ ил тодорсон
    2021 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.9.40.24)
    Ард түмэн мэргэн сонголт хийлээ. УИХ, ЗГ, Eрөнхийлөгч нэг зүгт харж олон олон алдсан боломжуудыг эргүүлэн авчирч ард түмэндээ амалсан амлалтаа, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэн 2024 оны сонгуулийн өмнө амжилт бүтээл, хөгжил дэвшил, хүчирхэг эдийн засаг , ард түмний амьдрал мэдэгдэхүйц сайжирсан амжилттайгаар учран золгох болтугай.
    2021 оны 06 сарын 10 | Хариулах
  • иргэн (202.70.34.70)
    14 дүгээрт тусгагдсан амлалтад чинь найдаж саналаа өгсөн шүү.
    2021 оны 06 сарын 10 | Хариулах
  • ard niit (85.16.98.210)
    barimt 1-24 bugd hudlaa!!!
    2021 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.57.94.251)
    Цагаан сонголт хийхийг уриалж Хүүкийг хорлох гэсэн лалруудын хүсэл биелсэнгүй
    2021 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (112.72.15.78)
    Үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын нэр дэвшигчид баяр хүргье. Одоо тэгээд л амласан амлалтаа биелүүлэх, ард түмний итгэлийг хариулахаар ажиллаад эхэлж дээ Амжилт хүсье. Тамгын газрын даргаа л сайн хүн авах хэрэгтэй дээ. За бараг л намын гал тогоог барьж 4-5 удаа үнэмлэхүй ялалтын менежер
    2021 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (192.82.90.176)
    заасан хөтөлбөрөө тшууштай хэргжүүлвэл монгол улс 4 жилд хөгжих бүрэн боломж нээгдэнэ
    2021 оны 06 сарын 10 | Хариулах
  • !!!! (49.0.137.164)
    Zagaan songuuli hiihiig urialaad baisan ner Hogiin gar bii dee ter hun nileed olon sanaliig Zagaan bolgoson Horon sanaat Horchin !
    2021 оны 06 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Роналду vs Ямал – Нэг үеийн төгсгөл, нөгөө үеийн эхлэл
    1 цаг 2 мин
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
    1 цаг 34 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажил явагдаж байна
    1 цаг 50 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
    2 цаг 16 мин
  • "Silkroad Innovation Hub" болон Мэдээллийн технологийн үндэсний парк хамтын ажиллагааны уулзалт хийжээ
    3 цаг 37 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 120 удаагийн дуудлагаар 19 иргэний амь насыг авран хамгаалжээ
    4 цаг 13 мин
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
    4 цаг 16 мин
  • Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол Улсын төрийн соёрхлыг дөрөв дэх удаагаа хүртэхээр боллоо
    4 цаг 22 мин
  • УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
    4 цаг 27 мин
  • Төрийн шагнал хүртсэн ЗУРГААН бүтээл
    4 цаг 38 мин
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
    6 цаг 29 мин
  • П.Батсайхан: Энэ бол нэг хүний биш хамт олны амжилт
    6 цаг 53 мин
  • Иранчууд талийгч дээд удирдагч Али Хаменеигаа сүүлчийн замд нь үдэж байна
    7 цаг 15 мин
  • ФИФА АНУ-ын шигшээгийн гол зэвсэг Фоларин Балогуны улаан хуудасны шийтгэлийг шөвгйин 16-гийн тоглолтын өмнө цуцалжээ
    7 цаг 27 мин
  • Английн шигшээ Мексикийг буулган авч, ДАШТ-ий шөвгийн наймд шалгарлаа
    8 цаг 9 мин
  • Төрийн соёрхол бүтээлдээ очих цаг болсон
    9 цаг 1 мин
  • Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна
    9 цаг 11 мин
  • Баяртай, Вилагийн хүү
    9 цаг 14 мин
  • Филиппин улсын дэд ерөнхийлөгч Сара Дутертийг албан тушаалаас нь огцруулах шүүх хурал болж байна
    9 цаг 33 мин
  • Мета компани үзэн ядалтыг өдөөсөн контентын хяналтын бодлогоо чангатгалаа
    9 цаг 45 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
24 баримт
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК