Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн банкны үйлчилгээ иргэдэд ойртлоо

2021-7-09
0
ЖИРГЭХ

Төрийн банкны Мэдээллийн технологи хариуцсан дэд захирал Г.Энхтамиртай ярилцлаа.


-Манай улсын банк, санхүүгийн байгууллагууд технологийн шийдлээрээ дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж чадаж байгаа болов уу. Бусад улстай харьцуулахад ямар түвшинд явж байна вэ?

-Манай банкууд технологийн шийдлээрээ дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байгаа гэж бодож байна. Сүүлийн жилүүдэд бэлэн бус төлбөр тооцоог чухалчилсан цахим шилжилтийн үйл явц дэлхий дахинд хурдацтай өрнөх боллоо. Ирээдүйд банкны үйлчилгээ улам ойртоно. Одоо ч гэсэн банкинд ирэхгүйгээр асуудлаа шийдчихдэг харилцагчдын тоо олширсоор байна.  Тийм ч учраас банк, санхүүгийн байгууллагууд харилцагчаа мэдэрч, шинэлэг цахим бүтээгдэхүүн гаргах тал дээр цаг ямагт анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, харилцагчдынхаа нийтлэг эрх ашгийг бодолцож, хөгшин, залуу ямарч насны хүн ашиглаж болохоор энгийн, ойлгомжтой бас орчин үеийн шийдэл нэвтрүүлэх нь өнөөгийн хэрэгцээ, шаардлага болоод байна. Гэхдээ энгийн гээд нууцлал, аюулгүй байдлыг орхигдуулж болохгүй л дээ. Ялангуяа “банкны тархи” гэж тодорхойлж болох бүртгэлийн суурь систем сайн байх тусмаа банкны үйл ажиллагаа өргөжин хөгжиж байдаг. Тийм ч учраас бид өнгөрсөн гуравдугаар сард системийн шинэчлэл хийж, харилцагчиддаа олон шинэ боломж нээж өглөө. Өндөр хөгжилтэй улсын банк, санхүүгийн байгууллагуудтай ч эн зэрэгцэх боломж бүрдлээ.

-Төрийн банк одоогоор хэчнээн харилцагчтай вэ. Банкны суурь системээ үндсээр нь шинэчилснээр харилцагчдад ямар боломж нээгдэв?

-Манай банк 2.2 сая гаруй харилцагчтай. Орон сууц буюу хэрэглээний төлбөрийн 90 гаруй хувийн гүйлгээ манай банкаар дамжиж байна. Мөн тэтгэврийн тал хувийг,  халамжийн дийлэнх хэсгийг Төрийн банкаар олгодог. Тиймээс бид энэ олон харилцагчийнхаа мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах зорилгоор системээ шинэчилсэн. Ингэснээр харилцагчийн бүртгэлийг илүү дэлгэрэнгүй бүртгэх нөхцөл бүрдсэн. Харилцагч ямар нэг гүйлгээ хийхдээ эхлээд ХУР системээр хурууны хээгээ баталгаажуулдаг боллоо. Энэ бол аюулгүй байдал сайжирсны нэг том илрэл. Түүнчлэн шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх боломж бүрдээд байна. Тухайлбал, Төрийн банк киоск машинтай болж байна. Ингэснээр иргэд банкинд урт дараалал үүсгэх шаардлагагүй болно. Манай банкны 2011 оноос хөгжүүлсэн Гялс банкин дээр л гэхэд маш олон шинэ бүтээгдэхүүн нэмэгдэнэ. Гялс банк бол манай гол брэнд шүү дээ. Мөн өмнө нь бусад системийн өндөрлөгөөг хүлээж, 00:00 цагаас гүйлгээ саатдаг байсан. Энэ байдал өөрчлөгдлөө. Бид суурь системээ шинэчилснээр системүүдийн өндөрлөгөө зэрэг хийгддэг болсон. Хамгийн гол нь теллер, харилцааны менежерүүдийн гар ажиллагааг автоматжуулснаар банкны үйл ажиллагаа хурдан шуурхай болж байгаа юм. Бид шинэ системийнхээ хөгжүүлэлтийг байнга л хийж явна.

-Системээ шинэчилснээр хадгаламж, зээлийн үйлчилгээний бүртгэл илүү хурдан шуурхай болж, энэ хэрээр банкны үйлчилгээ хурдан шуурхай болно гэсэн байсан. Энэ талаар тодорхой тайлбарлахгүй юу?

-Системийн шинэчлэл хийснээр хадгаламж, харилцах дансны бүртгэлийг олон улсын стандартын дагуу хөтөлдөг болсон. Хадгаламж, харилцах, зээлийн дансны үлдэгдэл хөтлөлт, хүүний сан хөтлөлт илүү дэлгэрэнгүй, тодорхой болж ирсэн. Мөн ковер данс хөтлөх боломжтой болсон. Жишээ нь, 1111 гэсэн харилцах данс дээр 2222 гэсэн ковер данс холболоо гэж бодьё. Хэрэв 1111 дансны үлдэгдэл гүйлгээ хийж, төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол 2222 гэсэн ковер данснаасаа автоматаар гүйлгээ хийх боломж бүрдсэн гэсэн үг. Энэ мэт маш олон давуу тал бий болсон.

-Уншигчид маань санаж байгаа бол гуравдугаар сард Төрийн банкны АТМ болон интернэтийн гүйлгээ гурван өдрийн турш зогссон. Тэр үед банкны систем яг шилжиж байсан байх. Цаашид тийм байдал давтагдах уу? Ер нь шилжилт бүрэн дууссан гэж ойлгож болох уу?

-Банкны суурь бүртгэлийн системийг шинэчлэн солино гэдэг бол маш нарийн төвөгтэй ажил. Хүнээр бол нэг үе дуусаад дахин шинэ залуу, эрч хүчтэй үе төрж байгаатай адил. Гэхдээ харилцагчийн мэдээлэл, датанд ямарч өөрчлөлт орохгүй. Төрийн банкны хуучин ашиглаж байсан систем технологийн хувьд хуучирч, шинээр бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх боломжгүй болоод байсан юм. Харин Төрийн банкны 3000 гаруй ажилтан, тэр дундаа мэдээллийн технологийн ажилтнуудаар ахлуулсан 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн нөр их хөдөлмөрөөр энэ ажил биелэлээ оллоо. Бид ГрейпСити Монголия компанитай хамтран нэг жил гаруйн хугацаанд системээ хөгжүүлж, туршиж байж энэ том ажлын ард гарсан. Монгол инженерүүдийн ур ухаанаар дэлхийн хэмжээний систем хөгжүүлж, нэвтрүүлж болдгийн тод жишээ энэ байлаа. Мэдээж ийм том хэмжээний төсөл  хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний саатал, бэрхшээл, доголдол, тооцоолж чадаагүй эрсдэл гарсан. Үүнийг манай хамт олон шуурхай шийдвэрлэж, шинээр нэвтрүүлсэн систем маань долоон хоногийн дотор л тогтворжсон. Тиймээс цаашид үйл ажиллагаагаа түр зогсоох шаардлага гарахгүй. Мөн ямар нэг доголдол үүсч, харилцагчдаа бухимдуулахгүй гэдэгт итгэлтэй байна. Энэ завшааныг ашиглан систем шилжих үед хүндрэл учруулсандаа харилцагч та бүхнээсээ хүлцэл өчье. Бид цаашид улам хичээх болно оо.

-Монголын томоохон арилжааны банкуудаас хамгийн түрүүнд Төрийн банк олон улсын банк, санхүүгийн байгууллагад ашигладаг IBAN дансны дугаарлалт руу шилжлээ. Энэ дугаарлалтын давуу тал нь юу вэ?

-IBAN (International Bank Account Number) дансны дугаарлалт нь олон улсын төлбөр тооцоонд ашиглах боломжтой 20 орон бүхий дугаарлалт юм. Манай банк ISO13616-1, 2 стандартаар үүсгэсэн харилцагчийн дансны дугаарлалтыг улсын хэмжээнд бүрэн нэвтрүүсэн анхны банк боллоо. Ингэснээр манай харилцагчид дэлхий нийтэд хүлээн зөвшөөрсөн дансны дугаараар олон улсын гүйлгээ хийх боломж бүрдэж байна. Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалын дагуу ирэх он гэхэд бүх банк IBAN дугаарлалт ашиглаж эхэлнэ.

-Төрийн банк үйлчилгээндээ киоск машин нэвтрүүлэхээр туршилт хийж байна. Хэзээнээс хэрэглээнд нэвтрэх вэ?

-Бид системийн шинэчлэлээс гадна технологийн шинэчлэлд ч анхаарч байна. Хэрэглээний төлбөр төлөх, халамжийн мэдээлэл авах зэрэг шалтгаанаар иргэд банкинд дараалал үүсгэдэг. Энэ байдал өөрчлөгдөнө. Манай банкны хувьд цахим шилжилтийн хүрээнд нэлээн олон бүтээгдэхүүн үйлчилгээг тусгаад явж байна. Харамсалтай нь дэлхий нийтийг хамарсан цар тахал биднийг тойрсонгүй, ажилд багагүй төвөг учрууллаа. Гэхдээ бид хойш суусангүй, зарим салбартаа нэвтрүүлээд туршилтын хэмжээнд явж байна. Бид энэ сардаа багтаад банкны салбарууд дээрээ 40-өөд киоск машин байрлуулна. Харилцагчдаа хэрхэн ашиглах талаар заавар зөвлөгөө өгнө. Мөн эхний ээлжинд Дархан, Эрдэнэт гэх мэт хүн ам ихтэй хотуудад  байршуулна. Цаашлаад улс орон даяар хүртээмжийг нь шат дараатай нэмэх төлөвлөгөөтэй байна.

-Киоск машинаар ямар үйлчилгээ үзүүлэх боломжтой вэ?

-Иргэд банкинд урт дараалалд зогсож, багагүй бухимддаг шүү дээ. Ялангуяа манайх шиг ачаалалтай банк энэ асуудлыг бага ч болов шийдэх хэрэгтэй юм байна гэж үзсэн. Шинээр нэвтрүүлж буй киоск төхөөрөмжөөр дамжуулан харилцагч банкны бэлэн бус төлбөр тооцооны бүх үйлчилгээг авах боломжтой. Гэхдээ үйлчилгээний нэр төрлийг үе шаттайгаар нэмнэ. Манай банкны харилцагчдын хувьд хурууны хээгээрээ ХУР системд өөрийгөө баталгаажуулаад бүхий л төлбөр тооцоо, гуйвуулгаа хийж болно. Мөн дурын банкны харилцагч Төрийн банкны киоск машиныг ашиглан байрны төлбөрөө карт болон QPay ашиглан төлөх боломжтой. Ер нь ашиглахад аль болох ойлгомжтой байхаар хөгжүүлсэн гэж бодож байна.

Энэ дашрамд Төрийн банкны нийт харилцагчиддаа хамт олныхоо өмнөөс Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 96 жилийн ойн мэндийг хүргэе. Та бүхэн цахим бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой санал, зөвлөгөөгөө бидэнд харамгүй өгч байгаарай. Төрийн банк харилцагч та бүхнийхээ санал санаачилгыг үйл ажиллагаандаа тусгаж, хурдан шуурхай үйлчлэхийн төлөө зүтгэх болно оо.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
Монгол Улсын инфляцын шинжилгээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Статистик: Гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
    11 цаг 15 мин
  • "Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
    11 цаг 54 мин
  • СБД-т орж ирсэн болон дамжин өнгөрч буй мал, амьтныг тогтоосон хугацаанд яаралтай нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болголоо
    12 цаг 44 мин
  • СБД МИНУТАД 10.2ТН УС СОРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЗӨӨВРИЙН 3Ш МОТОПОМПЫГ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА
    12 цаг 46 мин
  • Зүрхний дүрслэлийг дунджаар 0.259 секундэд, бүтэн биеийн судасны шинжилгээг ойролцоогоор 5 секундэд гүйцэтгэх хүчин чадалтай компьютер томограф ашиглалтад орлоо
    12 цаг 58 мин
  • Хотын дарга Б.Пүрэвдагва амласандаа хүрчээ
    13 цаг 45 мин
  • Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
    14 цаг 34 мин
  • Украины арми энэ долоо хоногт Москва хотын нефтийн үйлдвэрийг хоёр дахь удаагаа бөмбөгдөв
    14 цаг 40 мин
  • Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах үе шаттай ажлууд хэрэгжүүлж байна
    16 цаг 26 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
    16 цаг 34 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
    16 цаг 55 мин
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
    16 цаг 59 мин
  • Элчин сайд О.Лхагвасүрэн итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    17 цаг 7 мин
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
    17 цаг 47 мин
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
    18 цаг 2 мин
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
    18 цаг 14 мин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
    18 цаг 18 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний шатны хамгийн чанга тулаанд Английн шигшээ баг Хорватыг буулгалаа
    18 цаг 21 мин
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
    18 цаг 49 мин
  • АНУ, Ираны талууд "болгоомжлол" гэх шүхэрний дор 14 зүйл бүхий энхийн гэрээ үзэглэв
    18 цаг 58 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэн, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК