Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Занданшатар, Б.Лхагвасүрэн нарын муйхарлал эдийн засгийг элгээрээ хэвтэхэд хүргэх үү?

2021-8-18
0
ЖИРГЭХ

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын эхээр том мөнгөн дэвсгэрт гаргахыг судлахыг Монголбанкинд үүрэгдсэн. Үүнтэй холбоотойгоор эдийн засагчид өөр өөрийн байр суурийг илэрхийлж, мөнгөн дэвсгэртээ томруулбал манай улсын эдийн засагт асар их хор хөнөөл дагуулаад зогсохгүй төгрөг үнэгүйдэж, иргэдийн худалдан авах чадвар буурна. Бараг Венесуэлийн алдааг давтаж байгаатай адил хэмээсэн юм.

Учир нь Венесуэлд мөнгөнийх нь ханш унаж, цаас шиг болсон нь улс төрийн буруу бодлогын дүн шүү дээ.

Ийм зүйл ойрхон байгааг эдийн засагчид сануулж байгаа. Тиймээс УИХ-ын даргын олон зөвлөх дундаас энэ талаар ойлгуулж, учирлаагүй юм аа гэхэд Монголанк өнгөрсөн хугацаанд хийсэн сайн ажлуудаа баллуурдаж, улс орноо хүнд нөхцөл байдал руу чирэхгүй байх гэж олон хүн найдаж байсан ч өчигдөр тус банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн том мөнгөн дэвсгэрт гаргахад асуудалгүй хэмээн хэвлэлд ярьжээ.

Тодруулбал, тэрбээр “Төгрөгийн масштабтай холбоотойгоор сүүлийн үед шинэ мөнгөн дэвсгэрт гаргах уу гэдэг асуудал яригдаж байгаа. Монголбанк төлбөр тооцоог зохион байгуулж, төгрөгийг гаргадаг онцгой эрхтэй байгууллагын хувьд энэ талаарх бүх тооцоо судалгаа, төсөөллийг хийгээд явж байгаа.

Өнөөдрийн бидний хэрэглэж байгаа бэлэн мөнгийг 1993 онд гаргасан. Хамгийн сүүлд 2006 онд 20,000-тын дэвсгэртийг гаргасан.

Тухайн үед 1 ам.доллар 1,000 төгрөгтэй тэнцэж байсан. Өөрөөр хэлбэл, манай хамгийн том мөнгөн дэвсгэрт 20 ам.доллартай тэнцэж байсан бол өнөөдөр 7 ам.доллар болж буурсан. Энэ нь хэрэглээ өндөр болсныг харуулж байгаа. Тиймээс арай том масштабтай мөнгөн дэвсгэрт гаргах боломж байгаа гэж харж байна.

Түүнчлэн ханштай холбоотойгоор 5, 10, 20-тын дэвсгэртүүдийн хэрэглээ байхгүй, худалдан авах чадваргүй болсон учраас мөнгөний бүтцэд тодорхой өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага байна.

100,000 төгрөг гаргалаа гэж бодоход тэр нь 5 ширхэг 20,000-тын дэвсгэрттэй тэнцэнэ.

Адилхан хэмжээтэй цаас, нууцлал, аюулгүй байдал байна. Тиймээс том масштабтай мөнгөн дэвсгэрт гаргахад жижиг мөнгөний хэрэглээг багасгаад зардал хэмнэх тооцоо судалгаанууд бий” гэжээ. Эдийн засагчид том мөнгөн дэвсгэрт гаргасны дараа иргэдийн амьдрал туйлдаж, эдийн засаг элгээрээ хэвтэх эрсдэлтэй, энэ нь өнгөрсөн рүү ухралт хийхтэй адил гэдгийг анхааруулсаар байгаа бол Монголбанкнаас дээрх хариултыг өгч байна.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
Монгол Улсын инфляцын шинжилгээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (59.153.114.18)
    Цагаа олоогүй шийд
    2021 оны 08 сарын 24 | Хариулах
  • Хараад л байгаарай (192.82.85.233)
    Зах зээлийн жамаар явахгүй юм даа. Албаар төгрөгийн ханшийг ингэж барьж байгаад нэг л маш чанга унана даа. Хараад байгаарай.
    2021 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (192.82.67.247)
    Оймсонд орох тоо нэмэгдэж , овор багасна
    2021 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (192.82.90.73)
    зөв үнэхээр эдийн засагтай уялдах хэрэгтэй одоо 5-20 төгрөгөөр юу авах юи вэ харин ч том дэвсгэрт авя явахад эвсээрхэн тул том дэвгэртийг дэмжинэ томоор сэтгэ битгий тамын тогооны үлгэр яриад бай л даа
    2021 оны 08 сарын 21 | Хариулах
  • зочин (203.23.49.170)
    Энэ одоо Монгол банкны ерөнхийлөгч үү? улс төрч үү?
    2021 оны 08 сарын 19 | Хариулах
  • зочин (59.153.84.211)
    монголын санхүүгийн чадавх, эдин засгийн хөгжлийг шалан доогуур хийж ард олоноо бүхэлд нь ядууралд оруулахаар үгсэн хуйвалдаж байгаа энэ хоёрыг яаж хазаарлах вэ??????? АРД ТҮМЭН МИНЭЭ.
    2021 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (64.119.18.208)
    Энэ хоёр бол тэнэг нь дэндсэн тэнэгүүд
    2021 оны 08 сарын 18 | Хариулах
    • яг үнэн шүү
      ккк.: дээрээс нь Оюун-Эрдэнэ,Уртнасан гэж 2 усан тэнэгийг яанав даа
      2021 оны 08 сарын 18
  • зочин (183.177.99.230)
    50,000,100,000 дэвсгэрт гарч ирснээр долларын ханш гэрлийн хурдаар л өснө гэсэн үг 50 мянгатын дэвсгэрт гарч ирснээр наад зах л нэг ам доллар 5000 төгрөг хүрэх бол энүүхэнд ш дээ тэгээд ард иргэд нь тэвэр дүүрэн мөнгөөр зөвхөн ганц ширхэг өндөг авч иднээ гэсэн үг энгийнээр бол улс төрчид 1/99 хувилбар 1 хувь хэмжээлшгүй их баян 99 хувь үгүүгүй ядуучууд 99 хувь нь 1 хувьдаа хэмжээлшгүй их татвар төлөж яг л хамжлагат тариачин шиг эзэндээ морь нохой мэт зүтгээд ч үмх талх олох нь юу л бол доо
    2021 оны 08 сарын 18 | Хариулах
  • зочин (183.177.99.230)
    Хэрэв том дэвсгэрт гарч ирвэл монгол төгрөгийн ханш навс унан гэсэн үг Ардчилсан Америкин нэгдсэн улсад яагаад 500,1000,5000,10000,20000 мянгатын дэвсгэр байдаггүй юм гээч учир нь тэдний мөнгний ханш маш сайн байгаа хэрэг тэр ч байтугай задгай зоосон мөнгө хүртэл гүйлгээнд байсаар л байна харин манайд эсэргээрээ том дэвсгэрт гарч ирснээр цаасанд хэмнэлттэй гэнээ тэнэг гар вэ тэр МБ эзэн ингэж тархи угаахгүй ээ
    2021 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.55.191.194)
    Мөнгө хэвлэж эдийн засгаа алж байгаа жинхэнэ алуурчид
    2021 оны 08 сарын 18 | Хариулах
  • ЗОЧИН (64.119.19.37)
    ИНФЛЯЦИТАЙГАА ТЭМЦЭХИЙН ОРОНД ИНФЛЯЦИНД ТОЛГОЙГОО МЭДҮҮЛЭЭД ТҮҮНД ЗАХИРАГДАН 5,20 ДЭСГЭР ХУДАЛДАН АВАХ ЧАДВАРГҮЙ ГЭХ. ОДОО ТЭГЭЭД АРД ИРГЭДИЙН ЧИНЬ ТЭТГЭВЭР, ОРЛОГО ХЭВЭЭР БАЙГААД БАЙГАА ЮМ ЧИНЬ ТЭД ХЭРЭГГҮЙ БОЛСОН ГЭХ ҮҮ? ХАШАА ХАРЖ ҮХЭХ ВЭ?
    2021 оны 08 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Статистик: Гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
    11 цаг 15 мин
  • "Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
    11 цаг 54 мин
  • СБД-т орж ирсэн болон дамжин өнгөрч буй мал, амьтныг тогтоосон хугацаанд яаралтай нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болголоо
    12 цаг 44 мин
  • СБД МИНУТАД 10.2ТН УС СОРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЗӨӨВРИЙН 3Ш МОТОПОМПЫГ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА
    12 цаг 46 мин
  • Зүрхний дүрслэлийг дунджаар 0.259 секундэд, бүтэн биеийн судасны шинжилгээг ойролцоогоор 5 секундэд гүйцэтгэх хүчин чадалтай компьютер томограф ашиглалтад орлоо
    12 цаг 58 мин
  • Хотын дарга Б.Пүрэвдагва амласандаа хүрчээ
    13 цаг 45 мин
  • Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
    14 цаг 34 мин
  • Украины арми энэ долоо хоногт Москва хотын нефтийн үйлдвэрийг хоёр дахь удаагаа бөмбөгдөв
    14 цаг 40 мин
  • Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах үе шаттай ажлууд хэрэгжүүлж байна
    16 цаг 26 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
    16 цаг 34 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
    16 цаг 56 мин
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
    16 цаг 59 мин
  • Элчин сайд О.Лхагвасүрэн итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    17 цаг 7 мин
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
    17 цаг 47 мин
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
    18 цаг 2 мин
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
    18 цаг 14 мин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
    18 цаг 18 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний шатны хамгийн чанга тулаанд Английн шигшээ баг Хорватыг буулгалаа
    18 цаг 21 мин
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
    18 цаг 49 мин
  • АНУ, Ираны талууд "болгоомжлол" гэх шүхэрний дор 14 зүйл бүхий энхийн гэрээ үзэглэв
    18 цаг 58 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэн, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК