Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Сугар: Хамгийн өндөр оноо авсан 100 хүүхдэд Шинэ үеийнхэнд зориулсан “Z карт” олгоно

2021-8-20
0
ЖИРГЭХ

 Сүүлийн үед Төрийн банкнаас олон төрлийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлж байгаа аж. Энэ талаар Төрийн банкны Бизнес хариуцсан дэд захирал Д.Сугараас дараах мэдээллийг авлаа.


- Энэ онд Төрийн банк шинээр ямар бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлсэн бэ? талаар яриагаа эхлэх үү?

-Төрийн Банкны хувьд олон улсын стандартад нийцсэн орчин үеийн банк, санхүүгийн цогц үйлчилгээг орон даяар саадгүй хүргэх, нийгмийн дундаж давхаргыг тэлэхэд чиглэсэн өрх, гэр бүлд ээлттэй банк байх зорилгоор харилцагчдынхаа санхүүгийн олон талт хэрэгцээг хангахад чиглэн Монгол орон даяар 500 гаруй салбар нэгж, 350 АТМ, 4000 гаруй картаар үйлчлэгч байгууллагаар дамжуулан үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг.

Бид харилцагчийнхаа бизнесийн үйл ажиллагааг дэмжих, тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц, Тээврийн бизнесийн, Үл хөдлөх хөрөнгө худалдан авах зээлийн бүтээгдэхүүнийг тус тус зах зээлд шинээр нэвтрүүллээ.

Мөн залуу үедээ санхүүгийн боловсрол олгож, зөв дадал суулгах зорилгоор 17-29 насны залууст зориулсан олон төрлийн хөнгөлөлт, урамшуулалт бүхий “Z карт”-ыг зах зээлд нэвтрүүлсэн.

Түүнчлэн, Зайнаас данс нээх үйлчилгээ, Corporate gateway үйлчилгээг шинээр нэвтрүүлж, E-Mongolia портал сайтанд Гялсбанкны эрхээр нэвтрэх, ДАН систем ашиглан Гялсбанк үйлчилгээнд бүртгүүлэх, мэдээлэл шинэчлэх, Төрийн банкны цахим теллер үйлчилгээ буюу Киоск төхөөрөмжийг ашиглан хэрэглээний төлбөр, татвар, нийгмийн даатгал болон авто тээврийн үндэсний төвийн төлбөрийг бүх банкны карт, интернэт банкаар төлөх боломжтой болоод байна.

-Залууст зориулсан “Z карт”-ынха талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?

-Төрийн банкнаас зах зээлд шинээр нэвтрүүлсэн “Z карт” нь дотоодын болон олон улсын төлбөр тооцоонд ашиглагдах VISA карт юм. Бид энэхүү картаар дамжуулан залуучууддаа санхүүгийн зөв дадал суулгах зорилгоор зөвхөн 17-29 насны харилцагчдадаа санал болгож байгаа. Тус картын давуу талын хувьд нууцлал, аюулгүй байдлын олон улсын стандартад нийцсэн EMV чип, payWave зайнаас унших технологи бүхий төгрөг болон ам.долларын сонголттой дебит карт юм.

Хөнгөлөлт урамшууллын хувьд Гэнэтийн ослын даатгал болон Гялсбанк үйлчилгээний эхний жилийн хураамжаас чөлөөлж байгаа төдийгүй Төрийн банкны АТМ-с бэлэн мөнгө авахад шимтгэлгүй, хүссэн газраа төлбөргүй хүргүүлэн авах боломжтой.

Төрийн банкнаас оюунлаг залуусаа дэмжих ажлыг 2014 оноос хойш тогтмол хийж байгаа бөгөөд энэ жилийн хувьд Элсэлтийн Ерөнхий шалгалтандаа хамгийн өндөр оноо авсан эхний 100 хүүхдэд тодорхой хэмжээний мөнгөн урамшууллын хамт “Z Карт”-аа үнэ төлбөргүй олгохоор болсон.

-Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц, Тээврийн бизнесийн зээл бүтээгдэхүүнээ тодруулж болох уу?

-Төрийн банкнаас агаарын бохирдлыг бууруулах, байгаль ээлтэй бизнесийн дэмжиж, ногоон зээлийн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоо сарын 1 хувийн хүү, 180 хүртэл сарын хугацаатай, 100 хүртэл сая төгрөгийн Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц худалдан авах болон бариулах зээлийг 20 хувийн урьдчилгаа төлбөрийн нөхцөлтэйгээр гаргаад байна. Тээврийн бизнесийн зээлийн хувьд Тээврийн бизнесийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгж, иргэн нь бизнесийн үйл ажиллагаа өргөжүүлэх зорилгоор шинээр автомашин худалдан авах, хуучин автомашинаа шинэчлэх, өргөжүүлэхэд зориулж Монгол Улсад импортоор орж ирсэн гаалийн бичигтэй автомашин худалдан авахад зориулан 60 хүртэл сарын хугацаатай,  сарын 1.4-1.5 хувийн хүүтэй 150 сая төгрөг хүртэлх зээлийг санал болгож байна. Мөн Үл хөдлөх хөрөнгө худалдан авах зээлийг иргэн, аж ахуй нэгжүүдэд зориулан санал болгож байна.  

Мөн энэ онд бид нийт 26 нэр төрлийн зээлийн бүтээгдэхүүний жилийн хүүгээ 1.2%-4.8%-иар бууруулан харилцагчдад таатай нөхцөлийг бүрдүүлэн ажилласан.

-Төрийн банкнаас цаашид ямар төрлийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа вэ?

-Тун удахгүй 21 аймгийн үзэсгэлэнт байгалийн зурагтай Миний Монгол картыг харилцагчдадаа санал болгохоор ажиллаж байна. Тус картын хураамжийн орлогоос тодорхой хэсгийг тухайн аймгийн байгаль хамгаалах ажилд зориулахаар төлөвлөж байна.

Мөн Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого арга хэмжээ, “Алсын хараа 2050” Монгол Улсын хөгжлийн бодлогын хүрээнд дундаж давхаргыг дэмжих, бойжуулахад чиглэсэн банкны үйлчилгээг хөгжүүлэн ажиллана.

-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье!

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
Монгол Улсын инфляцын шинжилгээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Статистик: Гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
    9 цаг 52 мин
  • "Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
    10 цаг 30 мин
  • СБД-т орж ирсэн болон дамжин өнгөрч буй мал, амьтныг тогтоосон хугацаанд яаралтай нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болголоо
    11 цаг 20 мин
  • СБД МИНУТАД 10.2ТН УС СОРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЗӨӨВРИЙН 3Ш МОТОПОМПЫГ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА
    11 цаг 22 мин
  • Зүрхний дүрслэлийг дунджаар 0.259 секундэд, бүтэн биеийн судасны шинжилгээг ойролцоогоор 5 секундэд гүйцэтгэх хүчин чадалтай компьютер томограф ашиглалтад орлоо
    11 цаг 34 мин
  • Хотын дарга Б.Пүрэвдагва амласандаа хүрчээ
    12 цаг 21 мин
  • Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
    13 цаг 10 мин
  • Украины арми энэ долоо хоногт Москва хотын нефтийн үйлдвэрийг хоёр дахь удаагаа бөмбөгдөв
    13 цаг 16 мин
  • Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах үе шаттай ажлууд хэрэгжүүлж байна
    15 цаг 2 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
    15 цаг 10 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
    15 цаг 32 мин
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
    15 цаг 36 мин
  • Элчин сайд О.Лхагвасүрэн итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    15 цаг 43 мин
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
    16 цаг 23 мин
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
    16 цаг 38 мин
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
    16 цаг 50 мин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
    16 цаг 54 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний шатны хамгийн чанга тулаанд Английн шигшээ баг Хорватыг буулгалаа
    16 цаг 57 мин
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
    17 цаг 25 мин
  • АНУ, Ираны талууд "болгоомжлол" гэх шүхэрний дор 14 зүйл бүхий энхийн гэрээ үзэглэв
    17 цаг 34 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэн, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК