Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Байгалмаа: Голомт банк “Жендэрийн тэгш байдлын хороо”-г 2020 онд байгуулсан

2021-4-08
0
ЖИРГЭХ

Голомт банкны Иргэд, жижиг дунд банкны газрын захирал Ц.Байгалмаатай Голомт банкны жендэрийн тэгш байдлыг хангах бодлого болон улс орны хөгжил, эдийн засгийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэдэг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар ярилцлаа.


-Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээлийн нийгмийн ач холбогдлыг та хэрхэн үнэлж байна вэ?

-Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувийг эмэгтэйчүүд эзэлж, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, чадамж улам нэмэгдэж байна. Энэ ч утгаараа жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн 60-аас дээш хувийг эмэгтэйчүүд эзлэн баялаг бүтээж, ажилгүйдлийг бууруулах, эдийн засгийн түлхэх хүч болон нийгэмд эзлэх байр суурь нь улам бэхжиж байна.

Эмэгтэй бизнес эрхлэгчдийн бизнесийг санхүүжилтаар дэмжих замаар хөгжүүлэх нь ядуурал, ажилгүйдлийг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Түүнчлэн орлогын тэгш бус хуваарилалтыг бууруулах, нийгмийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэх болон тухайн ажиллаж буй салбарын хөгжлийг түргэсгэхэд онцгой хувь нэмэр оруулдаг гэж үздэг.

Голомт банк өөрсдийн нөөц бололцоо, давуу тал дээр түшиглэн эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгарч буй санхүүгийн хэрэгцээг ханган, бизнесийн цар хүрээ, зах зээлд эзлэх байр суурийг өргөжүүлэхэд урт хугацааны турш тогтвортой хамтран ажиллаж, үндэсний хэмжээний томоохон бизнес эрхлэгч болоход нь туслах замаар Монгол Улсынхаа эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж байгаа гэж харж байна. Эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжин ажиллаж буй нь Голомт банкны жендэрийн тэгш байдлыг хангах бодлоготой нийцэж байгаа юм.

-Банкны удирдлагуудын зүгээс эмэгтэй ажилчдынхаа хөдөлмөр, ур чадвар, туршлагыг эн тэнцүү үнэлэх боломжийг хэрхэн бүрдүүлж байна вэ? Жендэрийн тэгш байдлыг хангах бодлоготой гэхээр энэ тал дээр нэлээд системтэй ажилладаг гэсэн үг үү?

-Монголын банкны салбарт 15.7 мянган хүн ажилладаг, үүний 66 хувийг эмэгтэй ажилтнууд эзэлдэг бол манай банкны хувьд 69 хувь нь эмэгтэйчүүд. Энэ ч утгаараа эмэгтэй ажилчдадаа чиглэсэн, жендэрийн эрх тэгш байдлыг хангах шаардлага үүссэн.

Голомт банк 2018 оноос эхлэн “Жендэрийн тэгш байдлыг хангах бодлого”-г хэрэгжүүлэн ажлын байранд үүсэх харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэн, ажилтан бүр банкны үйл ажиллагаанд тэгш эрхтэй оролцох, байгууллагын үр ашиг болон хөгжлийн бодлогод тэнцүү ашиг хүртэх боломжийг нээлттэй болгон ажиллаж байна.

Ингэснээр мэдээллийн хүртээмж, ялгаварлан гадуурхалт, хариуцлагын тогтолцоо зэрэг нь тэгш эрхийн хүрээнд бүрэн хэрэгжиж, байгууллагын соёлыг эерэг тэгш хандлагатайгаар төлөвшүүлж, ажилтнуудын ажлын бүтээмж нэмэгдэж эхэлсэн.

Эмэгтэй ажилтнуудын карьер хөгжил, албан тушаал дэвших зэрэг боломж нь Голомт банканд бүрэн нээлттэй ба банкны зүгээс ч энэ тал дээр онцгой анхаарч ажилладаг. Тухайлбал, манай банкны удирдах албан тушаалын ажилтнуудын 69 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг, түүнчлэн сүүлийн хоёр жилд эмэгтэй ажилтнуудын албан тушаал, карьер  4-5 хувиар өсчээ.

-Харилцагчдын хувьд жендэрийн ямар бодлого баримтлан ажилладаг вэ? Хийхээр төлөвлөсөн ажлууд байгаа юу?

-Банкны ТУЗ болон Удирдлагын багийн хувьд жендэрийн эрх тэгш байдлыг дотооддоо ханган ажиллахаас гадна эмэгтэй харилцагчдын хувьд жендэр, түүнийг дагасан эдийн засгийн хөгжлийн асуудлыг илүү анхааран ажиллаж байна. Энэ ч утгаараа Голомт банкны зүгээс эмэгтэйчүүдэд санхүүгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, ахисан түвшинд хүргэж, эмэгтэйчүүдэд хийж чадах зүйлсээ бизнес болгон ашиг орлого олох, санхүүгийн дэмжлэг туслалцаа хүргэх, жендэрийн тэгш байдлыг ханган эмэгтэйчүүдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн үйл ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлэх зорилго бүхий “Gender equality committee” буюу “Жендерийн тэгш байдлын хороо”-г 2020 онд байгууллаа. 

Энэ хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжсэн олон ажил хийхээр төлөвлөөд байна. Тухайлбал, төлбөр тооцооны үйлчилгээ болон бизнесийн үйл ажиллагааг нь өргөжүүлэн тэлэх, цар тахлын үед санхүүгийн хүндрэлээс даван гарахад нь туслах зорилготой тусгайлсан бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхийг зорьж байна. Мөн санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээ бүхий сургалт хөгжлийн академи бий болгож эмэгтэй харилцагчдаа хамруулах, эмэгтэйчүүдэд чиглэсэн олон улсын болон төрийн, ТББ-уудтай хамтарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, жендэрийн тэгш байдлын талаар нийтэд таниулан сурталчлах, олон нийтэд эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүргэх зэрэг ажлыг ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн.

-“Голомт” банкны харилцагчид дунд эмэгтэй­чүүд ялангуяа, бизнес эрхлэгч эмэгтэй­чүүд хэр зэрэг орон зай эзэлдэг вэ?

-Манай банкны нийт харилцагчдын 70 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тэдний банкны төлбөр тооцоо болон зээлийн үйл ажиллагаанд оруулах хувь нэмэр жилээс жилд өсөн, санхүүгийн боловсролын түвшин нь ч нэмэгдэж байгаа.

Мөн нийт зээлтэй харилцагчдын 50-иас илүү хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжин санхүүгийн хувьд улам чадавхжуулж, үйлдвэрлэл үйлчилгээ идэвхтэй эрхлэх боломжоор хангаж байна. Сүүлийн гурван жилд эмэгтэй зээлдэгчийн тоо 26 хувиар өссөн.

-Эмэгтэй бизнес эрхлэгч бусад зээлдэгчээс ямар онцлогтой вэ? Зээлжих чадвар нь ямар түвшинд байдаг вэ?

-Эмэгтэй бизнес эрхлэгчид байгалиасаа нямбай, хариуцлагатай, ачаалал даах, өөрчлөлтөд богино хугацаанд дасан зохицох чадвартай, эрсдэлээс зайслхийх биш түүнтэй тулж даван гарах хүсэл зоригтой, барагтайд бууж өгдөггүй тэвчээртэй, санхүүгийн сахилга бат сайтай байдаг. Ийм ур чадвартай учраас эмэгтэй бизнес эрхлэгчдийн бизнесийн цар хүрээ улам тэлж, эмэгтэйчүүдэд олгосон зээлийн багцын чанар маш сайн буюу чанаргүй зээл эрэгтэй зээлдэгчидтэй харьцуулахад 2.5 дахин бага байдаг.

Манай банк 2020 оноос харилцагчийн зан төлөвт суурилсан зээлийн скоринг, судалгаа хийж харилцагчдын зээлжих чадварыг тодорхойлж байна. Эмэгтэй бизнес эрхлэгчдийн хувьд тогтвортой тууштай, сахилга бат сайтай, асуудалд хариуцлагатай ханддаг, зан чанарууд нь зээлжих чадварыг нь нэмэгдүүлэх давуу тал бий болгодог.

-Голомт банк эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих тусгайлсан зээлийн бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-2021 онд эмэгтэй бизнес эрхлэгчдэдээ илүү ойртон, үйл ажиллагаанд нь бодит дэмжлэг үзүүлэх, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор уян хатан нөхцөлтэй, бизнесээ эхлэх болон өргөжүүлэхэд зориулсан хөрөнгө оруулалт болон эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлэх зориулалттай зээлийн бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна.

Олон улсад эмэгтэй бизнес эрхлэгчийг “Хувьцаа эзэмшлийн 51-ээс дээш хувь нь эмэгтэйчүүд байх, гүйцэтгэх захирал нь эмэгтэй байх, ТУЗ-ийн гишүүдийн 30-аас дээш хувь нь эмэгтэйчүүд байх” гэж томьёолдог. Үүгээр банк эмэгтэй бизнес эрхлэгчийг тодорхойлж, зээлийн бүтээгдэхүүн санал болгохын зэрэгцээ бусад банкны үйлчилгээг ч онцлогт нь тохируулан хүргэнэ.

Энэхүү зээлийн бүтээгдэхүүн нь бусад арилжааны зээлтэй харьцуулахад хөнгөлөлттэй буюу харьцангуй бага хүүтэй, тавигдах шаардлага болон бүрдүүлэх материал бага, процессын хувьд хялбаршуулсан, эмэгтэйчүүдийн зан төлөвт суурилсан хурдан шийдвэрлэх боломжтой байх юм. Мөн тав хүртэлх жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс тодорхой хугацаанд чөлөөлөгдөх нөхцөлтэй тул бизнесээ тогтворжуулах, хүчин чадлаа нэмэх, өргөжүүлэх боломжийг олгох давуу талтай.

-Эмэгтэй харилцагчдын зүгээс зээлийн бүтээгдэхүүний эрэлт хэр зэрэг өндөр байна вэ? Нийлүүлэлт нь эрэлтээ хангаж чаддаг уу? Засгийн газраас хэрэгжүүлэх 10 их наядын цогц хөтөлбөрт эмэгтэй бизнес эрхлэгчид оролцох боломж хэр байна вэ?

-2016 онтой харьцуулахад эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгосон зээлийн тоо, хэмжээ 2020 онд даруй гурав дахин өссөн байгаа нь эрэлт өндөр байгааг, мөн тэдний бизнес амжилттай явааг, үүнийг дагаад бизнесийн тэлэлт өрнөж буйг илтгэж байна.

Эмэгтэйчүүдийн дунд бизнес эрхлэх нь шинэ чиг хандлага болж байна гэж дүгнэж болно. Түүнийгээ дагаад санхүүжилтийн хэрэгцээ ч нэмэгдсэн. Иймд банкууд энэ чиглэлд түлхүү анхаарах шаардлага зүй ёсоор гарч байгаа юм.

Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд олгож буй “Ажлын байрыг дэмжих зээлийн хөтөлбөр”-т эмэгтэй бизнес эрхлэгчид үйл ажиллагаа нь хэвийн явж буй бол эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зорилгоор уг зээлд хамрагдах бүрэн боломжтой.

-Зээлийн бүтээгдэхүүнээс гадна тэднийг дэмжихэд чиглэсэн ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Бид өөрсдийн нөөц бололцоо, санхүүгийн мэргэшсэн баг хамт олноос гадна бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжин ажилладаг мэргэжлийн холбоод, зөвлөлүүдтэй хамтран тулгарч буй санхүүгийн хэрэгцээг хангах, бизнесийн цар хүрээ, зах зээлд эзлэх байр суурийг улам өргөжүүлэхэд хамтран ажилладаг. Тухайлбал, Азийн сангийн хэрэгжүүлж буй “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн Төв”, Хөгжлийн шийдэл төрийн бус байгууллагын “BEST” зэрэг төслүүдтэй хамтран бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулан сургалт хөгжлийн хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлж байна.

Мөн хэдхэн хоногийн өмнө МҮХАҮТ-ын дэргэдэх “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клуб”-тэй урт хугацаанд хамтран ажиллахаар болсон. Ингэснээр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн үйл ажиллагаа, тэдний нийгэм эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг нийтэд таниулан сурталчлах, мэдлэг, мэдээллээр ханган сургалтын хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн бизнес эрхлэгчдэд эмэгтэйчүүдийг чадавхжуулах зэрэг ажлыг хийх болно.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Статистик: Гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
    12 цаг 39 мин
  • "Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
    13 цаг 17 мин
  • СБД-т орж ирсэн болон дамжин өнгөрч буй мал, амьтныг тогтоосон хугацаанд яаралтай нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болголоо
    14 цаг 7 мин
  • СБД МИНУТАД 10.2ТН УС СОРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЗӨӨВРИЙН 3Ш МОТОПОМПЫГ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА
    14 цаг 9 мин
  • Зүрхний дүрслэлийг дунджаар 0.259 секундэд, бүтэн биеийн судасны шинжилгээг ойролцоогоор 5 секундэд гүйцэтгэх хүчин чадалтай компьютер томограф ашиглалтад орлоо
    14 цаг 21 мин
  • Хотын дарга Б.Пүрэвдагва амласандаа хүрчээ
    15 цаг 8 мин
  • Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
    15 цаг 57 мин
  • Украины арми энэ долоо хоногт Москва хотын нефтийн үйлдвэрийг хоёр дахь удаагаа бөмбөгдөв
    16 цаг 3 мин
  • Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах үе шаттай ажлууд хэрэгжүүлж байна
    17 цаг 49 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
    17 цаг 57 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
    18 цаг 19 мин
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
    18 цаг 23 мин
  • Элчин сайд О.Лхагвасүрэн итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    18 цаг 30 мин
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
    19 цаг 10 мин
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
    19 цаг 25 мин
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
    19 цаг 37 мин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
    19 цаг 41 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний шатны хамгийн чанга тулаанд Английн шигшээ баг Хорватыг буулгалаа
    19 цаг 44 мин
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
    20 цаг 12 мин
  • АНУ, Ираны талууд "болгоомжлол" гэх шүхэрний дор 14 зүйл бүхий энхийн гэрээ үзэглэв
    20 цаг 21 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэн, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК