Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сайжруулсан түлшний цэгийг нэмэхгүй байх хэнд ашигтай вэ?

2021-10-05
0
ЖИРГЭХ

Цаг агаар хүйтэрсэнтэй холбоотойгоор иргэд сайжруулсан шахмал түлшний эрэлд гарч, хонон өнжин дугаарлаж, түлшний хүрэлцээ хангалтгүй байгааг хэн хүнгүй хэлж байна. Энэ жилийн хувьд нөөц хангалтгүй байгаа нь сайжруулсан шахмал түлшний захын цэгт очиход илт. Хотын удирдлагууд аравдугаар сарын 1-н гэхэд шахмал түлшний цэгийн тоог 600-д хүргэнэ гэж мэдэгдэж, “Таван толгой түлш”-ийнхэн толгой дохиж, гар барин тохиролцсон. Харин есдүгээр сарын 27-нд дөнгөж 40 цэг үйл ажиллагаа явуулж байсан юм. Цэгүүдийн тоог үе шаттай нэмэхээ, аравдугаар сарын 1-нд 600-д хүргэхээ “Таван толгой түлш”-ийнхэн мэдэгдэж байсан ч товлосон өдөр дөнгөж 100 гаруйхан цэг ажиллаж байсан юм. Харин өчигдөр дөнгөж  280 цэг болсон юм. Иймээс ч Хотын дарга яагаад түлшний нөөц тасалдаад байгааг, яагаад өнгөрсөн оны мөн үеэс нөөц 25 мянга гаруйгаар дутуу байгааг, яагаад цэгийн тоог нэмэхгүй байгааг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр “Таван толгой түлш”-ийнхнээс асууж, хотын зүгээс хариуцсан ажлаа хийж, шаардлагатай мөнгө төгрөгийг ч гаргаж байгааг хэлсэн.

Харин үүнд “Таван толгой түлш”-ээс нөөц хангалтгүй байгаа учраас энэ мэт асуудал үүссэн гэдэг тайлбар өгсөн юм. Бүр тодруулбал, өчигдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний 72 мянган тонн нөөцтэй байна. Өнгөрсөн жилийн мөн үед 97.500 тонны нөөцтэй байсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилийнхээс 25 мянга гаруй тонны нөөцийн хомсдолтой байгааг дуулгасан юм. Мөн энэ бүхний шалтгааныг баруун үйлдвэрийг зүүн үйлдвэр рүү нүүлгэхээр болсон ч төлөвлөлтийг тэр даруй хийгээгүйгээс хугацаа алдаж, таван сар үйлдвэр таг зогсож, өнөөдрийн нөхцөл байдалд хүрсэн гэдгийг тодотгосон.

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийг Эрчим хүчний яам, “Таван толгой түлш” компани хариуцдаг бөгөөд нийслэлээс зөвхөн түгээлтэд анхаарал хандуулдаг аж. Гэхдээ нийслэлийн иргэдийн дулаан хангамжийн асуудал бол нийслэлийн удирдлагуудын санаа зовох зүйлийн нэгдүгээрт эрэмбэлэгдэх нь гарцаагүй. Тийм ч учраас Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Хотын дарга зорьж асуусан биз. Гэтэл түлшний нөөц хангалтгүй байгаа талаарх дээрх мэдээлэл гарсан даруйд Эрчим хүчний яамнаас хэвлэлийн хурал хийлээ. Ингэхдээ сайжруулсан шахмал түлшний 72 мянган тонн нөөц нь харин ч бүр өнгөрсөн оны мөн үеэс 20 мянгаар илүү байгаа гэх тайлбарыг өгөв. Чухам хэн нь худлаа яриад байна вэ?

Сайжруулсан түлшний нөөц хангалтгүй байна гэх мэдээлэл гарсан даруйд салбарын яам яаран хэвлэлийн хурал хийж, тэр хуралд “Таван толгой түлш” компаниас ямар нэгэн тайлбар өгөөгүй нь хардлага төрүүлж байгаа юм. Хэрэв үнэхээр л нөөц хангалттай, айх айдасгүй байсан юм бол “Таван толгой түлш” компанийнхан яагаад энэ хуралд ам нээсэнгүй вэ. “Түлшний нөөц хангалттай байгаа шүү” гээд яагаад хэлсэнгүй вэ.

Бас нэг хачирхалтай зүйл нь хэвлэлийн хуралд НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан сууж байх юм. “Таван толгой түлш” компанийн ТУЗ-ийн дарга тэрбээр “2019-2020 он, 2020-2021 онд үйлдвэрлэсэн түлшний хэмжээ энэ жил 40 хувиар нэмэгдсэн. Энэ нь коронавирусийн нөхцөл байдлын улмаас Засгийн газраас сайжруулсан түлшний үнийг 50, 75 хувиар хөнгөлсөнтэй холбоотой. Цаг агаар хүйтэрсэнтэй холбоотой хэрэглээ, эрэлт өсөж байна” гэх инээдтэй тайлбар өгөв.

Цаг агаар гэнэт хүйтрээгүй, хүйтрэх нь тодорхой, эрэлт нэмэгдэх нь ч ойлгомжтой байтал ийм тайлбар өгснийг инээдтэй гэхээс өөр хэлэх үг алга.

Ж.Батбаясгалан 2018 онд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчийн алба хашиж байхдаа тус компанийн ТУЗ-ийн албан тушаалд очсон гэх. Өдгөө орлогчийн албаа өгсөн ч ТУЗ-ийн даргын ажлаа өгдөггүй нь давхар цалин авдагтай нь ч холбоотой байж болох юм. Аль эсвэл цаана нь хэн нэгний эрх ашиг байгаа юм биш биз. Учир нь өнгөрсөн жил сайжруулсан шахмал түлш борлуулах 680 гаруй  цэг байсныг энэ жил 600 болгож бууруулах, мөн одоо ч түлшний цэгийг хангалттай нэмэхгүй байгаа нь тус ТУЗ-ийн шийдвэр гэх юм билээ. Сайжруулсан түлшний нөөц хангалттай байгаа гэсэн хэрнээ цэгийн тоог хангалттай нэмэхгүй байгаагийн шалтгаан юу вэ. Үүнээс хоёр л гаргалгаа хийж болно. Нэг бол сайжруулсан шахмал түлшний нөөц үнэхээр хүрэлцэхгүй байна. Эс бөгөөс цөөн цэгээр борлуулалтыг хийж, ашиг олох гэсэн хэн нэгний санаархал үүний ард нуугдаж байна.

Б.Цэрэнлхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Юндэн (59.153.113.158)
    Ийм орон гаран юм ярьдаг хумууст еронхий сайдаа хатуухан арга хэмжээ аваад зайлууллаа битгий толгойг нь илээд бай засгийн нэр хунд унаад бна хажууд нь овчлол ондор нас баралт их бинзен тулш ховордсон хомсдол ууссэн овол болоох гээд бдаг нэг цэгцэнд нь оруулахгуй бол болохгуй боллоо шуу овол хулээхгуй шуу
    2021 оны 10 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
    8 цаг 52 мин
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
    8 цаг 59 мин
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
    11 цаг 45 мин
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
    15 цаг 52 мин
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    16 цаг 23 мин
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    16 цаг 49 мин
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    18 цаг 11 мин
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    19 цаг 3 мин
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    Уржигдар 20 цаг 05 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    Уржигдар 17 цаг 56 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    2026-07-01
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    2026-07-01
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    2026-07-01
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    2026-07-01
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    2026-07-01
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    2026-07-01
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    2026-07-01
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК