зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХЗБХ: Д.Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах УДШ-ийн саналыг дэмжив

2021-10-06
0
ЖИРГЭХ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.10.06) хуралдаан 09 цаг 15 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

    Хуралдаанаар эхлээд Улсын Дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, нэр дэвшигчийн талаар Улсын дээд шүүгч Ц.Цогт танилцуулав. Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас олонхын санал авсан Дашбалбарын Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд томилуулахаар санал болгожээ.

    Дашбалбарын Гангабаатар нь 1978 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 43 настай. 1994-1998 онд Гадаад хэлний дээд сургуулийг орчуулагч мэргэжлээр, 2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. 2003-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистр, 2008-2011 онд Нагояагийн их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан. Хууль зүйн ухааны доктор, Хууль зүйн сургуулийн профессор цолтой, англи, япон хэлтэй, орос, төвд, герман хэлний мэдлэгтэй болохыг танилцуулгад дурдав.

    Тэрбээр 1999 оноос эхлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлын туслах, багш, эрдэмтэн-нарийн бичгийн дарга, дэд профессор, профессороор нийт 22 жил ажилласнаас 19 жилд нь багш, профессорын албан тушаалд ажиллажээ. 2007 онд Нидерланд Улсын Утрехтын их сургуульд зочин судлаач, 2008 онд Их Британийн  Бэлфастын хатан хааны их сургуульд зочин судлаач, 2012 онд Америкийн Нэгдсэн Улсын Жон Маршаллын хуулийн сургуульд зочин судлаач, 2014 онд Япон Улсын Нагояагийн их сургуулийн дэд профессороор тус тус ажиллаж байсан аж. Нэр дэвшигч Дашбалбарын Гангабаатар нь Үндсэн хуулийн эрх зүйн сурах бичиг, нэг сэдэвт бүтээл, ном, илтгэлийн эмхэтгэл, гарын авлагыг 24-ийг дангаар болон хамтран хэвлүүлсэн байна. Англи болон монгол хэлээр эрдэм шинжилгээний өгүүллийг 20 удаа дангаар болон хамтран нийтлүүлжээ. Эрдэм шинжилгээний хурлуудад англи, монгол хэлээр илтгэл бичиж хэлэлцүүлсэн байна. Нэр дэвшигч нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан шаардлагыг бүрэн хангаж байгаа гэлээ.

    Улсын дээд шүүхийн санал, нэр дэвшигчийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Л.Мөнхбаатар, Ж.Сүхбаатар, Д.Ганбат, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, хариулт авлаа. Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж нар Улсын Дээд шүүхийн санал, нэр дэвшигчийн танилцуулгатай холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа гишүүд илэрхийлж, дадлага, туршлагатай, шүүгчдээр Үндсэн хуулийн цэцийг бэхжүүлэх санал хэлж байв. 

    Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 15 гишүүн Дашбалбарын Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд томилуулах Улсын Дээд шүүхийн саналыг 100 хувийн саналаар дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

    Хуралдаанаар үргэлжлүүлэн Хууль зүйн байнгын хорооны 2020 оны арван хоёрдугаар сарын 24-ний өдрийн 9 дүгээр тогтоолоор байгуулагдсан Монгол Улс олон талт олон улсын гэрээнд нэгдэн орсноор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг холбогдох байгууллагад хүргүүлэх, тайлантай холбогдуулан олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж байгаа ажлын явц байдалтай танилцах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн явцын танилцуулгыг сонсов. Энэ талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил танилцуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, С.Бямбацогт, Б.Пүрэвдорж, Ц.Сэргэлэн нар ажиллажээ.

    Монгол Улс 2021 оны зургадугаар сарын байдлаар нийт 294 олон талт гэрээнд нэгдэн орсон. Үүнээс НҮБ болон бусад олон улсын байгууллагын дүрэмтэй холбоотой 60, хүний эрхийн 48, байгаль орчны 24, олон улсын аюулгүй байдал, зэвсэг хураах 19, хүмүүнлэгийн эрх зүйн 7, олон улсын гэмт хэрэгтэй тэмцэх 30, олон улсын худалдаа, хөгжил 18, агаар, тээвэр, гааль, харилцаа холбооны хамтын ажиллагааны 35, оюуны өмчийн 20, сансрын болон далайн эрх зүйн 33 гэрээ байна.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 193 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын олон талт олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайлан боловсруулах журам", түүний хавсралтаар баталсан хуваарийн дагуу нийт 30 олон улсын гэрээний биелэлтийг тайлагнаж байна.

    Хэдийгээр 30 олон улсын гэрээний дийлэнхийн хэрэгжилтийг тодорхой давтамжтайгаар тогтмол тайлагнаж, гэрээгээр хүлээсэн үүргийг, биелүүлэх, хяналт тавих үндэс тодорхой хэмжээнд бүрдсэн гэж үзэж болох ч дээрх үйл ажиллагаанд цогц хяналт тавих, зохион байгуулалтыг сайжруулах, хэрэгжилтийг бүрэн хангах шаардлагатай хэмээн ажлын хэсэг дүгнэжээ.

    Олон талт олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, нэр томъёо болон гэрээний зүйл, заалтыг дотоодын хууль тогтоомжид тусгахдаа зөрүүтэй, эсхүл дутуу тодорхойлж, зарим элементийг орхигдуулсан алдаа дутагдал цөөнгүй байгаа гэлээ. Тухайлбал, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцын нэгдүгээр зүйлийн тодорхойлолтод дурдсан “Аливаа байдлаар алагчилж, эсвэл айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх зорилгоор эрүүдэн шүүх” гэсэн эрүүгийн гэмт хэргийн элментийг Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.12 дахь хэсэгт эрүү шүүлт тулгах гэмт хэргийг зүйлчлэхдээ бүхэлд нь орхигдуулсан гэв. Түүнчлэн гэмт хэргийн субьект нь төрийн албан хаагч байхаар хязгаарласан нь конвенцд заасан “Төрийн албан тушаалтан өөрөө, эсвэл түүний хатгаас зөвшөөрлөөр аливаа этгээд хүнийг эрүүдэн шүүх, эрүүдэн шүүхийг завдах, оролцох, хамтран оролцох үйлдлийг гэмт хэрэгт тооцох”-той нийцэхгүй байгааг хэллээ. Дээрх конвенцоор хүлээсэн үүргийн дагуу  Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг өнөөдрийг хүртэл томилоогүй байгааг талаар мөн дурдсан. Үргэлжлүүлэн тэрбээр, Арьс үндсээр алагчилах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенцд заасан хрьс үндсээр алагчилах, ялгаварлах гэсэн ойлголтыг Монгол Улсын хууль тогтоомжид бүрэн хэмжээгээр тусгаагүй талаар, Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т заасан “хүчээр алга болгох” гэмт хэргийн зүйлчлэл нь Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай конвенцод заасан тодорхойлолтоос  агуулгын хувьд ихээхэн зөрүүтэй байгаа талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

    Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Албадан хөдөлмөрийн тухай олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 29 дүгээр конвенцд нэгдэн орсон. Гэвч хүүхдийн боолчлол, албадан хөдөлмөр, түүний дотор бооцоот уралдаанд хүүхдээр морь унуулах, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг цэргийн бус бүтээн байгуулалтад дайчлан оролцуулах зэргийг устгаагүй хэвээр байгааг Гэрээний хороодоос, олон улсын байгууллагуудаас удаа дараа тэмдэглэж, зөвлөмж ирсээр байгааг танилцуулгад онцлон дурдсан.

    Конвенцуудын хороодын гомдол, мэдээлэл хүлээн авах, шийдвэрлэх эрх хэмжээг Монгол Улс хүлээн зөвшөөрөх асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байгаа аж. Гэрээний хэрэгжилтийн тайланг хэлэлцүүлсэн дүн, зөвлөмжийг УИХ, Засгийн газарт танилцуулах, биелэлтийг хангуулах, шийдвэр гаргуулах механизм бүрдээгүй, салбар хороодын шинжтэй гэрээний зөвлөмжийн биелэлтийг хэрхэн хангах талаар хууль тогтоомжид тодорхой зохицуулаагүй нь зөвлөмжүүдийг нэг мөр, бүрэн хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь тавих хяналт сул болгоход хүргэж байгааг ажлын хэсгийн танилцуулгад дурдсан юм.

    Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг хэрэгжилтийг зохион байгуулах ажиллагаанд иргэний нийгэм, төрийн бус байгууллагыг хэрхэн татан оролцуулах, Засгийн газраас боловсруулж буй гэрээний хэрэгжилтийн тайланг хэлэлцүүлэн, зөвшилцөх талаар хуулийн тодорхой зохицуулалт байхгүй байгааг мөн Ц.Мөнх-Оргил гишүүн танилцуулсан. Иймд ажлын хэсгээс хэд хэдэн арга хэмжээ авах саналыг Хууль зүйн байнгын хороо болон УИХ-д санал болгов.

    Тодруулбал, олон талт олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангахдаа ажлын хэсгийн тайлангийн хавсралтад заасны дагуу холбогдох хууль тогтоомжид шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулах; цаашид Засгийн газар олон талт олон улсын гэрээнд нэгдэн орох саналыг УИХ-д өргөн мэдүүлэхдээ дотоодын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хамтад нь боловсруулж байх; олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн тайлан, зөвлөмжийн биелэлтийг УИХ-ын холбогдох Байнгын хороогоор улирал тутам хэлэлцэж, биелэлтийг хангуулах; Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээгээр байгуулсан тусгай Хороодын гомдол, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэх эрх хэмжээг хүлээн зөвшөөрөх асуудлыг шийдвэрлэх; олон талт олон улсын гэрээнд нэгдэн орохдоо үүсч болох хууль, эрх зүй, нийгэм, эдийн засаг, санхүүгийн үр нөлөө, манай улсын хүлээх үүрэг, тэдгээрийг хэрэгжүүлэх боломжтой эсэхийг урьдчилан судалж, дүгнэлт зайлшгүй гаргасны үндсэн дээр шийдвэрлэх өөрчлөлтийг зохих хууль тогтоомжид тодорхой оруулах; олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг, зөвлөмжийг хэрэгжүүлэх тайлан боловсруулах үйл ажиллагаанд Хүний эрхийн Үндэсний Комисс, төрийн бус байгууллагын оролцоог хангах, зөвлөлдөх эрх зүйн орчныг бий болгох; олон талт олон улсын гэрээ нэг бүрээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайлан, зөвлөмжийн биелэлтийг Хууль зүйн байнгын хороо холбогдох бусад Байнгын хороотой хамтран тусгайлан хэлэлцэж, тухай бүрд авбал зохих арга хэмжээг тодорхойлох шаардлагатай хэмээн үзжээ.

    Монгол Улс олон талт олон улсын гэрээнд нэгдэн орсноор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг холбогдох байгууллагад хүргүүлэх, тайлантай холбогдуулан олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж байгаа ажлын явц байдалтай танилцах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн явцын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ж.Сүхбаатар, Ц.Мөнхцэцэг, Ш.Адьшаа, Б.Дэлгэрсайхан, Д.Ганбат, С.Бямбацогт нар асуулт асууж, ажлын хэсгийн ахлагчаас хариулт авлаа. Мөн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээ, конвенцуудыг холбогдох Байнгын хороо бүрд эрхлэх асуудлынх нь хүрээнд танилцуулж, санал аваад, түүндээ тулгуурлан холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, шаардлагатай бол холбогдох УИХ-ын тогтоолыг батлах хэрэгтэй гэдэг саналыг Байнгын хорооны дарга хэлсэн. Үүгээр Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
МАН-ын дарга Н.Учралын ХОМ
Намын бүлгүүд хуралдана
МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    25 мин
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг гуравхан удаа толилуулна
    1 цаг 6 мин
  • Энержи ресурс компанийн 20 жилийн ойг тохиолдуулан нутгийн малчид хонь хандивлажээ
    1 цаг 25 мин
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
    1 цаг 48 мин
  • Т.Сайфолла, С.Мөнхзул нар пауэрлифтингийн ДАШТ-ээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны Монгол тамирчид боллоо
    2 цаг 5 мин
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
    2 цаг 21 мин
  • “Нэгдүгээр тойрог зам” төслийн олон улсын нээлттэй тендерийг ирэх сарын 1-нд нээнэ
    2 цаг 43 мин
  • Цаг агаар ихэнх нутгаар тогтуун болж, хүйтний эрч суларна
    3 цаг 1 мин
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
    3 цаг 21 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13.640 болжээ
    3 цаг 26 мин
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
    3 цаг 28 мин
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
    3 цаг 37 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    3 цаг 56 мин
  • Завхан аймгийн Баянтэс суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    4 цаг 0 мин
  • Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 32 дуудлага бүртгэгджээ
    4 цаг 3 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 13 мин
  • ӨНӨӨДӨР: Нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний арван сарын үзүүлэлтийг танилцуулна
    4 цаг 30 мин
  • Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
    4 цаг 38 мин
  • ХХБ-ны  хувийн орон сууц худалдан авах, барих зээлийн нөхцөл сайжирлаа
    5 цаг 11 мин
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
    Өчигдөр 09 цаг 11 мин
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • Орон нутаг чиглэлийн зарим автобусны үнэд өөрчлөлт орлоо
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Шатар сонирхогчдын ДАШТ-ээс Б.Хүслэнзаяа, Ц.Сайханчимэг нар алт, Д.Дөлгаанжаргал хүрэл медаль хүртлээ
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
  • Ардчилсан нам “Их хааны өв” хиймэл оюуны технологи ашигласан видео контентийн уралдааныг зарлалаа
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
24 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК