Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Дэлгэрсайхан: Ирэх оны төсөв тодорхой бодлогын өөрчлөлт, шинэчлэл агуулж чадсан төсөв болсон

2021-10-07
0
ЖИРГЭХ

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ирэх оны төсвийн төсөлтэй холбоотой зарим асуудлаар ярилцлаа.


-Ирэх оны төсвийн төслийг УИХ-ын чуулганаар удахгүй хэлэлцэнэ. Энэ удаагийн төсөвт ямар онцлох зүйл харагдаж байна вэ?

-Ирэх оны төсөв нэгдүгээрт, тодорхой хэмжээний бодлогын өөрчлөлтийн суурийг тавьж чадсан төсөв болох нь уу гэж харж байна. Төсвийн танилцуулга, төсвийн ерөнхий баримт бичгүүдийн дүр төрөхийг харахад ямартай ч тодорхой бодлогын өөрчлөлт, шинэчлэл агуулж чадсан төсөв болох хандлагатай байна.  Учир нь өмнөх онуудад энэ төсөв юунд чиглэж байгаа нь тодорхой бус, өмнөх жилүүдийн хуулийн дагуу тухайн жилийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн төлөвлөгөө рүү хандсан байдалтай, дам зорилго агуулсан байдаг байсан. Харин ирэх жилийн төсөв нэртэй, хөгжлийн төлөвлөгөөтэй гэдгийг Сангийн яамнаас тодотгож байна. Мөн хөрөнгө оруулалт, урсгал зардалд тодорхой шинэчлэл агуулсан төсөв болсон гэж урьдчилсан байдлаар харахаар байна.

-Ирэх оны эдийн засгийг 5 хувиар өснө гэж тооцсон. Энэ хэр бодитой тоо вэ?

-Нэгдүгээрт, төсвийн орлого өнгөрсөн хаврын улиралд өргөн барьсан төсвийн хүрээний мэдэгдлээс өндөр болж орсон байгаа ажиглагдсан. Мөн эдийн засгийн өсөлтийг 5 хувь буюу харьцангуй даруухан төлөвлөсөн юм уу гэж харахаар байна. Харин төсвийн баримт дотроо ирэх жилийн хүлээгдэж байгаа эдийн засгийн өсөлтийг 6 гаруй хувь байх боломжтой гэсэн өсөлтийн хувь хэмжээ дурдсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлтийг харьцангуй доогуур харсан байгаа бол бодлого, шинэчлэлийн хувьд ахиц дэвшлийг бий болгосон төсөв болж магадгүй гэж үзэж байгаа.

-Засгийн газраас “Халамжаас хөдөлмөр рүү” гэсэн уриа гарган ажиллаж байгаа. Энэ нь ирэх оны төсөвтэй хэр уялдсан байна вэ?

-Төсвийн хүрээний мэдэгдлээс харахад халамж руу чиглэсэн төсв мөнгө буурсан юм уу гэж харагдаж байгаа. Өнгөрсөн хаврын улиралд өргөн барьж батлагдаж байсан төсвийн хүрээний мэдэгдлээс даруй хоёр дахин буурсан тоо харагдаж байна лээ. Ер нь халамжаас хөдөлмөр рүү чиглэнэ гэдэг уриаг Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн институц бүгдээрээ дэмжиж байгаа нь сайшаалтай. Гэхдээ халамжийн бодлогын хүрээнд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлж олгоно. Ингэхдээ хувиларыг нь өөрчилж олгохоор шийдвэрлэж байгаа бололтой. Мөн “Ирээдүйн өв сан”-гийн төсөв гэдэг зүйлтэй холбоотой тусгагдсан тоо төсвийн баримт дээр харагдаагүй. Үүнээс үзвэл “Ирээдүйн өв сан”, хүүхдийн мөнгийг хооронд нь уялдуулж байгаа бололтой гэж хархаар байна.

Энд анхаарах ёстой гол зүйл нь “Ирээдүйн өв сан” нь Монгол Улсын уул уурхайн орлогоос орж ирж байгаа мөнгийг хадгалж, ирээдүйд зориулах тодруулбал, 2030 он хүртэл хэрэглэхгүй байж байгаад зориулах ёстой мөнгө юм. Харин хүүхдийн мөнгө бол өнөөдрийн өсөж бойжиж байгаа хүүхдүүдийн нийгмийн асуудал, сурах болон хүнсний хэрэгцээ зэрэг тэдний өсөл, хөгжилтөд зориулсан мөнгө гэдэг санаагаар анх гарч ирсэн гэж ойлгож байгаа. Тиймээс энэ хоёр бодлогыг нэгтгэхийн тулд олон хуульд өөрчлөлт оруулж байгаа юм байна.

Мөн энэ хоёр бодлого нь бидний зориод байгаа гурван цагийн тэгш хуваарилалтын зарчим болон Тогтвортой байдлын тухай хууль, тогтвортой хөгжлийнхөө асуудалд хэр нийцэж байгаа талаар эргэн харах шаардлагатай.

Ерөнхийд нь хэлбэл, ирэх оны төсөвт халамжийг багасгана. Хүүхдийн мөнгийг шууд хэрэглээнд зарцуулах боломжийг хязгаарлана гэсэн ойлголтууд байна. Эдгээрээс харахад, халамжаас татгалзах, халамжаас хөдөлмөрт гэдэг байгаа зүйлийг тусгаж чадсан юм болов уу гэж хараад байгаа юм.

Учир нь нөгөө талд хөрөнгө оруулалтын зардлуудад харьцангуй дэд бүтцийн шинж чанартай томоохон бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг илүү их дэмжинэ гэж тусгасан байна лээ.

-Манай улсын гадаад өр 32 тэрбум ам.доллар давсан. Үүнээс гадна ирэх жилүүдэд төлөх бондын өр биднийг хүлээж байна. Манай улс энэ өрийг төлөхөд хэр бэлтгэлтэй байна вэ?

-Чингис бондын нэг тэрбум ам.долларын өр байгаа. Он гараад төлөх ёстой. Дараа нь Мазаалай бондын өр бий. Өнгөрсөн зургаадугаар сард Чингис бондоос бага хүүтэй “Century” бонд өрийн дарамтыг хаах урьдчилсан санхүүжилтийн эх үүсвэрийг бэлтгэж чадсан. Тиймээс ойрын өрийн дарамттай холбоотой санаа зовох зүйл нь бага. Харин Засгийн газрын өр нэмэгдэж байгаа нь бидний болгоомжлох зүйл мөн юм.

Тиймээс цаашид төсвийн алдагдлыг багасгах, төсвөөр дамжин эдийн засагт ирэх өрийн дарамтыг бууруулах чиглэлийг барих нь зүйтэй.

-Мөн үргүй зардлаа танасан гэж онцлоод байгаа?

-Төсвийн хөрөнгө оруулалт бүрийг нарийвчлан харвал илүү тодорхой болох байх. Ямартай ч хөрөнгө оруулалтын зардлуудыг эрэмбэлсэн, эдийн засгийн суурь дэд бүтцийг дэмжих, эдийн засгийн суурийг тэлэх чиглэлийн хөрөнгө оруулалтыг илүү их дэмжинэ. Мөн урсгал зардлыг ямар чиглэлд хэрхэн бууруулахаа тодорхой зааж өгсөн байна. Албан томилолт, бичиг хэрэг, төрийн албан хаагчдын туслах, шинээр ажилд авах хүний тоонд хязгаар тогтоох зэрэг оновчтой хувилбар тогтоосноос гадна төрийн өмчит компаниудын үйл ажиллагааны хяналт, засаглалыг сайжруулахаар тусгасан нь анхаарал татаж байна.

-Засгийн газрын 10 их наядын хөтөлбөрийн талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Миний хувьд энэ хөтөлбөрийг эхнээс нь дэмжсэн. Одоо ч дэмжсэн хэвээр байгаа. Учир нь манай улсын эдийн засаг өнгөрсөн оны гэнэтийн хөл хорио, хилийн хорио тогтоосон байдлаас болоод хүнд байдалд орсон. Энэ үед эдийн засаг шинэчилсэн тооцооллоор 4.6 хувиар унасан гэж гарсан байна лээ.

Эдийн засаг царцанг, эргэлт нь унасан байгаа тохиолдолд тодорхой хэмжээгээр мөнгөөр дэмжих шаардлагатай гэж үзэж байсан.

Тиймээс Засгийн газрын 10 их наядын хөтөлбөр цаг үеэ олсон, бодлогын чиглэлийг харьцангуй өөрчилж эрүүл мэнд, эдийн засгийг хамтад нь анхаарах чиг баримжаатай болсон сайн төлөвлөгөө гэж үзэж байгаа.

Б.Лхам

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.26.193.152)
    Худлаа ярихгүй ээ миний бууны сум
    2021 оны 10 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
    7 цаг 32 мин
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
    7 цаг 39 мин
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
    10 цаг 25 мин
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
    14 цаг 32 мин
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    15 цаг 3 мин
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    15 цаг 29 мин
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    16 цаг 50 мин
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    17 цаг 43 мин
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    Уржигдар 20 цаг 05 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    Уржигдар 17 цаг 56 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    2026-07-01
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    2026-07-01
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    2026-07-01
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    2026-07-01
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    2026-07-01
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    2026-07-01
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    2026-07-01
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК