
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатарыг томилох эсэх талаар хэлэлцэж олонхын саналаар дэмжлээ.
Д.Гангабаатар нь гадаад хэлний дээд сургуулийг орчуулагч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Япон улсын Нагояагийн их сургуулийн Хуулийн сургуульд хууль зүйн магистр, хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан гадаадын таван хэлтэй нэгэн юм.
Тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургуульд захирлын туслах, багш, дэд профессор, эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор, Нидерланд улсын Утрехтын их сургуулийн хуулийн сургуульд зочин судлаач, Их Британи улсын Queen’s University of Belfast зочин судлаач, АНУ-ын Жон Маршаллын хуулийн сургуульд зочин судлаач, Япон улсын Нагояагийн их сургуульд профессороор ажилласан байжээ.
Б.Баатар























































Сэтгэгдэл (3)