Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах саналаа УИХ-д хүргүүлжээ

2021-10-08
0
ЖИРГЭХ

МҮХАҮТ-аас хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах талаар бизнес эрхлэгчдийн саналыг нэгтгэн Улсын Их Хурлын даргад хүргүүлжээ. 

Эдийн засгийг сэргээх хөшүүргийн нэг нь хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, улмаар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх явдал билээ. Монгол Улс хэдийгээр хууль, зохицуулалтын хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалтад нээлттэй боловч бусад улс орнуудтай харьцуулахад гаднаас орж ирж буй хөрөнгө оруулалтын урсгал хангалтгүй хэвээр байна. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалтын үзүүлэлт сайжирсангүй. Статистикаас харахад 2012 оноос хойш гаднаас орж ирсэн нийт хөрөнгө оруулалтын 81 хувийг байгалийн нөөц баялаг эрэлхийлсэн  хөрөнгө оруулалт эзэлж байна.

Монголын бизнесийн орчны 2020 оны хөрөнгө оруулалтын орчинтой холбоотой үзүүлэлтүүд дунджаас доогуур буюу хамгийн сул үнэлгээтэй гарсан. Тодруулбал, хөрөнгө оруулалтын урамшууллын бодлого 2.37 буюу хамгийн доогуур үнэлгээтэй гарч, энэхүү бодлого бизнест дэмжлэг болсон эсэх үнэлгээ 2.11 болж 2017 оныхоос 0.31 пунктээр буурчээ.

2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хууль нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад нөлөөлсөн гэх боловч гадаад этгээдийн хувь эзэмшил, үл хөдлөх хөрөнгө эзэмших эрх, ажиллах зөвшөөрөл зэрэгтэй холбоотой эрх зүйн зохицуулалтуудыг эргэн харж, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж зохицуулалтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарах зайлшгүй шаардлагатай байна. Мөн хөрөнгө оруулалтын шинэ бодлого, стратегийг хувийн хэвшлийн оролцоотой боловсруулах, хөрөнгө оруулалтыг дэмжин сурталчлах, дэмжих чиг үүрэг бүхий бие даасан институтийг байгуулах асуудлыг шийдвэрлэх нь нэн чухал байна.

МҮХАҮТ нь “Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг бизнес эрхлэгчдийн дунд цахимаар зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлгээс гарсан гол саналуудыг нэгтгэн Улсын Их Хурлын даргад хүргүүллээ. Үүнд: 

1. Хууль тогтоомжийн тогтворгүй байдал нь гадаадын хөрөнгө оруулалтыг үргээх гол хүчин зүйлсийн нэг болж байгаа учраас гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой хууль тогтоомж тогтвортой байх нөхцөлийг хангах, 

2. “Гадаадын хөрөнгө оруулагч” болон “Дотоодын хөрөнгө оруулагч”-ийн тодорхойлолтыг эргэн харах, олон улсын жишигт нийцүүлэх,

3. Одоо мөрдөж байгаа хуулиар нэг хөрөнгө оруулагч нь 100 мянган ам.доллараас багагүй хөрөнгө оруулалт хийхээр байгаа нь гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, ялангуяа жижиг дунд аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт авахад хүндрэл учруулдаг. Хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн дүрмийн сангийн босгын асуудал дээр ялгамжтай байдлаар  хандахгүй байх нь чухал байна. 

4. Хөрөнгө оруулалтын тухай хууль нь Татварын хууль, Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль гэх зэрэг хуультай хэрхэн уялдаж байгааг нарийн тодорхойлох. Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын эрх зүйн баталгааг хангах, хөрөнгө оруулалтыг дэмжих, татварын таатай орчныг бүрдүүлэхэд хөрөнгө оруулалтын талаарх төрийн бодлого, зохицуулалт нь нэгдсэн байж, бусад салбарын хууль тогтоомжтой сайтар уялдах шаардлагатай.

5. Тусгайлсан салбарын хууль, тогтоомжоор хөрөнгө оруулагчийг ялгаварлах, хөрөнгө оруулалтыг хязгаарлах үйл ажиллагаа явагдаж байгааг зохицуулах,

6. Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдан гарснаас хойш гарч буй зарим хууль тогтоомжийн нэр томьёолол болон холбогдох зарим заалт нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэр томьёо, холбогдох заалттай зөрчилдөж байгааг нарийвчлан зохицуулах,

7. Тогтворжуулах гэрчилгээний хугацааг 5 жилээр нэмэгдүүлэх нь илүү оновчтой. Гэрчилгээ олгож буй хугацаа нь оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөхөд хүрэлцэхээргүй богино байна. Тухайлбал, Улаанбаатар хотын бүсэд 30-100 хүртэл тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтаа 2 жилийн хугацаанд нөхөх мэтээр зааж оруулсан нь үндэслэлгүй бөгөөд бодит бус. 

8. Хөрөнгө оруулалттай холбоотой аливаа хууль тогтоомжид өөрчлөлт оруулахдаа хөрөнгө оруулагчидтай зөвшилцдөг, мэдээллээр хангадаг механизмыг хуулинд оруулах, үүнийгээ хэрэгжүүлэх, 

9. Уул уурхайн бус хөрөнгө оруулалтыг татахад анхаарах нь чухал байна. Эдийн засгийг төрөлжүүлэх, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх үүднээс уул уурхайн бус хөрөнгө оруулалтыг хэрхэн яаж татах талаас бодлогын төвшинд бодитой анхаарах хэрэгтэй байна. Монгол Улсыг гадаадын шууд хөрөнгө оруулалтад таатай, улмаар бүсийн болон олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц эдийн засагтай улс болох зорилтыг хуулийн үзэл баримтлал болон үндсэн зорилгод суулгаж өгөх нь ач холбогдолтой.

10. Нэр төдий байгуулагдаад удсан Хөрөнгө оруулагчдыг хамгаалах төр хувийн хэвшлийн зөвлөлийг бодитой, үр дүнтэй ажиллуулах,

11. Хуулийн хэрэгжилтийг хангахад чиглэлээр гарсан саналууд:

a. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэрэгжилтэд Хууль тогтоомжийн тухай хуульд заасан хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлалын дагуу судалгаа хийх шаардлагатай байна. 

b. Хөрөнгө оруулалтын хуулийн хэрэгжилтийг хангахтай холбоотой шаардлагатай хэрэгжилтийн механизм, Засгийн газрын холбогдох байгууллагын эрх үүргийг илүү тодруулах. Мөн шаардлагатай нөөц, чадавхыг бий болгож, баталгаажуулахад анхаарах.

c. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, түүний хэрэгжилтийн асуудалд улс төржих биш харин мэргэжлийн хүрээнд, мөн харилцан ашигтай байх зарчмуудад суурилан хэрэгжих бодлого, хуулийн орчныг бий болгоход анхаарах.

d. Хөрөнгө оруулалтын хуулийн хэрэгжилтийг хангахад Төр, Засгийн газар болон хувийн хэвшлийн хоорондох тогтмол бөгөөд үр дүнтэй яриа диалоги, хамтын ажиллагааны байнгын механизмыг бий болгон, ажиллуулах, 

e. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын эрсдэл, хөрөнгө оруулалтын улс орны хөгжилд одоо оруулж буй болон ирээдүйд оруулах ач холбогдлын талаар нийгэмд зөв ойлголтыг өгөх, 

f. Хөрөнгө оруулалтын эрхзүйн орчны  ил тод байдлыг хангахын тулд бизнесийн холбогдолтой хууль тогтоомж, журмуудыг англи хэл дээр албан ёсоор орчуулдаг байх хэрэгтэй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. PRADHAN (197.211.53.60)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 01 сарын 29 | Хариулах
  • DR. PRADHAN (197.211.53.60)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 01 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
    7 цаг 33 мин
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
    7 цаг 39 мин
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
    10 цаг 25 мин
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
    14 цаг 32 мин
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    15 цаг 3 мин
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    15 цаг 30 мин
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    16 цаг 51 мин
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    17 цаг 43 мин
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    Уржигдар 20 цаг 05 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    Уржигдар 17 цаг 56 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    2026-07-01
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    2026-07-01
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    2026-07-01
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    2026-07-01
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    2026-07-01
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    2026-07-01
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    2026-07-01
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК