Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үндсэн хуулийн шинэхэн гишүүн Д.Гангабаатарт УИХ-ын гишүүд юу захив

2021-10-08
0
ЖИРГЭХ

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Д.Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс томилсон. Тэгвэл Үндсэн хуулийн шинэхэн гишүүн Д.Гангабаатарт УИХ-ын гишүүд юу захив гэдгийг онцолж байна. 


УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Би Д.Гангабаатарыг дэмжиж байгаа. Үндсэн хуулийн цэцийн гишүүнд ганцхан дарга бий. Тэр нь Үндсэн хууль. Шүүхийн тухай хуульд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Улсын дээд шүүх нэр дэвшүүлэхдээ дарга нь ганцаараа ч юм уу оруулж ирэх тэр боломжийг хаасан. Өөрөөр хэлбэл, шүүх дэх улс төрийн, Ерөнхийлөгчийн нөлөөг хаасан юм. Үүнийг яаж шийдсэн гэхээр Үндсэн хууийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхдээ нийт шүүгчдийн саналаар шийднэ. Саналыг нууцаар авна гэж оруулж өгсөн. Д.Гангабаатар багш бол аль нэг намд элсэж, ажиллаж байгаагүй. Цэвэр мэргэжлийн судлаач багш орж ирлээ гэж дэмжиж байгаа.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Цэцийн томилгоотой холбоотой зарим нэг зүйлд байр сууриа илэрхийлье. Өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хороо Цэцийн шийдвэрт дүгнэлт гаргах талаар ярьсанд харамсаж байна. Энэ нь Үндсэн хууль зөрчиж хямралд оруулах нь. Улс төр, хуулийн өндөр боловсролтой шалгуур хангасан нэр дэвшигч байна. Мөн шударга ёсны дуу хоолой болсон О.Дашбалбар агсаны хүү. Аавынхаа хүсч мөрөөдөж байсан үйлсийг цаашид авч явж чадна гэж найдаж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Монголчууд төрөө дээдэлдэг ард түмэн. Үндсэн хуулиа эцэг хууль гэж, түүний Цэийн шийдврт хүндэтгэлтэй ханддаг байсан. Гэвч сүүлийн үед гаргасан шийдвэрүүд нь Цэцийн нэр хүндийг ард түмний өмнө унагасан. Тэнд томилогдон очсон гишүүд ёс зүйгүй алдаатай шийдвэр гаргасан гэж боддог. Та томилогдож очоод нэр хүндийг нь өргөж амжилттай ажиллана гэж итгэж байна. Асуудалд улс төр, намын байр сууринаас биш хуулийг дээдэлж, хараат бусаар ажиллаарай гэж захья. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Үндсэн хуулийн цэцэд ямар их зөрчил байдаг. УИХ-ын гишүүд тэтгэвэртээ гарахаараа тэнд очдог. Мөн хоёр талдаа гараад чулуу шидэлцдэг гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн. 20-иод жилийн туршлагатай маш сайн хуульчийг оруулж ирж байгаад баяртай байна. Д.Гангабаатарын ажлын туршлага үнэхээр сайн байна. Ийм байдлаар өөрчлөгдвөл Үндсэн хуулийн цэцэд гэрэл гэгээ ажиглагдаж байна. Тиймээс энэ томилгоог дэмжиж байгаа. Үе үеийн Үндсэн хуулийн цэцийн гишүүд үргэлж дарга, албан тушаалтнуудад үйлчилж байсан гэдэг хувь хүний бодол бий. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Үндсэн хуультай холбоотой тодорхой гурван асуудалд хувийн байр суурийг нь сонирхож байна. Залуу хүн байна. Томилогдоод очвол шударга л ажиллаарай гэж захимаар байна. Уг нь Цэцийн дээр хөх тэнгэр байдаг гэдэг байсан бол одоо хэдэн дарга нар л байдаг болсон шүү. Намтар түүхээр нь хүнийг дүгнэлтэй биш. Гэхдээ танд итгэж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Д.Гангабаатар, Үндсэн хуулийн биш дарга нарын манаач болсон газар очиж байгаагаа санаарай. 1992 Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш Үндсэн хуулийн Цэц гэдэг байгууллагыг гаргаж өнөөдрийг хүртэл нэр төртэй үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр л бий гэх хүртэл шударга ёсны төлөө ажиллаж байсан цаг хугацаа бий. Гэвч одоо бол хүнд нөхцөл байдалд нутгийн дүү нэр дэвшиж очиж байгаад талархаж байна. Олон шүүгчдээс шалгарч очиж байгаад баяр хүргэе. Очиж буй нөхцөл байдал бол маш хүнд байгаа шүү. Үндсэн хуулийн Цэц нэр хүндээ Монгол Улсад төдийгүй олон улсад унагаасан. Ажлын хэсэг болж нөхцөл байдалтай танилцахаар очиход Үндсэн хуулийн манаач биш дарга нарын манаач болсон байсан. Ийм газарт очиж байгаа шүү. Үндсэн хуулийн Цэцийг би Үндсэн хуулийн шүүх гэж бодож байгаа. Шүүх хуралдаан болж байхад хурлаа хаяад явдаг шүүх шийдвэр гарсан байхад оролцогчийг хасдаг, өөрсдийн хүнээ авчирдаг. Хууль бус олон шийдвэрээс нь шалтгаалан Монгол Улс Ардчилсан орон гэдэг нэрээ олон улсад алдсан. Үндсэн хуулийг чин сэтгэлээсээ сахиж ажиллахыг хүсэж байна. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал: Нэр дэвшигч Дашбалбарын Гангабаатарыг дэмжиж байна. Сүхбаатарчуудын бахархал болсон хүний хүүхэд Ш.Цогтоо гишүүний орыг залгаж байгаад баяртай байна. Тал нутгийнхан зарчимч, шударга, ёс журмаа дээдэлдэг хүмүүс. Цэц сүүлийн нэг жилийн хугацаанд үнэхээр ёс суртахуунгүй, гаргаж байгаа шийдвэр нь улс төрийн захиалгатай болоод байсан. Нэр дэвших хүнгүй болчих вий гэсэн болгоомжлол байсан гэж Энхбаяр гишүүн хэлж байна. Нэр дэвшигчгүй болтлоо хуулийн салбар ялзарч байна. Үүнийг давж чадах хүн Сүхбаатараас сонгогдож байгаад талархаж байна.

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.179.27.133)
    Батсуурь гишүүний үг таалагдаж байна энэ гишүүн мундаг аж ахуйч ЗД байхдаа их ажил бүтээн байгуулсан шүү. Манай монгол улсын ерөнхий сайд мундаг мэдрэмжтэй олон талын авъяастэй гадаад хэлтэй нилээд бизнесийн ухаан сайтай холын онч мэргэн хараа сайтай дээр нь хуртай байх нь чухал юм байна шүү. Энэ хүнийг ийм л хүн байх гэж төсөөлдөг мөн хувийн эрх ашгаа 2-р тавьж чаддаг байх ёстой шүү улс төрийн гишүүд минээ.
    2021 оны 10 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
    6 цаг 26 мин
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
    6 цаг 33 мин
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
    9 цаг 19 мин
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
    13 цаг 25 мин
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    13 цаг 57 мин
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    14 цаг 23 мин
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    15 цаг 44 мин
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    16 цаг 37 мин
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    Уржигдар 20 цаг 05 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    Уржигдар 17 цаг 56 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    2026-07-01
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    2026-07-01
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    2026-07-01
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    2026-07-01
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    2026-07-01
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    2026-07-01
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    2026-07-01
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК