Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улсын хоёрдугаар төв эмнэлэг болон Сүхбаатар дүүргийн эмнэлэгт ажиллаж, эмч мэргэжилтнүүдийн саналыг сонсов

2021-10-12
0
ЖИРГЭХ

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэг болон “Сүхбаатар” нэгдсэн эмнэлэгт ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцахын зэрэгцээ удирдлага, эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөлтэй уулзалт хийж, санал бодлыг нь сонслоо.

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Батлут, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Ц.Сандаг-Очир, П.Анужин, Б.Бейсен нар ийнхүү ажиллахад Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дэд дарга Ж.Отгонболд нарын албан тушаалтнууд дагалдав.

    “Сүхбаатар” нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ 2004 оноос эхлэн бие даан удирдлагын багаар үйл ажиллагаа явуулж байгаа, 2012 оноос орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон зохион байгуулагдсан, 2020 оноос менежментийн гэрээгээр ажиллах болсон буюу сүүлийн 17 жил улсын төсвөөс санхүүжилт авахгүйгээр, бие даан үйл ажиллагаа ажиллаж буй талаараа мэдээлэл өгөв. Сүхбаатар дүүргийн 145 мянган хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг тухай болон тусламж, үйлчилгээний чанар, амжилт, дэвшилтэт технологи нэвтрүүлж буй талаараа танилцуулахын зэрэгцээ хүүхдийн эндэгдэлгүй эмнэлэг болсон тухайгаа онцлов.

    Улсын хоёрдугаар төв эмнэлэгт ажиллахад тус эмнэлгийн Эмнэл зүйн тусламж, үйлчилгээний албаны дэд захирал Ц.Ганзориг, Төлөвлөлт, эдийн засаг, маркетинг хариуцсан дэд захирал Э.Анхбаяр нарын мэргэжилтнүүд эхлээд товч танилцуулга хийж, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг цогцоор үзүүлэхийг зорьдог талаар болон гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэнээс хойш санхүүжилт хасагдсан, үүнээс үүдэлтэйгээр үүссэн бэрхшээл зэрэг асуудлыг танилцууллаа.

“Сүхбаатар” нэгдсэн эмнэлэг болон Улсын хоёрдугаар төв эмнэлгийн удирдлагуудын танилцуулга, мэдээллийг сонссоноор ажлын хэсгийн гишүүд зарим зүйлийг эмнэлгийн болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагуудаас тодруулж, хариулт авав. Тухайлбал, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт ажиллах үеэрээ эрүүл мэндийн даатгалын санхүүжилттэй холбогдуулан гүйцэтгэлээр санхүүжих болсноор эмнэлгийн санхүүжилт хасагдсан шалтгааныг түлхүү тодруулж, хоёр талын хариулт, мэдээллийг авсан.

Үргэлжлүүлэн ажлын хэсгийн гишүүд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ. Энэ үеэр Мэс засал судлалын тасгийн эрхлэгч Н.Алтанчимэг, Мэдрэлийн тасгийн эрхлэгч П.Дуламрагчаа, Нүдний мэс заслын тасгийн эрхлэгч Д.Батжаргал, эмэгтэйчүүдийн тасгийн зөвлөх эмч П.Дашпагма, ерөнхий мэс заслын эмч Н.Тайван нарын эмч, мэргэжилтнүүд санал бодлоо илэрхийллээ.

Тухайлбал, Мэс засал судлалын тасгийн эрхлэгч Н.Алтанчимэг гүйцэтгэлээр санхүүжих болсноос хойш ерөнхий мэс заслын тасагт үүсэж буй хүндрэл, шалтгааныг тайлбарлаж, шийдвэрлэх талаар саналаа хэлэв. Хамгийн их зардал, оношилгоо, ур чадвар шаардлагатай, хамгийн их хүндрэл гардаг яаралтай мэс заслаас үүдэлтэйгээр орлого, зарлага тэнцэхгүй, зарлага давах болсон шалтгааныг тэрбээр ярив. Мэс засалд оруулах өвчтөнд зүрх, уушги, хоол боловсруулах замын эмч зэргээр багаараа нарийн мэргэжлийн үзлэг, оношлогоо, шинжилгээ хийж, онош гаргалаа гэхэд олон эмч үзэх тусам санхүүжилт хасагдаж байна. Багаараа үзлэг, шинжилгээ хийгээд санхүүжилтээ хасуулж байснаас зүрх, уушгины эмчийн үзлэг, шинжилгээгээ дүүрэгтээ хийлгээд ир гээд өвчтөнийг явуулахдаа хүрч байна гэсэн асуудлыг тавихын зэрэгцээ зарим өвчний үйлдлийн код, оношийн кодыг даатгалын санхүүжилтэд оруулаагүй нь эмчийг онош худлаа тавихад хүргэж, хууль бус зүйл рүү түлхэж буй талаар хөндлөө. Дурангаар шинэ төрлийн хагалгаа хийхэд тухайн нэр төрлийн дурангийн хагалгааны код байдаггүйгээс санхүүжилт авч чаддаггүй, мөн өндөр өртөгтэй дурангийн мэс заслын санхүүжилтийг бүрэн авч чадахгүй учир нээлттэй хагалгаа хийхэд хүрч, их хийсэн хүн илүү цалин хөлс авна, хөдөлмөрөө үнэлүүлнэ гэдэг өөрчлөлт амьдрал дээр хэрэгжихгүй, харин ч санхүүжилтээ хасуулж байна гэсэн асуудлыг хөндөн, энэ нөхцөлд хуульд өөрчлөлт оруулах, шинэчлэх шаардлага байгаа талаар тэрбээр хэлсэн.

    Эмч, мэргэжилтнүүдийн саналыг сонссоны дараа ажлын хэсгийн гишүүд мөн санал, байр сууриа хуваалцлаа. Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг хууль хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг тодруулахын тулд байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг бүх шатлалын эмнэлгээр явж танилцаж байна. 1000 ам.доллараар гаальд мэдүүлсэн мэс заслын багажийг худалдан авах ажиллагаагаар долоон сая төгрөгөөр авч, мэс засал хийж байгаа нь эмнэлгийн тоног төхөөрөмжийг дагасан хууль бус бизнес буйг харуулж байна. Энэ мэт байдлыг засахын тулд Худалдан авах ажиллагааны хуульд өөрчлөлт оруулах шаардлага ч харагдаж байна. Энэ намрын ээлжит чуулганаар Улсын Их Хурал хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төслөө хэлэлцэн, батлахаар төлөвлөсөн.

Ингэснээр хуулийн хэрэгжилтэд байнга хяналт тавьж, цаашид буруутай албан тушаалтнуудад хариуцлагыг тухай бүр тооцоод явах боломж бүрдэнэ хэмээн санал, байр сууриа илэрхийлсэн бол ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэл, хуулийн хэрэгжилт хөрсөн дээр хэрхэн бууж байна вэ, юуг нь засаж сайжруулж байж цаашид үр өгөөжтэй болгох ёстой вэ гэдгийг тодорхойлохын тулд эрүүл мэндийн шат шатны байгууллагын түвшинд уулзалт зохион байгуулж, салбарынхны санал бодлыг сонсож буй талаараа товч дурьдаад хуулийн шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалин хөлс, урамшууллыг нэмэх эрх зүйн орчин бүрдсэн, гагцхүү хэрэгжүүлэхэд удирдлагын, менежерийн ур чадвартай холбоотой асуудал ч байна, үйл ажиллагаанаас үүдэлтэй хуульд өөрчлөлт оруулах шаардлага ч гарч байна гэдгийг тодотгов.

Тэрбээр мөн салбарын цахимжилтад тулгарч буй асуудлыг шийдвэрлэхээр  хийж буй ажлын талаар товч мэдээлэл өгөхийн зэрэгцээ худалдан авах ажиллагаанаас үүдэлтэйгээр хуулийн хэрэгжилтийг завхруулж буй байдал, эрүүл мэндийн тухай хууль, тогтоомжуудад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагын талаар санал, байр сууриа хуваалцлаа. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Ц.Сандаг-Очир, Б.Бейсен, П.Анужин нар мөн байр сууриа илэрхийлсэн. 

    Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны тус ажлын хэсэг өнөөдөр Эрүүл мэндийн яаманд үргэлжлүүлэн ажиллах юм байна. 

 

 

 

 

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
    4 цаг 42 мин
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
    4 цаг 48 мин
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
    7 цаг 34 мин
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
    11 цаг 41 мин
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    12 цаг 12 мин
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    12 цаг 39 мин
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    14 цаг 0 мин
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    14 цаг 52 мин
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    Уржигдар 20 цаг 05 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    Уржигдар 17 цаг 56 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    2026-07-01
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    2026-07-01
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    2026-07-01
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    2026-07-01
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    2026-07-01
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    2026-07-01
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    2026-07-01
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК