Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Бямбацогт: Хуулийн хонгилыг шүүх эрх мэдлийн эрх зүйн шинэтгэлээр нураасан

2021-10-15
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор  өнөөдөр /2021.10.15/ “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний чуулган” Төрийн ордонд болж байна. Чуулганаар дээрх байгууллагуудын бие даасан, хараат бус байдалд тулгамдаж буй бэрхшээл, асуудлыг судалж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээхийн төлөө шударга, хараат бус шүүх, прокурорын шинэчлэлийг хэрэгжүүлэх шийдэл, арга хэмжээг тодорхойлох юм.

Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлсэн үгнээс дараах зүйлсийг ишлэн онцолж байна. 

-Бүхэлдээ шүүх эрх мэдлийн салбарт хүний эрх, шударга ёсны хувьсгал хийх ёстой гэж байгаа, хариуцлагыг өндөржүүлэх ёстой гэж байгаа Монгол улсын төрийн тэргүүн, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, мөн шүүхийн дээд байгууллага цугаараа энэ зарчмын төлөө зорьж шинэтгэлүүд хийж байгаа цаг үед энэхүү чуулган болж байна.  Өөрөөр хэлбэл бүхэлдээ бид нэг зүгт харж байна.

-Хууль өөрөө шударга байх ёстой. Шударга ёсыг тогтоодог байх ёстой. Бид шударга ёсны төлөө нэг зүгт харж байна.

-Шударга ёс гэдэг зүйл зүгээр нэг улс төрчдийн уриа биш. Хуулийн хоосон тунхаг биш ээ. Хууль жинхэнэ утгаараа хүн бүрийн амьдралд алагчлалгүй үйлчилдэг байх ёстой гэдгийн төлөө бид нэг зүгт харж байна. Энэ бол бидний хамгийн том давуу тал. Цугаараа нэг зүгт хараад бодлого шийдэл байгаа цагт энэ амилна. Би үүнд итгэдэг. Би бас үүний төлөө зорьж, ажилласаар ирсэн.

-Миний бие нэгэн үе Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа эрх зүйн системчлэлийн хүрээнд Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль гэхчлэн хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд холбогдох голлох хуулиудыг санаачлан Улсын Их Хурлаар батлуулж чадсандаа баяртай байдаг.

-2016-2020 оны Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд хийсэн хууль сахиулах байгууллагуудын хууль эрх зүйн орчны өөрчлөлт, шинэчлэлийн бодлого нь бүхэлдээ хүний эрхийг хангах, хамгаалахад  чиглэгдэж байсан. Тэгвэл энэ Улсын Их Хурал уг асуудлыг улам төгөлдөршүүлж, шинэчлэлийг гүнзгийрүүлж, дутууг нь гүйцээхийг зорьж байна.

-Хуулийг хуулийн байгууллагынханы захиалга, тэдний нүдээр биш,  хүний эрхийн нүдээр харж, хүний эрхийг хамгийн түрүүнд тавьж хийх учиртай гэдгийг хэлж байгаа.

-Тийм учраас бид иргэддээ итгэж, хүнээ хамгаалсан хуулиудыг хийх ёстой.  Манай хуулийн байгууллагынханд маш том нэг гэм бий. Тэр нь юу гээч. Хаалттай байдал. Нууцлаг, битүү, оньсого шиг. Ийм хаалттай байдлаар цааш явах боломжгүй болсоон. Цаг үе өөрчлөгдөж байна. Нийгэм өөрчлөгдөж байна. Шинэ үе сэрж байна.  

-Сүүлийн жилүүдэд шүүхэд итгэх иргэдийн итгэл суларсан талаар хөндлөнгийн хараат бус байгууллагуудын судалгаа гарах болсон.

 

-Шүүхэд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулдаг, эргэлзээ төрүүлдэг зүйл бол шүүхийн үйл ажиллагаа ил тод бус, далд явж ирсэнээс үүдэлтэй.

 

-Шүүхийн хуулинд шүүх хуралдаанууд олон нийтэд нээлттэй цацагдаж байх тухай, шийдвэрээ заавал олон нийтэд танилцуулдаг байх тухай, шийдвэртээ заавал үндэслэлээ бичдэг байх тухай процессуудыг нэгбүрчлэн хийж өгсөөн.

-Өөрөөр хэлбэл шүүгчийн сонгон шалгаруулалтын асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөл өөрөө зохион байгуулах, шалгалтад орсон хүмүүсийг онооны дарааллаар эрэмбэлэн олон нийтэд ил тод мэдээлэх, хамгийн өндөр оноо авсан хүнийг шүүгчээр санал болгох зохицуулалтыг илүү тодорхой болгож хуульчиллаа. Түүнчлэн шүүгчид нэр дэвшигчээс хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт авдаг байхаар хуульчиллаа.

-Урд өмнө нь шүүгч сахилгын зөрчил гаргасан хэдий ч шүүгчид нэгнийгээ хаацайлан өнгөрдөг, эсхүл сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон хэдий ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр сахилгын хэрэг үүсгэхээс татгалзан шийдвэрлэдэг явдал цөөнгүй гарч байсан. Үүнээс үүдэн шүүхийн нэр хүнд унах, шүүхэд итгэх иргэдийн итгэл буурах хандлага газар авсан. Харин шинэчлэн баталсан Шүүхийн хуулиар шүүгчийн сахилгын зөрчлийг тодорхой зааж, шүүгч сахилгын зөрчил гаргасан бол хариуцлага зайлшгүй байх зохицуулалтыг оруулсан төдийгүй гаргасан сахилгын зөрчлөөс нь шалтгаалан хөөн хэлэлцэх хугацааг 5 жил хүртэл байхаар хуульчилсан.

-Шүүхийн хуулийн бас нэгэн зарчмын өөрчлөлт бол шүүхийн дотоод ардчиллыг бий болгох явдал байсан. Тодруулбал, тухайн шүүхийн ерөнхий шүүгчээр шүүгчид дотроосоо хүлээн зөвшөөрөгдсөн хүнээ сонгодог, тухайн шүүхийн гол асуудлуудаа хамтаараа хэлэлцэн шийдвэрлэдэг эрх зүйн орчинг бүрдүүллээ.

-Өнгөрсөн хугацаанд хууль хэрэгжүүлэх явцад гарсан ололт, амжилтыг бататгахын сацуу гарч байгаа зөрчил, хийдлийг арилгах зорилгоор Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн батална.

-Улсын Их Хурал хууль батлаад орхих биш баталсан хуулийнхаа хэрэгжилтийг нэгбүрчлэн бүрэн хянадаг, шаарддаг болсон цагт хууль тогтоох эрх мэдэл бүрэн утгаараа хэрэгжинэ.

-Монгол Улсын Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл нь төрийн жинхэнэ , төрийн захиргааны болон төрийн тусгай/ албан хаагчдад хариуцлага хүлээлгэх тогтолцоонд үйлчилж байгаа ч улс төрийн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх үндэслэл тодорхой бус байна.  Иймд улс төрийн албан тушаалтанд хамаарах сонгогддог болон томилогддог төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай байна. Тиймээс Төрийн албаны ёс зүй, сахилгын тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хурлаар хэлэлцэхээр төлөвлөн ажиллаж байна.

-Бид Үндсэн хуулиндаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж бичсэн хэдий ч амьдрал дээр энэ заалт алаг цоог хэрэгжиж ирсэнийг хүлээн зөвшөөрөх ёстой.

-Аливаа нийгэмд иргэдийн хамгийн сүүлд итгэл тээн очдог газар нь шүүх. Гэтэл иргэдийн итгэлийн эцсийн тулах цэг болсон шударга шүүх байхгүй бол нийгэмд тогтворгүй, эмх замбараагүй байдал л бий болно.

-Хуулийн хонгилыг нурааж, шүүх эрх мэдэл, түүнд оролцогчдын эрх зүйн орчныг эрүүлжүүлэн шинэтгэх ажил цаашид ч үргэлжлэн хийгдэх болно.

-Хүний нэр төр, алдар хүндэд сөргөөр нөлөөлөх хуурамч мэдээллийг цахим орчинд тараах бусармаг үйлдэл гарсаар байна.

-Шүүхээс гэм буруутайг нь тогтоох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй талаарх хүний эрхийн суурь зарчим зөрчигдөж байгааг бид таслан зогсоох ёстой.

-Шүүх эрх мэдэлд, хууль сахиулагчдад эрх мэдэлтэн, албан тушаалтан хөндлөнгөөс нөлөөлдөг байдлыг бүрэн арилгаж буй нь бидний эхлүүлсэн ажлын эцсийн зорилго. Энэ зорилгодоо эрх зүйн бүтэн шинэтгэлээр хүрч чадна. Энэ шинэтгэлийг хийхдээ шүүгчид хуулиас өөр дарга байх ёсгүй гэсэн үзэл баримтлалыг тугаа болгосон гэдгийг онцлох байна.

-Хуулийн хонгилыг бид шүүх эрх мэдлийн эрх зүйн шинэтгэлээр нурааж чадсан. Өнөө болон хойшид дахин ийм хонгил байгуулах боломж сиймхийг хэнбугайд ч хуулиар олгож болохгүй ээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • A (202.9.40.25)
    Xulgaich tenderchin kontseschin gar sht
    2021 оны 10 сарын 16 | Хариулах
  • зочин (202.9.40.183)
    энэ хүн худлаа шүү
    2021 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.212.116.158)
    Энэ Бямбадорж гэгч эхлээд өөрийгөө засахыг бодох хэрэгтэй . Улсаас өчнөөн төгргөг мөнгө зээлчихээд өгдөггүй. Бусдлын боломжийг ИХ-н гишүүн гэдгээрээ түрий бариад булаачихсан байж. хүн сургах ч яамай
    2021 оны 10 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
    2 цаг 42 мин
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
    2 цаг 49 мин
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
    5 цаг 35 мин
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
    9 цаг 42 мин
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    10 цаг 13 мин
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    10 цаг 39 мин
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    12 цаг 1 мин
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    12 цаг 53 мин
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    Өчигдөр 20 цаг 05 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    Өчигдөр 17 цаг 56 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК