Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Ганибал: Хог хаягдалын тухай хууль зөрчсөн мэдээллийг өгсөн иргэнд олгох урамшууллыг санхүүжүүлэх эх үүсвэрийг тодорхой болгож, хуулийн хэрэгжилтийг хангана

2021-10-15
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Н.Ганибалтай Хог хаягдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж, олон нийтээс санал авахаар цахим орчинд байршуулаад байгаа талаараа фэйсбүүктээ нийтэлжээ. Бид уг хуулийн төсөлд ямар шинэлэг зохицуулалт тусгасныг тодрууллаа.


-Та хуулийн төсөлдөө одоо мөрдөгдөж буй Хог хаягдлын тухай хуульд байхгүй ямар зохицуулалтыг шинээр тусгаж өгсөн бэ?

-Эхлээд энэ хуулийг бичихэд хүрсэн нөхцөл байдлыг тайлбарлая. Монголчууд бид тэнүүн уудам, үзэсгэлэнтэй газар нутгийг эзэгнэн аж төрдөг, азтай ард түмэн. Гэхдээ хаа ч очсон хогондоо дарагдсан дүр төрх угтахыг хараад эмзэглэл төрдөг л дөө. Хүмүүс бидний л ухамсаргүй үйлдлийн үр дүн шүү дээ. Хэдийгээр зориулалтын бус газарт хог хаясан нь тогтоогдсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 300 мянга, хуулийн этгээдийг 3 сая төгрөгөөр торгох заалттай ч илрүүлэлт нь маш хангалтгүй байгаа. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл өгсөн  иргэнд уг мэдээлэл нь батлагдсан тохиолдолд зөрчил гаргагчид ногдуулсан торгуулийн 15 хувиар тооцож сум, дүүргийн Засаг дарга мөнгөн урамшуулал олгох хуулийн заалттай ч хэрэгжиж байгаа нь эргэлзээ төрүүлж байлаа.

Парламентын гишүүд хууль батлахаас гадна баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавих эрх, үүрэгтэй. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Сангийн сайд, Мэргэжлийн хяналтын газраас эхлээд 21 аймаг, 9 дүүрэг рүү асуулт, албан бичиг илгээж,  тайлан мэдээлэл хүлээж авсан. Тэдгээр тайлангаас харахад мөнгөн урамшуулал олгох дээрх хуулийн заалт огт хэрэгжээгүй байна. Бүр нэг ч тохиолдол байхгүй шүү. Тэгэхээр энэ хуулийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх ажил хангалтгүй хийгдсэн гэсэн үг. Нөгөө талдаа санхүүжүүлэх эх үүсвэрийг нь ч хуульчилж өгөөгүй байгаа юм.

Иймд миний бие УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд Хог хаягдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан боловсруулсан. Төслөө www.lawforumparliament.mn  сайтад байршуулсан байгаа, хүссэн хэн бүхэн орж танилцаад саналаа илэрхийлэх боломжтой.

Одоо таны асуултад хариулъя. Улсын Их хурлаас 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталсан байдаг. Уг хуулийн 41 дүгээр зүйлийн 41.13-т “Хог хаягдлын тухай хууль тогтоомж зөрчсөн тухай мэдээлэл өгсөн иргэнд уг мэдээлэл нь батлагдсан тохиолдолд зөрчил гаргагчид ногдуулсан торгуулийн 15 хувиар тооцож сум, дүүргийн Засаг дарга мөнгөн урамшуулал олгоно” гэж тусгасан. Гэвч өмнө хэлсэнчлэн энэ урамшууллыг хаанаас санхүүжүүлэх талаар хуульд тодорхой заагаагүй байна. Миний боловсруулсан төслөөр санхүүжилтийг нь тухайн орон нутгийн Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос гаргахаар зохицуулалт хийсэн.

Мөн дээрх хууль тогтоомж зөрчсөн талаарх мэдээллийг иргэн хэнд, ямар хэлбэрээр өгөхийг тодорхой зааж, мэдээлэл өгсөн иргэний аюулгүй байдлыг хамгаалах, мэдээллийг шуурхай шалгаж, арга хэмжээ аваагүй этгээдэд хариуцлага тооцох талаар ч нарийвчлан тусгасан.

Түүнчлэн иргэн мэдээлэл өгөхдөө бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох, гүтгэх зэргээс урьдчилан сэргийлж, хариуцлага хүлээлгэх талаар хуульчилсан.

-Тусгай хамгаалалттай газар дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд тухайн газраа хамгаалах, цэвэрлэх үүрэг хүлээдэг биз дээ?

-Тийм ээ, тусгай хамгаалалттай газар нутгийг арчлан хамгаалах, орчны бохирдлоос сэргийлэх арга хэмжээ авах үүргийг гэрээний үндсэн дээр иргэн, ААН-үүдэд шилжүүлдэг. Ийм гэрээ байгуулсан иргэд болон компаниуд байгалийн баялаг, газрыг ашиглан жуулчны бааз, сувилал гэх мэт үйл ажиллагаа явуулахдаа түүнийг хамгаалах, нөхөн сэргээх чиг үүрэг давхар хүлээдэг. Гэсэн хэдий ч тусгай хамгаалалттай уул, гол, мөрөн зэрэгт тэр бүр хүрч ажиллаж чаддаггүй. Тэдгээр газрыг голдуу байгаль хамгаалагч нар өөрийн зардлаар цэвэрлэж, устгаж, тээвэрлэдэг. Үүнд гарах зардлыг орон нутгийн төсвөөс гаргах талаар зохицуулалт мөн л дутмаг. Тиймээс “Хог хаягдлын үйлчилгээний хураамж”-аас тухайн орон нутагт байрлах тусгай хамгаалалттай газрын хог хаягдлыг устгах, ариутгах, халдваржүүлэхэд шаардлагатай хөрөнгийг гаргах талаар төсөлд тусгаж өгсөн.

-Хог хаягдлын хураамжаас төсөвт хичнээн төгрөг төвлөрдөг юм бол?

-Хог хаягдлын үйлчилгээний хураамжаас 2007-2012 онд жилд дунджаар 2,3-3,6 тэрбум төгрөг төвлөрч байсан юм билээ. Сүүлд энэ хураамжийг татварын нэг төрөл болгон, орлогын биелэлтэд нь орон нутгийн татварын алба хяналт тавих болсноор 2019 онд зөвхөн нийслэлийн хэмжээнд 16 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлсэн байна. Тэгэхээр энэ хураамжаас багагүй орлого улсын төсөвт ордог байгаа биз. Гэтэл улсын тусгай хамгаалалттай газрын хог хаягдлыг устгах, тээвэрлэх, ариутган халдваргүйжүүлэх зардлыг орон нутгийн төсөвт тусгаагүй байдаг.  Үүнийг хуульчлаад өгчихөж байгаа юм.

-Төслөө хэзээ өргөн барих вэ?

-Төсөл бэлэн болсон. Өргөн барихаасаа өмнө санал авахаар Засгийн газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын газар зэрэг яамд, агентлагууд мөн 21 аймгийн Засаг дарга нарт төслөө хүргүүлсэн байгаа.  Түүнчлэн олон нийтээс санал авах зорилгоор lawforumparliament.mn сайтад байршуулсан. Энэ төсөлтэй танилцаж, саналаа илэрхийлэхийг нийт иргэддээ уриалж байна. Холбогдох газрууд болон иргэдээс ирүүлсэн саналуудыг нэгтгээд энэ чуулганы хугацаанд багтаан төслөө өргөн барина. Хог хаягдлын асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах шаардлагад ихээхэн нөлөөлдөг. Тиймээс магадгүй, зарим хүний хувьд жижигхэн асуудал байж болох ч орхигдуулж болохгүй, маш чухал энэ асуудлыг ямар ч хийдэлгүйгээр хуулийн зохицуулалт хийж өгөхийг зорьж байна. 

-Та гурван сарын өмнө Хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-асуулга тавьж байсан. Одоо боловсруулж буй хуулийн төсөлтэй холбоотой байсан уу?

-Тийм ээ, Хог хаягдлын тухай хууль тогтоомж дээр засч сайжруулах шаардлагатай зүйлс байгааг анзаарсан учраас бэлтгэл ажлынхаа хүрээнд Ерөнхий сайдад асуулга тавьсан. Ер нь хууль бичнэ гэдэг маш их судалгаа шаарддаг ажил л даа. Хүн хүний харах өнцөг өөр учраас надад ийм сэтгэгдэл төрлөө гээд түүндээ тааруулж хууль бичиж болохгүй. Бүх талын эх сурвалжуудаас албан ёсны тайлбар, мэдээлэл авч, шаардлагатай судалгаануудыг хийж, дүгнэлт гаргаж байж хууль бүтдэг.

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
    2 цаг 44 мин
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
    2 цаг 50 мин
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
    5 цаг 36 мин
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
    9 цаг 43 мин
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    10 цаг 14 мин
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    10 цаг 41 мин
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    12 цаг 2 мин
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    12 цаг 54 мин
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    Өчигдөр 20 цаг 05 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    Өчигдөр 17 цаг 56 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК