Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Мөнхцэцэг: Улс төрийн намууд тайлангаа буруу мэдээлбэл санхүүжилтийг зогсоох, хязгаарлах, намыг тараах санкц оруулсан

2021-10-19
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгээс тодрууллаа.


-УИХ-ын намрын чуулганы дунд үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улс төрийн намын тухай хуулийг өргөн барихаар зэхэж байна. Та ажлын хэсгийн ахалж байгаа. Уг орж байгаа гол өөрчлөлт нь юу вэ?

-Төрийн байгуулалтын байнгын хороогоор Улс төрийн намын тухай хуулийн төсөл боловсруулах ажлыг ахалж байна. Хуулийн төсөл 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу улс төрийн намууд улсын хэмжээнд бодлогын үйл ажиллагаа явуулдаг бодлогын нам болох ёстой. Мөн дотоод бүтэц ардчилсан, санхүүжилт ил тод болно. Хуулийн дагуу төсвөөс үзүүлж байгаа санхүүжилтийн зарцуулалтыг нарийн зааж өгч байгаа.

Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд төрийн тогтолцооны зохицуулах гол хуулиудаас хамгийн хоцрогдсон хууль бол Улс төрийн намын тухай хууль юм.

Өөрөөр хэлбэл, 2005 онд батлагдсан хууль өнөөдрийг хүртэл үйлчилж байна. Энэ хууль Үндсэн хуулийн үзэл баримтлалыг дагаад зайлшгүй шинэчлэгдэх шаардлагатай. Манай улсад улс төрийн намууд болон хуульд ажиллаж байгаа төслийн дэд ажлын хэсгийнхэн улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, тэр дундаа төсөвт суулгаж байгаа санхүүжилтийн зарцуулалтыг тодорхой хувь заан зохицуулж өгөхийг заасан.

Тухайлбал, төсвөөс олгож байгаа санхүүжилтийн 30 орчим хувийг иргэдийн тодорхой сонирхлын бүлгүүдэд зарцуулна. Мөн 20-25 орчим хувийг улс төрийн нам болон иргэдийн улс төрийн боловсрол, гишүүдийн улс төрийн боловсролд зарцуулах байдлаар зохицуулж байна.

Хоёрдугаарт, улс төрийн нам бодлогын нам болох ёстой. Тиймээс зөвхөн сонгуульд зориулсан гэдэг юм уу цаг зуурын шинжтэй эсвэл тодорхой нэг хүн, компанийн мэдлийн байгаа тогтолцоог өөрчилнө. Намууд урт хугацааны одлогын хөтөлбөртэй, энэ нь үндэсний хөгжлийн цогц бодлогод нийцсэн байх ёстой. намууд бодлогын хөтөлбөрүүдээ ХЭҮК болон Жендерийн үндэсний хорооны дүгнэлт зөвлөмжөөр үндэслэдэг болно. Намууд бодлогын нам болохын тулд намын дэргэд бодлого судалгааны төв ажиллана. Тухайн хүрээлэн нь намд зөвлөмж өгөх, бодлогын хөтөлбөрт чиглэл өгөх, гишүүдийнхээ улс төрийн боловсролыг хариуцан ажиллана.

-Хүний эрхийг дээдэлсэн нам болох зохицуулалт оруулж байгаа гэсэн. Энэ талаар ярьж өгөхгүй юу?

-Намын дотоод бодлого, үйл ажиллагаанд эмэгтэйчүүд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүх бүлгүүдийн тэгш оролцоог хангахаар оруулж ирж байгаа. Намууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сонгуульд нэр дэвшүүлэх, үүнийг квотоор хуульчилна. Мөн тухайн улс төрийн намууд нийгмийн цөөнхийн төлөөллийг нэр дэвшүүлсэн тохиолдолд төрөөс нэмэлт санхүүгийн дэмжлэг олгохоор хуульчилж байна. Ингэж байж нийгэм дэх цөөнхийн эрх ашгийг төрийн бодлогод тусгуулах, уг асуудлыг намын тухай хуулиар зохицуулна.

-Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлын талаар өмнө нь нэлээд ярьж ирсэн. Санхүүжилтийг төсвөөс олгосноор ил тод байдалд яаж нөлөөлж чадах юм бэ. Тайлан төдий өнгөрдөг байх вий гэдэг болгоомжлол бий?

-Одоо үйлчилж байгаа хуулиар улс төрийн намуудад хоёр янзаар урамшуулал өгдөг. Төсвөөс олгож байгаа хэсэгчилсэн санхүүжилтийн зарцуулалт болон тайлан дээр тавих хяналт тааруу. Аудит оруулна гэсэн бүрхэг заалт бий. Гэхдээ олон улсын жишгээр улс төрийн намын санхүүжилтийн төсвийн бүх санхүүжилт ил тод байдаг. Тухайн тайлан мэдүүлэх хугацаа, ямар заалт оруулах, мөнгөн үлдэгдэл, өөрийн орлого болон бусад үйл ажиллагаанаас олсон орлого, гишүүдийн татвар, хандив зэрэг бүх мэдээлэл ил тод байдаг. Тиймээс энэ хуулийн гол агуулга санхүүжилт ил тод байя. Хоёрдугаарт, улс төрийн нам дотооддоо аудитын болон санхүүгийн нэгжтэй байх. Тухайн нэгж тухайн намын санхүүгийн үйл ажиллагаанд жилд хоёр удаа аудит хийлгэж Сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх зохицуулалт хийж байна.

-Санхүүжилтийн тайлангаа худал мэдээлбэл ямар хариуцлага хүлээх вэ?

-Улс төрийн намын үйл ажиллагаа, төсвөөс олгодог хэсэгчилсэн санхүүжилтийн тайлангуудыг жил бүр хоёр удаа тайлагнах ёстой. Хэрэв тухайн намын тайлан дотор ямар нэг алдаатай, буруу мэдээлсэн зүйл байвал тухайн намд олгож байгаа төсвийн санхүүжилтийг хязгаарлах, зогсоох санкц оруулсан байгаа. Хэрэв энэ үйлдэл 2-3 удаа давтагдвал тухайн намыг тараах зохицуулалт тусгасан.

Мөн улсын хэмжээнд нийт сонгогчдын 1-3 хүртэлх хувийн дэмжлэг авсан тохиолдолд тухайн намд УИХ-д суудал авсан эсэхээс үл хамааран тодорхой хэмжээний дэмжлэг өгөхөөр хуульчилж байгаа. Улс төрийн намууд институцийн хувьд төлөвших ёстой шүү дээ. Цаг зуурын шинжтэй нам байхаас илүү улс орын хэмжээний бодлогод оролцдог, сонгуульд тогтмол оролцдог, нийгмийн өмнө тодорхой үүргүүдийг хүлээлгэхийн тулд намуудыг дэмжих заалт оруулж өгсөн.

-Тухайлбал, ямар үүрэг хүлээх юм бэ?

-Улс төрийн нам тодорхой үүрэг хүлээх талаар Улс төрийн намын тухай хуульд тодорхой тусгаж өгнө. Жишээ нь, улс төрийн хариуцлага хүлээх чадвар бүхий иргэдийг бэлтгэх, төр иргэдийн хооронд байнгын идэвхтэй холбоо үүсгэх, нийгмийн сонирхлын бүлгүүдийн төлөөллийг тэгш хангах, санхүүжилт болон улс төрийн сонгуульд тогтмол ил тод байдлаар оролцож төрийн бодлогод дуу хоолойгоо өргөх, иргэдийн үзэл бодол эрх ашгийг илэрхийлэх зэрэг үүргийг улс төрийн намд оноож байгаа.

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.176.227)
    Монголын банкуудыг гадныханд өгөх гээдМАН улайрч байна даа. Нөгөө баахан дуулиан үүсгээд буй Х Ганхуяг 4 гишүүний хууль ч үүнтэй холбоотой. Манайхан болохоор байр машин унаа гээд далийгаад байсан буруу Баахан 50к додлартай хужаа нар банкуудыг чинь авна гэж мэд МАН үүнд ч бэлтгэж хуулиа яаран сандран гаргаж байгаа. Зүй бус хуулиудаа хурдлуулах гэхээрээ ЖДҮ шиг мөнгө тараана. Энэ удаад бүүр 4 тэрбумыг төсвөөс гишүүн бүрт тарааж өгнө .Одоо муулуулаад байгаа банкууд чинь ашгийн ихэнхийг Монголдоо үлдээдэг бол цаашид ашиг нь Монголд хамаагүй болоод урсаад гарна. Тэр цагт монголчууд модоо барих цаг ирэх буйзаа МАН хэзээ ч монголчуудаа дэмжиж хайрлаж байгаагүй нам нам гэжүхэлдэж ирсэн. Нам гэдэг ньүнэндээ Монголын баялгаар хувьдаа баяжих гэсэн хэдэн дарга нар л байдаг. Нямкаа ах ч бүхнийг мэдэж л байгаа Монголын эмгэнэл одоо л жинхэнэ хэлбэржиж төгсөрч хамгийн үзэшгүй муухайгаар бас гарт баригдаж нүдэнд харагдахуйцаар босож ирэх болтой Аюул аймшиг харанхуй
    2021 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Энэ нэг хачин царайтай хүүхэн юу гээд байгаа юм болоо.
    2021 оны 10 сарын 19 | Хариулах
  • САНЧИР (192.82.78.76)
    ЕР НЬ ЭНЭ НАМ НЭРТЭЙ ЮМНУУД БАЙХ ХЭРЭГ БАЙНА УУ? ТОДОРХОЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГГҮЙ "НАМ"-ЫГ ШУУД ТАРААХ ХЭРЭГТЭЙ.
    2021 оны 10 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
    1 цаг 46 мин
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
    1 цаг 53 мин
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
    4 цаг 39 мин
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
    8 цаг 46 мин
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    9 цаг 17 мин
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    9 цаг 43 мин
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    11 цаг 5 мин
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    11 цаг 57 мин
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    Өчигдөр 20 цаг 05 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    Өчигдөр 17 цаг 56 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК