Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Энхболд: Эрүүдэн шүүлттэй холбоотой 138 хэргээс зөвхөн дөрвөн хувь нь л шүүхээр шийдвэрлэгдсэн

2021-10-20
0
ЖИРГЭХ

Монгол Улсад гарч буй эрүүдэн шүүлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаар ХЭҮК-ийн гишүүн Б.Энхболдтой ярилцлаа.


-ХҮЭК-ийн нэг чиг үүрэг нь эрүүдэн шүүлттэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх шүү дээ. Энэ талаарх гомдол мэдээлэл хэчнээн ирдэг вэ?

-ХЭҮК хүний эрх, эрх чөлөө, эрх нь хязгаарлагдсан хүмүүс буюу хорих байгууллага, цагдан хорих байгууллагад хоригдож байгаа хүмүүсийн эрхийг хамгаалах чиг үүрэгтэй. Энэ хүрээнд нэг асуудал яригддаг нь эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, ангид байх эрхийн хэрэгжилтийн асуудал юм. ХЭҮК-т сүүлийн дөрвөн жилийн байдлаар эрүүдэн шүүлттэй холбоотой 138 гомдол ирсэн. Энэ гомдлыг бүрэн эрхийнхээ хүрээнд шалгаад гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэл АТГ, цагдаагийн байгууллага руу шилжүүлдэг.

Гэвч энэ шилжүүлсэн хэрэг маргаан хэрхэн шийдвэрлэгдсэн, ямар арга хэмжээ авсан талаар хоорондын мэдээлэл солилцох ажиллагаа дутмаг байдаг юм.

Нөгөө талаас ХЭҮК хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн асуудалд хяналт тавиад ажиллаж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөндлөнгөөс оролцохыг хориглосон заалттай бадаг. Энэ хүрээнд иргэд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа оролцогчид ХЭҮК-ыг мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд шууд оролцож бидний эрхийг хамгаалаач ээ гэдэг маш олон хүсэлт ирдэг. Энэ талаарх асуудлыг хэрхэн шийдвэрлэж судлах боломжтой байна вэ гэдэг талаар өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд болсон Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулга дээр санал гаргаж дэвшүүлсэн.

Тодруулбал, Хүний эрхийн дээд комиссарын газар, НҮБ-ын гишүүн улс орнуудаас Монгол Улсад эрүүдэн шүүхийг мөрдөн шалгадаг хараат бус байгууллагыг байгуулах ёстой гэдэг зөвлөмж өгдөг юм. Уг нь Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба эрүүдэн шүүлттэй холбоотой хэргийг шална шийдвэрлэдэг байсан ч энэ тогтолцоог татан буулгаж АТГ болон цагдаагийн байгууллага харьяалан шалгадаг болсон. Энэ асуудлыг засаж залруулахгүйгээр эрүүдэн шүүлтийн эсрэг тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд ахиц гарахгүй гэсэн зөвлөмжийг өгсөн байдаг.

-Өнгөрсөн дөрвөн жилд гарсан эрүүдэн шүүлттэй холбоотой тоон үзүүлэлтээс хэд нь шүүхээр шийдвэрлэгдсэн бол?

-Энэ гомдол мэдээллийг хүлээж аваад бүрэн эрхийнхээ хүрээнд шалгана. Гэмт хэргийн шинжтэй бол холбогдох байгууллага руу шилжүүлэг. Гэвч сүүлийн дөрвөн жилийн статистик мэдээнээс харахад зөвхөн ХЭҮК-т бүртгэгдсэн эрүүдэн шүүлттэй холбоотой 138 хэргийн дөрвөн хувь нь л шүүхээр шийдвэрлэгдэж байна. Өөрөөр хэлбэл, жилд дунджаар 1-2 гэмт хэрэг л шийдвэрлэгдэж байна гэсэн үзүүлэлт гарч байгаа юм. Энэ нь бодитой тоон үзүүлэлт үү, уг төрлийн гэмт хэрэг яагаад бага түвшинд шийдэгдэж байна гэдгийг үр нөлөөтэй хянах, хараат бусаар шалгах тогтолцоотой зайлшгүй шаардлагатай байгааг дээрх тоон үзүүлэлт харуулж байгаа юм.

Нөгөөтээгүүр, төрийн тусгай алба хаагчдыг төрийн тусгай алба хаагчид нь өөрсдөө шалгаж байгаа нь зарим тохиолдолд хэргийг нуун дарагдуулах, шударгаар шалгаж чадахгүй байна гэдэг шүүмжлэлийг олон нийтээс өгч байгаа.

-Иргэн эрүү шүүлт хүлээгээд хилсээр ял хүлээлээ гэж бодъё. Энэ талаар шүүх бүрэлдэхүүнд асуудлыг гаргаж тавих тодорхой хугацаатай. Шүүх бүрэлдэхүүн авч хэлэлцээгүй энэ үед ХЭҮК хэрхэн ажилладаг вэ. Ийм төрлийн гомдол, мэдээлэл ирдэг үү?

-Ийм төрлийн гомдол ирдэг. Гэхдээ мөн л хуулиараа хязгаарлалттай. Шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийг ХЭҮК хянахгүй гэсэн агуулгатай хуулийг заалт бий. Ийм заалттай гээд хэргийг буцаахгүй. Мэдээж гомдлыг хүлээж аваад бүрэн эрхийнхээ хүрээнд шалгана. Улмаар шинээр илэрсэн нөхцөл байдал байвал тухайн хэргийг дахин мөрдөн шалгах эрх зүйн зохицуулалт байдаг.

Одоогоор ХЭҮК-т ирсэн өргөдөл, гомдлыг шалгаж шинээр илэрсэн нөхцөл байдлыг илрүүлээд хэргийг дахин задалсан тохиолдол гараагүй байна. Харин иргэдийн мэдэж байгаагаар С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүст мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй асуудлаар хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан байдаг.

Ийм төрлийн гэмт хэргийг гаргахгүй байхын тулд мөрдөн шалгах ажиллагаанд эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх, бие даасан мөрдөн шалгах байгууллага бий болгох шаардлагатай.

ХЭҮК ч энэ талаар саналыг байнга илэрхийлж байгаа.

-ХЗДХ-ий сайд Т.Чимгээ нарын шүүхээс гэм буруугүйд тооцсон мэт ойлголтыг цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд түгээсэн. Нотлох баримтыг үндэслэлгүй болгох нь тухайн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болох уу?

-Үгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох баримтыг хуулийн дагуу цуглуулна гэсэн зарчим бий. Хууль бус аргаар цуглуулж, нотлох ажиллагаа хийж хэрэг хүлээлгэсэн бол тухайн нотлох баримтыг хүчингүй болгоно гэсэн зохицуулалт юм. Тиймээс мөрдөн шалгах ажиллагааг шинээр эхэлж, хуулийн дагуу хүний эрхийг зөрчихгүйгээр нотлох юм.

ХЭҮК-оос ямар ч тохиолдолд эрүүдэн шүүлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Нотлох баримтыг ямар ч тохиолдолд хуулийн дагуу олох ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг өнгөрсөн хаврын чуулганаар баталсан. Хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөөд байхад ХЭҮК хангалттай ажиллаж чадахгүй байна гэж гишүүд шүүмжилж байсан. Ялангуяа цар тахлын үед хүний эрхийг зөрчих тохиолдол өдөр тутам гарч байна гэдэг шүүмжлэл бий?

-ХЭҮК хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд 24 цагаар тасралтгүй ажиллаж байна. Цар тахалтай холбоотойгоор хүний эрхийн зөрчил маш их гарсан. Үүн дээр ХЭҮК анхааралтай ажиллаж, хүний эрхийг хэрхэн зөрчив, яаж ажиллах ёстой байсан, цаашид ямар арга хэмжээ авах ёстой талаар дүгнэлт, дүн шинжилгээ хийгээд 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр УИХ-д өргөн барьдаг Хүний эрх, эрх чөлөөний илтгэлийг “Хүний эрх ба цар тахал” сэдвээр бичиж өргөн барьж, хэлэлцүүлсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас Засгийн газарт хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах талаар тодорхой чиглэл өгсөн шийдвэрийг гаргасан.

Нөгөөтээгүүр, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нь төрийн байгууллагын үндсэн зарчим гэж Үндсэн хуульд заасан. Тэгэхээр Монгол Улсад ажиллаж байгаа бүх төрийн байгууллага хүний эрх чөлөөг хүндэтгэж, хамгаалах ёстой. Энэ үйл ажиллагаа хэр зэрэг байна вэ гэдгийг ХЭҮК хяналт тавьдаг чиг үүрэгтэй. Тиймээс энэ хүрээнд УОК, Засгийн газарт нийт 40 гаруй шаардлага, зөвлөмж, саналуудыг хүргүүлж хэрэгжилтийг нь хангуулан ажиллаж байгаа.

Б.Лхам

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.161.3)
    Энэ хуулийнаний яриа ямарч логикгүй , эргэж буцсан , булзааруулж - будлиантуулсан бантан байдаг . Тэр Ч , С - гэгчдийг эрүүдэн шүүсэн нь нотлоглсон юм бол " нотлогдсон " , хэрэг нь цагаатгагдаагүй юм бол " цагаатгагдаагүй " гээд л хэлчихээч дээ нөлөөлөгчдөөсөө айдаг юм уу ....
    2021 оны 10 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
    56 мин
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
    1 цаг 2 мин
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
    3 цаг 48 мин
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
    7 цаг 55 мин
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    8 цаг 26 мин
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    8 цаг 52 мин
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    10 цаг 14 мин
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    11 цаг 6 мин
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    Өчигдөр 20 цаг 05 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    Өчигдөр 17 цаг 56 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК