зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"0-12 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг зайнаас ажиллуулах асуудлыг хэлэлцэж байна"

2021-10-19
0
ЖИРГЭХ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2021.10.19/ хуралдаан 14.03 цагт 55.6 хувийн ирцтэй эхэлж, Цар тахлын үеийн боловсролын салбарын үйл ажиллагааны талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонслоо.

Дэлхийн улс орнууд сургуулиа нээсэн эсэх талаар ЮНЕСКО-гийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн мэдээллээр дэлхийн 182 улс (бүрэн нээсэн 134, хэсэгчлэн нээсэн 48) сургуулиа бүрэн болон хэсэгчлэн нээсэн бол 13 улс коронавируст халдварын улмаас сургуулиа хаасан, 11 улс сурагчдын амралттай байна гэсэн мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өгсөн.

Монгол Улс өнгөрсөн 2 хичээлийн жилийн хугацаанд цэцэрлэг, сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 135 хоног танхимаар, 185  хоног зайн буюу цахим хэлбэрээр зохион байгуулжээ.

Дотооддоо цар тахлын өндөр эрсдэлтэй энэ цаг үед Засгийн газраас бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс үе шаттай эхлүүлэхээр шийдвэрлэж, өнөөдөр 35 дахь өдрөө халдвар хамгааллын дэглэм баримтлан ажиллаж байна гэлээ. 

Энэ хичээлийн жилд багш нарын 95 хувь, 12-17 насны сурагчдын 90-ээс дээш хувь, оюутны 80 хувь нь Ковид-19-ийн эсрэг вакцинд хамрагдаж, цэцэрлэгийн насны хүүхдийн 75 хувь, 6-11 насны хүүхдийн 98 хувь нь томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байгаа аж.

Энэ хичээлийн жил хичээл, сургалтын үйл ажиллагааг хосолсон хэлбэрээр явуулах, ачаалал өндөртэй цэцэрлэгт ээлжийн багш  ажиллуулах, ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах, ерөнхий боловсролын сургуульд үдийн хоолны үйлчилгээ нэвтрүүлэх, аймаг бүрд ганцаарчилсан тэгш хамран сургалтыг дэмжих загвар танхим байгуулах ажлыг зохион байгуулсан онцлогтой байсныг сайд мэдээлэлдээ онцолсон.

10 дугаар сарын 15-ны байдлаар 1463 цэцэрлэгт (төрийн өмчийн 971, хувийн өмчийн 492) 116.060 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт /4-5 настай хүүхдийн/ 80 орчим  хувьтай байгаа юм байна.    

Ерөнхий боловсролын 382 сургуулийн (давхардсан тоогоор) 163.6 мянган суралцагч танхимаар, 458 сургуулийн 526.2 мянган суралцагч 5/9 хувилбараар тус тус хичээллэж байгаа бөгөөд 15.7 мянган суралцагч гэр бүлийн орчинд зайн хэлбэрээр сурах хүсэлт гаргаж, багшаас өгсөн удирдамжийн дагуу хичээл, сургалтыг үргэлжлүүлж, халдварын батлагдсан тохиолдол болон ойрын хавьтлын улмаас 193 сургуулийн 1720 бүлгийн 24.4 мянган суралцагч тодорхой хугацаанд цахим сургалтад шилжээд байгаа аж.

Энэ хичээлийн жилээс үдийн хоолны үйлчилгээнд бага ангийн 358,5 мянган суралцагч хамрагдаж эхэлжээ.

Ерөнхий боловсролын 540 сургууль өдөр бүр халуун хоолоор, 45 сургууль хоол үйлдвэрлэлийн байр болон тоног төхөөрөмжгүйн улмаас бэлэн бүтээгдэхүүнээр үйлчилж, харин 158 сургууль холимог /халуун хоол болон бэлэн бүтээгдэхүүн/ хэлбэрээр үдийн хоолны үйлчилгээг үзүүлж буй аж.  

Хичээлийн жилийн эхнээс суралцагчийн сурлагын хоцрогдол нөхөх болон суралцах үйлийг дэмжихэд анхаарч өнгөрсөн 2 жилийн хугацаанд зохион байгуулсан зайн сургалтын агуулгыг бататгах, суралцагч бүрийн мэдлэг, чадварын түвшинд тохирсон дасгал, даалгавар хийлгэх, улмаар эзэмшвэл зохих мэдлэг, чадварыг бүрэн эзэмшүүлсний дараагаар дараагийн агуулгад шилжих зорилт тавин ажиллаж байна гэж сайд хэллээ.

Суралцагчдын сурлагын хоцрогдлыг оношлох үнэлгээг II-XII ангийн суралцагчдын 10 хувь (104,0 мянга)-ийг хамруулан үндэсний хэмжээнд 9 дүгээр сарын сүүлийн 7 хоногт зохион байгуулжээ. Энэхүү үнэлгээний үр дүнд үндэслэн цаашид авах арга хэмжээг тодорхойлох юм байна.

Халдварын тархалтын нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлээс сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн суурь өвчтэй, жирэмсний эхний саруудад байгаа, хөхүүл хүүхэдтэй, тэтгэвэрт гарах нас ойртсон багш, ажилтны ажилд зохицуулалт  /цахимаар ажиллуулах/ хийх чиглэлийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудад өгч ажиллажээ.

Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар нийт 138,672 оюутан суралцаж байгаагаас 13 хувь (18,039 оюутан) нь коронавирус /КОВИД-19/-ын халдвар авсны улмаас цахимаар хичээллэж байгаа аж. Дотуур байранд амьдарч буй нийт 6,165 оюутнаас 2021 оны 10 дүгээр сарын 5-ны байдлаар 523 оюутан КОВИД-19-ын халдварын батлагдсан тохиолдлоор бүртгэгдсэн байна.

Их, дээд сургуулийн нийт багш, ажилчдын 0.6 хувь нь коронавирус /КОВИД-19/-ын халдвар авч батлагдсан байна.  

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Баярсайхан, П.Анужин, Г.Мөнхцэцэг, Б.Жаргалмаа нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүд цахим сургалтаас үүдсэн хичээлийн хоцрогдлыг яаж нөхөх, бага ангийн сурагчдыг цахим сургалтад хамрагдахад эцэг, эхийн нэг нь заавал хамт байх шаардлагатай байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх, багш нарыг компьютер, техник хэрэгслээр хангах асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөж байгаа, 2-3 настай хүүхдүүдийг хэдийд цэцэрлэгт хамруулах талаар тодруулж байлаа.

Салбарын сайд цахим хичээлээс үүссэн хичээлийн хоцрогдлыг танхимаар нөхөхөөс өөр аргагүй гэдийг онцолж байлаа.

Тэрбээр бага ангийн сурагчид аав, ээжийн хамт цахим хичээлдээ хамрагдах боломжийг хангах үүднээс 0-12 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг зайнаас ажиллуулах асуудлыг шийдвэрлэхээр Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамтай хамтран ажиллаж байна гэлээ.

2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах боломж удахгүй бий болно. Халдвар авч буй хүүхдийн тоо сүүлийн үед буурч байна. Цаашид багш нарын ковидын 3 дахь тунгийн хамрагдалт, бага насны хүүхдийн томуугийн вакцины хамрагдалтын байдлыг харгалзан эрсдлийн үнэлгээ хийж, 2, 3 настнуудын цэцэрлэгийг нээх асуудлыг шийдвэрлэнэ гэсэн хариултыг өгсөн юм.

Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх цаглаврыг батлав

Дараа нь 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын даргын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” 70 дугаар захирамжид заасан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх цаглаврыг хавсралтаар батлахаар тогтоолын төсөлд тусгажээ.

Хуульд хэлэлцэх хугацааг тусгайлан заасан асуудал болон хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэ цаглавар хамаарахгүй аж.

Байнгын хорооны тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар баталсан бөгөөд тус Байнгын хороо 10 дугаар сард Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, “Олон улын стандартын хөтөлбөрийг Монгол Улсад нэвтрүүлэх нь” сэдэвт олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах юм байна.

Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоол баталлаа

Мөн хуралдаанаар Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт, тамирчдын сахилга бат, ёс зүйн асуудлаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэж, Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоол баталлаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр баталсан Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгээр ахлуулан, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Б.Жаргалмаа, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг тайланг танилцуулсан.

Тэрбээр Ажлын хэсэг Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал хүргүүлэх, биеийн тамир, спортын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, салбарын хэмжээнд тулгамдаж байгаа асуудлуудыг тодорхойлох, Биеийн тамир, спортын салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар шалгаж, цаашид авах арга хэмжээний талаарх санал, дүгнэлт боловсруулж, тулгарч байгаа бэрхшээлтэй асуудлыг тодорхойлох чиглэлээр ажилласан гэдгийг онцолсон. Ажлын хэсэг удирдамж, төлөвлөгөөнд туссан чиглэлийн дагуу ажиллаж, хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, төсөв, санхүүжилт, хөрөнгө оруулалтын, бусад чиглэлээр хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх 14 саналыг танилцуулсан юм.

Ажлын хэсгийн тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авсан бөгөөд  Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6 дахь хэсэг, тус Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн “Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Байнгын хорооны тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар баталсан юм.

Уг тогтоолоор Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тодорхой арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон.

Тухайлбал, Биеийн тамир, спортын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд биеийн тамир, спортын чиглэлээр тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг Монгол Улсын Засгийн газар, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймаг, нийслэлийн Засаг дарга, Биеийн тамир, спортын Улсын хороо хангаж ажиллах; “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийтийн биеийн тамир, спортын талаар шинэ зорилтуудыг тусгаж, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлогын асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлсэнтэй холбоотойгоор холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж, шийдвэрлэх асуудлыг тусгасан байна.

Түүнчлэн “Парис-2024” зуны Олимп, Паралимпын наадмын бэлтгэл ажил эхэлсэнтэй холбогдуулан оролцох Монгол Улсын Үндэсний шигшээ багийг шинээр сонгон шалгаруулах, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжид яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.1.12-т “магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээ”-ний зардлын төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцдаг байсан зохицуулалтыг сэргээх асуудлыг судлах; бүх шатны боловсролын сургалтын байгууллагын биеийн тамирын хичээлийн хөтөлбөр агуулгыг боловсронгуй болгох, тоног төхөөрөмж, материаллаг баазыг бэхжүүлэх, суралцагчдыг спортын секц, дугуйланд хамран суралцуулах бололцоог бүрдүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгожээ.

Мөн биеийн тамирын багш, дасгалжуулагч, арга зүйч, мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, тэдгээрийг гадаад улсад бэлтгэх, мэргэшүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх; Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэл, сургуулилт хийх орчин, нөхцөлийг сайжруулах зорилгоор “Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв”-ийг байгуулах ажлыг шуурхай зохион байгуулах; Cпортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх, их сургуулиудад спортын шинжлэх ухаан, биеийн тамирын судалгааны лаборатори байгуулах асуудлыг судалж, холбогдох арга хэмжээг авах; Биеийн тамир спортын тухай хуулинд заасны дагуу спортын холбоодын баталж мөрдүүлж буй тамирчны ёс зүйн дүрмийг шинэчилж ёс зүйн алдаа зөрчил гаргасан тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд ногдуулах хариуцлагыг тодорхой болгох асуудлыг тусгасан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурлын тэргүүлэгчдийг баталлаa
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
    22 цаг 36 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    23 цаг 2 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    23 цаг 16 мин
  • "Од групп", "Эв Монгол" багууд ялалтаа авлаа
    23 цаг 48 мин
  • Улаанбаатарт -14 градус хүйтэн байна
    Өчигдөр 07 цаг 39 мин
  • The MongolZ болон тэдний шинэ тоглогч Сontrolez-ийн IEM Chengdu 2025 болон BLAST Rivals Fall 2025 тэмцээн дэх үзүүлэлт
    Уржигдар 21 цаг 41 мин
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
    Уржигдар 13 цаг 12 мин
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
    Уржигдар 12 цаг 59 мин
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
    Уржигдар 11 цаг 55 мин
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
    Уржигдар 11 цаг 41 мин
  • Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурлын тэргүүлэгчдийг баталлаa
    Уржигдар 11 цаг 26 мин
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
    2025-11-14
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
    2025-11-14
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
    2025-11-14
  • "Хүннү хот"-ын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлжээ
    2025-11-14
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
    2025-11-14
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
    2025-11-14
  • Дифлимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдад төрийн далбаа гардууллаа
    2025-11-14
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар “Чиг” брэндийн үйлдвэрт ажиллав
    2025-11-14
  • “Moon dance” хамтлаг 11 дэх удаагаа дэлхийн аваргыг зорилоо
    2025-11-14
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • Орон нутаг чиглэлийн зарим автобусны үнэд өөрчлөлт орлоо
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Шатар сонирхогчдын ДАШТ-ээс Б.Хүслэнзаяа, Ц.Сайханчимэг нар алт, Д.Дөлгаанжаргал хүрэл медаль хүртлээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
  • Ардчилсан нам “Их хааны өв” хиймэл оюуны технологи ашигласан видео контентийн уралдааныг зарлалаа
24 баримт
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК