Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Наранбаатар: Өдөрт 1100 машин нүүрс гарахад л зорилтдоо хүрнэ

2021-10-21
0
ЖИРГЭХ

УИХ-ын чуулганаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж буй. Уг төсөвт Өмнөговь аймагт хэчнээн төгрөг тусгагдсан, боомтуудын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах боломжтой талаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатартай ярилцлаа.


-Ирэх оны төсвийг гишүүд янз бүрээр дүгнэж байна. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Өмнөх төсвүүдээсээ онцлог болсон гэж бодож байна. Нэгдүгээрт, хөгжилд чиглэсэн томоохон бүтээн байгуулалтуудаа урагшлуулахад чиглэсэн байна. Тухайлбал, эрхчим хүч, зам, Дархан, Ховдын лаж үйлдвэрийн парк, газрын тос, баяжуулах үйлдвэр, төмөр замаа дуусгах зэрэг олон асуудлыг тусгасан байна. Хоёрдугаарт, Засгийн газрын тавиад байгаа зорилт буюу эдийн засгийг сэргээх чиглэлийн арга хэмжээг эрчимжүүлэх, хөдөлмөрөөс халамжид шилжих, төрийн албаны зардлыг танах бодлогын зорилтууд орж ирсэн байна.

Мөн ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчийн компаниудыг хувьчилж, менежмент хийх, заримыг нь IPO хийж дэлхийн зах зээл дээр гаргах, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой компаниудын засаглалыг сайжруулах. Нийслэлээс төсөвт төвлөрүүлдэг байсан 420 тэрбумыг авахгүйгээр автозамыг түгжрэлийг бууруулахад зарцуулах зэрэг сайн зохицуулалтууд орсон байна лээ.

-Орхигдсон зүйл байна уу?

-Хилийн боомтуудыг сайжруулахад бага мөнгө тусгасан байна. Ялангуяа, нүүрс экспотортыг 90 хувь, зэсийн 50 хувийг гаргаж байгаа Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудад шинэтгэл, бүтээн байгуулалт, дэд бүтцийг сайжруулахад бага хөрөнгө тавигдсан байна. Сангийн сайд “Гашуунсухайтын боомтын хувьд Хятадын Засгийн газрын тусламжийн хүрээнд сайжруулна. Цар тахлаад гацчихсан байгаа. Гэхдээ энэ ажил цааш явна” гэдэг хариултыг өгсөн. Харин Шивээхүрэн боомтод ямар нэгэн төсөв хөрөнгө тусгагдаагүй байх жишээтэй. Замын-Үүд болон Гашуунсухайтын боомыг л Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжид хамруулж байгаа юм байна лээ. Гэвч энэ ажил гацаад хоёр жил болж байна.

-Боомтын удирдлага зохион байгуулалтыг сайжруулах асуудлыг та өмнө нь хөндөж байсан. Энэ талаарх төсөв хөрөнгө, бодлогыг тусгасан байна уу?

-Боомтын удирдлага, зохион байгуулалт дээр дорвитой ямар ажил хийх юм гэдэг талаар харж байсан. Үүн дээр нэг л шинэчлэл хийх юм байна лээ. Тухайлбал, Хорио цээр, хилийн мэргэжлийн албыг гаалийн байгууллаг руу шилжүүлэх юм гэсэн. Гэвч хилйн боомт дээр ажиллаж байгаа албад жишээлбэл, хил, гааль, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн харьяат, АТҮТ, цагдаа зэргийг нэгдсэн удирдлагаар хангадаг ажил их дутагдалтай байгаа. Цаашид энэ асуудалд Хилийн боомтын тухай хууль, боомтын хөгжил, дэд бүтцийг хариуцдаг агентлагтай болох шаардлагатай. Ийм асуудлыг тусгагдах болов уу гэж бодсон ч ирэх оны төсөв дээр дорвитой тусгагдсан зүйл алга.

Хоёрдугаарт, хөгжил рүү чиглэсэн бүтээн байгуулалтуудаа эрчимжүүлнэ гэх мөртлөө үүнийг тэжээж байгаа усны асуудал бүрхэг байна.

Жишээ нь, Өмнөговийн бүсэд нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгойн цахилгаан станцын ажил эхэлнэ. Дорноговь руу газрын тосны үйлдвэр гээд олон бүтээн байгуулалтуудад зарцуулах ус байхгүй болчихоод байна. Говийн бүсэд цөлжилт эрчимтэй явагдаж байгаа энэ үед шүү дээ. Гүний ус улам хязгаарлагдмал болж байна. Малчдын ганц эсэргүүцдэг зүйл нь энэ байхгүй юу.

Мал ундаалах ус нь өдрөөс өдөрт татарч байна. Үүнийг шийдэх асуудал нь Хэрлэн тоонот, Орхон онги гээд хоёр төсөл бий. ТЭЗҮ, зураг төсөв нь хийгдчихсэн. Хөрөнгө төсвөө хүлээгээд байж байгаа. Ядаж энэ хоёр төслийн аль нэгийг эхлүүлэхээр тусшах болов уу гэсэн мөнгө төсөвлөгдсөнгүй.

Хэт өндөр төсөвт өртөгтэй байгаа учраас мөнгө суулгаж чадаагүй гэдэг хариултыг БОАЖ-ийн сайд Н.Уртнасан өгсөн.

-Таны сонгогдсон тойрогт ирэх онд хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт тусгагдсан байна вэ?

-Өмнөговь аймагт ирэх жил 7-8 тэрбумын төгрөгийн төсөвт өртөг бүхий шинэ ажил хийгдэнэ. Өнгөрсөн онд хийж байсан ажлаас 2022 он руу шилжих ажил ч их бий. Үүн дээр мөн 8 орчим төгрөг нийлээд 20 гаруй тэрбумын хөрөнгө оруулалтын ажлыг Өмнөговь аймагт хийхээр байгаа. Энэ нь өмнөх жилүүдийнхтэй адилхан гэсэн үг. Буураагүй, шинээр хөрөнгө оруулалт нэмэгдээгүй. Эмнэлгийн байр, сургууль, дотуур байр, техник, тоног төхөөрөмж зэрэг өмнө нь хийгддэг байсан ажлууд хийгдэнэ. Аймгийн төсөв дээр тус аймгаас сонгогдсон гишүүний хувьд санал нэмж хасъя гэсэн зүйл байхгүй.

Нэг онцлог нь өмнөх  төсвүүдийг харьцуулахад хуулийн өөрлөлттэйгөө холбогдоод ялангуяа, эспорт гаргадаг аймгийн хувьд боломжтой болсон байна.

Юу гэвэл, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцэгдээд хэд хэдэн татварыг аймаг, сумдад нь үлдээхээр болсноороо Өмнөговь аймаг орлого, эх үүсвэр сайтай болж байна.

Мөн ашигт малтмалаас олсон мөнгөний 5 хувийг буцаадаг байсныг 10 хувь болгож төсвийн хуульд орж ирсэн учраас манай аймагт төсөвт боломжийн болсон байна гэж үзэж байгаа. Өмнөговь аймгаас улсын төсөвт энэ жил 79 тэрбумыг төвлөрүүлсэн. Ирэх жил 285 тэрбумыг төвлөрүүлнэ. Цаана нь орон нутгийн хөрөнгө оруулалт гээд 68 тэрбум төгрөг аймагт нь үлдэж байна. Үүнийг аймаг хурлаа хийгээд нэмж болно. Дээр нь улсын төсөвт тусгасан 20 гаруй тэрбум нийлээд 100 орчим тэрбумын шинэ хөрөнгө оруулалт хийгдэж боломжтой болж байна.

-Одоо гол асуудал нь нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээнд гарч чадах уу гэдэг зүйл байна?

-Ирэх онд нүүрсний экспортыг 36.7 сая тонн гэж тавьсан байна лээ. Манай улс 2019 онд 36 гаруй сая тонн буюу түүхэндээ анх удаа өндөр хэмжээгээр нүүрс гаргаж байсан. Ингэхээс ч өөр арга байгаагүй байх. Миний хувьд ингэж өөдрөг тавьж байж түүний төлөө хүчээ дайчилж явах нь зөв. Энэ тоо үндэслэлгүй биш. Нэгдүгээрт, өмнө нь гарч байсан тоо. Хоёрдугаарт, жилийн 265 хоног нь нүүрс экспортлох боломжтой ажлын өдөр байна. Үлдсэн нь хоёр улсын баяр, дээр нь ням гарагт нүүрс гардаггүй. Эдгээр нь нийлэхээрээ 100 орчим өдөр болчихож байгаа юм.

Ингээд 36.7 сая тонн нүүрсийг 265 хоногт хуваахаар өдөрт 1100 орчим машин нийт нүүрс гардаг боомтоор гарч байвал зорилтдоо хүрчихнэ шүү дээ. Нэг машин 120-130 тонн нүүрс ачдаг юм.

Гэтэл өдөрт 1100 машин байтугай гардаг байсан үе бий.

Зөвхөн Гашуунсухайтад гэхэд 1500, 1700 машин нүүрс гарч байсан үе байгаа. Дээр нь Шивээхүрэнгийн боомт 500, 600 машин буюу цар тахлын өмнө Өмнөговийн хоёр боомт нийлээд 2000 гаруй машин нүүрс гаргаж байсан. Ингээд бодохоор боломжтой шүү дээ. Тиймээс өдөрт 1100 орчим машин нүүрс гаргах ажлыг зохион байгуулах, үүний тулд тухайн орчинд ковид-ыг маш сайн барих, орчноо ногоон бүс болгох хэрэгтэй.

Нөгөөтээгүүр, хилийн боомтуудад ажиллаж байгаа албадууд хоорондоо нэг цул болж, нэгдсэн удирдлагад орж ажиллаж чадахгүй байна.

Энэ талаар ярьсаар байгаад хилийн боомтын бүрэн эрхт төлөөлөгч гээд нэг хүн очиж зангидаж ажилладаг болсон. Тэгсэн хэрнээ л тодорхой ахиц гарахгүй байна. 2016 онд хүчингүй болсон Монгол Улсын боомтын тухай хууль гэж бий. Энэ хууль хүчингүй болчихсон. Боомтын хуулиа өнөө үетэйгээ уялдуулаад хилийн боомтууд дээр Боомтын алба байгуулаад нэгдсэн захиргаанд оруулах зүйтэй. Энэ талаар хуулийн төсөл боловсруулан өргөн барина. 

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Dashdavaa (203.91.115.56)
    Herlen goviig Rio Tintogoor hiilgeed todorhoi hugatsaand usnii tulberees chuleelchih talaar bodooroi Herlen govi Orhon govi gej yaridag UIH-in gishuun baigaa ni gaihamhig NA vangiin nutgiin said nar aa chuluug chuluu diildeggui us diildeg gesen Tunii ugiig ergetsuuleesei Tusvees gaduur eh uusver baij l taaraa
    2021 оны 10 сарын 21 | Хариулах
  • ҮНЭН (103.26.193.224)
    ЭНЭ ӨМНӨГОВИОС ИРСЭН ЭРГҮҮ ХАР ДАГЗ БАЙНА
    2021 оны 10 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
    55 мин
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
    1 цаг 1 мин
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
    3 цаг 47 мин
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
    7 цаг 54 мин
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    8 цаг 25 мин
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    8 цаг 51 мин
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    10 цаг 13 мин
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    11 цаг 5 мин
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    Өчигдөр 20 цаг 05 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    Өчигдөр 17 цаг 56 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК