Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Германы зэвсэгт хүчний уулын явган цэргийн сургалттай танилцлаа

2021-10-22
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх өчигдөр Монгол Улс-Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын /ХБНГУ/ Зэвсэгт хүчний хамтарсан Уулын явган цэргийн гуравдугаар шатны сургалтын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх дэслэгч генерал Ц.Тогоо, Батлан хамгаалахын сайд асан Л.Болд, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, ТХЦК-ийн штабын дарга, хошууч генерал Л.Гансэлэм нар байлцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх сургалтын үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа сургалтад оролцож буй бие бүрэлдэхүүнд хандан үг хэллээ. Тэрээр “Манай хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаар дамжуулан бусад салбаруудын хамтын ажиллагааг харилцан хөгжүүлж, иж бүрэн түншлэлийн түвшинд хүрсэн ололтыг бататган, харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн төлөөх үйл явцад батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин маань манлайлан ажиллана гэдэгт миний бие итгэлтэй байна.Монгол Улсын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж, монгол цэргийн нэр хүнд, мэргэжлийн ур чадвар, үүрэг гүйцэтгэлтийг дэлхийн тавцанд бататгах, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бүрдүүлж бэхжүүлэхэд тодорхой дэмжлэг үзүүлж буй ХБНГУ-ын Холбооны Батлан хамгаалах яам, түүний дотор ажиллагааны өмнөх бэлтгэлийг хамтран зохион байгуулж буй хөдөлгөөнт,уулын явган цэргийн сургалтыг хамтран зохион байгуулж буй 23 дугаар уулын явган цэргийн бригадын удирдлага, бие бүрэлдэхүүнд тус тус халуун талархал илэрхийлж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсье” гэв.

Монгол Улсын Зэвсэгт хүчин, ХБНГУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Уулын явган цэргийн дунд шатны сургалт” 2021 оны 10 дугаар сарын 4-28-ны өдрүүдэд Монгол Улсын нутаг дэвсгэрт амжилттай зохион байгуулагдаж байна. Гурав дахь жилдээ зохион байгуулагдсан энэхүү сургалт хосолсон хэлбэрээр буюу Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд “Уулын явган цэргийн тактикийн ажиллагаа-буудлага”, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт “Тактикийн ажиллагаа-хадан авиралт” гэсэн хөтөлбөрийн хүрээнд Зэвсэгт хүчний 331, 084 дүгээр ангиудын цэргийн алба хаагчид хамрагдаж байна. Сургалтыг ХБНГУ-ын Уулын явган цэргийн 23 дугаар бригадын Сургалтын хөдөлгөөнт бүлгийн дарга, дэд хурандаа Ё.Швеглер удирдан явуулж байгаа ба түүний хувьд 2019 оны анхан шатны сургалтыг мөн л удирдаж, монгол цэргүүдийг уулын тусгай хэрэгсэл ашиглан хаданд авирах, буух, бэхэлгээ хийх, эмнэлгийн татан гаргалт хийх арга техникийг заасан офицер юм.

Харин сургуулийн удирдагчаар Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн штабын дарга, дэд хурандаа Х.Золжаргал, орлогчоор тус ангийн уулын бэлтгэлийн ахлах офицер ахмад Э.Энхбаатар нар томилогдон ажиллаж байгаа юм.

Энэ жилийн хамтарсан сургалтад Зэвсэгт хүчний 331 дүгээр ангид алба хааж буй долоон гэрээт цэрэг үүрэг гүйцэтгэж, уулын явган цэргийн сургалт бэлтгэлийг, анги салбаруудад бие даан явуулах нөхцөлийг бүрлүүлэх зорилгоор сургагч багшийн дамжаанд 12 офицер ахлагч бэлтгэж эхэлсэн зэргээрээ онцлогтой болж байгаа юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчний уулчин дайчдыг бэлтгэх үйлсэд хамгийн их үүрэгтэй оролцож буй ХБНГУ-ын Уулын явган цэргийн 23 дугаар бригадын Сургалтын хөдөлгөөнт бүлгийн дарга, дэд хурандаа Ё.Швеглертэй энэ хүрээнд сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрээр “Нэн тэргүүнд манай сургалтын явцтай Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У. Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ЁорнРозенберг нар хүрэлцэн ирж танилцсан нь нэр хүндийн асуудал юм. Сургалтын гол онцлог нь өнгөрсөн жилүүдэд явагдсан анхан болон дунд шатны сургалтыг хүндрүүлсэн. Өөрөөр хэлбэл, уулархаг газар районд байлдааны ажиллагаа явуулах чадварт сургасан. Уулын уруу буудах, өөдөө буудах гээд л. Монгол цэргүүд буудлагадаа үнэхээр сайн гэдгээ энэ удаад ч мөн баталж байна. Түүнчлэн Зэвсэгт хүчний 331, 084 дүгээр ангийн офицер, ахлагч нар дадлага, бэлтгэлээ сайн гүйцэтгэж ирсний хүчинд сургалт ямар ч түүртэх зүйлгүй амжилттай явагдаж байгаад талархаж буйгаа хэлэхэд таатай байна” гэлээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
    2 мин
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
    9 мин
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
    2 цаг 55 мин
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
    7 цаг 1 мин
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    7 цаг 33 мин
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    7 цаг 59 мин
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    9 цаг 20 мин
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    10 цаг 13 мин
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    23 цаг 22 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    Өчигдөр 17 цаг 56 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК