Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөгжлийг дэмжсэн онцлох төслүүд

2021-10-28
0
ЖИРГЭХ

ТАХЛЫН ҮЕИЙН ЧИМЭЭГҮЙ БААТАР – МИАТ КОМПАНИ

 

Ковид-19 цар тахлын эсрэг хамгийн үр дүнтэй хариу арга хэмжээ бол вакцинжуулалт юм. Дэлхийн ихэнх улс орнуудад коронавирусийн вакцины хүртээмж тун тааруу байна. Хүн амын тоо, эдийн засгийн чадамж, дэд бүтэц гээд олон зүйлээс энэ нь хамаарч буй. Харин Монголд бол нөхцөл байдал эсрэгээрээ. Ямар вакцин хийлгэх сонголтыг нь иргэддээ өгч, дархлаажуулалтдаа хамрагдахыг Засгийн газар уриалсаар байгаа юм. Өөрөөр хэлбэл, гадаад харилцаа, аюулгүй тээвэрлэлтийн үр дүнд хүн амынхаа 65.6 хувийг бүрэн тунд, 350 гаруй мянган хүнийг дархлаа дэмжих 3-р тунд хамруулаад байгаагаас гадна 2.6 сая хүн тун вакцин бидний нөөцөд бэлэн байна. Тиймээс ч вакцин ямар шалгуураар олдож, ямар зам туулж Монголд ирж буй талаар зөвхөн тээвэрлэлт талаас нь энэ удаад хөндье гэж шийдлээ.

Цар тахлын хүнд үед эмнэлэг, цагдаагаас гадна далд фронтод ажилласаар буй хүмүүс бол тээврийн салбарынхан. Тэр дундаа вакцины тээвэрлэлтэд онцгой үүрэг гүйцэтгэн ажиллаж буй газар бол үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ХК-ийн хамт олон юм. “МИАТ” компани хилийн чанадад гацсан иргэдээ тээвэрлэн авчрахын сацуу яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнийг цаг алдалгүй тээвэрлэж, цар тахлын хүнд үеийг даван туулахад үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. Тэд тахлын голомт болсон БНХАУ-ын Ухань хотоос 31 оюутнаа эх орондоо авчрах тусгай үүргийн нислэг үйлдсэнээс хойш Австрали, Өмнөд Африк, АНУ зэрэг улс руу анх удаа зорчигчийн нислэг үйлдэж иргэдээ эх оронд нь авчраад  байгаа юм. Үүнээс гадна Монголд буусан эхний вакцин болох “AztraZeneca”-ийг Энэтхэгээс авчрахаас эхлээд Засгийн газар, НҮБ-ын “Ковакс” хөтөлбөр, бусад эмнэлгийн байгууллагын захиалгаар тээвэрлэлтийн тусгай горимтой вакцины татан авалтыг МИАТ компанийнхан олон удаа амжилттай гүйцэтгэсэн.

 

Шууд нислэгээс тусгаарлалтын байр, тусгаарлалтын байрнаас шууд нислэгийн хооронд буюу “Ковид 19”-ийн онцгой нөхцөлд ажилласан ч тэд асуудал тавьж, ажлаас зугтсангүй. Хэдийгээр статистик мэдээллээс харахад нислэгийн тоо буурсан юм шиг боловч “МИАТ”-ийн хувьд энэ хоёр жил онцгой нөхцөлд ажиллах маш том туршлага болж өгсөн. Эдийн засгийн хувьд компанийн ашиг орлого багассан ч ажлын байрыг хадгалах нь юу юунаас чухал байсныг тэд хэлж байна. Ийм онцгой нөхцөлд “гал алдахгүй”-гээр үүргээ гүйцэтгэж, товлосон цаг хугацаандаа вакцины татан авалтыг хийж чадсан нь “МИАТ” ХК өөрийн эзэмшлийн агаарын хөлөгтэй болсонтой шууд холбоотой. Товчхондоо, цар тахлын хүнд цагт Монгол Улс алсын зайны нислэг үйлдэх хүчин чадалтай агаарын хөлөгтэй байсан нь том давуу тал болжээ.

“МИАТ” ХК-ийн Нислэг үйлдвэрлэл, инженерийн хэлтсийн инженер Г.Төгөлдөр:

-“МИАТ” компани “Боинг 767-300ER” агаарын хөлгөөр 2014 оноос хойш нислэг үйлдэж байгаа. Энэ онгоцны Монгол Улсын бүртгэлийн дугаар нь JU-1021. Өөрөөр хэлбэл, энэ бол Монгол Улсын өөрийн эзэмшлийн агаарын хөлөг. “Ковид-19” цар тахлын үед энэ онгоц онцгой үүрэг гүйцэтгэж байна. Хэрэв бид өөрийн мэдлийн ийм онгоцтой байгаагүй бол вакцины татан авалтад хүндрэл учрах байсан. Учир нь, “Боинг 767-300ER” агаарын хөлгийн зорчигчдын суудлыг аваад оронд нь тооцоолол хийж вакцин тээвэрлэн авчирч байна. Хэрэв түрээсийн онгоц байсан бол дотоод зохион байгуулалтыг нь өөрчлөн вакцин тээвэрлэхэд заавал эзэмшигч талаас зөвшөөрөл авах ёстой. Цаад газраас зөвшөөрөл авах процесс нь өөрөө 1-2 сарын хугацаа шаарддаг. Харин манай улс өөрийн нэр дээр бүртгэлтэй агаарын хөлөгтэй байхын давуу тал цар тахал, цаг хугацаатай уралдаж буй энэ үед гарч байна.

Цар тахлын үед зорчигч тээвэр, вакцин тээврээс гадна карго ачааны ихэнхийг “Боинг 767-300ER” гэх энэ онгоц эх орондоо тээвэрлэж байгааг “МИАТ”-ийнхан онцолж байна. Стандартынхаа дагуу 252 зорчигч тээвэрлэх боломжтой энэ хөлөг 32 тонн ачаа зөөх хүчин чадалтай. Оргил жилдээ нийт дүнгээрээ 132 747 зорчигч, 1529 тонн карго ачаа тээвэрлэж байсан “Боинг 767-300ER” цар тахлын жилүүдэд Монголын агаарын ачаа тээвэрт хамгийн том хувь нэмэр оруулж байгааг дараах хүснэгтээс харж болно.

 

Зорчигч

Карго /тонн/

2014

97 604

1329

2015

99 947

1144

2016

123 747

1529

2017

132 747

1475

2018

94 583

738

2019

96 876

774

2020

17 032

1455

2021 /1-8 сар/

1356

4759

Түүнчлэн дундаа цэнэглэлгүйгээр буюу алсын зайд нислэг үйлдэх чадвартай нь энэ хөлгийн давуу тал юм. Алсдаа АНУ, Австрали зэрэг улс руу шууд нислэг үйлдэх боломжийг “Боинг 767-300ER” онгоц бидэнд олгож байна. Үүнийгээ батлан харуулж, Америкийн Сиэтл хот руу шууд нислэг үйлдэн 250 иргэнээ эх оронд нь авчирсан.

АНУ-аас худалдаж авч байсан “Боинг 767-300ER” агаарын хөлөг бол “Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриатай “Голомт” банкны хөгжлийг дэмжсэн онцлох төслүүдийн нэг гэдгийг энд зориуд цохон тэмдэглэе. Тодруулбал, Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компанийг “Боинг 767-300ER” онгоц худалдан авахад үндэсний тэргүүлэгч “Голомт” банк зээлийг нь өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлсэн. Энэхүү санхүүжилт нь агаарын тээврийн салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд томоохон түлхэц болсон гэж хэлж болно.

“Голомт” банк хөгжлийг дэмжсэн томоохон төслүүдэд санхүүжилт олгосоор ирсний нэг нь ийнхүү цар тахлын хүнд үед Монгол Улсын “хөлийг дүүжилж” байна. Гэхдээ цар тахал дуусна, дандаа бид маск зүүхгүй. Харин тэр үед Монгол Улсын эдийн засгийг сэргээхэд онцгой үүрэг гүйцэтгэх нэг салбар бол аялал жуулчлал юм. “МИАТ” компанийн нислэгийн чадавх, хүчин чадлыг нэмэгдүүлж Монгол Улс руу чиглэх агаарын замын зорчих хөдөлгөөнийг идэвхжүүлэх нь өөрөө аялал жуулчлалыг хөгжүүлэх том гарц билээ. Тэр үед ч “Боинг 767-300ER” агаарын хөлөг үүргээ гүйцэтгэсээр байх болно.

Г.ХУЛАН

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Статистик: Гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
    8 цаг 31 мин
  • "Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
    9 цаг 9 мин
  • СБД-т орж ирсэн болон дамжин өнгөрч буй мал, амьтныг тогтоосон хугацаанд яаралтай нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болголоо
    10 цаг 0 мин
  • СБД МИНУТАД 10.2ТН УС СОРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЗӨӨВРИЙН 3Ш МОТОПОМПЫГ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА
    10 цаг 2 мин
  • Зүрхний дүрслэлийг дунджаар 0.259 секундэд, бүтэн биеийн судасны шинжилгээг ойролцоогоор 5 секундэд гүйцэтгэх хүчин чадалтай компьютер томограф ашиглалтад орлоо
    10 цаг 14 мин
  • Хотын дарга Б.Пүрэвдагва амласандаа хүрчээ
    11 цаг 1 мин
  • Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
    11 цаг 49 мин
  • Украины арми энэ долоо хоногт Москва хотын нефтийн үйлдвэрийг хоёр дахь удаагаа бөмбөгдөв
    11 цаг 56 мин
  • Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах үе шаттай ажлууд хэрэгжүүлж байна
    13 цаг 41 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
    13 цаг 50 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
    14 цаг 11 мин
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
    14 цаг 15 мин
  • Элчин сайд О.Лхагвасүрэн итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    14 цаг 23 мин
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
    15 цаг 3 мин
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
    15 цаг 18 мин
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
    15 цаг 30 мин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
    15 цаг 34 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний шатны хамгийн чанга тулаанд Английн шигшээ баг Хорватыг буулгалаа
    15 цаг 36 мин
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
    16 цаг 5 мин
  • АНУ, Ираны талууд "болгоомжлол" гэх шүхэрний дор 14 зүйл бүхий энхийн гэрээ үзэглэв
    16 цаг 14 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэн, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Байнгын хороод хуралдана
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК