Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Ганхуяг: 2013 оноос хойш ам.долларын ханш хоёр дахин өссөн. Гаднын хөрөнгө оруулалтыг дэмжихгүй бол цаашид ч өснө

2021-10-29
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа, П.Анужин, Ч.Өнөрболор нарын өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн зарим зүйл заалт үндэсний аюулгүй байдал, хүн амын удмын сан зэрэгт нөлөөлж болохуйц заалт орсон хэмээн зарим иргэд болон иргэний нийгмийн байгууллагууд шүүмжлэлтэй хандаж буй. Уг хуулийн төсөлтэй холбоотой зарим асуудлаар Х.Ганхуяг гишүүнтэй ярилцсаныг хүргэе.


-Өнгөрсөн лхагва гарагт Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл болон бизнесийн орчин, олон улсын жишиг зэрэг асуудлаар гадна дотнын мэргэжилтнүүдийн хамтарсан хэлэлцүүлэг болсон.  Хэлэлцүүлгийн талаар ярьж өгөхгүй юу?

-НҮБ-ын суурин төлөөлөгч, МҮХАҮТ, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Монгол-АНУ-ын компаниудын худалдаа аж үйлдвэрийн тэнхим, Монгол  Европын компаниудын худалдаа аж үйлдвэрийн тэнхим болон бусад бизнесийн төлөөлөл, Үндэсний хөгжлийн газар, Монголбанк зэрэг эдийн засгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л төлөөллүүдийг оролцуулсан хэлэлцүүлэг хийсэн. Намрын чуулганаар яригдаж байгаа хөрөнгө оруулалт болон бизнес орчинтой холбоотой үйл явдлыг тайлбарлаж өгсөн. Миний хувьд уг хэлэлцүүлэгт Хөрөнгө оруулалтын хуулиа сайн тайлбарлаж өгсөн.

-Гишүүд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд хоёр хуваагдчихаад байгаа шүү дээ?

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчлэлийн тухай заалтууд уг нь маргаад байх заалт биш л дээ. 50 мянган ам.доллараас дээш гэж оруулсныг хэлэлцүүлгийн явцад эсвэл зармын зөрүүтэй саналаар 100 мянган ам.доллараас дээш ч гэдэг юм уу засаад оруулчихад болох асуудал. 50, 100, 200 мянган ам.доллар ч хүргэж болно. Хамгийн гол нь виз олгохтой холбоотой асуудлыг Засгийн газар Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн  9.2 дахь заалтаар Монгол руу зорчих иргэдийн визийн квот зэргийг өөрөө журмаараа шийддэг юм.

-Уг асуудал яригдаж эхлэх үед иргэний нийгмийн байгууллагууд хүчтэй эсэргүүцсэн. Хуулийн төслийн талаар тантай уулзсан уу?

-Би Босоо хөх монгол зэрэг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзах хүсэлт тавьсан.

-Үндэсний аюулгүй байдал, удмын сан, тусгаар тогтнолд аюул заналхийлсэн заалт оруулсан гишүүдийг эгүүлэн татах зэрэг асуудал яригдаж байсан?

-Иргэдэд буруу ойлгуулсан нь үнэн. 50 мянган ам.доллар бариад ирвэл иргэншимл олгох гээд байна гэж тайлбарласан. Энэ бол шууд үндэсний аюулгүй байдалд заналхийлэх асуудал. Хөрөнгө оруулалт гэдэг ашгийн төлөөх аж ахуйн нэгжийн хувь эзэмших, хөрөнгө оруулахыг л хэлж байгаа юм. Түүнээс биш байр, машин авах ямар ч хамааралгүй. Хуулиараа Засгийн газар 50, 100, 200 мянган ам.доллар байх уу гэдэг энэ хэмжээг шийдэхээс Х.Ганхуяг шийдэх гээд байгаа зүйл биш шүү дээ.  

-Сүүлийн жилүүдэд гаднын хөрөнгө оруулалт эрс багассан тооцоо гарсан байна. Хөрөнгө оруулалтыг яаж татах юм бэ?

-Гадаадын хөрөнгө оруулалтыг татах стратегийг гаргах ёстой. Үүнтэй уялдуулан хууль, эзрх зүйн орчиндоо ямар өөрчлөлт хийх үү гэдгийг хамт өргөн бариад ажиллах ёстой байтал манай улсад Эдийн засгийн хөгжлийн яам байхгүй. Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулалт, худалдааг бүтнээр нь хардаг байгууллага байдаггүй. Бүгдийг нь салгаад хаячихсан. Өнгөрсөн жилийн есдүгээр сараас хойш л гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих түр хороо байгуулъя гээд дийлдээгүй. Гол асуудал нь гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг нь сайжруулах зэрэг хийх юм их бий.

Монгол Улс гадаад худалдаагаа тохиролцож чадахгүй, ОХУ руу  бүтээгдэхүүнээ гаргаж чадахгүй хэвээрээ л байна шүү дээ. Ковид-19 бүр далим болж дуртай үедээ хилээ хаадаг боллоо. Уг нь хэлэлцээрийн зарчмаар явах ёстой. Худалдааны гол үүд хаалгаа нээх асуудлыг ярих ёстой.

Бидэнд чанартай хөрөнгө оруулалт хэрэгтэй. Гэхдээ хуулиар заачихаар хөшүүн болчихоод байгаа юм. Тодруулбал, мэдээлэл технологийн компаниудад бага дүнтэй хөрөнгө оруулалт шаардагддаг. Хурдтай хөгждөг. Бүх бизнес, бүх зүйлийг цахимжуулах боломжтой болчихсон. Гэвч Монголд мэдээлэл технологийн компаниудын хамтарсан старт-апп байгуулъя гэхээр одоо хүчинтөгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар байгуулах ямар ч боломжгүй. Жишээлбэл, гаднын нэг иргэнтэй хамтраад байгуулъя гэж бодоход нөгөө хүн заавал 100 мянган ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатай болно. Гэтэл байгуулж байгаа компанид нь 50, 60 мянган ам.доллар л хэрэгтэй. Улмаар гаднаас хөрөнгө оруулалт татаж байгаа монгол хүн нь хувьцааныхаа 90 хувиа хадгалж үлдэхийн тулд 900 мянган ам.доллар оруулах асуудал үүсэж байгаа байхгүй юу.

Ингээд үзэхээр мэдээлэл технологийн ямар ч компани монголд орж ирэх боломжгүй болж байгаа юм. Бид дэлгүүр, гуанз, автозасвараар төсөөлөөд байдаг. Гэтэл автозасвар 50 мянган ам.доллар хүрэхгүй шүү дээ.

Сүүлийн үед залуус гадаадад хамтарсан компаниа байгуулж байна. Юу гэвэл, Монголоос мөнгө нь урсаад явна гэсэн үг. Бид боловсролгүй иргэдээ бүгдийг нь хар аижлтан болгоод алдчихсан. Боловсролтойг нь гадаадад цагаачлуулаад алдчихсан. Одоо мэдээлэл технологийн салбарт ажиллаж байгаа, юм хийх гэж хичээж байгаа хүмүүсээ яг одоогийн нөхцөл байдалд алдах гээд сууж байна. Үүний хариуцлаггыг хэн хүлээх юм.

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэх эсэхийг шийдээд гишүүдийн олонийн саналаар дэмжигдсэн. Уг хуулийн төслийг цааш хэлэлцэх юм уу. Энэ асуудлыг хэзээ нэг тийш болгох юм бэ?

-Хуулийн төслийн талаар олон нийтэд илүү сайн сурталчилж, ойлгуулж байж дэмжлэг авахгүй бол яг үнэндээ гишүүд айчихлаа. Бараг гадаадын хөрөнгө оруулалтын тухай ярьсан бүхнийг урвагч, Хятадаас хүн оруулж ирэх гэж байгаа мэтээр тайлбарлаад байна. Уг нь 50 мянган ам.доллар гэдэг хэмжээ нээх ач холбогдолгүй гэдгийг гишүүд мэдсээр байж улс төрийн тоглолт хийж өөрсдөдөө нэр хүнд олж авах зүйл хийж байна.

-Та Монгол Улсын эдийн засгийн ямар байна гэж дүгнэх вэ?

-Эдийн засаг хүнд байна. Дээр дурдсан хэлэлцүүлэгт Монголбанкны төлөөлөл оролцсон. 2013 оноос хойш алдагдал болон эдийн засгийн өсөлтийн дандаа зээлээр санхүүжүүлж ирсэн байна. Монгол Улсад орж ирдэг валютын гуравхан л эх үүсвэр бий. 2013 онд ам.долларын ханш 1400 төгрөг байсан бол өнөөдөр 2800 төгрөг байна. Зээл, тусламжууд долларын валютын ханшид шууд нөлөөлчихөж байгаа юм. Шууд бус утгаар бол иргэд ядуурч, олж байгаа орлогно нь улам багасаад байна гэсэн үг.

Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихгүй бол долларын ханш 2013-2021 оны хооронд хоёр дахин өсчихлөө. 2030 он гэхэд долларын ханш 5000 мянган төгрөгтэй тэнцэх юм уу.

Эндээс үзвэл эдийн засаг улам муудаж байгаагийн илрэл. Монгол Улс өнөөдөр гурван гол орлогынхоо нэг экспортоо хийж чадахгүй байна. Дэд бүтэц сул, төлөвлөлт муу, боомтын нэвтрэлт муу байна. Энэ дээр ажиллах шаардлагатай. Төмөр замын бүтээн байгуулалт зэргийг бүгдийг нь зээлээр санхүүжүүлж байна. Өрийн хэмжээ нь тулчихсан.

Гаднаас хөрөнгө оруулалт авахгүй байя гэвэл дэд бүтцээ хөгжүүлэх, экспортоо явуулах ёстой. Ингэж байж гаднын хөрөнгө оруулалтгүйгээр амьдрах боломжтой. Ер нь өр тавьж амьдрах уу, гадаад хүмүүстэй хамтарч ажиллах юм уу гэдгээ бодох л асуудал. Одоогоор бол гаднын хөрөнгө оруулалт шаардлагагүй гэж иргэдийг турхирч байна.

-Монголбанкнаас мөнгөн дэвсгэртийг томруулах асуудлыг ярьж байгаа. Ийм шаардлага бий юу?

-Хэвлэсэн мөнгөөнийхөө хэмжээгээр одоо гүйлгээд ашиглаж байгаа цааснаас хасна гэвэл болно. Харин нэмбэл эдийн засагт нэрмээс болно.

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • zotsin (39.154.233.53)
    gangkhuyag bullshit go away from Mongolia.
    2021 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (74.134.128.229)
    ЭНЭ ХҮНД ЭРХЭМ НАНДИН ЗҮЙЛ ГЭЖ БАЙДАГГҮЙ ЮМ БАЙНА. МӨНГӨ ЧУХАЛ БАЙГАА НЬ ДЭНДҮҮ ЯДУУГЫНХ
    2021 оны 11 сарын 01 | Хариулах
  • Ха ха (66.181.180.116)
    10к байхад орж ирээгүй, 100к болгоход орж ирээгүй хужаа 50к болгохоор гэнэтхэн ороод ирэх үү? Танкны үлгэрийн чинь дараагийн хувилбар шүү дээ, малнууд аа.
    2021 оны 10 сарын 30 | Хариулах
    • Гадаадын хөрөнгө оруулалт чинь бүр зогсчихоод байна. Доллар өснө гэдэг үнэн шүү дээ. Ковидоос болоод гаднаас юм авахгүй байгаадаа л өсөхгүй байна. Өмнө нь арга хэмжээ авахгүй бол яг өсөөд эхлэхээрээ оройтсон байх болно. Гадаадын хөрөнгө оруулалт Хятадыг ямар байснаас ямар болгосныг хараач.
      2021 оны 10 сарын 30
  • zotsin (39.154.233.53)
    ganghuyag erliz odomiinhoo toloo l jutgen. horongo oruulalt bol tom tom horongo oruulalt bolhoos bish , ganghuyag hujaagiin shig tiim zaahan boshogtoi ortslongiin hoshong shog bolson horongo oruulalt bish. en huniig tsag yamagt hinaj l bai , bas sonin avdaluud gargaah bh. odoo ts hahuuli avts avligadaj bh suragtai. avligatai temtseh gazaraar shalguul , ih yuum garan, . kovidiig dalimduulj odomiin sanaagaa heden erliz , hurliz huuhentei sanaagaa guitseej avlaa......
    2021 оны 10 сарын 30 | Хариулах
    • Энэ одоо өөрөө хужаа юу, өвөрмонгол уу, энд үхсэнээ хийж яваа юм бэ? Хазгай хэлтэй, эсвэл галиг малиг мэдэхгүй, монгол үсэг суулгаж чадахгүй орк уу? Энэ сэтгэгдэл гэгчийн цаана ихээхэн явдал байна шүү.
      2021 оны 10 сарын 30
  • Зочин (82.144.201.2)
    Х.Ганхуягийн гаднах төрх нь яг хужаа бна даа. Та нар зургыг нь сайн хардаа...
    2021 оны 10 сарын 30 | Хариулах
  • иргэн (64.119.22.240)
    Чи далд ороо залуу чиний тархи үүнд үл хүрнэ.
    2021 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (64.119.22.140)
    Энэ новш иргэдийг боловсорлоор нь ялгаварлан гадуурхаад байна уу
    2021 оны 10 сарын 29 | Хариулах
  • зочин (66.181.161.54)
    хөрөнгө оруулалт гэж 50к долларыг хэлэхүү ичээч цэцэрлэгийн хүүхдээс доор ухаантай луухаан бна даа чи
    2021 оны 10 сарын 29 | Хариулах
  • Иргэн (202.126.89.243)
    Худалч хүн худалч л байдаг юм байна. Одоо айлгах аргандаа орж байх шивдээ.
    2021 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.55.188.81)
    Энэ муу ёрын амьтныг бүгд харж авцгаа, юу хийж байгааг нь
    2021 оны 10 сарын 29 | Хариулах
  • Амар (103.26.193.142)
    ХУулиа татаад хүрээг нь томруулаад цогцоор шийдээд ир гэхээр 50 мянга яриад зөрүүдлээд бх, хөөрхий цаанаа том шахаанд оржээ гэж.
    2021 оны 10 сарын 29 | Хариулах
    • Зочин
      2016 он хүртэл $=1930 тай байв.2016 оноос хойш Ч ХҮРЭЛБААТРын буянаар $=2850 болов.Үүнд төр засаг МАНы буруу шүү .Түүнээс болоод гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа юм байна л даа.Арзайж заржайчихаад наад сахал үсээ аваач Яг ойд сармагчин харсан юм шиг,эсвэл сэтгэцийн өвчтэй хүн харсан юм шиг харагдаад хэлж ярьж байгаа нь түүнийг нотлоод байгаа юм шиг харагдаад байна.Хэрэв гадаадад хөрөнгө оруулалтын ийм хууль байдаг бол яаж ийгээд гараад явчихмаар байна шүү
      2021 оны 10 сарын 29
  • zochin (202.131.240.147)
    harin ch suuliin 2 jil togtvortoi baigaa shuu.
    2021 оны 10 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
    3 цаг 55 мин
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    4 цаг 26 мин
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    4 цаг 52 мин
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    6 цаг 14 мин
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    7 цаг 6 мин
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    20 цаг 16 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    22 цаг 25 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК