Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Сайханбилэг: Том төсөл хөтөлбөр цаг хугацааны явцад сайжирч, үр ашиг нь нэмэгдэж байдаг. Оюутолгойн гэрээ ч ялгаагүй

2021-10-29
0
ЖИРГЭХ

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Оюу толгойн гэрээ хэлэлцээ явагдаж байгаа энэ өдрүүдтэй холбогдуулаад өөринхөө байр суурийг маш товчхон илэрхийлье гэж бодлоо.

Үе үеийн Засгийн газрууд Оюу толгойн энэ том төсөл, хөтөлбөртэй холбогдуулж өөр өөрөөс холбогдох шийдвэрүүдийг тухайн үеийн эдийн засаг, улс төрийнхөө нөхцөл байдалтай холбогдуулан гаргаж ирсэн байдаг.

Тухайлбал 2009 онд С.Баярын Засгийн газрын үед Оюу толгойн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, мөн хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрүүдийг байгуулах, Ил уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх асуудлуудлыг шийдсэн бол 2011 онд С.Батболдын Засгийн газрын үед Монгол Улсад ирэх Засгийн газрын үр өгөөжийг нэг тэрбум америк доллараар сайжруулах нэмэлт өөрчлөлтүүдийг хийжээ.

2015 онд манай Засгийн газрын үед та бидний нэрлэж заншсан Дубайн гэрээ буюу Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг баталж чадсан юм. Тэр үеийн эдийн засаг хүндрэл бэрхшээлтэй, хямрал нүүрлэсэн, гадаадын хөрөнгө оруулалт огцомбуурсан нөхцөл байдалд бид энэхүү төслийг хөдөлгөж чадсан. Тухайн үед Рио Тинто компани 2 жил байтугай хэсэг хугацаанд бид нар далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхгүй, ил уурхайгаараа үргэлжлүүлээд явж байна гэдэг байр суурьтай байсан.

Ийм хүнд хэцүү нөхцөлд бид 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд Монгол Улсын Засгийн газрын үр өгөөжийг 53 хувьд нь хүргэж чадах гэрээ хэлэлцээрүүдийг тухайн үед нь байгуулж чадсан юм.

Далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсний ач холбогдол нь юу вэ гэдгийг 2-хон өгүүлбэрээр хэлье. Та бидний сайн мэдэх ТТ-н нүүрсний уурхайтай жишихэд, ТТ нүүрсний уурхай авто машинаар өөрийнхөө экспортыг хийж байгаа. Хэрвээ бид цаг хугацаанд ньзөв төмөр замыг, зөв царигаар нь, зөв хугацаанд нь хийж чадсан бол ТТ бүтээн байгуулалт, ТТ-н нүүрсний экспорт хэд дахин нэмэгдэх үү? Түүнтэй адилхан Далд уурхайн бүтээн байгуулалтбол өөрөө энэ ордын нөөцийн 80 хувийг ил гаргаж байгаа учраас хуучин Ил уурхайг зөвхөн экспортолж байх үеэс 3-4 дахин их хүчин чадлаар далд уурхайн энэ үйлдвэр эхэлснээр уг төсөл хэрэгжээд явах бололцоотой болох юм.

Түүнээс гадна Далд уурхай 2023 он гэхэдашиглалтанд орохоор байгаа. Өөрөөр хэлбэл хэрвээ өнөөдөр Далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэрийг гаргаж чадлаа гэж бодоход 8 жилийн бүтээн байгуулалт хэрэгтэй байна.

Хэрвээ манай Засгийн газар энэ шийдвэрийг тухайн үед цаг хожиж гаргаж чадаагүй бол 2030 он хүртэл далд уурхайн бүтээн байгуулалт дуусаагүй, далд уурхай ажиллаж эхлэхгүй байсан гэж бодохоор Монгол Улс хичнээн их хэмжээний ашиг, орлогоо алдах байсан нь зөвхөн дээрх 2 жишээнээс шууд харагдаж байгаа юм.

Өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгджээ. Тухайлбал Рио Тинто компанийн ганцаараа 2 жил байтугай хэсэг хугацаанд хүлээж чадна гэсэн байр суурь үгүй болсон. Яагаад гэвэл Дубайн гэрээний ач тусаар олон улсын банк, санхүүгийн 15 байгууллага өнөөдөр өөрийн хөрөнгө оруулалт, зээлийг оруулсан учраас Рио Тинтод одоо цаг хугацааг хойшоо тавьж, хүлээж суух бололцоо байхгүй. Тэдний хувьд бас Цагийн тоолуур адилхан ажиллаж байгаа учраас энэ гэрээ хэлэлцээний ширээнд суухаас өөр арга байхгүй. Тийм учраас энэ шинэ нөхцөл байдлаа, энэ шинэ “Хөзөр”-ийгөө Монгол Улсын Засгийн газар гүйцэд ашиглах хэрэгтэй.

Магадгүй энэ гэрээ хэлэлцээрийн үр дүнд өнөөдөр зарим асуудлыг шийдэх бололцоо гарч ирэх байх. 50,60,70 хувиар зарим асуудлыг шийдчихэд Монгол Улсын Засгийн газрын хувьдбол том амжилт болно.Гэхдээ ард чинь мэдээж популист улс төрчид хүлээж байгаа. Нэг үгээр хэлбэл яагаад заавал 50,60,70 хувиар шийдэж байгаа юм, яагаад 80,90,100 хувиар шийдэж болоогүй юм бэ гэдэг энэ улс төржилт бол байнга явагдана.

Том төсөл хөтөлбөр цаг хугацааны эрхэнд байнга сайжирч, шинэчлэгдэж байдаг утга учиртай. Үүнийг таны сайн мэдэх Эрдэнэт төсөлтэй харьцуулж тайлбарлая. Эрдэнэт үйлдвэрийн төсөл бол анх 1973 онд Монгол Улс өөрөө нийгмийн огт өөр байгуулалтай байх үед анх гэрээ хэлэлцээр нь байгуулагджээ. Тухайн үед ЗХУ, Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг нэг тэрбум шилжих рублээр үнэлж, үүний тал хувь буюу 500 мянган шилжих рублийг Монгол Улс өөрөө хөрөнгөөрөө гаргана. Энэ хөрөнгөө Эрдэнэтийн зэсийн хүдэр, баяжмалаасаа Монгол Улс төлнө шүү гэдэг үндсэн нөхцөлтэй гэрээг тухайн үед хийж байсан.

Гэхдээ ЗХУ дэлхийн зах зээлийн үнээр Эрдэнэтийн зэсийн хүдэр, баяжмалыг аваагүй. Маш олон жил дэлхийн зах зээлийн үнээс хамаагүй доогуур буюу өөрсдөө хийсвэрээр тогтоосон хамгийн бага үнээр авч байсан. Мөн Монгол Улс 1973 оноос эхэлсэн энэ төслийн олонхи хувь буюу 51 хувийгаа авах шийдвэрийг 1991 онд анх гаргаж байсан байдаг.

1998-1999 оны үед дэлхийн зах зээл дэх зэсийн үнэ 1300 доллараас доош унаж байх үед тус үйлдвэрээс татвар, ашиг авах битгий хэл, улсын төсвөөс ямар татаас мөнгө өгөх вэ гэдэг хүртэл асуудалд хүрч байсан үе ч байдаг.

1973 ондэхэлснээсээ хойш Гэрээ хэлэлцээрийн тодорхой нөхцөл байдлаас шалтгаалан 2002 оноос зарим татвараа төлж эхэлж байсан түүх ч бас байдаг. 2016 онд манай Засгийн газрын үед Эрдэнэт үйлдвэрийн харь улсад байсан 49 хувийг Монгол Улсад авчрах, Монгол Улсын нийт 100 хувийн өмч болгох түүхэн шийдвэрийг гаргаж байсан. Үүний ач тусыг ч айл өрх бүр өнөөдөр хүртэж байгаа нь бас маргашгүй баримт билээ.

Үүгээр миний хэлэх гээд байгаа санаа бол том төсөл хөтөлбөр дандаа цаг хугацааны явцад ийнхүү сайжирч, Монгол Улсад ирэх үр ашиг нь улам бүр нэмэгдэж байдаг утга учиртай. Тийм учраас Л.Оюун-Эрдэнийн ЗГ ч гэсэн ийм шийдвэрийг гаргаж байгаа эхний Засгийн газар ч биш, бас эцсийн Засгийн газар ч бишээ гэдгийг бас ойлгох учиртай. Дараа дараагийн Засгийн газрууд Оюу толгойн гэрээ хэлэлцээрийг сайжруулах асуудлуудыг бас өөрийнхөө цаг хугацаанд, өөрийнхөө бүрэн эрхийн хугацаанд цаашид хэрэгжүүлээд явах нь дамжиггүй.

Үүнээс гадна одоо Ажлын хэсгийг ахалж байгаа Х.Нямбаатар сайд нэг зүйлийг маш сайн ойлгож байгаа боловуу гэж бодож байна. Учир нь олон улсын ийм том Транснационал компанитай ил тод гэрээ хэлэлцээ хийж байх үед ямар нэг авилга авч өгөх тухай асуудал, эсхүл хууль бус ямар нэг асуудал гаргах боломж огт байдаггүй юм гэдгийг алхам тутамдаа ухаарсан байх. 2009 онд ч ийм байсан, 2015 онд ч ийм байсан, өнөөдөр 2021 онд ч бас ийм байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

Цаашид УИХ дээр мэдээж дагасан асуудлууд үүснэ. Зөндөө Поп улстөрчид та нарыг дараа нь шүүмжилнэ. Л.Оюун-Эрдэнийн ЗГ-г гэрээ хэлэлцээр дуусаад л маргаашаас нь эхлэн яагаад та нар 100 хувь шийдээгүй юм, яагаад тэр асуудлаа шийдээгүй, яагаад энэ асуудлаа орхигдуулсан юм гэдэг улс төржилт бол байнга явагдана. Тийм учраас Засгийн газар гэдэг бол дандаа урагшаа харж асуудлаа шийдэж явдаг, тэрнээс биш урд урдах Засгийн газруудтайгаа улс төрийн хэрүүл хийгээд улс төрийн хилс хэрэг үүсгээд энэ асуудалтай холбогдож байсан тухайн үеийн ЗГ–ын удирдлага, тэр үеийн хүмүүсээ ийнхүү улс төрийн хэрэгт холбогдуулж явах нь ямар ч утга учиргүй зүйл юм. Тийм учраас би Засгийн газарт Улс төрөө бага хий, PR-аа бага хий, урдах ажлаа нугал, урагшаа харж ажилла. Тэртэй тэргүй та бүхэнд дайсан зөндөө олдоно. Гэхдээ ЗГ-ын, Гүйцэтгэх засаглалын Үндсэн хуулиар олгогдсон нэг том үүрэг, ажил чинь бол энэ асуудлуудыг цаг хугацаанд нь шийдээд явах ёстой.

Энэ шийдлийгээ гаргаж яв, улс төр хийх цаг хугацаа бол хэзээд олдоно.

Манай Засгийн газар ч гэсэн 2015 онд Дубайн гэрээг байгуулсаны дараа ЗГ-т итгэл хүлээлгэх үү, үгүй юу гэдэг асуудлыг тухайн үеийн УИХ дээр шийдвэрлүүлж байсан. Тухайн үед УИХ-д АН өөрөө олонхийн суудал аваагүй байсан хэдий ч Дубайн гэрээнээс шалтгаалж эсвэл Оюу толгойн том төслөөс болж ЗГ-ыг огцруулах асуудал байхгүй гэдэг улстөрийнхөө шийдвэрийг тухайн үеийн Парламент гаргаад явж байсан түүх бий. Цаашдаа ч тухайн цаг хугацаа, нөхцөл байдлаас шалтгаалан ОТ төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөж нь байнга улам сайжирч явна гэдэгт би огт эргэлздэггүй. Тийм учраас энэ амаргүй, хүнд хэцүү гэрээ хэлэлцээний ажилд чинь та бүхэнд амжилт хүсч, урагшаа харсан зохих шийдвэрийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гаргах болтугай гэж үнэхээр чин сэтгэлээсээ хүсч байна.

Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Ухнаа (202.126.93.243)
    Монголчуудыг доромжилж дуусаагүй юу?
    2021 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (64.119.27.32)
    Эх орондоо ирэх нүүргүй чи харь газраа ясаа тавиарай. Хулгайчийн яс энд хэрэггүй
    2021 оны 10 сарын 29 | Хариулах
  • Zoshin (192.82.82.81)
    БИТГИЙ ХУЦ ЛУЙВАРЧИН ЭХ ОРНОО ХУДАЛДСАН ХУЛГАЙЧ
    2021 оны 10 сарын 29 | Хариулах
  • иргэн (49.0.156.21)
    Үнэхээрийн Монгол улсын төлөө санаа зовж байгаа чинь үнэн юм бол авилгал авахдаа гэрээний ямар ямар заалтуудыг дордуулснаа шууд ил тод хэлээд өгчих. Рио Тинтог Олон улсын шүүхэд өгч нэгмөсөн буулгаж авъя.
    2021 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (192.82.82.184)
    Күээ мөн их айж бнаа, намайг шалгачихвий, авилга авсан нь илэрчих вий гд. Өнгөрсөн хойдохоо битгий ухаарай урагшаа харж ажиллаарай ч гэх чиг. Ккк
    2021 оны 10 сарын 29 | Хариулах
  • bi (192.82.65.32)
    hahuul avsan duugaralgui yahav huurhii
    2021 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.176.170)
    Новш чи дут
    2021 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.160.83)
    Ингэж бичиж суухаар хэдэн долларын хахуул авсанаа хүлээвэл Рио-той хийж байгаа хэлэлцээрт монгол улсын байр суурийг бэхжүүлэхэд их тус болно.
    2021 оны 10 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
    3 цаг 56 мин
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    4 цаг 27 мин
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    4 цаг 53 мин
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    6 цаг 15 мин
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    7 цаг 7 мин
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    20 цаг 17 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    22 цаг 26 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК