Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БАЙР СУУРЬ: КОВИД-19 цар тахлын үед гэр бүлийн болон бэлгийн, хүүхдийн эсрэг хүчирхийлэл өсөх хандлагатай байна

2021-10-30
0
ЖИРГЭХ

Дэлхий нийтэд дэгдсэн цар тахлын үед гэр бүлийн хүрээн дэх хүчирхийлэл хоёр дахин нэмэгджээ. Ялангуяа эцэг эхчүүд хүүхдийг үл хайхрах хүчирхийлэлд ихээр оруулж байгаагаас гадна жилд 20-25 мянган хүүхэд өөрийнхөө гэрт гэмтэж, бэртэж, нас барж байна гэсэн тоон мэдээлэл гарчээ. Энэ талаар дараах байр суурийг хүргэе.


УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Монгол Улсад жилд 20-25 мянган хүүхэд өөрийнхөө гэрт гэмтэж, бэртэж, нас барж байна гэсэн эмгэнэлтэй статистик бий. Энэ хэнээс үүсээд байна гэхээр төрөөс биш эцэг эхээс бий болж байна. Эцэг, эх нь хүүхдээ үл хайхрах хүчирхийлэлд автуулж байна. Энэ талаар ярихаар эцэг, эхчүүд бид цаг наргүй ажиллаж байна. Ажил хийх хэрэгтэй байна гэдэг. Тиймээс Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН бүр хүүхэд хамгааллын бодлоготой байхаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлд тусгасан. КОВИД-ын үед хүчирхийлэл хоёр дахин нэмэгдсэн гэдгийг дэлхий дахинд анх дэгдэж эхлэх үед НҮБ-аас анхааруулсан. Хамгийн гол нь хүчирхийлэл ингэж нэмэгдэж байгаа үед ямар ч зөвлөмж өгч чадахгүй байна.

Тиймээс тухайн улсуудын Засгийн газар энэ асуудалд тууштай арга хэмжээ аваарай. Учир нь хүчирхийлүүлэгч нь хүйчирхийлэгтэйгээ 24 цаг хорионд байна гэдгийг анхааруулсан.

Монгол Улс ч нэг зүйлийг маш сайн харсан. Намайг БШУЯ-ны Төрийн нарийнаар ажиллаж байхад дотуур байрны орчны стандарт, сургууль, цэцэрлэгийн орчны стандартыг баталсан. Харин гэр бүлийн орчны стандартыг эцэг эхчүүд ухамсраараа хийх ёстой ч ихэнх гарч байгаа хэргүүд гэр бүлийн хүрээнд гараад байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Цар тахлын нөхцөл байдал хүний эрхийн болон тэгш бус асуудлын асар том сөрөг үр дагаварт хүргэж байна. Дэлхий даяар эмэгтэйчүүд тэр дундаа хүүхдүүд энэ нөхцөл байдлын үр дагаврыг тод амсаж байгаа давхарга болчихоод байна. Учир нь ихэнхдээ жижиглэнгийн худалдаа, зочлох үйлчилгээ гэх мэт салбаруудад эмэгтэйчүүдэд ажилладаг. Эдгээр салбарууд хамгийн түрүүнд хаалгаа барьсан байна. Монгол Улсын хувьд мөн ялгаагүй жижиг, дунд бизнес эрхлэгчид, худалдаа, лангуу, үсчин зэрэг үйлчилгээний салбарт эмэгтэйчүүд голдуу ажиллаж байна. Тэдний ажлын байр маш хүндрэлтэй болсон. Удаан хугацааны хөл хорионд алдагдалтай ажиллаж байна.

Дээр нь сургуулийн урт удаан хугацааны хатуу хөл хорионы улмаас сургууль, цэцэрлэгүүд хоёр жилийн хугацаанд завсардсан.

Энэ нь хүүхдүүдийн хараа хамгаалалтгүй байдалд үлдэх, хүүхдийн хүчирхийлэлд өртөх, гэртээ галын аюулд өртөх осол эндлийн тоо их гарсан. Тиймээс ковид-ын үеийн жендерт суурилсан нөхцөл байдлууд, хүний эрхийн зөрчлийг хамгаалахын тулд нэгдүгээрт, нийгэм хамгааллын зардлын төсвийг нэмэх, хүүхэд хамгаалах үйлчилгээ тэр дундаа хүүхэд харах үйлчилгээний зардлыг нэмэх ёстой. Аль  болох нийгмийн ажилтан, боловсролын байгууллага, эцэг эхийн боловсролыг дээшлүүлэх. Үүний тулд тухайн хороо, дүүрэг дээр хүүхэд хамгаалах байр нэгжүүдийг нэмэх, энэ тал дээр ажиллаж байгаа төрийн алба хаагч, ажилчдын цалинг нэмэгдүүлэх зэрэг асуудал тулгамдаж байна.

Мөн ковид-ын улмаас өнчирч үлдсэн, хагас өнчин болсон хүүхдүүд байна. Тэдгээрт нийгмийн халамжаас нөхөн олговор олгох зохицуулалт хийх ёстой. 

ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул: Монгол Улс гэлтгүй дэлхий нийтээрээ цар тахалтай холбоотой хүний эрхийн нөхцөл байдал хүндэрч байна. Ялангуяа, жендерт суурилсан хүчирхийллийн асуудал, дэлхий нийтээрээ гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл өсөж байгаа дүр зурагтай байна. Жендер нь өөрөө салбар дундын асуудал.

Гэр бүл, нийгэм, эдийн засаг гээд бүхий л асуудал яригддаг учраас салбар дундын асуудал чухлаар тавигддаг юм.

ХЭҮК-оос энэ жил Гэр бүлийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх хууль хэрэгжиж байна уу гэдэгт 10 аймгийг хамруулан дүн шинжилгээ хийгээд ажиллаж байна. Үүгээр нэг цэгийн үйлчилгээ, хамгаалах байр, хамтарсан байр зэргийг үнэлсэн.  Үүн дотроо хамтарсан баг бол гэр бүлийн хүчирхийллийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, тэмцэх зэрэг олон ажлыг зохион байгуулах чухал үүрэгтэй анхан шатан дээр ажилладаг нэгж юм. Гэтэл энэ нэгж үйл ажиллагаагаа явуулах боломж нөхцөл хангалтгүй байна. хамтарсан баг дээр төсөв мөнгө байхгүй байна. энэ багийг ахалж ажилладаг хүн бол хорооны засаг дарга байдаг. Гэтэл энэ нь өөрөө улс төрийн ажилтан учраас хамтарсан багийн хүмүүс байнга солигдож байдаг. Төсөв мөнгөө ИТХ-даа оруулах үүрэгтэй ч үүргээ мэдэхгүй явж байна. Тиймээс анхан шатны нэг рүү анхаарлаа хандуулж ажиллах асуудал яухал байна.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
    3 цаг 55 мин
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    4 цаг 26 мин
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    4 цаг 53 мин
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    6 цаг 14 мин
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    7 цаг 6 мин
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    20 цаг 16 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    22 цаг 25 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК