Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бид яагаад хуримтлуулах хэрэгтэй вэ?

2021-10-30
0
ЖИРГЭХ

Хуримтлалтай болж, түүндээ тогтмол мөнгө хийж хэвшээрэй гэсэн үгсийг та олонтаа сонссон байх. Гэхдээ яг юунд зориулж, хичнээн хэмжээний мөнгө хуримтлуулах ёстой вэ гэж хэн нэгэн танаас асууж байсан уу?

Тэгвэл энэ асуултад таны ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ л бүрэн дүүрэн хариулт өгч чадна. Та тэднийг анхааралтай сонсож чадсан цагтаа л яагаад тууштай хуримтлал үүсгэх ёстойгоо ойлгох болно шүү.

Ингээд хэсэгхэн хугацаанд өөрийн зорилго, мөрөөдөлтэйгөө ярилцаж, доорх хэдхэн асуултыг тавиад үзээрэй. Тэд юу гэж хариулах бол?

  • Та ойрын 2-5 жилийн хугацаанд хэн болж, хаана хүрэх зорилго тавьсан бэ?
  • Та өөрийн гэр бүлийн амьдралаа хэрхэн төсөөлдөг вэ?
  • Таны амьдралдаа хийхийг хамгийн их хүсэж, мөрөөддөг зүйл юу вэ?
  • Танд гэнэтийн мөнгөний хэрэгцээ гардаг уу? (эмчилгээ, түрээс)

Би өөрийн зорилго, мөрөөдлөөсөө яг ингэж асуусан. Харин тэд юу гэж хариулсан гээч?

  1. Мэргэжилдээ эзэн болж, ажилдаа туршлагажихыг хүсэж байна гэж зорилго маань хариулсан. Бас үргэлж суралцаж, шинэ мэдлэгээр өөрийгөө цэнэглэж, салбартаа  үнэлэгдсэн мэргэжилтэн болно гэж тэр нэмж хэлсэн билээ. Харин мөрөөдөл минь, тэр цагт чи эх орныхоо хөгжилд өөрийнхөө хувь нэмрийг оруулж  чадна гэж урам өгсөн юм. Тиймээс ч би боловсролоо дээшлүүлэхэд зориулж, ХУРИМТЛАЛ үүсгэх ёстойгоо ойлгосон билээ. Боловсролоор овоглосон бас нэгэн ХУРИМТЛАЛ надад бий. Нэгэн цагт аав ээждээ хөтлүүлээд эрхэлж явсан би яг одоо тэдэн шигээ хүүгээ хөтөлчихөөд зөв хүн болгож өсгөхийн төлөө зорьж явна. Үнэхээр ч аав ээжүүдэд  эх орондоо ихийг хийж бүтээх ирээдүйн иргэдийг бэлтгэх асар том үүрэг хариуцлага ногддог билээ. Алдрай бяцхан үрс маань нүд ирмэхийн зуур өсөж, нэг л мэдэхэд өөрийн гэсэн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн бие хүн болно. Тэднийгээ бид улам өөдөө дүүлэн нисэж, өөрийгөө олоход нь туслахын тулд төрөл бүрийн дугуйлан секц, сургалтуудад хамруулах ёстой. Үүнд мэдээж их бага хэмжээгээр санхүүгийн дэмжлэг заавал хэрэг болно. Тиймээс тэднийгээ ирээдүйдээ итгэлтэй,  аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн хүн болгож өсгөхийн тулд ХУРИМТЛАЛ үүсгэхээр болсон билээ.
  2. Аялал хүнийг илүү сониуч болгож, амьдралын аз жаргал, утга учрыг мэдрүүлдэг гэж би боддог. Бидний мэдэхгүй олон хэлээр ярилцах хүмүүс, олон зуун жил уламжлагдан ирсэн агуу их түүх, соёл, ёс заншил... гээд үнэхээр гайхалтай бас биширмээр мэдрэмжийг аялал л өгч чадна. Үүргэвчээ үүрээд л хэний ч төсөөлөлд буумгүй үзэсгэлэнт байгалиар аялан, хүний гараар бүтсэн гэхэд итгэмээргүй бүтээлүүдийг сонирхон, олон үндэстэн ястны амьдралын хэв маяг, зан заншилтай танилцахаар явахад ХУРИМТЛАЛ л аяллын маань хань болно гэдэгт итгэж байна.  
  3. Шударга, тууштай хөдөлмөрлөж түүнийхээ үр шимээр эрүүл аюулгүй, тав тухтай орчинд гэр бүлээрээ аз жаргалтай амьдарна гэж зорилго маань надад хэлдэг. Мэдээж аавын голомтоос галаа тусгаарлахын тулд орон сууц худалдан авах, түүнийгээ өөрсдийн хүсэж, мөрөөдөж байснаараа тохижуулах, ам бүл нэмэгдэхийн хирээр автомашинаа томруулах гэх мэт олон шийдвэрийг гэр бүлээрээ гаргадаг. Тиймээс өөрсдийн гараар бүтээх тэр нандин мөчүүдийнхээ төлөө яг одооноос ХУРИМТЛАЛ үүсгээрэй.  
  4. Ирээдүйд бидэнд юу тохиолдохыг хэн ч мэдэхгүй. Гэхдээ ямар ч аюулын өмнө бид бэлэн байх учиртай. Covid-19 цар тахалтай дэлхий нийтээрээ тэмцэж байгаа энэ үед хэн хүнгүй л амьдралын шинэ хэв маягт суралцаж, цаашид хэрхэн амьдрах вэ гэж өөрөөсөө асууж байгаа биз ээ. Миний хувьд гэнэтийн зүйлийг даван туулахад туслах эрсдэлийн ХУРИМТЛАЛ заавал байх ёстой юм байна гэсэн дүгнэлтийг хийсэн билээ. Төрөөс бидэнд үргэлж бэлэн мөнгө өгөхгүй. Хөл хорионы үед бид урьдынх шигээ орлого олж чадахгүй. Тиймээс гэнэтийн эрсдэлд үргэлж бэлэн байхын тулд үргүй зардлаа багасгаж их, бага гэлтгүйгээр тууштай ХУРИМТЛАЛ үүсгэх нь хамгийн зөв гарц юм.

Зорилго мөрөөдөл маань ХУРИМТЛАЛ үүсгэхийн ач холбогдлыг надад ийнхүү сануулсан юм. Харин та ямар мөрөөдөлтэй вэ? Таны зорилго юу вэ? Өөрөөсөө асуугаад үзээрэй.

Мөн банкнууд хуримтлал үүсгэж буй харилцагчдаа дэмжин олон, олон урамшуулалт хөтөлбөр, аяныг хэрэгжүүлдэг болсон байна. Үүний нэг жишээ нь хадгаламжийн дансандаа орлого хийгээд автомашины супер хонжвортой урамшуулалт аянд хамрагдах боломжтой ба хүүхэдтэй хүмүүсийн хувьд хүүхдийнхээ ирээдүй, боловсрол, хүсэл мөрөөдөлд зориулан хадгаламж нээлгээд давхар БЭЛЭГ авах урамшуулалт хөтөлбөр зарлагджээ.

А. Аагий  

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Статистик: Гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
    8 цаг 30 мин
  • "Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
    9 цаг 9 мин
  • СБД-т орж ирсэн болон дамжин өнгөрч буй мал, амьтныг тогтоосон хугацаанд яаралтай нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болголоо
    9 цаг 59 мин
  • СБД МИНУТАД 10.2ТН УС СОРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЗӨӨВРИЙН 3Ш МОТОПОМПЫГ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА
    10 цаг 1 мин
  • Зүрхний дүрслэлийг дунджаар 0.259 секундэд, бүтэн биеийн судасны шинжилгээг ойролцоогоор 5 секундэд гүйцэтгэх хүчин чадалтай компьютер томограф ашиглалтад орлоо
    10 цаг 13 мин
  • Хотын дарга Б.Пүрэвдагва амласандаа хүрчээ
    11 цаг 0 мин
  • Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
    11 цаг 48 мин
  • Украины арми энэ долоо хоногт Москва хотын нефтийн үйлдвэрийг хоёр дахь удаагаа бөмбөгдөв
    11 цаг 55 мин
  • Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах үе шаттай ажлууд хэрэгжүүлж байна
    13 цаг 41 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
    13 цаг 49 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
    14 цаг 10 мин
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
    14 цаг 14 мин
  • Элчин сайд О.Лхагвасүрэн итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    14 цаг 22 мин
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
    15 цаг 2 мин
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
    15 цаг 17 мин
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
    15 цаг 29 мин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
    15 цаг 33 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний шатны хамгийн чанга тулаанд Английн шигшээ баг Хорватыг буулгалаа
    15 цаг 36 мин
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
    16 цаг 4 мин
  • АНУ, Ираны талууд "болгоомжлол" гэх шүхэрний дор 14 зүйл бүхий энхийн гэрээ үзэглэв
    16 цаг 13 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэн, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Байнгын хороод хуралдана
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК