Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХААН банк, Худалдаа хөгжлийн банк нэг хувьцаа эзэмшигчтэй болж Банкны тухай хуулийг ноцтой зөрчих гэж байна!

2021-11-03
0
ЖИРГЭХ

Банкны тухай хуулийн 36.15 дахь хэсэгт “Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно” гэж заасан байдаг. Харин банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч гэдгийг “Банкны хувьцааны тав ба түүнээс дээш хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшиж байгаа этгээд, тэдгээрийн эцсийн өмчлөгч хүн, эсхүл банкны бодлого, шийдвэр болон удирдлагад нөлөөлөхүйц хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч хүнийг” хэлнэ гэж тодорхойлсон байдаг. Харамсалтай, бас хачирхалтай нь Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн энэ заалтыг ноцтой зөрчсөн гэрээ хэлцэл Монголд үйл ажиллагаа явуулдаг хоёр том арилжааны банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн хооронд явагдсан байж болзошгүй тухай ноцтой мэдээллийг eguur.mn сайт, сэтгүүлч Ж.Мядагбадам өчигдөр ил болголоо.

Түүний дэлгэсэн баримтаас үзвэл Монгол Улс даяар 537 салбар нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний хэмжээний тэргүүлэгч арилуааны банк Хаан банкийн хамгийн том хувьцаа эзэмшигч “Савада Холдингс” ХК хувьцааныхаа 32 хувийг “Мета капитал” ХХК, “Упсилон” ХХН зарах гэрээ хэлцэл явагдаж байгаа юм байна. 2020 оны эхний хагасын мэдээллээр ХААН банкны хувьцаа эзэмшигчдийн хувийг дараах зургаар үзүүлэв.

Энэ гэрээ хэлцлийн хамгийн ноцтой нэгэн зүйл нь ХААН банкийн хувьцааны арилжаанд оролцож байгаа Япон улсад бүртгэлтэй “Мета капитал” ХХК нь Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох “Юнайтедбэнкинг корпорэйшн” ХХК-ийн хувьцааг худалдан авч, тус банкны хувьцаа эзэмшигч болсон байдаг юм байна. ХААН банкны хувьцааны арилжаанд оролцож байгаа “Мета капитал”-ын эзэмшдэг “Юнайтедбэнкинг корпорэйшн” ХХК нь Худалдаа хөгжлийн банкны 31 хувийн хувьцаа эзэмшигч. Энэ нь дээр дурдсан Банкны тухай хуулийн 36.15-ыг ноцтой зөрчиж байгаа юм.

ХААН банкны хамгийн том хувьцаа эзэмшигч “Савада Холдингс” ХК-ийн хувьд Монголбанкнаас зөвшөөрөл хүсэхдээ арилжаанд оролцогч тал нь Худалдаа хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч гэдгийг мэдүүлээгүйгээрээ Монгол Улсын хуулийг ноцтой зөрчиж байгаа юм. “Савада Холдингс” ХК нь 2019 оны арваннэгдүгээр сард хувьцаагаа арилжихдаа мөн л ийм ноцтой зөрчил гаргаж байсан юм. Тус компани нь өөрийн эзэмшлийн 27.8 хувийг Япон улсад бүртгэлтэй “Tower invenstment management” гэх компанид Монголбанкинд урьдчилан мэдэгдэлгүйгээр зарж байв.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкны хувьцаа эзэмшигч хувьцаагаа зарах бол эхлээд заавал Монголбанкинд мэдэгдэх ёстой байдаг ч “Савада Холдингс” ХК Япон улсын хуулийн дагуу тус улсын Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан тохиолдолд эцсийн худалдан авагчаа ил болгохгүй байж болно гэсэн албан бичгийг Монголбанкинд хүргүүлж байлаа. “Савада Холдингс”-ийн энэ тайлбарыг Монголбанк хангалтгүй гэж үзэн зөрчлийн хэрэг нээлгүүлж, улмаар прокурорт шилжүүлж байсан юм. Энэ хэрэгтэй холбоотойгоор ХААН банкны “Савада Холдингс” ХК-ийг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүн Ёшиаки Мишимагийн мэдүүлэг ч байдаг билээ.

ХААН банкны хувьцаа зарах эл асуудал хувьцаа эзэмшигчдийн дунд ч нэлээд маргаан дагуулж байсан юм. Тус банкны бас нэгэн томоохон хувьцаа эзэмшигч Ц.Баатарсайхан нар “Савада Холдингс”-ийн энэхүү арилжаанд таагүй хандаж байсан.

 “Савада Холдинг” ХК-ийн хувьд хувьцаагаа зарах асуудалд Монголбанкнаас зөвшөөрөл авах шаардлагагүй гэсэн байр суурьтай байсныг нь ХААН банкны 22.96 хувийн хувьцааг эзэмшдэг “Таванбогд трэйд” ХХК-ийн удирдлагуудад хүргүүлсэн тайлбараас нь харагддаг. Тэр тайлбарт нь, ““Савада Холдингс” ХК Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, хувьцааг нь 6820 хүн эзэмшдэг компани. Тус компанийн гол хувьцаа эзэмшигч буюу 29 хувийн хувьцаа эзэмшигч нь Хэдэра Савада, мөн тус компанийн 54 хувийг Хидео Савада найз нарын хамт эзэмшдэг. Иймд “Савада Холдингс” ХК-ийн гол хувьцаа эзэмшигч нь Хидео Савада. Тэгэхээр Савада тус компанийн хувьцаа эзэмшигч нар өөрийн доторхи хувьцааг зарах асуудал яригдаж байгаа. Бид Хаан банкны хувьцааг зарах гэж байгаа асуудал биш” гэсэн байдаг юм. Ерөнхийдөө энэ бүхнээс харахад Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг, Монгол Улсад бүртгэлтэй арилжааны хамгийн том банк болох ХААН банкны хамгийн том хувьцаа эзэмшигч “Савада Холдингс” ХК нь Монголын хууль, дүрэм журмыг үл тоон хувьцаагаа арилжаалж байжээ.

О.Балдан-Очир

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
Монгол Улсын инфляцын шинжилгээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (192.82.74.137)
    Battulga gej yumnii xiisen yum gej bodoj baina. Nileed xeden jiliin umnuus sonsogdoj baisan. Setguulchid uchrig ni olj chadax ni uu.
    2021 оны 11 сарын 04 | Хариулах
  • зочин (202.9.46.128)
    МОНГОЛ БАНКНЫ ЛХАГВАСҮРЭНГ ЗАЙЛУУЛ!!!!!!!!!!!!!!!!!
    2021 оны 11 сарын 03 | Хариулах
  • Уншигч (66.181.189.230)
    Монгол банк гэж дандаа улс төрчдийн хүүхдүүдээр дүүрсэн газар .Монголд хичнээн олон банк дампуурч улс,олон арван харилцагч хадгаламж эзэмшигчдийн хохироож байна .энд Монгол банк гэж улс төрчдийн мөнгөний уурхай болсон толгойгүй банк болсон байна.үүнийг цэгцлэхгүйгээр цаашид мөнгөний бодлого дампуурч,ард иргэдийг хохироож мөнгийг нь дээрэмдсээр байх болно.том том ярьдаг уих гишүүд үүнийг мэдэхийгч хүсэхгүй.
    2021 оны 11 сарын 03 | Хариулах
  • иргэн (103.57.93.42)
    Монгол банкнаас гадна Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өрсөлдөгчийн энгийн хувьцааны 20 хувь, давуу эрхийн хувьцааны 15 хувиас дээш хувьцааг худалдаж авах бол зөвшөөрөл бүхий дүгнэлт гаргуулсан байх ёстой. Ингээгүй тохиолдолд торгууль төлдөг. Өмнө нь улаанбаатар банк Худалдаа хөгжилд нэгтгэхэд мөн л дээр хэлсэн дүгнэлт гаргуулах ёстой байсан ч тэгсэнгүй энэ байгууллага ч ажлаа хийсэнгүй. ШӨХТГазар ажлаа хийхгүй өрсөлдөөний хууль цаасан дээр л байдаг болсон доо
    2021 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.57.92.242)
    монгол банк эргүүтээд юу хийдэг байна монголд байгаа цөөхөн банканд хяналт тавьж чадахгүй юм даа муухай царайтай Эрэдэнэбилэгийн гарт банк болон үйлдвэрүүд нь бүгд орж түүний боол болцгоох юм байна даа
    2021 оны 11 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Статистик: Гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
    8 цаг 31 мин
  • "Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
    9 цаг 9 мин
  • СБД-т орж ирсэн болон дамжин өнгөрч буй мал, амьтныг тогтоосон хугацаанд яаралтай нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болголоо
    10 цаг 0 мин
  • СБД МИНУТАД 10.2ТН УС СОРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЗӨӨВРИЙН 3Ш МОТОПОМПЫГ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА
    10 цаг 2 мин
  • Зүрхний дүрслэлийг дунджаар 0.259 секундэд, бүтэн биеийн судасны шинжилгээг ойролцоогоор 5 секундэд гүйцэтгэх хүчин чадалтай компьютер томограф ашиглалтад орлоо
    10 цаг 14 мин
  • Хотын дарга Б.Пүрэвдагва амласандаа хүрчээ
    11 цаг 1 мин
  • Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
    11 цаг 49 мин
  • Украины арми энэ долоо хоногт Москва хотын нефтийн үйлдвэрийг хоёр дахь удаагаа бөмбөгдөв
    11 цаг 56 мин
  • Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах үе шаттай ажлууд хэрэгжүүлж байна
    13 цаг 41 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
    13 цаг 50 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
    14 цаг 11 мин
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
    14 цаг 15 мин
  • Элчин сайд О.Лхагвасүрэн итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    14 цаг 23 мин
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
    15 цаг 3 мин
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
    15 цаг 18 мин
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
    15 цаг 30 мин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
    15 цаг 34 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний шатны хамгийн чанга тулаанд Английн шигшээ баг Хорватыг буулгалаа
    15 цаг 36 мин
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
    16 цаг 5 мин
  • АНУ, Ираны талууд "болгоомжлол" гэх шүхэрний дор 14 зүйл бүхий энхийн гэрээ үзэглэв
    16 цаг 14 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэн, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Байнгын хороод хуралдана
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК