Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Сахал” Д.Эрдэнэбилэг нарын схемд нэгдсэн Б.Лхагвасүрэн огцрох болзлоо хангалаа

2021-11-04
0
ЖИРГЭХ

​Ингэж бичих үндэслэл байна. “Сангийн сайд Б.Жавхлангийн шахааны хүн” гэгддэг Б.Лхагвасүрэн Монголбанкны Ерөнхийлөгчөөс огцрох болзлоо хангачихлаа. Учир нь Банкны тухай хуулийн 36.15-д “Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно” гэж заасан. Гэтэл Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн арилжааны банкныханд “Хууль биелүүлнэ шүү, нөхөд өө” гэж албан бичгээр анхааруулдаг атлаа ХААН банкны асуудал дээр төрийн хуулийг ноцтой зөрчив. Товчхондоо, төв банкны тэргүүн Монголын банкны системийн эсрэг схемийн нэг гишүүн болсноо энэ өдрүүдэд харуулж байна. Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг-Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн... Улс төр, банк, бизнесийн бүлэглэл оролцсон схем энэ биш гэж үү! ХААН банкны 60 хувийг “Савада Холдингс” компаниас Худалдаа, хөгжлийн банкны “халаас”-нд хийх хорыг МАН-ын зарим удирдлагын оролцоотойгоор найруулсан талаар улс төрийн хүрээнийхэн ид шуугиж байна. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хувьд ч “ХААН банкны тухайд тэр дарга намайг шахсан, энэ дарга ийм даалгавар өгсөн” гэдгийг нуухгүй байгаа гэдэг. Ямартай ч Монгол Улсын банкны системийн 35 хувийг атгадаг хамгийн том банк болох ХААН банкинд Худалдаа, хөгжлийн банкныхан эзэн суухад том улстөрч зуучийн үүрэг гүйцэтгэж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хууль зөрчин оролцсон нь хэвлэлүүдэд ил боллоо.

ХААН банкны томоохон хувьцаа эзэмшигч Савада сан Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн зөвшөөрлийг үндэслэж, энэ оны арваннэгдүгээр сарын 01-нд буюу өнгөрсөн даваа гарагт “Мета капитал” компанийн хөрөнгө оруулалттай “Упсилон инвестмент” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлд хувьцаагаа худалдсан тухай баримт ч цахим ертөнцөөр нэг хөвөрч байна. Харин Б.Лхагвасүрэнгийн хувьд, “Япон улсын хуулийн этгээд “Мета капитал” ХХК нь 2014 онд Худалдаа, хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох “Юнайтед бэнкинг корпорэшн” ХХК (UBC)-ийн хувьцааг худалдан авч, тус банкны хувьцаа эзэмшигч болсон...” гэдгийг нууцын зэрэглэлтэй нэгэн албан бичигтээ дурдсан нь бий. Тэгэхээр Худалдаа, хөгжлийн банкныхаан, сайтуудад гаргасан мэдэгдэлд тань дурдсанчлан хэвлэлүүд огт үндэслэлгүй мэдээлэл нийтлээгүй байгаа биз!? Хэвлэлийнхнийг хууль, шүүхээр сүрдүүлэхийн оронд ХААН банкинд эзэн суухын тулд ямар хууль зөрчицгөөснөө эргэн харахыг зөвлөе. “Монгол төрийн уурганы хуйв урт” гэдгийг “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал ид хурцдаж байхад мэдэрцгээсэн л баймаар юм. ​“Хонь бүрэн, чоно цатгалан” гэдэгчлэн 2021 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдөр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хувьд нам, бүлэглэлийнхний өмнө гавьяа байгуулсан “тэмдэглэлт өдөр”. МАН-ын зарим удирдлагын даалгаврыг тэр амжилттай зохицуулж, биелүүлсэн. Нөгөө “49 хувийнхан”-ий ашиг сонирхлыг ч гүйцэлдүүлсэн. Тэгэхээр энэ өдөр түүний хувьд “тэмдэглэлт өдөр” байлгүй яах вэ. Харин ХААН банк хэмээх том “торт”-ноос үмхсэн МАН-ын зарим удирдлага түүнийг яаж шагнах нь сонин. Б.Лхагвасүрэн гэж их сонирхолтой нөхөр аж. ХААН банкны 60 хувийг “49 хувийнхан”-д “бэлэглэсэн” өдөр буюу энэ сарын 01-нд нэр бүхий арилжааны банкинд хууль дээдлэхийг сануулсан их гоё утгатай бичиг хүргүүлжээ. “Хуулийн хэрэгжилтийг хангах тухай А-1/1075 тоот” гэж байгаа юм. Энэхүү албан бичигт “Банкны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 хэсэгт “Банкны системд нөлөө бүхий банк нээлттэй хувьцаат компани, бусад банк нь хувьцаат компани хэлбэртэй байна” гэж заасны дагуу 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат компани болж, санхүүгийн зах зээлд IPO гаргасан байх, бусад банк нээлттэй, эсхүл хаалттай хувьцаат компани болж өөрчлөн байгуулагдах шаардлагатай. Мөн Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт “Аливаа этгээд дангаараа болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байна” гэсэн шаардлагыг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хангаж, хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулж ажиллахыг анхааруулж байна” гэж дурдсан аж. Б.Лхагвасүрэн арилжааны банкуудад хууль хэрэгжүүлэхийг анхааруулсан албан бичгийг ийнхүү нэг гараараа үйлдэж, харин нөгөө гараараа төрийн хуулийг ноцтой зөрчсөн нь ХААН банкны 60 хувийн талаарх хуйвалдаанаас тодорхой боллоо. “Эрдэнэт”-ийн 49 хувийнхны босс Д.Эрдэнэбилэгийг ганцхан өдрийн дотор ХААН банкны 60 хувийн “ХААН” болгов. Д.Эрдэнэбилэгийг Монголын банкны системийн “ХААН” болгохын тулд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Банкны тухай хуулийн 36.6 дахь заалтыг ч ноцтой зөрчсөн.

Энэхүү заалтад “Монголбанк банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт орох, хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас нэмж гаргах зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, энэ хуульд заасан шаардлага, шалгуурыг хангасан баримт бичиг бүрэн гүйцэд бүрдсэнээс хойш 60 хоногийн дотор зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэр гаргаж энэ талаар банкинд мэдэгдэнэ” гэж дурдсаныг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн илт зөрчсөн нь ХААН банкны тухайд болж өнгөрсөн үйл явдлаас тодорхой харагдана. Төрийн хуулийг нам, бүлэглэлийн эрх ашгаас доогуурт тавьсан Б.Лхагвасүрэн арилжааны банкуудад ч шаардлага тавих ёс зүй үгүй. Товчхондоо, тэр огцрох ёстой. Монголбанкны Ерөнхийлөгчийг УИХ-аас томилдог. УИХ хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрх, үүрэгтэй институци. Тэгэхээр үнэмлэхүй олонхийг нь МАН-ынхан бүрдүүлдэг УИХ хууль зөрчсөн Б.Лхагвасүрэнг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулах эсэхийг харах л үлдэв. “Хувийн өмчийг хуулиар хамгаалах ёстой” гэдгийг ч эрх баригчид эрхбиш мэдэх учиртай. Гэвч Д.Эрдэнэбилэгтэй хүч хавсарсан эрх баригч хүчин дэх бүлэглэл Б.Лхагвасүрэнг “Даалгавар сайн биелүүлсэн” гээд бүр дээш нь “шидчихдэг” юм болов уу...  Үйл явдлын өрнөлөөс харвал, ард түмэн биш, “Сахал” Д.Эрдэнэбилэг тэргүүтэй “49 хувийнхан” л дийлчихээд байна даа! ХААН банкны 2.7 сая харилцагч нөгөө “аймаар” бүлэглэлийн чинь “халаас”-нд орлоо. Монголын банкны системд “Сахал” Д.Эрдэнэбилэг хаан суучихлаа шүү дээ. 

А.Сүх

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
Монгол Улсын инфляцын шинжилгээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (67.180.129.0)
    Энэ Эрдэнэбилэг гэгч хүний нүүр харж чаддаггүй нөхөр юу л хийгээд байна даа.
    2021 оны 11 сарын 11 | Хариулах
  • Zochin (202.126.89.65)
    Untsan kukla kk
    2021 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.229.122.72)
    дараагийн ээлж хоолондоо
    2021 оны 11 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Статистик: Гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
    8 цаг 31 мин
  • "Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
    9 цаг 9 мин
  • СБД-т орж ирсэн болон дамжин өнгөрч буй мал, амьтныг тогтоосон хугацаанд яаралтай нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болголоо
    10 цаг 0 мин
  • СБД МИНУТАД 10.2ТН УС СОРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЗӨӨВРИЙН 3Ш МОТОПОМПЫГ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА
    10 цаг 2 мин
  • Зүрхний дүрслэлийг дунджаар 0.259 секундэд, бүтэн биеийн судасны шинжилгээг ойролцоогоор 5 секундэд гүйцэтгэх хүчин чадалтай компьютер томограф ашиглалтад орлоо
    10 цаг 14 мин
  • Хотын дарга Б.Пүрэвдагва амласандаа хүрчээ
    11 цаг 1 мин
  • Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
    11 цаг 49 мин
  • Украины арми энэ долоо хоногт Москва хотын нефтийн үйлдвэрийг хоёр дахь удаагаа бөмбөгдөв
    11 цаг 56 мин
  • Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах үе шаттай ажлууд хэрэгжүүлж байна
    13 цаг 41 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
    13 цаг 50 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
    14 цаг 11 мин
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
    14 цаг 15 мин
  • Элчин сайд О.Лхагвасүрэн итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    14 цаг 23 мин
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
    15 цаг 3 мин
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
    15 цаг 18 мин
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
    15 цаг 30 мин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
    15 цаг 34 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний шатны хамгийн чанга тулаанд Английн шигшээ баг Хорватыг буулгалаа
    15 цаг 36 мин
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
    16 цаг 5 мин
  • АНУ, Ираны талууд "болгоомжлол" гэх шүхэрний дор 14 зүйл бүхий энхийн гэрээ үзэглэв
    16 цаг 14 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэн, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Байнгын хороод хуралдана
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК