Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн 140.8 тэрбум төгрөгийг анхны шаардлагаар гаргаж өгөөгүй Чингис хаан банк хэнийх вэ?

2021-11-10
0
ЖИРГЭХ

Төрийн болон төсвийн, мөн Эрүүл мэндийн даатгалын, Нийгмийн даатгалын 254.9 тэрбум төгрөг Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банкинд байршиж байгаа. Гэвч төрийн энэ мөнгийг тухайн банкууд анхны шаардлагаар гаргаж өгөөгүй гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн. Энэ мөнгөний 140.8 тэрбум нь Чингис хаан банкинд, 114.1 тэрбум нь Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд байгаа юм. Тэгвэл төрийн мөнгийг байршуулаад анхны шаардлагаар гаргаж өгч чадахгүй байгаа Чингис хаан банкны өмчлөгчид, хувьцаа эзэмшигчид хэн бэ гэдгийг энэ удаа сонирхуулъя.
“Чингис хаан”банкны эзэмшигч нь “Ньюстандарт финанс” ХХК эзэмшдэг.  Харин энэ компанийн хувьцаа эзэмшигч нь Д.Батаа, Ш.Бүтэд, Ц.Баярсайхан нар. Д.Батаа 40.6, Ш.Бүтэд 31.4, Ц.Баярсайхан 28 хувийг эзэмшдэг гэдэг нь улсын бүртгэлийн нээлттэй мэдээллээр ил байна. Энэ банкны хамгийн том хувьцаа эзэмшигч Д.Батаагийн хувьд МАН-ын Хотын гэгддэг фракцын хүн. “Стандарт”-ын Д.Батаа гэгддэг тэрбээр Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарын сэйфээс олдсон асар их мөнгөний хэрэгт холбоотойгоор шалгуулж байсан. Өөрөөр хэлбэл, Н.Хүрэлбаатарын эх үүсвэрээ нотолж чадаагүй энэ мөнгийг авилга, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн түүний баз хүргэн болох Д.Батааг холбогдуулан шалгаж байсан юм. Хотын фракцид харьяалагдаж байсан тэрбээр Туулын эрэг дагуух газруудыг наймаалсан гэгддэг. “Номин констракшн”-ы “Ривер гарден” хотхоны газрыг Д.Батаа тэдэнд өгсөн гэдэг бөгөөд Туулын эрэг дагуух бас нэгэн хотхон болох “Хан хиллс” нь түүний барьсан хотхон юм.

Харин 31.6 хувийн эзэмшигч Шүхэртийн Бүтэд бол “Нүүдэлчин” группийн ТУЗ-ийн дарга, гавьяат эдийн засагч Б.Шүхэртийн охин. Тодруулбал, Барилга хот байгуулалтын дэд сайд асан Шүхэртийн Лхамсүрэнгийн төрсөн эгч. Харин хүргэн дүү нь АНУ-д Элчин сайдаар ажиллаж байгаад буцаан татагдаад удаагүй байгаа Ё.Отгонбаяр.

Ц.Баярсайханы хувьд Ш.Бүтэдийн төрсөн дүү, Барилга хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэнгийн үүсгэн байгуулсан “Мон дулаан трейд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч. Түүний нөхөр Б.Батхүү нь “Степ гоулд”-ын хувьцаа эзэмшигч. “Степ гоулд” нь Дорнодын Цагаан-Овоо суманд Алтан цагаан овоо алтны үндсэн ордын төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд жилдээ 150 унци алт олборлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэдгийг төслийн удирдагч нь хэвлэлд ярьж байсан юм.

Хамгийн сонирхолтой нь төрийн мөнгийг байршуулаад анхны шаардлагаар буцаан төлж чадахгүй байгаа энэ банкны хамгийн том зээлдэгчид нь энэ гурван хувьцаа эзэмшигч нь байгаа юм. Д.Батаа найман тэрбум, Ш.Бүтэд 30 тэрбум, Ц.Баярсайхан 31 тэрбум төгрөгийн зээлийг өөрсдийн хувьцаа эзэмшдэг Чингис хаан банкнаас авчээ. Энэ банкинд төрийн хадгалуулсан мөнгө 140.8 тэрбум төгрөг, харин эздийнх нь банкнаасаа зээлсэн мөнгө 68 тэрбум төгрөг. Товчхондоо эзэд нь ийм их мөнгө зээлснээс болоод банкны үйл ажиллагаа нь доголдсон.

Б.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
Монгол Улсын инфляцын шинжилгээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (59.153.115.176)
    татан буулгахаас нь өмнө мөнгөө ав өгөхгүй бол бууд
    2021 оны 11 сарын 15 | Хариулах
  • зочин-2 (103.212.118.23)
    МАН-ын луйварчдын бүлэглэл нь ингэж л гэр бүл ах, эгч дүүсийн холбоотонгууд төрийн мөнгийг шамшигдуулж сурсан улс сийхгүй иднэ шүү. Мөнгөө салгаж авч хохиролгүй болгох хэрэгтэй. МАН чинь луйварчдын бүлэглэлтэй гэдэг нь үнэн болох нээ.
    2021 оны 11 сарын 10 | Хариулах
    • Зочин
      Бичсэн зүйлээс чинь юу ч ойлгосонгүй. Хуулийн ямар зүйл заалт зөрчигдөөд хаана ямар хохирол гарчаад байгааг л бич л дээ.Шалгавал зохих зүйлээ л тодорхой үндэслэлтэй ярь л даа Банкны хувьцаа эзэмшигчид уг банкнаас зээл авах нь хуулиар хориотой юм уу.Ойлгохоо байлаа.
      2021 оны 11 сарын 10
    • Зочин
      Бичсэн зүйлээс чинь юу ч ойлгосонгүй. Хуулийн ямар зүйл заалт зөрчигдөөд хаана ямар хохирол гарчаад байгааг л бич л дээ.Шалгавал зохих зүйлээ л тодорхой үндэслэлтэй ярь л даа Банкны хувьцаа эзэмшигчид уг банкнаас зээл авах нь хуулиар хориотой юм уу.Ойлгохоо байлаа.
      2021 оны 11 сарын 10
  • Зочин (103.26.193.183)
    Энд нэр дурдагдсан хүмүүс бүгд ман ын санхүүжүүлэгчид бна. Манаас төрийн албанд орж байсан хүн ч бна. Ингэж л төрийн мөнгө, татварын мөнгийг луйвардаж авдаг шдээ. Бизнес хийдэг зарим нь луйварчид гэж Даваасүрэн гишүүн үнэн л хэлсэн бна даа.
    2021 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.57.92.242)
    мөнгө угаадаг энэ банкыгтүргэн татан буулгахгүй бол улс төрч нарын төрийн мөнгө иддэг бас нэг арга хөдөлгүүр шүү анодыг миеэгийн хүүхэд идсэн гэсэн биз дээ
    2021 оны 11 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Статистик: Гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
    8 цаг 28 мин
  • "Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
    9 цаг 7 мин
  • СБД-т орж ирсэн болон дамжин өнгөрч буй мал, амьтныг тогтоосон хугацаанд яаралтай нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болголоо
    9 цаг 57 мин
  • СБД МИНУТАД 10.2ТН УС СОРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЗӨӨВРИЙН 3Ш МОТОПОМПЫГ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА
    9 цаг 59 мин
  • Зүрхний дүрслэлийг дунджаар 0.259 секундэд, бүтэн биеийн судасны шинжилгээг ойролцоогоор 5 секундэд гүйцэтгэх хүчин чадалтай компьютер томограф ашиглалтад орлоо
    10 цаг 11 мин
  • Хотын дарга Б.Пүрэвдагва амласандаа хүрчээ
    10 цаг 58 мин
  • Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
    11 цаг 47 мин
  • Украины арми энэ долоо хоногт Москва хотын нефтийн үйлдвэрийг хоёр дахь удаагаа бөмбөгдөв
    11 цаг 53 мин
  • Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах үе шаттай ажлууд хэрэгжүүлж байна
    13 цаг 39 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
    13 цаг 47 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
    14 цаг 8 мин
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
    14 цаг 12 мин
  • Элчин сайд О.Лхагвасүрэн итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    14 цаг 20 мин
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
    15 цаг 0 мин
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
    15 цаг 15 мин
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
    15 цаг 27 мин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
    15 цаг 31 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний шатны хамгийн чанга тулаанд Английн шигшээ баг Хорватыг буулгалаа
    15 цаг 34 мин
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
    16 цаг 2 мин
  • АНУ, Ираны талууд "болгоомжлол" гэх шүхэрний дор 14 зүйл бүхий энхийн гэрээ үзэглэв
    16 цаг 11 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэн, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Байнгын хороод хуралдана
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК