Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 10 хувийг автомашины утаа эзэлдэг

2022-1-27
0
ЖИРГЭХ

Голомт банк Тогтвортой санхүүжилтийг дэмжих нийгмийн хариуцлагын хүрээнд нэгэн шинэ зээлийн бүтээгдэхүүнийг гаргасан. Энэ бол байгаль орчинд ээлтэй, нүүрс хүчлийн хий бага ялгаруулах тээврийн хэрэгсэл худалдан авахад зориулсан “Ногоон болон Эко” автомашины зээл юм.

Тиймээс бид ногоон буюу цахилгаан автомашин худалдан авахаар төлөвлөж буй болон энэ талаар сонирхож буй хүмүүст зориулан MSM Group компанийн худалдааны менежер Б.Баярманлайтай уулзаж, цахилгаан автомашины талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Дараах ярилцлага цахилгаан автомашины талаарх таны зарим эргэлзээнд оновчтой, мэргэжлийн хариулт болж чадна гэдэгт бид итгэлтэй байна.

-Та бидэнд цахилгаан буюу ногоон автомашины талаар товчхон тайлбарлаж өгөхгүй юу?

-Автомашины хөгжил өөрөө 100 орчим жилийн түүхтэй, Автомотив гэж том салбар. Үүссэн цагаас эхлэн одоог хүртэл бидний сайн мэдэх дотоод шаталтат хөдөлгүүртэй буюу бензин, дизелээр ажилладаг автомашины хэрэглээ хүчтэй явсаар байна. Харин 30-аад жилийн өмнөөс энгийн Hybrid буюу хосолмол хөдөлгүүр, 10-аад жилийн өмнөөс Plug-in Hybrid буюу цэнэглэдэг хайбрид машинууд гарч эхэлсэн гэвч хэрэглээ нь уламжлалт шаталтат хөдөлгүүртэй машины зах зээлд хүчтэй нөлөөлж чадаагүй. Олон улсын бодлого гаргагчдын хүлэмжийн хийг бууруулах, агаарын бохирдолтой тэмцэх, шавхагдах нөөцийн хэрэглээг бууруулах туйлын хүсэл нь автомашины технологийн хөгжилтэй давхцаж 100% цахилгаан автомашины эрин үе жинхэнэ утгаараа ирээд байна. Цахилгаан автомашин гэдэг нь батарейтай, түүнийгээ цэнэглээд явдаг автомашин юм. Харьцуулахад 1 удаа банкаа дүүргээд туулах км, 1 цэнэглээд туулах км хооронд ялгаа байхгүй. Ихэнх цахилгаан загварууд зайнаасаа хамаараад 500-1000 км туулах чадвартай болсон. Ирээдүйд энэ тоо улам л өсөх болно.

-Цахилгаан автомашины энгийн автомашинаас ялгарах давуу талуудыг танилцуулаач?

-Бидний хувьд 2020 оноос BYD бүрэн цахилгаан автомашины брэндийг Монголд нутагшуулан ажиллаж байна. Тийм болохоор мэдэж байгаагаа хуваалцъя. Цахилгааны зардал, шатахууны зардлаас хэд дахин бага. Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцдог, жийп ангиллын автомашин сард дунджаар 500,000 төгрөгийн шатахуун хэрэглэдэг гэж үзвэл яг адилхан хэрэглээнд цахилгаан машин дунджаар 25,000 төгрөгийн цахилгаан л хэрэглэнэ. Тэгэхээр 15-20 дахин бага зардалтай гэсэн үг л дээ. Урсгал засвар, үйлчилгээний зардлыг шууд хэмнэнэ. Мэдээж явах анги болон солигдох, элэгдэх эд ангиуд байлгүй яахав. Гэхдээ улирал тутам хийх ёстой үйлчилгээ гэж байхгүй. Энэ нь маш их цаг зав, мөнгө хэмнэж байгаа нь ойлгомжтой. Хүмүүс ч энд их дуртай байгаа.

-Улс орнуудын хувьд байгаль орчинд ээлтэй, цахилгаан автомашины хэрэглээг бодлогоор дэмжих болсон гэж сонссон. Харин манай орны хувьд энэ тал дээр ямар бодлого, зохицуулалт байдаг вэ?

-Өндөр хөгжилтэй орнуудын хамгийн сонгодог жишээ бол гааль болон холбогдох бүх төрлийн татвараас чөлөөлдөг. Мөн нийтийн цэнэглэх цэгүүдийг хангалттай байршуулах дээр бодлого хэрэгжүүлж, хотын төвийн өндөр төлбөртэй зогсоолд төлбөргүй зогсох гэх мэт маш олон талаар дэмждэг. Харин манайд цахилгаан автомашиныг агаарын бохирдлын татвараас чөлөөлж, Улаанбаатар хотын хэмжээнд дугаарын хязгаарлалтгүй зорчих зэргээр дэмжиж байна. Цаашдаа илүү олон дэмжих шийдлүүд гарна гэдэгт итгэлтэй байна.

-Хүмүүсийн дунд цахилгаан автомашины талаар зарим нэг эргэлзээтэй ойлголтууд байдаг. Жишээ нь ихэнхдээ цахилгаан автомашины засвар, үйлчилгээг хийлгэх газар байдаггүй гэсэн ойлголт байна. Энэ талаар?

-Хэрвээ та албан ёсны дилер компаниас цахилгаан автомашин худалдаж авсан бол энэ тал дээр санаа зовох зүйл байхгүй. Дилер компаниуд дээр цахилгаан автомашины засвар, үйлчилгээг хийдэг. Жишээ нь бидний хувьд машиндаа 8 жилийн баталгаа өгч, засвар үйлчилгээ болон сэлбэгийн татан авалт, бэлтгэл байдлаа хангасан байдаг. Нөгөөтээгүүр батарей нь өөрөө бараг 20-оос дээш жилийн насжилттай байдаг учир санаа зовох зүйл байхгүй гэж бодож байна.

-Мөн цэнэглэх цэг хангалттай байдаг уу гэх эргэлзээ их байдаг. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Цахилгаан автомашиныг нийтийн цэнэглэгч болон ахуйн цэнэглэгч гэсэн 2 төрлөөр цэнэглэх боломжтой. Сүүлийн үед ихэнх хүмүүс ахуйн цэнэглэгчийг ашиглаж гэртээ машинаа цэнэглэдэг болсон. Харин нийтийн цэнэглэгч Улаанбаатар хотод 10 гаран ширхэг байна. Улаанбаатар хот өөрөө цахилгаан автомашин унахад их тохиромжтой хот. Нийт талбай жижиг учраас хүмүүсийн өдрийн дундаж явалт дэлхийн дунджаас хамаагүй бага (15-20км) байдаг. Бидний нөхцөлд ойрхон зайтай явдаг учир нэг удаагийн цэнэглэлтээр удаан явах боломжтой. Тиймээс одоогийн байгаа нийтийн цэнэглэгч хангалттай хүртээмжтэй, бидний хэрэгцээг хангаж чадаад байна гэж бодож байна. Нийтийн цэнэглэгчийн тухайд удахгүй орон нутагт ч олноор бий болно гэдэгт итгэлтэй байна.

-Та MSM Group компанийн талаар товчхон мэдээлэл бидэнд өгөөч? Мөн танайд цахилгаан автомашины ямар сонголтууд байгаа вэ?

-Манай компани бол 20 гаран жилийн туршлагатай, Монголын хамгийн анхны автомашины дилерүүдийн нэг. Бид Mercedes Benz, Ford, Jeep, BYD гэсэн брэндүүдийг төлөөлөн ажилладаг. Үүнээс БНХАУ-ын BYD брэнд бол дэлхийн хамгийн том цахилгаан автомашины брэнд гэдгээр нь хүмүүс сайн мэдэх байх. Манайх одоогийн байдлаар зөвхөн BYD брэндийн цахилгаан автомашиныг харилцагчдадаа санал болгож байна. Цагаан сарын дараа буух татан авалтад том, жижиг суудлын болон жийп ангиллын шинэ загварын цахилгаан автомашинууд ирэх болно. Манайд зочлон ирж сонирхоорой гэж хэлье.

Хүрээлэн буй орчинд ээлтэй ногоон автомашинд зориулсан зээл дээр танай компани Голомт банктай хамтран ажиллаж байгаа шүү дээ. Ногоон зээлд хамрагдах хүсэлтэй хүмүүст хандаад мэдээлэл өгвөл?

Голомт банкны хувьд шинэ зүйлд илүү соргог, шинэлэг ажилладаг гэж боддог. Тиймдээ ч цахилгаан автомашины зээлийг гарган үүн дээр анхаарч ажиллаж байгаад нь баяртай байна. Цахилгаан автомашин авахаар сонирхож буй хүмүүс маань манай дээр ирээд мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөтэй машинаа сонгоод Голомт банкны Ногоон зээлээр маш бага төгрөгийн урьдчилгаа төлөөд авах боломжтой гэсэн үг. Цахилгаан машин хотын хэрэгцээнд маш тохиромжтой, хүмүүс тэр бүр мэдэхгүй байгаа болохоор ирээд үзээсэй л гэж хэлмээр байна.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

-За. Баярлалаа.

Харилцагч та “Ногоон зээл” болон зээлийн шаардлага, нөхцөлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1646 дугаар болон өөрт ойр байрлах Голомт банкны салбар, тооцооны төвд хандаж, эсвэл ЭНД дарж авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Статистик: Гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
    7 цаг 15 мин
  • "Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
    7 цаг 54 мин
  • СБД-т орж ирсэн болон дамжин өнгөрч буй мал, амьтныг тогтоосон хугацаанд яаралтай нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болголоо
    8 цаг 44 мин
  • СБД МИНУТАД 10.2ТН УС СОРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЗӨӨВРИЙН 3Ш МОТОПОМПЫГ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА
    8 цаг 46 мин
  • Зүрхний дүрслэлийг дунджаар 0.259 секундэд, бүтэн биеийн судасны шинжилгээг ойролцоогоор 5 секундэд гүйцэтгэх хүчин чадалтай компьютер томограф ашиглалтад орлоо
    8 цаг 58 мин
  • Хотын дарга Б.Пүрэвдагва амласандаа хүрчээ
    9 цаг 45 мин
  • Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
    10 цаг 33 мин
  • Украины арми энэ долоо хоногт Москва хотын нефтийн үйлдвэрийг хоёр дахь удаагаа бөмбөгдөв
    10 цаг 40 мин
  • Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах үе шаттай ажлууд хэрэгжүүлж байна
    12 цаг 25 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
    12 цаг 34 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
    12 цаг 55 мин
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
    12 цаг 59 мин
  • Элчин сайд О.Лхагвасүрэн итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    13 цаг 7 мин
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
    13 цаг 47 мин
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
    14 цаг 2 мин
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
    14 цаг 14 мин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
    14 цаг 18 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний шатны хамгийн чанга тулаанд Английн шигшээ баг Хорватыг буулгалаа
    14 цаг 21 мин
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
    14 цаг 49 мин
  • АНУ, Ираны талууд "болгоомжлол" гэх шүхэрний дор 14 зүйл бүхий энхийн гэрээ үзэглэв
    14 цаг 58 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэн, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Байнгын хороод хуралдана
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК