Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мөсөн өргөө мөдхөн нээгдэх нь

2021-9-27
0
ЖИРГЭХ

Степпе Арена ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Цагаантай утсаар холбогдож тодруулга авлаа.


–Таны бариулж байгаа Мөсөн өргөөний нээлтийн урилга тарж байна гэнэ. Үнэн үү?

-Үнээн. Мөсөн өргөөгөө хэдхэн хоногийн дараа нээнэ. Хэцүү хүндрэлтэй цаг үед энэ өргөөг богино хугацаанд барьж байгуулсан бүтээн байгуулагчиддаа, дэмжсэн, итгэсэн хүмүүст баярлалаа гэж хэлье.

–Уучлаарай, хорио цээрийн талаас нь асуусан юм л даа. УОК зөвшөөрсөн юм уу?

-Сэтгүүлчийн сониуч асуулт тавьж байгааг чинь одоо ойлголоо. Цар тахлын аюулаас хамгаалахын тулд тас хорих, аль эсвэл зөнд нь хаяхын аль аль нь буруу. Хоёр туйл, өдөр шөнө шиг ялгаатай. Халдвар хамгааллын нийтлэг стандарт, хэм хэмжээ тогтоогоод амьдрал, бизнесээ явуулахгүй бол хүмүүсийн амьдрал хэцүүдлээ. Энэ уршигт өвчин нэгэнт арилахгүй, хүн төрөлхтнөөс холдохгүй болох нь тодорхой болсон учраас улс орнууд шинэ орчинд дасан зохицох бодлого, уян хатан, ухаалаг үйл ажиллагаагаа явуулж байна. Английн Премьер Лигийн тэмцээн үзэгчидтэй болж байна. Токиогийн олимпийг ч гэсэн халдвар хамгааллын дэг сахиад тамирчид, дасгалжуулагчид, зохион байгуулагчид, сэтгүүлчид гээд тэр олон арван мянган хүн оролцсон олон өдрийн арга хэмжээг зохион байгуулж болдгийг би өөрийн биеэр очоод, үзээд, хараад, туршлага судлаад ирлээ. Тийм болохоор орчин үеийн агааржуулалтын системтэй Мөсөн өргөөнд суудлын тооноос нь 2-3 дахин цөөн хүн уриад, зайтай суулгаад үлгэр жишээ зохион байгуулна. Зөвхөн урилгаар оролцоно. Тийм болохоор хаа хаанаа зөв ойлгож хандаж байгаа. Энэ далимд, нэг зүйл нэмээд хэлчихэд, урилгатай хүмүүс дулаан хувцаслаж ирээрэй.

–Яагаад дулаан хувцаслахыг сануулах болов? Дулаанаа аваагүй байгаа юм уу?

-Үгүй ээ, манай Мөсөн өргөө маш сайн дулаалгатай, эрчим хүчинд хэмнэлттэй, байгальд ээлтэй ордон. Гэхдээ мөсөн талбайгаа хайлуулахгүйн тулд шалыг нь дороос нь байнга хөргөдөг, халаалтыг дээврээс нь өгдөг онцлогтой гэж энгийнээр хэлье. Тийм болохоор сэрүүхэн. Эхний эгнээнд 5 хэм л дулаан байна. Дээшлэх тусам нэмэгдэж, хамгийн дээд талын эгнээнд нэмэх 15 хэм байна. Тийм болохоор даарахаас сэрэмжилж дулаан хувцастай ирээрэй л гэж хэлж байгаа ухаантай юм шүү.

-Дулаан хувцас гэхээр юу өмсөх вэ. Манайд өмнө нь ийм ордон байгаагүй болохоор би гэхэд дулаан газар орох юм бодоод байна.  Төсөөлөхгүй байна.

-Ноосон өмд, цамц, курткатай ирэх хэрэгтэй. Манайхан харин гайхаад л байна. Ийм сэрүүхэн байх юм уу. Зун бол салахгүй юм байна л даа гэцгээж байна.

–Ойлголоо. Энэ цар тахлын талаар цаашид яавал зүгээр вэ?

-Гурван зүйл хэлье. Нэгд, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хийсэн нэг маш зөв ажил бол яах аргагүй ард иргэдээ вакцинжуулах ажлыг шуурхай зохион байгуулсан явдал. Одоо үлдсэн хүмүүсээ вакцинд хамруулахад онцгой анхаарах хэрэгтэй санагдаж байна. Эрсдэл тэдний дунд өндөр байгаа. Бас нэг зүйл хэлэхэд, агаарын хилээ нээмээр байна. Байнгын нислэггүй цор ганц улс болж үлдэх нь ээ. Хоёрт, одоо УОК асуудлыг нэг нэгээр шийдэх,  хориглох гэхээсээ илүү  нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ, стандарт  тогтоож мөрдүүлэх, биелэлтэнд нь олон нийтийн оролцоотой хяналт тавихад түлхүү анхаарах цаг болсон. Өвчин тахлын үед битгий хэл дайн дажны үед ч хүмүүсийн ажил амьдрал үргэлжилж, тухайн орчинтой дасан зохицоод явдаг нь жам биз дээ. Гуравт, хүмүүс, хүн бүр хариуцлагатай байх. Тэр нь тийм хэцүү зүйл биш. Гараа байнга угааж, ариутгаж хэвш. Олон нийтийн газар зайгаа барьж, маскаа зүү. Вакцинд хамрагд. Гай болж өвчний шинж илэрвэл нуух хэрэггүй, эмчид ханд, өөрийгөө тусгаарлаж, бусдыг эрсдэлд оруулахаас сэрэмжил гэж хэлье дээ.

–Баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
Монгол Улсын инфляцын шинжилгээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Статистик: Гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
    9 цаг 53 мин
  • "Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
    10 цаг 31 мин
  • СБД-т орж ирсэн болон дамжин өнгөрч буй мал, амьтныг тогтоосон хугацаанд яаралтай нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болголоо
    11 цаг 22 мин
  • СБД МИНУТАД 10.2ТН УС СОРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЗӨӨВРИЙН 3Ш МОТОПОМПЫГ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА
    11 цаг 24 мин
  • Зүрхний дүрслэлийг дунджаар 0.259 секундэд, бүтэн биеийн судасны шинжилгээг ойролцоогоор 5 секундэд гүйцэтгэх хүчин чадалтай компьютер томограф ашиглалтад орлоо
    11 цаг 35 мин
  • Хотын дарга Б.Пүрэвдагва амласандаа хүрчээ
    12 цаг 22 мин
  • Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
    13 цаг 11 мин
  • Украины арми энэ долоо хоногт Москва хотын нефтийн үйлдвэрийг хоёр дахь удаагаа бөмбөгдөв
    13 цаг 17 мин
  • Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах үе шаттай ажлууд хэрэгжүүлж байна
    15 цаг 3 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
    15 цаг 11 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
    15 цаг 33 мин
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
    15 цаг 37 мин
  • Элчин сайд О.Лхагвасүрэн итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    15 цаг 44 мин
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
    16 цаг 24 мин
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
    16 цаг 39 мин
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
    16 цаг 51 мин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
    16 цаг 55 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний шатны хамгийн чанга тулаанд Английн шигшээ баг Хорватыг буулгалаа
    16 цаг 58 мин
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
    17 цаг 26 мин
  • АНУ, Ираны талууд "болгоомжлол" гэх шүхэрний дор 14 зүйл бүхий энхийн гэрээ үзэглэв
    17 цаг 35 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэн, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК