Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол, Оросын хамтарсан ХНН “УБТЗ”-ын дарга Х.Хэрлэн: Монгол Улсын экспорт, импортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байна

2022-4-06
0
ЖИРГЭХ

Монгол Улсын ачаа тээврийн 70 гаруй хувийг дангаараа тээвэрлэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хамт олон төмөр замын тээврийн тасралтгүй, найдвартай байдлыг ханган ажиллаж байгаа талаар “Улаанбаатар Төмөр Зам”-ын дарга Х.Хэрлэнгээс тодруулж асуулаа.


-Та Монгол улсын эдийн засгийн хөдөлгөгч хүчний нэгэн хэсэг УБТЗ-ын даргаар томилогдоод дөрвөн сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хийсэн ажлаасаа товч танилцуулахгүй юу?

-Тийм ээ, “Улаанбаатар төмөр зам” ХНН бол яах аргагүй Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн өсөлт, тогтвортой байдлыг хангахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг байгууллага юм. Намайг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр ажлаа хүлээж авахад БНХАУ цар тахлын халдварыг хумих зорилгоор Монгол, Хятад улсын хилийн Замын-Үүд-Эрээн боомтоор хагас болон битүү вагонтой ачааг хүлээж авахаа зогсоож, зөвхөн чингэлэгт ачаа авахаар шийдвэрлэсний улмаас галт тэрэг солилцоо багассан, экспортын ачааны хэмжээ үлэмж хэмжээгээр буурсан хүнд үе таарсан. Байдал хэвийн үед Хятадын талтай хоногт 14 хос галт тэрэг хүлээлцдэг байсан бол тухайн үед хоногт дөнгөж найман хос галт тэрэг хүлээлгэн өгдөг болтлоо багасаад байсан. Үүнээс шалтгаалан УБТЗ-ын тээврийн орлого тасарч, санхүүгийн эрсдэлд орсон хүнд үе байлаа. Өнгөрсөн хугацаанд УБТЗ-ын санхүүгийн эрсдэлийг бууруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах, экспортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхийн төлөө бодлогын шинжтэй дараах дөрвөн асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж тодорхой бодит үр дүнд хүрлээ. Үүнд: ​Нэгдүгээрт, ажлаа аваад хамгийн түрүүнд миний анхаарлыг татсан асуудал бол Замын-Үүд-Эрээн өртөөний галт тэрэг солилцооны байдал байсан. Өнөөдрийн байдлаар Замын-Үүд өртөө нь хоногт 20 хос галт тэрэг нэвтрүүлэх хүчин чадалтай байхад Хятадын төмөр замын Эрээн өртөөний нэвтрүүлэх хүчин чадал ердөө л 14 хос галт тэрэг байна. Бидний зүгээс Монгол улсын экспортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд олон жил саад, шалтгаан болж байгаа тус асуудал буюу Эрээн өртөөг өргөтгөх, Эрээн-Жинин хоорондын замыг өргөтгөн шинэчлэх ажлыг шийдэж өгөхийг “Хөх хотын төмөр замын групп” компанийн ТУЗ-ын дарга Дай Хунд тавьсан. Улмаар Хятадын төмөр замын зүгээс бидний хүсэлтийг хүлээж авч Эрээн өртөөний өргөн, нарийн царигийн парк тус бүрт хүлээн авч-явуулах 5 замыг уртасгах, хүлээн авч - явуулах тус бүр 1 зам шинээр барих, цаашлаад Эрээн – Жинин өртөө хоорондын замд 5 шинэ зөрлөг барих, 1 зөрлөгийг өргөтгөхөөр шийдвэрлэж Хятад нөхдүүд маань бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлээд явж байна. Энэхүү томоохон ажлыг энэ оны 9 дүгээр сард дуусгах төлөвлөгөөтэй байгааг хятадын тал бидэнд албан ёсоор мэдэгдсэн. Ийнхүү бидний олон жил хүсэн хүлээсэн Эрээн өртөөний галт тэрэг солилцоо, тээх, нэвтрүүлэх, боловсруулах хүчин чадал нэмэгдсэнээр Замын-Үүд – Эрээн өртөөгөөр хоногт өргөн царигаар 20 хос галт тэрэг солилцох асуудал техникийн хувьд шийдэгдэж Замын-Үүд боомтоор нэвтрэх Монгол Улсын экспортын ачааны хэмжээ 50 орчим хувиар нэмэгдэх боломж бүрдэх юм. ​Хоёрдугаарт, мөн Монгол Улсын хойд хил болох Сүхбаатар-Наушки хилийн боомтод дээрхтэй төстэй асуудал бий. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар өртөөний нэвтрүүлэх хүчин чадал 14 хос галт тэрэг байхад Оросын төмөр замын Наушки өртөөний нэвтрүүлэх хүчин чадал 10 хос галт тэрэг байгаа. Энэ оны хоёрдугаар сард ОХУ-д ажиллах үеэрээ “Оросын төмөр замууд” НХН-ийн ерөнхий захирал О.В.Белозёров болон тус нийгэмлэгийн удирдах нөхдүүдтэй уулзаж ярилцан, хүсэлт тавьж харилцан ойлголцсоны үр дүнд олон жил шийдвэрлэж чадаагүй Наушки хилийн өртөө болон Наушки-Улаан-Үүд хоорондын замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг энэ онд эхлүүлэхээр шийдүүлж чадлаа. Энэ ажил хийгдсэнээр Сүхбаатар-Наушки өртөөгөөр хүлээлгэн өгөх хос галт тэрэгний тоо арваас 14 болж нэмэгдсэнээр Монголоор дамжин өнгөрөх тээврийн хэмжээ огцом өсөх боломжтой болно. Гуравдугаарт, өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд шийдсэн өөр нэг чухал асуудал бол УБТЗ-ыг санхүүгийн хүндрэлд хүргэж байгаа тээврийн тарифын алдагдлыг багасгах, улмаар ашигтай болгох чиглэлээр холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажилласны үр дүнд 11 төрлийн ачааны тээврийн тарифыг индексжүүлэхээр боллоо. Ингэснээр УБТЗ-ын санхүүгийн алдагдал жилд дунджаар 50 орчим тэрбум төгрөгөөр буурах боломж бүрдэж байна. Дөрөвдүгээрт, түүнчлэн УБТЗ-ын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, манай төмөр замчид төдийгүй Монголын ард түмний 30 гаруй жил мөрөөдөж ирсэн гол замынхаа хажуугаар 2-догч зам барьж хос замтай болох ажлыг эхлүүлж байна. Энэ жил хос замын бүтээн байгуулалтын ажлын эхлэл болгож Замын-Үүд 2–Шаргын овоо хоорондын 14.2 км замыг хос болгох ажлыг эхлүүлсэн. Одоо зураг, төсөв бэлэн болоод байна. Энэ ажлыг бид өөрсдийн 100 хувийн хүч хөрөнгөөр хийнэ. Цаашдаа хос зам барих ажил эрчимтэй үргэлжлэх болно. ​Дээрх дөрвөн томоохон ажлуудыг зохион байгуулж, шийдвэрлэснээс гадна манай төмөр замчид энэ оны нэгдүгээр сарын 11-нээс хойш Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулж байгаа Замын-Үүд боомтын хилийн “0” цэгээс чингэлэг татан авч, бүс нутгийн ложистикийн төвд төвлөрүүлэн ачаа хүлээн авагч нарт олгох, тээвэрлэх нийгмийн өмнө тулгамдсан, хариуцлагатай ажилд идэвхтэй оролцож байна.

​-Та ажлаа хүлээж аваад дөрвөн сарын дотор бодлогын шинжтэй, өргөн цар хүрээтэй маш чухал ажлуудыг хийж эхлүүлжээ. Цаашдаа УБТЗ-д хийгдэх техникийн шинэчлэлт, хийхээр төлөвлөж байгаа бусад ажлаасаа танилцуулахгүй юу?

-Төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ эрчимтэй өсч байгаа өнөө үед УБТЗ-ын хөдлөх бүрэлдэхүүн, техникийн шинэчлэлийг эрчимжүүлэх нь нэн тэргүүний тулгамдсан асуудал юм. Япон улсаас 1990-2000 онд Монгол Улсад олгосон Мон-П1, Мон-П2 зээл, зээлийн хүү, алдангийн асуудлыг шийдэхийн тулд УБТЗ ХНН-ийн дүрмийн санг ижил тэнцүү өсгөх замаар хоёр талаас хөрөнгө оруулах саналыг манай засгийн газраас ОХУ-ын Засгийн газарт тавьсан. Тус санал ОХУ-ын талаас дэмжигдэж оросын талаас УБТЗ-д хөдлөх бүрэлдэхүүний паркийг шинэчлэх зорилгоор гол замын зүтгүүр, ачааны хагас болон тавцант вагон нийлүүлэхээр болсон. ​Мэдээж үүний зэрэгцээ одоо байгаа замынхаа шинэчлэл, засварын ажлыг тогтмол эрчимтэй явуулах болно. ​Нэмж хэлэхэд ОХУ-ын нутгаар Монголын ачааны вагонуудыг аялуулах асуудлыг “Оросын төмөр замууд” НХН-ийн удирдлагуудтай ярилцаж байна. Энэ асуудлыг шийдсэнээр манай үндэсний компаниуд экспорт, импортын ачаагаа тус улсын Алс Дорнод дахь боомтуудаар дамжуулан тээвэрлэх боломж нээгдэнэ гэж харж байна. ​Мөн Ковид-19 цар тахлын үед хоёр жил гаруй хугацаанд аялаагүй байсан Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн галт тэргийг аялуулж эхлүүлэх тухай Оросын талтай зөвшилцсөн бөгөөд удахгүй энэ асуудал шийдэгдэх байх гэж бодож байна. УБТЗ-ын тухайд зорчигчийн галт тэрэг аялалд гарах бэлтгэлээ бүрэн хангасан байгаа.

-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Б.Мөрөн

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Статистик: Гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
    6 цаг 3 мин
  • "Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
    6 цаг 42 мин
  • СБД-т орж ирсэн болон дамжин өнгөрч буй мал, амьтныг тогтоосон хугацаанд яаралтай нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болголоо
    7 цаг 32 мин
  • СБД МИНУТАД 10.2ТН УС СОРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЗӨӨВРИЙН 3Ш МОТОПОМПЫГ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА
    7 цаг 34 мин
  • Зүрхний дүрслэлийг дунджаар 0.259 секундэд, бүтэн биеийн судасны шинжилгээг ойролцоогоор 5 секундэд гүйцэтгэх хүчин чадалтай компьютер томограф ашиглалтад орлоо
    7 цаг 46 мин
  • Хотын дарга Б.Пүрэвдагва амласандаа хүрчээ
    8 цаг 33 мин
  • Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
    9 цаг 22 мин
  • Украины арми энэ долоо хоногт Москва хотын нефтийн үйлдвэрийг хоёр дахь удаагаа бөмбөгдөв
    9 цаг 28 мин
  • Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах үе шаттай ажлууд хэрэгжүүлж байна
    11 цаг 14 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
    11 цаг 22 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
    11 цаг 43 мин
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
    11 цаг 47 мин
  • Элчин сайд О.Лхагвасүрэн итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    11 цаг 55 мин
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
    12 цаг 35 мин
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
    12 цаг 50 мин
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
    13 цаг 2 мин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
    13 цаг 6 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний шатны хамгийн чанга тулаанд Английн шигшээ баг Хорватыг буулгалаа
    13 цаг 9 мин
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
    13 цаг 37 мин
  • АНУ, Ираны талууд "болгоомжлол" гэх шүхэрний дор 14 зүйл бүхий энхийн гэрээ үзэглэв
    13 цаг 46 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэн, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • Байнгын хороод хуралдана
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК