Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Гүний уурхайг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна"

2022-7-15
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны долдугаар сарын 14-нд Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр “Оюу толгой” ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилт, Рио Тинто групптэй хийж буй Засгийн газрын хэлэлцээний явцын талаар санал солилцов.

Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын нэг хэсэг болсон Аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл энэ оны нэгдүгээр сард эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар оролцож гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх командыг өгсөн юм.

Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны эхний улиралд багтааж бүрэн ашиглалтад оруулахаар талууд харилцан тохиролцсон бөгөөд гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа, яриа хэлэлцээнүүд амжилттай үргэлжилж, ойлголцохгүй асуудал гарахгүй байгааг Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм хэлж байлаа.

Энэ оны тавдугаар сард Өмнөговь аймгийн “Ханбогд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2024” хамтын ажиллагааны санамж бичигт БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, "Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нар гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд энэ уулзалтын үеэр ч мөн Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций болон бусад сумын хөгжил, хөрөнгө оруулалтын талаар ярилцлаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
О.Цогтгэрэл: 24 сарын өмнөөс нээлттэй, шударгаар сонгуульд нэр дэвших систем рүү орж байна
Н.Алтанхуяг: Гадаадынхан манай баялагт эзэн суух нөхцөлийг хуулиар бүрдүүлж өгөхөөр оролдож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (139.5.216.41)
    Тэгээд баярлах юмуу. Гадна дотны хэдэн луйварчид юу ч хийж байгааг хэн мэдлээ. Ямар ч байсан иргэдэд бол нэг их ашиггүй л байх
    2022 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (59.153.85.137)
    Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд Туркойс Хилл нэртэй компани байхгүй. Рио Тинто, Айвенхоу хоёр энэ компаниар дамжуулан зээл, санхүү, хөрөнгө оруулалтын луйвар хийх өөрсдийн зам мөрөө засаж тавьсан нь судалгааны явцад харагддаг. Энэ компанийн жинхэнэ эзэд нь нууцлагдмал байдаг бололтой. Оюу толгой гэсэн нэрийг англиар Туркойс Хилл(Turquoise Hill) гэж нэрлээд учир бмитүүлэг энэ компани Канадын Montreal хотод байршилтай юм билээ. Хамгийн хачирхалтай нь нэг компанийн үйл ажиллагаа цаасан дээр хоёр компанийн үйл ажиллагаа мэт харагдаж, Монгол Улс, Канадад эдгээр нь бүртгэлтэй байгаа юм. Монголын Оюу толгой компани байнга алдагдалтай ажилладаг, гэтэл Канадын Оюу толгой(Turquoise Hill) компани ашигтай ажиллаж, нууц эзэддээ ногдол ашиг хүртээдэг нь ямар учиртайг манай улсын Сангийн яам, Татварын ерөнхий газар ард түмэнд ил тод ойлгомжтой байдлаар танилцуулах байх гэж итгэе.
    2022 оны 07 сарын 15 | Хариулах
  • Зочин (59.153.85.137)
    Монголчууд бид ОТ бүлэг ордын хүдэр дэх зэс, алт, мөнгө, молибдени зэргийг агуулсан үнэт баялгаасаа олон улсад баримталдаг ёс журмын дагуу хувь хүртэнэ гэж бодож байгаа бол юуны түрүүнд Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээний Монгол Улсад хор хохиролтой заалтуудыг засаж залруулахааас эхлэх, мөн ОТ төслийн хөрөнгө оруулалтын хэтрэлт гэх нотолгоо баталгаагүй илт луйварыг таслан зогсоож, Засгийн газар, Сангийн яам Рио Тинто, Туркойс Хиллд алдаад байгаа 5-6 тэрбум ам.долларыг эргүүлэн авах, тэгэхдээ ОТ компанийн америкийн талын жижиг хувьцаа эзэмшигчдийн Нью Йорк мужийн шүүхэд гаргасан нэхэмжилтэй дээрх асуудлыг уялдуулан холбож шийдвэрлэх нь монголын талын язгуур эрх ашигт бүрэн нийцнэ.
    2022 оны 07 сарын 15 | Хариулах
  • Зочин (59.153.85.137)
    УИХ, Засгийн газар Рио Тинто-ийн Гүйцэтгэх захирал Якоб Стаушолмын урхинд орсон, одоо дахин ямар урхи тавих гэж ирсэн юм бол?, амтшисан хэрээ 13 эргэнэ гэдэг болж байна уу?. УИХ-ын 2021 оны 12-р сарын 103 дугаар тогтоолын зарим заалт Рио Тинто-ийн эрх ашиг давамгайлсан байдалтай байгаа юм. Энэ шийдвэрийг Монгол Улсын эрх ашигт болон Үндсэн хуулийн холбогдох заалтад нийцүүлэн Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөл авч үзэж, Үндсэн хуулийн холбогдох заалтын дагуу засаж залруулах зайлшгүй шаардлагатай юм.
    2022 оны 07 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
    1 цаг 41 мин
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
    1 цаг 46 мин
  • ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна
    4 цаг 15 мин
  • “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
    5 цаг 42 мин
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
    5 цаг 53 мин
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
    6 цаг 52 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
    6 цаг 57 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
    6 цаг 57 мин
  • Уругвай vs Испани: Биелээгүй хүлээлт ба Европын шилдэг багийн тулаан
    16 цаг 12 мин
  • ДАШТ-д монголчууд хэнийг дэмжиж байна вэ? 
    16 цаг 20 мин
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
    16 цаг 27 мин
  • “Ардын нам-Ард түмэндээ” аян Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт суманд үргэлжиллээ
    20 цаг 43 мин
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
    21 цаг 18 мин
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
    22 цаг 37 мин
  • Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлгөөр тэмцэх ажил үргэлжилж байна
    22 цаг 46 мин
  • О.Цогтгэрэл: 24 сарын өмнөөс нээлттэй, шударгаар сонгуульд нэр дэвших систем рүү орж байна
    23 цаг 22 мин
  • Чиндаогийн Их дуулгад зодоглох Монголын 20 жүдоч
    23 цаг 29 мин
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
    23 цаг 40 мин
  • Чиндао гранприд Монгол Улсын 20 тамирчин зодоглоно
    Өчигдөр 15 цаг 48 мин
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
    Өчигдөр 15 цаг 28 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК