Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Билгүүтэй: Бусдад шилжүүлсэн мөнгө, хувийн мэдээллийг буцааж болдоггүй тул цахим орчинд танил хүнээ ч нягтал

2022-11-23
0
ЖИРГЭХ

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Кибер гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ж.Билгүүтэйтэй ярилцлаа.


-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Улс орон даяар зохион байгуулагдаж буй “Unsend-Бүү шилжүүл” нөлөөллийн аяны талаар мэдээлэл өгнө үү?

-Танд мөн адил өдрийн мэнд хүргэе. Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 10 сарын байдлаар нийт 31,320 гэмт хэрэг бүртгэгдсэний 32,8 хувь буюу 10,300 гэмт хэрэг нь “Залилах” гэмт хэрэг байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 97,3 хувиар өссөн дүн юм. Нийт бүртгэгдсэн залилах гэмт хэргийн 88,2 хувь буюу 8,056 нь цахим орчинд үйлдэгдсэн залилах гэмт хэрэг байна. Иймд цагдаагийн байгууллагаас залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг олгох зорилгоор Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монголбанк, Монголын банкны холбоотой хамтран “Unsend - бүү шилжүүл” нөлөөллийн аяныг энэ оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 14 хоногийн хугацаатай улсын хэмжээнд зохион байгуулж байна.

-Иргэд өөрийн фэйсбүүк хуудас болон имэйл хаягаа бусдад алдсаны улмаас найз нөхдөөс нь мөнгө зээлж, хохирсон асуудлууд байдаг. Таны сая хэлсэн мэдээлэлд залилах гэмт хэргийн тоо өссөн үзүүлэлттэй байна. Шалтгаан нь юу байна вэ?

- Цагдаагийн байгууллагаас залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оноос хойш “Ятгах тусам нягтал” нөлөөллийн аяныг жил дараалан зохион байгуулж ирсэн. Гэвч залилах гэмт хэргийн тоо буурахгүй байна. Ялангуяа, төлбөр тооцоог хялбар аргаар, цахимаар шилжүүлэх боломжтой болсны улмаас цахим орчинд уг гэмт хэрэг өсөх шалтгаан болж байна. Иймд ард иргэдийг цахим орчимд үйлдэгдэж байгаа залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд санхүү, эрх зүйн мэдлэг олгох зорилгоор “Unsend - Бүү шилжүүл” гэсэн уриатайгаар уг аяныг зохион байгуулж байна.

-Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэдэд ямар сэрэмжлүүлэг, мэдээ, мэдээллийг өгөх шаардлагатай байна вэ?

-Судалгаанаас харахад цахим орчимд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн  хохирогчид нь 35-аас дээш насны, цахим хэрэглээний талаар мэдлэг, мэдээлэл дутмаг хүмүүс байгаа нь дээрх төрлийн гэмт хэргийн хохирогч болох шалтгаан нөхцөлийн нэг болж байгаа юм. Цахим орчинд түгээмэл үйлдэгдэж буй хэргүүдийн хувьд, фэйсбүүк хуудсанд хууль бусаар нэвтэрч тэдгээрийн хамаарал бүхий хүмүүсийг хуурч мөнгө залилах, бараа бүтээгдэхүүний урьдчилгаа төлбөр авах зэрэг гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна. Жишээ нь фэйсбүүк найзаас нь “яаралтай мөнгөний хэрэг байна. Түр зээлээч, одоогоор өөрийн дансыг ашиглах боломжгүй байна. нэ данс руу шилжүүлнэ үү” гэсэн захидал илгээх, мөн өөрт нь илгээгдсэн нууц үг, кодыг ирүүлнэ үү хэмээн хуурч, бусдад итгэл төрүүлэх байдлаар залилах гэмт хэргийг үйлдэж байна. Иймд иргэд та бүхэнд өөрийн найз нөхөд, ойр дотны хүнээс мөнгө зээлээч, нууц үгээ явуулна уу гэсэн чат ирсэн тохиолдолд тухайн хүнтэйгээ утсаар холбогдож, заавал тодруулах нь зүйтэй гэж зөвлөмөөр байна.

Түүнчлэн, гадаад улсын иргэд Монгол эмэгтэйчүүдийн фэйсбүүк хаяг дахь мэдээ мэдээллийн хүрээнд дотно харилцаа үүсгэж, улмаар өөрийгөө гадаад улсад амьдардаг, бэлэг, бэлэн мөнгө илгээе, өөрийн эд хөрөнгөө өөрт чинь шилжүүлэх хүсэлтэй байна, татвар, илгээмжийн хураамжийг шилжүүлсэн тохиолдолд илгээмжийг авах боломжтой хэмээн хуурч, урьдын харилцаанд үүссэн итгэлийг урвуулан ашиглан залилах гэмт хэргийг үйлдэж байна. Үүнийг “romans” төрлийн залилах гэмт хэрэг гэдэг бөгөөд хохирогчид нь ихэвчлэн эмэгтэйчүүд байдаг. Тиймээс өөрийн имэйл хаяг, фэйсбүүк хуудсанд үл таних хүнээс ирсэн мэдээ, мэдээллийг нягталж, амар хялбар нууц үг оруулахгүй байх хэрэгтэй.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.         

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
Монгол Улсын инфляцын шинжилгээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Статистик: Гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
    16 мин
  • "Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
    55 мин
  • СБД-т орж ирсэн болон дамжин өнгөрч буй мал, амьтныг тогтоосон хугацаанд яаралтай нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болголоо
    1 цаг 45 мин
  • СБД МИНУТАД 10.2ТН УС СОРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЗӨӨВРИЙН 3Ш МОТОПОМПЫГ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА
    1 цаг 47 мин
  • Зүрхний дүрслэлийг дунджаар 0.259 секундэд, бүтэн биеийн судасны шинжилгээг ойролцоогоор 5 секундэд гүйцэтгэх хүчин чадалтай компьютер томограф ашиглалтад орлоо
    1 цаг 59 мин
  • Хотын дарга Б.Пүрэвдагва амласандаа хүрчээ
    2 цаг 46 мин
  • Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
    3 цаг 34 мин
  • Украины арми энэ долоо хоногт Москва хотын нефтийн үйлдвэрийг хоёр дахь удаагаа бөмбөгдөв
    3 цаг 41 мин
  • Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах үе шаттай ажлууд хэрэгжүүлж байна
    5 цаг 26 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
    5 цаг 35 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
    5 цаг 56 мин
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
    6 цаг 0 мин
  • Элчин сайд О.Лхагвасүрэн итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    6 цаг 8 мин
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
    6 цаг 48 мин
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
    7 цаг 3 мин
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
    7 цаг 15 мин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
    7 цаг 19 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний шатны хамгийн чанга тулаанд Английн шигшээ баг Хорватыг буулгалаа
    7 цаг 22 мин
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
    7 цаг 50 мин
  • АНУ, Ираны талууд "болгоомжлол" гэх шүхэрний дор 14 зүйл бүхий энхийн гэрээ үзэглэв
    7 цаг 59 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэн, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Байнгын хороод хуралдана
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК