зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрөөс олгох урамшууллаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутгах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

2022-12-28
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.12.28) хуралдаан 10 цаг 30 минутад эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нарын 10 гишүүн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төсөлийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, шийдвэрлэв.

Хуулийн төслийн талаар төсөл санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан танилцууллаа. Танилцуулгадаа, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, А.Адьяасүрэн, Д.Батлут, Д.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, Н.Ганибал, Н.Наранбаатар, Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаатар нараас Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг боловсруулж, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийн зорилт нь төрөөс олгох ноосны, сүүний, арьс ширний, улаан буудайн урамшуулал авах эрх үүссэн иргэний төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус урамшууллаас нь суутган төлөх замаар нийгмийн даатгал болон эрүүл мэндийн үйлчилгээг авах эрхийг нь бүрдүүлэх явдал гэдгийг тэмдэглэв.

Тэрбээр мөн, Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан хууль, тогтоомжийн дагуу төрөөс олгох ноосны, сүүний, арьс ширний, улаанбуудайн урамшууллыг жил бүр төсөвт суулган шаардлага хангасан аж ахуйн нэгж, иргэдэд олгож байгаа. Тухайлбал, 2020 онд  46828 малчинд ноосны урамшуулал 19.4 тэрбум, 2021 онд 91977 малчинд 31.7 тэрбум төгрөг болсон.  2020 оноос шийдвэр гарч сүүний урамшуулал олгож эхэлсэн бөгөөд салбарын яам сүүний урамшууллыг литр тутамд 500 төгрөгөөр тооцож олгосон. 

2020 оны 11 дүгээр сараас эхлээд 2021 оны 03 дугаар сар хүртэл 8.5 сая литр сүүгээ нийлүүлж, тушаасан нийт 6516 малчин, мал бүхий этгээдэд 4.3 тэрбум төгрөгийн урамшууллыг тооцож олгосон байна. Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, Засгийн газрын 2020 оны “Мөнгөн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн 2020 онд 797 иргэн, аж ахуйн нэгжид 22.4 тэрбум, 2021 онд 767 иргэн, аж ахуйн нэгжид 22.7 тэрбум төгрөг олгосон. Арьс ширний урамшуулалд 2020 онд 37825 мянган малчин, мал бүхий иргэдэд 9.9 тэрбум төгрөг олгосон байдаг. 

 

Дээрх төрөөс олгож буй урамшуулалд хамрагдаж байгаа малчин, мал бүхий иргэд, тариаланчдын дийлэнх нь нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сайн дурын үндсэн дээр төлдөг боловч байнгын орлогогүй байдлаасаа шалтгаалж нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт тасалдах, төлөхгүй байх зэрэг асуудал үүсдэг. Төрийн зүгээс нэгэнт жил бүр урамшуулалд олгох хөрөнгийг төсөвт суулгаад, олгож байгаа тул нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тухай бүрд нь тогтмол төлж чадахгүй байгаа тэдгээр иргэдэд нэгэнт олгох урамшууллаас нь шимтгэлийг суутган тооцох нь олон талын ач холбогдолтой.

Нэн ялангуяа малчдын хувьд амьдралын баталгаа болох тэтгэвэр авах эрх, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд даатгалаараа хамрагдах боломж бий болно. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлд “Хувиараа хөдөлмөр эрхлэгч малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтоож болно” гэж заасны дагуу тус хуулийн төслийг боловсруулах зайлшгүй шаардлага үүссэн.

Хуулийн төсөл нь 5 зүйлтэй, төрөөс олгох ноосны, сүүний, арьс ширний, улаанбуудайн урамшуулал авах эрх үүссэн иргэний төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг урамшууллаас нь суутган төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд зохих журамд заасан шаардлага хангаж, урамшуулал авах болзол хангасан иргэд энэ хуулийн үйлчлэлд хамаарна гэлээ.
 

Хуулийн төсөл, төслийн танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ц.Мөнх-Оргил, Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн, С.Чинзориг, Ц.Сандаг-Очир нарын гишүүд төсөл санаачлагч болон холбогдох байгууллагын албан тушаалтнуудаас асуулт асууж, хариулт авав. Улсын Их Хурлын гишүүд, хуулийн төслийн агуулга нь зөв ч бие даасан, тусгайлсан хууль байх шаардлагатай эсэх талаар болон удахгүй Засгийн газраас өргөн баригдах Нийгмийн даагалын багц хуулинд тусгах, эсвэл одоо байгаа хуулиндаа нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар оруулж ирж болохгүй байсан уу гэдгийг тодруулж, хариулт авав.

Гишүүдийн дээрх асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр “Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд нийгмийн даатгалын харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хуулиар зохицуулна гэдэг зохицуулалт оруулж байна. Тиймээс цаашид багц хуулинд нэгтгэж өгөх боломж байгаа гэж харж байна” хэмээн хариуллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж үг хэлэх гишүүн байсангүй. Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсоноор хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирц хангалтгүй байгаа тул Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцэх эсэх санал хураалтыг хойшлууллаа
Эмч нарын цалинг ирэх оноос 30 хувь нэмэхээр тохиролцжээ
Х.Нямбаатар: МАН эв нэгдлийг хангаж, улс орны хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй
Монгол-Энэтхэгийн парламент хоорондын харилцааг эрчимжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Claudia (156.0.212.36)
    МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ Танд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй. Зээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу. Холбоо барих: claudiadiana307@gmail.com
    2022 оны 12 сарын 30 | Хариулах
  • DR. PRADHAN (197.211.53.56)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 12 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирц хангалтгүй байгаа тул Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцэх эсэх санал хураалтыг хойшлууллаа
    7 цаг 44 мин
  • Эмч нарын цалинг ирэх оноос 30 хувь нэмэхээр тохиролцжээ
    7 цаг 50 мин
  • ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХОРОО ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ШАЛГАРСАН ШИЛДЭГ ТӨСЛИЙН 20 ОЮУТАНД ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
    7 цаг 55 мин
  • Х.Нямбаатар: МАН эв нэгдлийг хангаж, улс орны хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй
    8 цаг 17 мин
  • Монгол-Энэтхэгийн парламент хоорондын харилцааг эрчимжүүлнэ
    9 цаг 6 мин
  • Б.Чойжилсүрэн: М.Энхцэцэг гишүүн ээ тахиа өндөгний үлгэр яриад маргаад байлгүйгээр нэг талдаа гаргаад шийдсэн нь зөв
    9 цаг 8 мин
  • ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ярилцлага зохион байгуулжээ
    9 цаг 47 мин
  • ЦЕГ болон CU, GS25 байгууллагууд хамтран “365 анхаарч хайрлая” аяныг эхлүүллээ
    9 цаг 52 мин
  • Ж.Энхбаяр: УИХ-ын даргын суудлын санал ирвэл татгалзана
    9 цаг 58 мин
  • СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ УНГАР УЛСЫН БУДАПЕШТ ХОТОД БОЛЛОО
    10 цаг 3 мин
  • ЦЕГ: Галт зэвсэг, хэрэгслийн үзлэг тооллого ирэх сарын 4-нд дуусна
    10 цаг 20 мин
  • Зам ашиглалтын төлбөрийг 30 хоногт төлөхгүй бол хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно
    11 цаг 8 мин
  • Тээврийн цагдаагийн алба “CS 2 ”-ын аварга шалгарууллаа
    11 цаг 16 мин
  • Т.Доржханд: АН-ынхан Засгийн газраас ХҮН намыг гаргах бол хэлээрэй
    11 цаг 55 мин
  • "Менторшип" хөтөлбөрийн шилдэг 20 оюутанд тэтгэлэг гардууллаа
    12 цаг 13 мин
  • Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын сонсголд 7 Ерөнхий сайд 5 Сангийн сайд нар гэрчээр дуудагджээ
    12 цаг 50 мин
  • “Улаанбаатар трам” төслийг төр хувийн хэвшлээр хэрэгжүүлэхээр бүрэн шинжилгээ хийгдэж эхэллээ
    13 цаг 7 мин
  • Эрүүл Мэндийн Даатгалын Газрыг Эрүүл Мэндийн Яамны газраас нэн яаралтай тусад нь гаргах шаардлагатай
    13 цаг 27 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжиг өнөөдөр нээнэ
    13 цаг 42 мин
  • Б.Пүрэвдорж: Т.Доржханд сайд "Засгаас гарахсан" гэж байна лээ
    13 цаг 55 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
  • ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • Ардчилсан нам “Их хааны өв” хиймэл оюуны технологи ашигласан видео контентийн уралдааныг зарлалаа
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
24 баримт
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК