зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Занданшатар: Монгол хэрвээ байгалийн баялаг ихтэй юм бол баялгийн сантай байх ёстой

2023-1-04
0
ЖИРГЭХ

“Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц, шийдэл” эрдэм шинжилгээний бага хурлыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. 


Тэрбээр "Дэлхийн улс төр, эдийн засагт “тектоник шилжилт” үүсээд байгаа энэ цаг үед Монгол Улсын хувьд эдийн засаг, нийгмийн амаргүй сорилтуудтай тулгарсан нэгэн оныг үдэж, шинэ 2023 онтой золголоо.

Бэрхшээл, сорилт тийм ч амархан арилчихгүй. Шинэ онд, тодорхой хугацаанд үргэлжлэх магадлалтай. Гэхдээ шинэ боломж ч нээгдэж таарна. Энэ боломжийг алдалгүй ашиглаж, ирээдүйг зорьсон шинэ алхмуудыг заавал хийх түүхэн цаг үе тохиогоод байна.

Тиймээс улс орны хэмжээнд нэн тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, оновчтой, шуурхай шийдэх гарц, гаргалгааг олох зорилгоор “Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахаар УИХ-аас шийдвэрлэж, тогтоол гаргасан. Үүний тулд эрдэмтэн судлаачид, ард иргэд, иргэний нийгмийнхэн, улс төр, бизнесийн хүрээнийхэн гээд нийт нийгмийн зөвшилцлийг хангаж, асуудлаа шүүн хэлэлцэх нь зүйтэй гэж бид үзсэн юм.

Улс төр, засаглалын тогтолцооны гажуудал, төрийн албаны чадавхын сулрал, төрд алба хаагчдын хариуцлага, ёс зүйн доройтол нийт нийгмийг хамарсан эмзэг асуудал болоод байна. Баялгийн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэг, нийгмийн тэгш бус байдал, орлогын болон амьдралын түвшний эрс ялгаа, ажилгүйдэл, ядуурал ард иргэдийг бухимдуулж байна. Эдийн засгийн оновчгүй бодлого, хэт төвлөрөл, орчны бохирдол, замын түгжрэл гэх мэт олон жилийн турш хуримтлагдсан асуудлуудыг засаж сайжруулах цаг нэгэнт болсон. Хөгжлийг гацааж, ирээдүйг сүүдэртүүлж, иргэдээ бухимдуулж буй эдгээр хир буртгийг “цэвэрлэх”-гүйгээр цаашаа явах аргагүй нь нэгэнт тодорхой болжээ.

Тиймээс Зөвлөлдөх санал асуулгын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байгаа юм.

Энэхүү бага хурлаар:

1.улс төр, засаглалын харилцааны тулгамдсан асуудлууд;

2.хариуцлагын тогтолцоо, шударга ёсны хүсэмжлэл;

3.төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах нь;

4.баялгийн сан, шударга, хүртээмжтэй хуваарилалт гэсэн 4 багц сэдвээр эрдэмтэн судлаачид илтгэл тавьж, 4 салбар хуралдаанаар тал бүрээс нь шүүн ярилцах болно. Хурлын гол зорилго нь Та бүхний санал, бодлыг аль болох өргөн хүрээнд сонсож, ард түмэнтэйгээ зөвлөлдөх асуудлын хүрээг тодруулахад чиглэж байгаа юм. Одоо би хэлэлцэх гол сэдвүүдийн талаарх санаа бодлоо Та бүхэнтэйгээ товчхон хуваалцъя.

Нэгдүгээрт, улс төр, засаглалын асуудал.

Энэ хүрээнд өнгөрсөн 30 гаруй жилд олсон ололт, хуримтлагдсан алдааны аль аль нь бий. УИХ-аас “Шинэ сэргэлт-Эрх зүйн шинэчлэл”-ийн хүрээнд арван багц хуулийг батлан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Үндсэн хуульд оруулсан 2019 оны нэмэлт, өөрчлөлтөө бүрэн амилуулж, хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Үүний дагуу 30 гаруй томоохон хуулийг шинэчлэн батлахаар тусгаснаас 13 хууль батлагдаагүй байна. Тухайлбал, төрийн эрх мэдэл хоорондын хяналт, тэнцлийг бэхжүүлэх, парламентын ардчилал, ард түмний засаглах эрхийг баталгаажуулахад нэн чухал ач холбогдолтой Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиуд одоо болтол өргөн мэдүүлэгдээгүй байна.

Манай улс төрийн намууд хэсэг бүлгийн алба тушаал өгсөх шат, эрх мэдлийн төлөө ил далд хуйвалдах үүр, авлига, ашиг хонжоог тэтгэгч хэрэгсэл, төр засгийн тогтолцоо уруудан доройтохын гол эх сурвалж болж байна гэж олон нийт дүгнэдэг болсон. Сонгуулийн тогтолцоо маань улс орны биш, нэг тойргийн, нэг гишүүний эрх ашгийн илэрхийлэл болж, иргэд сонгогчдын саналыг гээдэг, хэн мөнгөтэйд, эсвэл илүү “попорч” чаддагийг өөгшүүлэх хөшүүрэг болсон нь эргээд ард түмний засаглах эрхийг бүрэн хангаж чадахгүй байна.

Улс төрийн намын тухай хуулиа улс орны, ард түмний эрх ашиг, дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлж, дорвитой өөрчлөх гарцаагүй шаардлага үүссэн. Их ард түмнээ төлөөлөн, олуулаа хэлэлцэж хууль, шийдвэр гаргадаг, иргэдийнхээ нүдэнд үйл ажиллагаа нь илүү ил тод байдаг парламентын засаглалаасаа бид ухрахгүй. Цаашид сонгодог парламентын засаглалыг жинхэнэ утгаар нь төлөвшүүлэх зайлшгүй шаардлага бий.

Хоёрдугаарт, хариуцлагын тогтолцоо, шударга ёсны хүсэмжлэл. 

Олон нийтийн санаа бодол, судалгааны дүнгээс үзэхэд төрийн нэр хүндийг унагаж, төрийн албаны чадавхыг сулруулж, улмаар иргэдийн төрдөө итгэх итгэлийг үгүй хийж буй үндсэн шалтгаан нь сахилга хариуцлагын тогтолцоо, ёс зүйн хэм хэмжээ алдагдсантай холбоотой гэдэг нь тодорхой байна.

Хариуцлагын тогтолцоо хуулийн, улс төрийн, ёс зүйн хэм хэмжээнд суурилах ёстой. Гэтэл манайд төрийн өндөр албан тушаалтнаас эхлээд бүх шатны төрийн албан хаагчид, төрийн өмчит компани, хуулийн этгээдийн удирдах албан тушаалтны улс төрийн болон ёс зүйн хариуцлагын нэгдмэл тогтолцоо үндсэндээ үгүй болжээ. Батлан гаргасан хууль тогтоомж цөөнгүй боловч хууль сахиулах байгууллагууд өөрсдөө хуулиа зөрчдөг, улс төрөөс хараат бусаар ажиллаж чаддаггүй, алба тушаал, эрх мэдэл, өнгө мөнгөний хүчин зүйл үйлчилдэг, тэр ч бүү хэл захиалгаар хэрэг үүсгэн, шийддэг зэрэг ёс бус үйлдэл нь хууль, шүүхийн өмнө иргэн бүр эрх тэгш байх язгуур зарчим хөндөгдөж байна.

Авлига, албан тушаалын гэмт хэрэг буурахгүй байна. Ийм хэргийн цаадах мөнгөний хэмжээ саяар биш тэрбумаар, их наядаар яригдах болов. Олны анхаарал татсан томоохон гэмт хэргүүдийг шийдэж, хариуцлага тооцох үйл явц удаан, гарсан шийдвэр нь учруулсан хохиролтойгоо дүйдэггүй байдал иргэдийн бухимдах нэг шалтгаан болсоор байна. Энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулах ялын бодлого чанга байх ёстой. Түүнчлэн ёс зүй, сахилга, хариуцлагын үр нөлөөтэй, тогтвортой тогтолцоо бий болгох цаг болсон гэж үзэж байна.

Улс төрийн намын санхүүжилтийн тогтолцооны шинэчлэл, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулиар сайн засаглалын зарчмыг нэвтрүүлж, улс төрөөс хараат бус байлгах нь хариуцлагыг бэхжүүлэх чухал алхам болно.

Монголын төрд хууль дээдлэх ёс, хариуцлагын тогтолцоо ноёлж, тэр нь шударга хэрэгжиж, товчлон хэлбэл хууль засаглаж байж төрд итгэх ард түмний итгэл сэргэнэ. Өөрөөр хэлбэл, хууль иргэндээ ялгаваргүй тэгш, шударга үйлчилдэг зарчим, буруу үйлдэл хийсэн бол хариуцлага гарцаагүй байх зарчим хэрэгжиж байж ард түмний шударга ёсны хүсэмжлэлд бодит хариу өгөх боломжтой.

Гуравдугаарт, төвлөрлийг бууруулж, түгжрэлийг сааруулах асуудал.

Сүүлийн 20 гаруй жил бид бүсчилсэн хөгжлийн тухай, төвлөрлийг сааруулах талаар ярьсан. Бодлого шийдвэр, хөтөлбөр төлөвлөгөө ч олныг ч баталсан. Гэвч бодитой хэрэгжиж, үр дүнд хүрсэн нь цөөн байна.

Орон зайн төлөвлөлтийн талаарх орчин үеийн шинжлэх ухааны ололтыг ашиглаж, үндэсний хэмжээнд үр дүнтэй бодлого хэрэгжүүлж чадаагүйн улмаас Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувь болох нийслэл Улаанбаатар хотод хүн амын 50 гаруй хувь нь оршин сууж байна. Хот хөдөөгийн ялгаа ихсэж, Монголын хөдөө эзгүйрэх хандлага үргэлжилсээр өнөөг хүргэлээ.

Хот төлөвлөлтийн бодлого алдагдаж, авлигажсан эмх замбараагүй газар олголт, дэд бүтцийн даацын хэтрэлтээс шалтгаалсан түгжрэл, агаар, хөрсний бохирдол иргэдийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлж, бухимдлын томоохон шалтгаан болж байгаа.

Зөвхөн Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэлээс болж алдагдсан боломжийн өртөг жилд 3.8 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Хотын нэг иргэн жилд дунджаар 30 хоногийг түгжрэлд өнгөрөөж, ажил алба, үнэт цагаа алдаж, хохирч байна.

Энэхүү ТҮГЖИГЧ хүчин зүйл, хөгжил дэвшлийг гацаасан ЦООЖ-ийг бид орон зайн шинэ төлөвлөлтөөр хэрхэн тайлах, хууль, эрх зүй, бодлогын ямар хөшүүрэг хэрэглэх, түүнийг ямар эрэмбэ дараагаар, хэрхэн амилуулах асуудлаар өнөөдрийн хурлаас олон шинэ гарц, шийдэл гарна гэдэгт найдаж байна.

Дөрөвдүгээрт, баялгийн сан ба шударга, хүртээмжтэй хуваарилалт.

Өрхийн болон нийгэм, эдийн засгийн судалгааны дүнгээс үзэхэд манай улсын бага хэрэглээтэй бүлгийн иргэдийн хэрэглээ, өндөр хэрэглээтэй бүлгээс 5 дахин бага байна. Энэ бол орлогын ялгааны бодит тоон үзүүлэлт. Ядуурлын түвшин бодитоор буурсангүй.

Ард түмний мэдэлд байж, түүнээс олох орлого нь улсын хөгжил, иргэдийнхээ сайн сайханд зориулагдах ёстой газрын хэвлийн баялаг цөөн хүний мэдэлд байж, нийт ард иргэдэд хүртээмжгүй байгаа нь өнөөдрийн бухимдлын нэг суурь шалтгаан болж байна. Нийгэм хэт баян цөөнх, ядуу болон ядуурал руу гулсаж буй олонх гэсэн хоёр бүлэгт хуваагдах хандлага сүүлийн жилүүдэд эрчимжлээ. Улс орны хөгжлийн гол тулгуур болдог дундаж давхарга нэмэгдэх боломж хязгаарлагдмал байсаар байна.

Орлогын тэгш бус байдал, ажилгүйдэл ядуурлын өөр бусад шалтгаанууд ч бий. Тухайлбал, өнгөрсөн 30 жилд аж үйлдвэржилтийн бодлого үндсэндээ орхигдсон. Үр дүнд нь ажилгүйдэл нэмэгдсэн, өрхийн орлого буурсан. Уул уурхайн салбараас хэт хамааралтай болж, экспортын бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэхгүй, цөөн нэрийн ашигт малтмалд түшиглэсэн хэвээр удлаа. Боловсруулах үйлдвэрлэл хөгжсөнгүй. Бидэнд хамгийн ойр байгаа малын гаралтай бүтээгдэхүүний боловсруулалт, экспортыг дэмжих дорвитой бодлого, даацтай үйл ажиллагаа хэрэгжүүлж чадсангүй. Энэ мэт олон шалтгааныг нэрлэж болно.

Баялгаараа дэлхийд дээгүүрт ордог, үржил шимт, өргөн уудам нутагтай, 71 сая гаруй малтай, 3.4 сая гаруйхан хүн амтай улс орон өнөөдөр  яагаад ийм байдалд орчхов оо? гэдэг асуултыг олон түмэн төр засагтаа зүй ёсоор тавьж байна. Үүний хариултыг бид өгөх ёстой.

2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж ард түмэндээ тэгш, шударга хүртээх зарчмыг тодорхойлсон. Гэтэл Үндэсний баялгийн сангийн тухай  хуулийн төсөл гурван жил өнгөрчхөөд байхад өргөн баригдсангүй.

Монгол хэрвээ байгалийн баялаг ихтэй юм бол баялгийн сантай байх ёстой. Тэр нь хөгжлийг тэтгэх нэг хөшүүрэг болох ёстой. Баялгийнхаа өгөөж хишгийг ард түмэн тэгш, шударга хүртэх учиртай. Дэлхийн жишиг ийм. Энэ жишгээр л бид явах ёстой. Өөр зам гэж байхгүй. Энэ замыг ил тод, тэгш шулуун болгох аргыг олцгооё.

Эрхэм эрдэмтэн судлаачид аа,

Ардчилсан ёсны амин сүнс болсон иргэдийнхээ нийтлэг хүсэл эрмэлзлийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан тооцоолж, нэгтгэн дүгнэж, төрийн бодлого болгон амьдралд хэрэгжүүлэх нь Шинэ сэргэлт, хөгжлийн зорилгын чухал шаардлага, ард түмний засаглах эрхийг хангах эрмэлзлийн тулах хүч мөн.

Тиймээс улс төр, нийгэм, эдийн засагт тулгарч буй “цөм” буюу үндсэн асуудал, түүнээс урган гарч байгаа “дагавар” асуудлууд ялгаа заагтай ч тэдгээрийг хамтад нь авч үзэж, шинжлэх ухаанч арга зүйгээр хандах хэрэгтэй байна. Үүссэн хүндрэл бэрхшээлээр илүү тод илрэн гарч буй олон асуудлыг нөхцөлдүүлж буй “цөм” асуудал нь нийгэм, эдийн засаг, улс төрийн ямар учир шалтгаантай байгааг эхэлж тогтоосноор “дагавар” асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх эрэмбэ дараалал тодорхой болно.

Та бүхэн улс орныхоо сэргэн мандлын зүг чигийг тодорхойлох хүндэт хариуцлага ногдож буйг ухамсарлан, ард түмэнтэйгээ “Зөвлөлдөж шийдэх” чухал асуудлуудын оньсыг нээх эрхэм үүрэг хүлээж байгаагаа сайтар ойлгож, хуралдаа идэвхтэй, санаачилгатай, ажил хэрэгч оролцоно гэдэгт итгэж байна" гэсэн юм. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирц хангалтгүй байгаа тул Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцэх эсэх санал хураалтыг хойшлууллаа
Эмч нарын цалинг ирэх оноос 30 хувь нэмэхээр тохиролцжээ
Х.Нямбаатар: МАН эв нэгдлийг хангаж, улс орны хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй
Монгол-Энэтхэгийн парламент хоорондын харилцааг эрчимжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Zochim (202.55.188.35)
    Bitgii huts .tarvaga shardagiin sahaltai nohoi chi oodteihen zorig gargaad Ooroosoo ehleed Nuursnii hulgaichdaa zarla oizda za yu .Santai baih ёstoi ch geh shig genet uhaan oroo yu chi novshoo .Hyatad Solonngisiin huuliaar bol ta nar yerguutei Nuursnii hulgaichid Avilgachid onoodor amid arzaiz mend meltiiz baih uu hulgaich aa daruihan togtool gargaad Nuursnii hulgaichdaa zarla es tegvees ! !
    2023 оны 01 сарын 05 | Хариулах
  • ЗОЧИН (103.26.193.214)
    Норвеги хүн арддаа тэнцвэртэй хуваж өгдөг юм байна лээ. Бүгд хэдэн зуун мянган доллартай. 2 сая төгрөг хүн бүрт өгнө гэдэг чинь өчүүхэн ш дээ яг үнэндээ. Байгалийн сан байгуулах хэрэгтэй байлгүй яахав .Харин үнэн зөв баялгаа тогтоох хэрэгтэй
    2023 оны 01 сарын 04 | Хариулах
  • Монгол инженер (202.131.230.162)
    Улсын Их Хурлын дарга Занданшатар эх орны хөгжилтэй холбоотой асуудлыг голыг нь бүгдийг нь гарган тавьсанд баярлалаа. Энэ бүх асуудал нэг дор бүрэн шийдэгдэхгүй. Тодорхой цаг хугацаа шаардана. Бүх юм эдийн засгийн уналт, босолттой холбоотой. Өнгөрсөн 30 жилд төр засаг гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны талаар зөв бодлого явуулсны үр дүнд манай орны уул уурхайн экспорт дэвшил хийсэн. Харин хүнээ боловсруулах, хүнээ хөгжүүлэх асуудлыг бүрэн орхигдуулсан. Өмч хувьчлалд ялангуяа үйлдвэрлэлийн хувьчлалд алдаа гарсан. Үүнээс болж олборлох, боловсруулах үйлдвэр уналтад орсон. Намуудын хувьд төлөвших яагаач үгүй бна. Шинэ нам нь МАН-ыг л муулж байвал болно гэсэн агуулгаар ард түмнээ талцуулах, ардчиллыг ганцаар өмчлөх гэсэн явуургүй бодлого барьж ирсэн. Энэ нь ард түмний дэмжлэг ачв чадахгүйд хүргэж бна. МАН-ын хувьд хувьд угаасаа зүүний нам. Шааригдаад байхад л энэ намын үүрэг өнөө хир байсаар бна. Цаашид ч бна. өнгөрсөн 30 жилд иргэдийн ёс суртахуун шалан дээр унасан. Архидалт, ажилгүйдэл, ядуурлын суурь нь энэ. Хөгжилтэй орон гэдэг нь их баялагтай байдаг юм биш. Хөгжилтэй орон гэдэг нь өндөр боловсролтой, өндөр ёс суртахуунтай ард түмэн гэдгийг социалист Монгол орон түүхэндээ харуулсан нь нүцгэн үнэн.
    2023 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.131.242.132)
    Ээ бурхан минь, Төрийг 20 жил удирдсан хүний үг.
    2023 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.160.11)
    дэлхийд байгалийн баялагаараа эхний 10 ордог биздээ манай улс чинь харин дэлхийн хамгийн ядуугаараа бас л эхний 10 т ордог оо эрх биш мэдэхийн дээдээр мэддэг биздээ ийм зүйлийг одоо яриад сан ман гэж байх уу
    2023 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.160.11)
    энэ хүн хаанаас ирсэн юм бэ баялаг ихтэй гэдгээ одоо л мэдэж байгаа юм байхдаа тэгэд бас сантай байх ёстой гэх шиг урд нь хаана юу хийж явсан байнаа энэ хүн эсвэл тасарчихсан байсан юм уу
    2023 оны 01 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирц хангалтгүй байгаа тул Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцэх эсэх санал хураалтыг хойшлууллаа
    6 цаг 1 мин
  • Эмч нарын цалинг ирэх оноос 30 хувь нэмэхээр тохиролцжээ
    6 цаг 8 мин
  • ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХОРОО ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ШАЛГАРСАН ШИЛДЭГ ТӨСЛИЙН 20 ОЮУТАНД ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
    6 цаг 12 мин
  • Х.Нямбаатар: МАН эв нэгдлийг хангаж, улс орны хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй
    6 цаг 34 мин
  • Монгол-Энэтхэгийн парламент хоорондын харилцааг эрчимжүүлнэ
    7 цаг 24 мин
  • Б.Чойжилсүрэн: М.Энхцэцэг гишүүн ээ тахиа өндөгний үлгэр яриад маргаад байлгүйгээр нэг талдаа гаргаад шийдсэн нь зөв
    7 цаг 26 мин
  • ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ярилцлага зохион байгуулжээ
    8 цаг 4 мин
  • ЦЕГ болон CU, GS25 байгууллагууд хамтран “365 анхаарч хайрлая” аяныг эхлүүллээ
    8 цаг 9 мин
  • Ж.Энхбаяр: УИХ-ын даргын суудлын санал ирвэл татгалзана
    8 цаг 16 мин
  • СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ УНГАР УЛСЫН БУДАПЕШТ ХОТОД БОЛЛОО
    8 цаг 21 мин
  • ЦЕГ: Галт зэвсэг, хэрэгслийн үзлэг тооллого ирэх сарын 4-нд дуусна
    8 цаг 38 мин
  • Зам ашиглалтын төлбөрийг 30 хоногт төлөхгүй бол хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно
    9 цаг 26 мин
  • Тээврийн цагдаагийн алба “CS 2 ”-ын аварга шалгарууллаа
    9 цаг 33 мин
  • Т.Доржханд: АН-ынхан Засгийн газраас ХҮН намыг гаргах бол хэлээрэй
    10 цаг 12 мин
  • "Менторшип" хөтөлбөрийн шилдэг 20 оюутанд тэтгэлэг гардууллаа
    10 цаг 31 мин
  • Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын сонсголд 7 Ерөнхий сайд 5 Сангийн сайд нар гэрчээр дуудагджээ
    11 цаг 7 мин
  • “Улаанбаатар трам” төслийг төр хувийн хэвшлээр хэрэгжүүлэхээр бүрэн шинжилгээ хийгдэж эхэллээ
    11 цаг 25 мин
  • Эрүүл Мэндийн Даатгалын Газрыг Эрүүл Мэндийн Яамны газраас нэн яаралтай тусад нь гаргах шаардлагатай
    11 цаг 45 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжиг өнөөдөр нээнэ
    12 цаг 0 мин
  • Б.Пүрэвдорж: Т.Доржханд сайд "Засгаас гарахсан" гэж байна лээ
    12 цаг 13 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
  • ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • Ардчилсан нам “Их хааны өв” хиймэл оюуны технологи ашигласан видео контентийн уралдааныг зарлалаа
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
24 баримт
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК