зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Занданшатар: Ард түмэн засаглах эрхээ эдэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь бүрэн хангагдсан цагт л ардчилал үнэ цэнтэй болно

2023-1-11
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлаас Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг явуулах тухай тогтоол баталсан. Энэ хүрээнд Улс төр, эдийн засаг, нийгмийн зөвшилцөл чуулга уулзалтыг өнөөдөр (2023.01.11) Төрийн ордонд зохион байгуулж байна.

Чуулга уулзалтад Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг, нийслэлийн 124, Монгол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 36 намаас 26 намын 110, эрдэмтэн судлаачид 51, иргэний нийгмийн болон холбоод, төрийн бус байгууллагын 156, иргэн 75, үе үеийн Монгол Улсын ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын дарга нар, “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд, Улсын Их Хурлын гишүүд болон төрийн зарим байгууллагын албан тушаалтан зэрэг 600 гаруй төлөөлөл оролцож байна.

Чуулга уулзалтыг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, ард түмэн засаглах эрхээ эдэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь бүрэн хангагдсан цагт л ардчилал үнэ цэнтэй болно. Үүний тулд та бид энд хуран цуглараад байна. Монгол Улс ардчилсан тогтолцоог сонгон замнаснаас хойш 30 гаруй жил өнгөрлөө. Оносон зүйл их бий. Бүхэлдээ бидний сонгосон хөгжлийн зам, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, парламентат ёс, чөлөөт зах зээлийн зарчим буруу биш. Зөв замаасаа бид ухрах ёсгүй, урагшлах ёстой. Гэхдээ бидэнд алдсан, буруудсан, засах ёстой асуудлууд өнгөрсөн 30 жилд багагүй хуримтлагдсан байна. Тиймээс оносноо баталгаажуулж, туршлага сургамжаа цэгнэхийг нийгэм, цаг үе биднээс шаардаж байна. Одоо нийгмийн бухимдлын шалтгаан болж байгаа шударга ёс хариуцлагын тогтолцоо, эдийн засгийн хүндрэл зэрэг олон жил хуримтлагдсан асуудлууд нь бодлогын болон хэрэгжилтийн алдаа гэсэн огтлолцол дээр төвлөрч байна. Энэ бүхнийг цогцоор шийдэхийг нийгэм, цаг үе шаардаж байна. Дэлхийн тектоник өөрчлөлтийн шинэ үед гадаад, дотоод нөхцөл байдлаа үнэлэн цэгнэж, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эв нэгдлээ эрхэмлэж, үндэсний зөвшилцлийг хангаж, үүний зэрэгцээ шударга ёс, ирээдүйн сайн сайхны төлөө эрс зоримог өөрчлөлтүүдийг хийх цаг үе иржээ. Харин юуг яаж шинэчлэх, ямар эрэмбэ дараагаар хэрхэн шийдвэрлэхийг бүгдээрээ хэлэлцэж, зөвшилцөх шаардлагатай гэж үзсэн. Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан эдгээр асуудлуудыг тодорхойлж, эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гарах шийдвэрийн талаар иргэдтэйгээ зөвлөлдөх, үндэсний зөвшлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” Улсын Их Хурлын тогтоолыг баталж гаргасан. Нэн тэргүүнд эрдэмтэн, судлаачидтай хамтарч нийгэм улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал, гарц, шийдэл сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Хоёр дахь нь, өнөөдөр ард нийтээ төлөөлөн энэ танхимд цугласан Та бүхэнтэйгээ хэлэлцэн зөвшилцөх гэж байна.

Энэ цаг үе маань түүхэн өөрчлөлтийг шаардаж байна. Өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлж шинэ ирээдүйг зорьсон шинэ нүүдэл хийх цаг нэгэнт болжээ. Буруу, болохгүй бүхнээ орхиод, шинэчлэлийн төлөө нийтээрээ хэлэлцэж урагшилья. Энэ нүүдэл хөгжил дэвшил тийш, сайн сайхан амьдралыг зорих нүүдэл байх болно гэдэгт эргэлзэхгүй байна гэсэн юм.

Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн ололт амжилт, алдаа оноог эргэцүүлсэн чуулга уулзалтын үндсэн илтгэлийг тавьсан юм. Тэрбээр, 1990-1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцсэн бүх протоколыг 12 ботиор хэвлэснийг оролцогчдод үзүүлж, танилцуулав. Тэрбээр илтгэлдээ энэхүү 12 боть протоколыг эх сурвалжаа болгосон байна.

Ерөнхий сайд Монгол Улсын хөгжлийн өнгөрсөн 30 жилийн түүхийн эерэг ба сөрөг үр дүнг дүгнэж, эдийн засгийн макро үзүүлэлтүүд, экспортыг бүтэц, уул уурхайн голлох бүтээгдэхүүнийг жишээлэн, өнөөгийн улс төр, засаглал, нийгмийн үзүүлэлтүүд, тэр дундаа орлого, хөрөнгийн ялгаатай, тэгш бус байдал, албан тушаал, эрх мэдлийн гэмт хэргүүд зэрэг ард түмнийг бухимдуулж буй асуудлуудын суурь шалтгаан нь Үндсэн хуулиар тогтоосон тогтолцоонд оршиж буй хэмээн үзэж байгаагаа тодорхой ярив. Ардын Их Хурлын 1991 оны 11-р сарын 30-нд Монгол Улсын засаглалын хэлбэрийг хэлэлцэх санал хураалтаар депутатуудын 186 нь Ерөнхийлөгчийн, 186 нь парламентын засаглалыг дэмжиж, 48 хувиар санал тэнцсэн байна Энэ үеэр Ерөнхийлөгч П.Очирбат хуралдааны танхимд орж ирээд Монгол Улсад парламентын засаглал зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж, “Монгол улсын хөгжлийн түүхэн сургамж, шилжилтийн үеийн онцлог зэргийг харгалзан зохих бүрэн эрхтэй төрийн удирдлагын парламентын хэлбэрийг сонгон авч байна” гэж мэдэгдсэнээр манай улс парламентын засаглалтай болсон тухай сонирхолтой баримт дэлгэн ярив. Тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд, Үндсэн хууль өнгөрсөн 30 жилд нийгмийн шилжилтийг тайван замаар хийж чадсан, энэ хугацааны ололт амжилт, алдаа дутагдалтай холбоотой бөгөөд шинэ 30 жилийг хэрхэн тодорхойлох нь энэ цаг үеийн эрхэм үүрэг хэмээн дүгнэсэн юм.

Үндсэн илтгэлтэй холбогдуулан чуулга уулзалт оролцогчдын тавьсан асуултад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Т.Доржханд, зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн дарга Г.Чулуунбаатар нар хариулж, оролцогчид санал бодлоо илэрхийлж байна. Үдээс хойно чуулга уулзалт Парламентын ардчиллыг төгөлдөржүүлэх нь, Эрхзүйн шинэчлэл, Эдийн засгийн шинэчлэл сэдэвт салбар хуралдаанаар үргэлжилнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирц хангалтгүй байгаа тул Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцэх эсэх санал хураалтыг хойшлууллаа
Эмч нарын цалинг ирэх оноос 30 хувь нэмэхээр тохиролцжээ
Х.Нямбаатар: МАН эв нэгдлийг хангаж, улс орны хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй
Монгол-Энэтхэгийн парламент хоорондын харилцааг эрчимжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирц хангалтгүй байгаа тул Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцэх эсэх санал хураалтыг хойшлууллаа
    4 цаг 30 мин
  • Эмч нарын цалинг ирэх оноос 30 хувь нэмэхээр тохиролцжээ
    4 цаг 37 мин
  • ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХОРОО ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ШАЛГАРСАН ШИЛДЭГ ТӨСЛИЙН 20 ОЮУТАНД ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
    4 цаг 41 мин
  • Х.Нямбаатар: МАН эв нэгдлийг хангаж, улс орны хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй
    5 цаг 3 мин
  • Монгол-Энэтхэгийн парламент хоорондын харилцааг эрчимжүүлнэ
    5 цаг 53 мин
  • Б.Чойжилсүрэн: М.Энхцэцэг гишүүн ээ тахиа өндөгний үлгэр яриад маргаад байлгүйгээр нэг талдаа гаргаад шийдсэн нь зөв
    5 цаг 55 мин
  • ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ярилцлага зохион байгуулжээ
    6 цаг 33 мин
  • ЦЕГ болон CU, GS25 байгууллагууд хамтран “365 анхаарч хайрлая” аяныг эхлүүллээ
    6 цаг 38 мин
  • Ж.Энхбаяр: УИХ-ын даргын суудлын санал ирвэл татгалзана
    6 цаг 45 мин
  • СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ УНГАР УЛСЫН БУДАПЕШТ ХОТОД БОЛЛОО
    6 цаг 50 мин
  • ЦЕГ: Галт зэвсэг, хэрэгслийн үзлэг тооллого ирэх сарын 4-нд дуусна
    7 цаг 6 мин
  • Зам ашиглалтын төлбөрийг 30 хоногт төлөхгүй бол хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно
    7 цаг 55 мин
  • Тээврийн цагдаагийн алба “CS 2 ”-ын аварга шалгарууллаа
    8 цаг 2 мин
  • Т.Доржханд: АН-ынхан Засгийн газраас ХҮН намыг гаргах бол хэлээрэй
    8 цаг 41 мин
  • "Менторшип" хөтөлбөрийн шилдэг 20 оюутанд тэтгэлэг гардууллаа
    9 цаг 0 мин
  • Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын сонсголд 7 Ерөнхий сайд 5 Сангийн сайд нар гэрчээр дуудагджээ
    9 цаг 36 мин
  • “Улаанбаатар трам” төслийг төр хувийн хэвшлээр хэрэгжүүлэхээр бүрэн шинжилгээ хийгдэж эхэллээ
    9 цаг 53 мин
  • Эрүүл Мэндийн Даатгалын Газрыг Эрүүл Мэндийн Яамны газраас нэн яаралтай тусад нь гаргах шаардлагатай
    10 цаг 13 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжиг өнөөдөр нээнэ
    10 цаг 29 мин
  • Б.Пүрэвдорж: Т.Доржханд сайд "Засгаас гарахсан" гэж байна лээ
    10 цаг 42 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
  • ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • Ардчилсан нам “Их хааны өв” хиймэл оюуны технологи ашигласан видео контентийн уралдааныг зарлалаа
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
24 баримт
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК